Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1470

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

 

шүүгдэгч П.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарынхан овогт Пүрэвдоогийн Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0804 81740 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншандад 1999 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Мэдээлэл зүйн багшийн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Хонгор, Байшинт гудамжны 3 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Шарынхан овогт Пүрэвдоогийн Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны 2 дугаар дотуур байрны 311 тоотод Б.Намууныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э.Б нь мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Намууны: ...2018 оны 09-р сарын 29-ний 23 цагийн үед 319 тоот өрөөнд байж байхад хамт нэг өрөөнд амьдардаг Э.Б, Нямдорж 308 тоот өрөөний Тэлүүжин, 225 тоот өрөөний Билгүүн нарын хамт гаднаас согтуу орж ирээд Э.Б нь надтай цуг гарсангүй, цуг уусангүй гээд цуг өрөөндөө оронгуутаа гараараа толгой руу 2-3 удаа цохиод шал руу түлхэж унагаагаад толгой руу 2 өшиглөчихөөд тоохгүй хажууд суугаад нөгөө хэдтэй юм яриад байхаар нь би босоод цусаа цэвэрлэчихээд гараад явсан. Тэгэхэд Э.Б цуг араас дагаж гарч ирээд юм яриад байхаар нь би тоохгүй яваад өгсөн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд цагдаад хандаж байна. Билгүүн, Тэлүүжин, Нямдорж нар салгах гэж оролдоход Тэлүүжинг Э.Б алгадаад байсан. Баруун хацар хавдаж язарсан, баруун завжинд язарсан байсныг Гэмтлийн эмнэлэг дээр 3 оёдол тавиулсан, мөн эмч үзээд толгой доргисон байна гэсэн. Баруун чамархай хэсэгт хавдсан байна...

 

...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Билгүүний: ...2018 оны 09-р сарын 29-ний орой 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны 2-р дотуур байранд Э.Б бид хоёр ирсэн. Тэгээд бид хоёр Э.Бгийн өрөөнд ортол Э.Бтэй хамт нэг өрөөнд суудаг Намуун ганцаараа байж байсан. Харин би өрөөнд нь ороод 2 давхар орны 1 давхарт нь хэвтэж байсан. Тухайн үед Э.Б Намуунтай өөд өөдөөсөө харж зогсчихоод хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би хараад хэвтэж байтал Э.Б Намууныг түлхэхэд Намууны нүдний шил газар унасан. Харин Намуун шилээ авах гээд тонгойж байсан. Би тухайн үед орноос босч очоод Э.Бг боль гээд түлхэж байхад Э.Б Намууныг нүүрэн тус газарт нь өшиглөхөд Намууны баруун талын хацарт гутал нь шүргээд өнгөрсөн байх. Өөр зүйл болоогүй. Харин энэ үед гаднаас дотуур байрны Нямдорж, Тэлүүжин нар орж ирсэн. Харин Намууны хацарнаас цус гарч байсан. Тухайн үед Э.Б бид хоёр гаднаас орж ирэхдээ караокед хоёр, хоёр пиво уусан байсан. Э.Б ер нь жоохон халаалттай л байсан. Харин Намуун эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11852 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Намууны биед баруун хацарт шарх, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Э.Бгийн: ...2018 оны 09-р сарын 29-ний орой 20 цагийн үед Оюутны дотуур байрныхаа Билгүүний

 

3

 

хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны дотуур байранд өрөөндөө ороход манай өрөөнд Нямдорж, Намуун нар байж байсан. Тэгээд би Намууныг шууд түлхэж унагаад, нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би их согтуу байсан болохоор яагаад Намууныг зодсоноо мэдэхгүй байна. Өрөөндөө орохоос өмнө Билгүүн бид хоёр караокед тус тус 2 пиво уусан байсан. Пиво уугаад би согтчихсон байсан. Дотуур байранд юу болсныг би санаж байгаа. Намуунтай урьд нь хэрэлдэж, маргалдаж, өс хонзон санасан зүйл огт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-

 

  1. дугаар тал/,

 

  • Шүүгдэгч П.Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 19, 20, 21 дүгээр тал/,

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай П.Э.Бгийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн

судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны 2 дугаар дотуур байрны 311 тоотод

 

Б.Намууныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул П.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч П.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны 2 дугаар дотуур байрны 311 тоотод Б.Намууныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Б.Намуун нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ

 

4

 

хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Шүүгдэгч П.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. ............ Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвдоогийн Э.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

5

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ