Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1013

 

 

 

 

 

 

 

 

    2021          9            20                                           2021/ШЦТ/1013         

 

-                                         

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б холбогдох 2106 02196 1590 дугаар хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О.Б, Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн орчим Г.Б-тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч О.Б-ын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр өөр нэг найзындаа байхад Б , Наранзул нар ирсэн. Б  ирэхдээ согтуу ирсэн. Өөр газар орсон. Пиво ууж байгаад байсан газартаа очиход Б  намайг үгээр хатгаж эхэлсэн. Над руу Б  агсарсан маягтай байсан. Тэгээд ийм зүйл болсон. Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Ямар хэрэгт холбогдсоноо ойлгож байгаа” гэв.

                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн... хоёр найзтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны хойд талд уулзаад хамтдаа Б руу ... Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны ойр орчимд очсон... буцааж Б хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд миний 0 улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дотор юм ярьж сууж байхад яагаад надтай харьцахгүй байгаа юм гээд би уурласан... би машинаас түрүүлж буугаад Б гараад ир гэсэн. Б машинаас буугаад ирэхэд нь би Б нэг удаа алгадсан чинь намайг зөрүүлээд цохиод авсан... миний нүүрний зүүн хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохисон... Мөнхдөл, Наранзул хоёр ирээд салгасан... Би эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг б нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

 

Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирсэн... тэр хоёр хоорондоо барьцалдсан байхаар нь юу болсон бэ гэж асуухад Б нь Б  намайг зүгээр юм ярьж байхад алгадчихлаа гээд Б ийг 2 удаа алгадаад авах шиг болсон. Тэгэхээр нь Мөнхдөл бид хоёр болиоч гээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6251 дугаар “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар нилэнхүйдээ хаван хавдартай, зүүн нүдний доод зовхи, нүдний гадна болон дотор буланг  хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт 5.0х0.6см, 7.0х0.6см, 5.5х0.6см, духны зүүн хэсэгт 5.0х4.0см талбайд цоохортсон, гол хэсэгт 2.0х1.5см, баруун хэсэгт 2.0х1.0см, зүүн хацарт 4.2х3.0см, зүүн  хөмсөгний гадна буланд 1.5х1.0см хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай. Дээд уруулын зүүн хэсгээр  хаван хавдартай, дотор салстад 1.5х1.0см хөх өнгийн цус хуралттай. Баруун доод зовхинд 1.5х0.6см хүрэн ягаан өнгийн зулгаралттай... ДҮГНЭЛТ 1. Г.Б-н -н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, дух, зүүн хөмсөгт цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд  хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Наранзулын машинд суугаад юм яриад байж байхад Б  намайг чи хэзээ ийм том болсон юм гээд байсан... бид хоёр маргалдсан. Б  эхлээд машинаас буухаар нь би араас нь буугаад очиход намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд 2 удаа алгадаад байж байхад Наранзул, Мөнхдөл бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хавтаст хэргийн 3, 13 дугаар хуудас),

Хохирогчид хохирол барагдуулсан талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 86, 87 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Боловсролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас),

Ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

О.Б-ын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 40-53 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн орчимд Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих үйлдлээр түүний эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, дух, зүүн хөмсөгт цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн... хоёр найзтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны хойд талд уулзаад хамтдаа Б руу ... Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны ойр орчимд очсон... буцааж Б хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд миний 0 улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дотор юм ярьж сууж байхад яагаад надтай харьцахгүй байгаа юм гээд би уурласан... би машинаас түрүүлж буугаад Б гараад ир гэсэн. Б машинаас буугаад ирэхэд нь би Б нэг удаа алгадсан чинь намайг зөрүүлээд цохиод авсан... миний нүүрний зүүн хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохисон... Мөнхдөл, Наранзул хоёр ирээд салгасан... Би эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг Б нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирсэн... тэр хоёр хоорондоо барьцалдсан байхаар нь юу болсон бэ гэж асуухад Б нь Б  намайг зүгээр юм ярьж байхад алгадчихлаа гээд Б ийг 2 удаа алгадаад авах шиг болсон. Тэгэхээр нь Мөнхдөл бид хоёр болиоч гээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6251 дугаар “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар нилэнхүйдээ хаван хавдартай, зүүн нүдний доод зовхи, нүдний гадна болон дотор буланг  хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт 5.0х0.6см, 7.0х0.6см, 5.5х0.6см, духны зүүн хэсэгт 5.0х4.0см талбайд цоохортсон, гол хэсэгт 2.0х1.5см, баруун хэсэгт 2.0х1.0см, зүүн хацарт 4.2х3.0см, зүүн  хөмсөгний гадна буланд 1.5х1.0см хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай. Дээд уруулын зүүн хэсгээр  хаван хавдартай, дотор салстад 1.5х1.0см хөх өнгийн цус хуралттай. Баруун доод зовхинд 1.5х0.6см хүрэн ягаан өнгийн зулгаралттай... ДҮГНЭЛТ 1. Г.Б-н -н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, дух, зүүн хөмсөгт цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд  хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Наранзулын машинд суугаад юм яриад байж байхад Б  намайг чи хэзээ ийм том болсон юм гээд байсан... бид хоёр маргалдсан. Б  эхлээд машинаас буухаар нь би араас нь буугаад очиход намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд 2 удаа алгадаад байж байхад Наранзул, Мөнхдөл бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хавтаст хэргийн 3, 13 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Г.Б-н т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6251 дугаар дүгнэлтээр “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, дух, зүүн хөмсөгт цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

           

Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Б бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч О.Б нь шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг банкны 2 хуудас баримттай хамт ирүүлсэн байх бөгөөд хохирогч Ганбилэг овогтой Б ийн Хаан банкин дахь 5063353956 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 130.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх тул шүүгдэгч О.Б бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

           

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, О.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч О.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                М.ТҮМЭННАСТ