Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/957

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч О.Ням-Очир, шүүгдэгч _______ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___________ холбогдох эрүүгийн 1805 0580 51167 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ________________________. Шүүгдэгч _________ нь 2018 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” баарны орчим хохирогч ___________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ________ биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч намэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч ________ өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Найз Отгонбаяр, ____________/ нартай үйлдвэр 19-н орчим 22 цагийн үед уулзаад хороололд ирсэн. Хорооллын Цэ нэртэй пабд ирээд тэнд 3 шил калтанберг нэртэй пиво уугаад тэр паб хаалаа гэхээр нь тэндээсээ гараад 23 цагийн үед Лоов нэртэй баарлуу явсан. Лоов нэртэй бааранд ороод Соёрхол нэртэй 0,5 хэмжээтэй архи болон 3 шил нийслэл нэртэй пиво 3 лааз кола аваад ууж суусан. Тэгээд _________ 10-н жилийн найз нь тааралдсан тэр хүмүүстэйгээ муудалцаж эхэлсэн. Тэр үед баарны хамгаалагч нь салгаад бид нарыг суулгасан. Тэндээ сууж байгаад 03 цагийн үед уг баарнаас гараад иртэл ______ нөгөө 10-н жилийн гэсэн хүнтэйгээ маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгаад найзыгаа аваад явчихъя гээд замын хойшоо аваад гарсан. Тэр үед _________ хэрэлдээд маргалдаад би тэр хэдтэй буцаж очиж зодолдоно гээд явах гээд байхаар нь бид 2 хориглоод зогсож байсан. Тэгсэн чинь манай Мөнхмагнай гэх найз уурлаад яваад өгсөн. Гэтэл удалгүй _______ эхнэр гэх хүн ирээд замын эсрэг талд зогсож байсан тэгээд эхнэр нь нөхөр Отгонбаярыг явъя гэж хэлэхэд _________ үгүй би тэр хэдтэй очиж зодолдоно тэр хэд чинь намайг барахгүй гээд үгэнд орохгүй байсан. Удалгүй бид 2 зууралдаад маргалдаж эхэлсэн. Тэгээд би хүн зодож яах гээд байгаа юм тийм атман болчихсон юмуу зодолдох гээд байгаа юм бол надтай зодолд гээд нилээн удаан ноцолдсон. Тэгээд зууралдаж байгаад намайг гараараа нүүрлүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохисон. Тэр үед Отгонбаярын эхнэр хажууд нь байсан тэгээд намайг цохиход харж байсан. Тэгээд Отгонбаяр гүйгээд алга болчихсон байсан. Би Отгонбаярын эхнэртэй цуг хойноос нь хайж байгаад хорооллын хойд талын шатны хажууд сууж байсан. Тэгээд удаа ч үгүй манай эхнэр хүрээд ирсэн. Би тэгээд эхнэртэйгээ цуг харьсан. Харьж байхад араас утсаар залгаад чамайг ална модны 2-н энд хүрээд ир гээд байхаар нь утсаа салгаад шууд харьсан. Бид 2 багын найзууд цуг өссөн. Найзлаад 10 гаран жил болж байна. Ямар шалтгаанаас болж маргалдсныг мэдэхгүй ямар ч байсан тэр хүмүүсийн нэгийг нь _________ цохьчихсон гэсэн тэгээд маргалдаж байсан юм байна лээ тэрнээс болж маргалдсан байх. Гаргасан алдаандаа харамсаж байна би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 44/ , Мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой би найз Золбаяр, Мөнхмагнай нарын хамтаар 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим уулзаад тэндээсээ ПС тоглож байгаад хороолол орохоор болоод хороололд байрлах “Цэ” нэртэй пабад ороод 3 шил нийслэл нэртэй пиво болон 300 гр архи уусан. Тэндээсээ гараад “Love” нэртэй бааранд 02 цагийн үед ороод тэнд 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи аваад бас 3 шил Нийслэл нэртэй пиво авсан. Тэндээсээ гарахдаа тэр үед би биогийн найзуудтайгаа жоохон маргалдаад байж байсан чинь нэг үл таних хүн над руу “чи хаанахын пизда юм бэ” гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би нөгөө нөхөртэй муудалцаад хэрэлдсэн. Тэр үед Золоо намайг салгаад замын хойшоо гараад явж байгаад Золоо Магнай нартай явж байгаад ______ маргалдсан. Тэгээд Магнай явсан. Тэгээд Золоо бид хоёр биогийн хэдэн нөхдүүдээс болж маргалдаад Золоо “чи хаашаа юм бэ, биод тийм аймар атмаан болчихсон юм уу” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд би “больё хөгшөөн” гэсэн чинь шууд миний нүүр лүү цохисон. Тэгээд би унаж босож ирсэн чинь “чи надтай зодолдох уу” гээд дайраад байсан. Тэгээд удалгүй Золоогийн эхнэр ирээд бид нар харьцгаасан. Золбаяр эхлээд намайг мөргөсөн. Дараа нь гараараа нүүр рүү цохисон. Би___________ ерөөсөө цохиогүй. Бас намайг байрны булан руу чирээд байсан. Одоогоор эмчилгээ хийлгэсэн 128 000 төгрөгөө нэхэмжилмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ________ овогтой ________ миний бие 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө найз ___________ үл ойлголцон маргалдаж улмаар Золбаяр намайг цохиж гэмтэл учруулсан. Цаашдаа надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардал болох 128.000 төгрөг барагдуулсан....” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 47/, Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний 03 цаг өнгөрөөд нөхөр ________ авах гээд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Love” гэх баарны гадаа очсон. Тэгээд явъя гэхэд ______ гэх найз нь чи машиндаа сууж бай, 20 минутын дараа явуулъя гэсэн. Тэгэхээр нь би машиндаа сууж байхад _______ очоод буцаад ирсэн. Тэгээд маргах гээд байх шиг байна, очоод аваад ир явъя гэсэн. Тэгэхээр нь би очиход _______хэл амаар доромжлоод “чи атаман болчихсон юм уу” гээд нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгэхэд манай нөхөр _________ нүд нь хавдсан. Тэгэхээр нь би Золоогийн эхнэрийг дуудсан. Тэгэхэд эхнэр нь удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Золоо Отгонбаярыг заамдаад байсан. Би Отгонбаярыг салгаад машиндаа суулгасан. Золоо Отгонбаярыг гараараа олон удаа цохисон. Бас түлхэж унагаасан, нүүрэн хэсэгт нь цохисон, хөл рүү нь өшиглөөд шалбалсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний 01 цагийн үед манай найз Отгонбаяр намайг хороололд байна ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь би 04 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Love” баарны орчимд очсон. Тэгээд Отгонбаярыг явъя гэхэд Отгонбаярын хамт явж байсан найз нь гэх залуу Отгонбаярын куртикнээс зуураад тавихгүй байсан. Тэгээд намайг машиндаа сууж бай гэхээр нь би машиндаа сууж байгаад дахиад явъя гэхэд уг залуу намайг заамдаад үзэх үү гээд байсан. Тэгэхээр нь би буцаад машиндаа суусан. Тэгээд Отгонбаярыг уг залуу дагуулаад харанхуй руу очоод Отгонбаярыг зодсон юм шиг байна лээ. Отгонбаярын нүд нь хөхөрсөн гарч ирсэн. Тухайн үед би машиндаа байсан. Яг юу болсныг хараагүй. Намайг анх Отгонбаярыг авах гээд очиход зодуулаагүй зүгээр байсан. Харин уг залуу цаашаа дагуулж яваад эргэж ирэхдээ нүд нь хөхөрсөн, уг залууд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12/, Мөрдөн байцаалтад гэрч Б.Ундрахын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой гэртээ байж байсан чинь Нандиа гэх Отгонбаярын эхнэр над руу өөрийнхөө дугаараас залгаад “хаана байгаа юм бэ, Отгонбаяр, Золоо хоёр муудалцаад байна. Чи хүрээд ирээ” гэхээр нь би өглөө 04 цагийн үед гэрээсээ гараад хороолол руу явсан. Би хороололд ирэхэд Нандиа Отгонбаяр, Золбаяр хоёрын хажууд нь зогсож байсан бөгөөд тэр хоёр зууралдаад зогсож байсан. Тэр үед Отгонбаярын нүд хавдсан байсан ба Золбаярын ам нь цус болсон, жаахан хавдсан байсан. Тэгээд би нөхрөө салгаад аваад харьсан. Харьж байхад Отгонбаяр манай нөхөр рүү залгаад “чи намайг зодсон, чи Модны хоёрт хүрээд ир, би чамайг одоо ална” гээд яриад байсан. Тэгээд бид хоёр шууд харьсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 13620 тоот: 1. Н.Отгонбаярын биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 21/, - Хохирогчийн хүсэлт /хх-н 53/, Шүүгдэгч _________ хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/ - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч_________ нь 2018 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” баарны орчим хохирогч _________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч__________ “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ... __________ үгүй би тэр хэдтэй очиж зодолдоно тэр хэд чинь намайг барахгүй гээд үгэнд орохгүй байсан. Удалгүй бид 2 зууралдаад маргалдаж эхэлсэн. ...Тэгээд зууралдаж байгаад намайг гараараа нүүрлүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохисон. ....би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 44/ , хохирогч _______ “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой ... ________ эхлээд намайг мөргөсөн. Дараа нь гараараа нүүр рүү цохисон. Бас намайг байрны булан руу чирээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч_________ “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний 03 цаг өнгөрөөд ...Золоо Отгонбаярыг гараараа олон удаа цохисон. Бас түлхэж унагаасан, нүүрэн хэсэгт нь цохисон, хөл рүү нь өшиглөөд шалбалсан...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний 01 цагийн үед ...Отгонбаярыг явъя гэхэд Отгонбаярын хамт явж байсан найз нь гэх залуу Отгонбаярын куртикнээс зуураад тавихгүй байсан. ...Отгонбаярыг уг залуу дагуулаад харанхуй руу очоод Отгонбаярыг зодсон юм шиг байна лээ. Отгонбаярын нүд нь хөхөрсөн гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч ________ “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой гэртээ байж байсан чинь Нандиа гэх Отгонбаярын эхнэр над руу өөрийнхөө дугаараас залгаад “хаана байгаа юм бэ, Отгонбаяр, Золоо хоёр муудалцаад байна. Чи хүрээд ирээ” гэхээр нь би өглөө 04 цагийн үед гэрээсээ гараад хороолол руу явсан. Би хороололд ирэхэд Нандиа Отгонбаяр, _____ хоёрын хажууд нь зогсож байсан бөгөөд тэр хоёр зууралдаад зогсож байсан. Тэр үед Отгонбаярын нүд хавдсан байсан ба Золбаярын ам нь цус болсон, жаахан хавдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 13620 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас ______ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ___________ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хавтаст хэргийн 47, 53 дугаар талд хохирогч “...эмчилгээний зардбарагдуулсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ________бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч _________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос _________ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч ________ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч __________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч _________450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар_________ торгох ял биелүүлэхийг 4 сараар тогтооож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ________ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч_______ хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ