Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг оршин суух Б овогт  Д.Х-н нэхэмжлэлтэй, О.С-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нэхэмжлэгч Д.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.С-тай 2013 онд гэр бүл болж нэг гэрт амьдарч байгаад 2014 онд бидний дундаас охин төрсөн. 2017 оны 06 дугаар сараас ор сураггүй болсон. О.С-с хүүхдийн мөнгө, тэтгэлэг тогтоолгох юм. Одоо хаана байгаа газар, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, мэдэхгүй байгаа учир О.С-г эрэн сурвалжилж  хаягийг нь тогтоож өгнө үү. О.С нь ээж О нь гэсэн утастай. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл өгөхөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

О.С нь 2013 онд Д.Х-тай хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Х.А төрсөн байна.

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд өөрийн охин Х.А-н эцгээр О.С-г тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад О.С-н хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй шалтгаанаар эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч О.С-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягыг тогтоолгох үндэслэл болжээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Д.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

О.С нь гэсэн дугаарын утастай бөгөөд түүний ээж О нь Төв аймгийн Б суманд амьдардаг бөгөөд холбоо барих дугаарын гар утастай болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д овогт О.С-г  эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.С-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ