Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1500

 

1

 

2018           11               01                                                     2018/ШЦТ/1500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

  • .Баасанбат даргалж, улсын яллагч Б.Чимгээ,

 

нарийн бичгийн дарга Д.Омаа,

 

өсвөр насны шүүгдэгч О.З, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Одонтуяа, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

өсвөр насны шүүгдэгч Г.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч

 

Б.Наранцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.З, Г.Ч нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706026830286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Өсвөр насны яллагдагч О.З, Г.Ч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй Б.Уугантөгс, Д.Обаяр, О.Эрдэнэбаяр нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нархан дэлгүүрт

 

2

 

нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний зүйл хулгайлж Ж.Од 235.790 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Гын "Очмос" дэлгүүрт нэвтэрч бэлэн 1.200.000 төгрөг болон 231.000 төгрөгийн виски, вино зэрэг зүйл хулгайлсан,

 

Өсвөр насны яллагдагч О.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй Б.Уугантөгс, Д.Обаяр, У.Анхбаяр нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Бийн "Цэлмэг" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 440.670 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт

холбогджээ.                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нар нь хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн үйлдсэн болох нь:

 

  1. Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 00.40 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх Цэлмэг нэртэй түрээсийн дэлгүүрээ хаагаад өнөө өглөө 8.30 цагийн үед ирэхэд урд талын 2 давхар хаалга онгорхой байсан. Гэхдээ гаднаас нь эвдсэн, түлхэж орсон ул мөр байхгүй байсан. Манай дэлгүүрээс шоколад, чихэр, архи зэрэг хүнсний зүйл, бэлэн 24970 төгрөг, мөнгөний хайрцаг, Жи мобайлийн модем зэрэг зүйлс алдагдсан. Манайх гадна дотно хяналтын камертай боловч бичлэгийг нь тэр хулгайч устгасан юм шиг байна гэх мэдүүлэг /1-

 

  • хх-ийн 27-28, 87/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн БЗ1-153 дугаартай:

Мерси шоколад том 1 ширхэг 18.000 төгрөг, Мерси шоколад жижиг 3 ширхэг 30.600 төгрөг, Алпен голд макс пан шоколад 5 ширхэг 16.000 төгрөг, Фафрика чипс 3 ширхэг 7.200 төгрөг, нүдэн чихэр 5 ширхэг 12.000 төгрөг, соёрхол архи 1,75 литрийн 1 ширхэг 33.000 төгрөг, шар чингис архи 1 литрийн 1 ширхэг 18.900 төгрөг, шар чингис архи 0,75 литрийн 1 ширхэг 15.000 төгрөг, шар чингис архи 0,5 литрийн 2 ширхэг 27.000 төгрөг, эвок архи 1 ширхэг 30.000 төгрөг, соёмбо архи 1 ширхэг 38.500 төгрөг, арвай архи 0,75 литрийн 1 ширхэг 8.800 төгрөг, арвай архи 0,5 литрийн 2 ширхэг 6.000 төгрөг, арвай архи 0,33 литрийн 4 ширхэг 17.600 төгрөг, нүүдэлчин нарийн хиам 1.5 кг 8.550 төгрөг, зайдас 1.5 кг 8.550 төгрөг, кассын машины мөнгөний хайрцаг 1 ширхэг 42.000 төгрөг, Жи мобайлын модем 1 ширхэг 72.000 төгрөг, нийт 415.700 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 74-75/

 

Насанд хүрээгүй гэрч У.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Тэмүүлэн манай хэдэн найз байгаа юм тэд нар өнөөдөр ТҮЦ ухна гэж байна

 

3

 

чи хамт явах уу гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Тэгээд З гэх хүүхдийнд очсон. Гэрт нь Уугантөгс, Обаяр, З нар байсан. Тэмүүлэн намайг тухайн хүмүүстэй танилцуулчихаад өөрөө гэртээ харина гээд явсан. 22 цагийн үед гараад Сүнжин гранд зочид буудлын хойд талд байсан нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхыг Обаяр эхэлж эвдээд З Обаяр нар дотогшоо орсон. Тухайн дэлгүүрээс дандаа хүнсний зүйл авсан бөгөөд уутанд хийгээд Уугантөгс бид хоёрт өгснийг аваад байж байхад цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд яагаад хулгай хийгээд байгаа юм гэхээр нь айсандаа шидчихсэн. Тэгээд цаашаагаа зугтаагаад явсан. Хулгай хийх санааг З, Обаяр нар гаргасан гэх мэдүүлэг /1-р хх-иийн 47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/1095 дугаартай:

...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Одонтуяа овогтой Зын зүүн гарын долоовор хурууны хээтэй, 6 гэж дугаарласан гарын мөр нь Одонтуяа овогтой Зын баруун гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65/

 

Өсвөр насны шүүгдэгч О.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

... авсан зүйлээ цонхоор өгөөд буцаад дэлгүүрийн кассыг нь аваад гарсан чинь дэлгүүрийн гадаа нэг өвөө зогсож таараад Обаяр авсан зүйлээ тэр өвөөд үлдээсэн. Үлдээсэн зүйл нь юу байсныг мэдээгүй... Обаяр бид хоёрыг гарч ирэх үед Уугантөгс, Анхбаяр 2 зугтаагаад алга болчихсон байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/

 

  • гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 2-4/, -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн

6-12/

 

  1. Хохирогч Ж.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед Нарантуул захаас бараагаа авчирч тавьчихаад ТҮЦ-ээ хаагаад явсан. Тэгээд өглөө иртэл гадна сараалжин төмөр нь эвдрээд вакум цонх онгорхой байсан. Бэлэн 220.000 төгрөг, ундаа чипс бохь бэлэн гоймон цөөхөн тоогоор алдагдсан байсан. Үнэлгээний тайлантай танилцлаа. Санал хүсэлтгүй. Хулгай хийсэн 5 хүүхдээс 4 нь 188.800 төгрөг төлсөн. Одоо 47.200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэх мэдүүлэг /1-

  • хх-ийн 220-223/

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БЗ2-202 дугаартай:

Түмний кока кола ундаа 2 ширхэг 4.800 төгрөг, МР чипс 7 ширхэг 3.150 төгрөг, орбит бохь 2 боодол 1.240 төгрөг, том савтай кимчитэй бэлэн гоймон 4 ширхэг 6.600 төгрөг, нийт 15.790 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 248-249/

 

Насанд хүрээгүй гэрч Д.Обаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

4

 

Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг ьь санахгүй байна 2017 оны 10 дугаар сарын 05 наас 06-нд шилжих шөнө Уугантөгс, Ч, бид гурав 11 дүгээр хороололд тааралдаад 38 дугаар байранд байх Зын гэрт 21 цагийн үед орсон. Тэнд З Эрдэнэбаяр хоёр унтаж байсан. З сэрээд гарч ТҮЦ ухъя гэж байсан. Тэгээд хажуу тийш явж 35 дугаар байранд Чий гэрт орж унтсан. 23 цагийн үед сэрээд гэрээс нь бид тав гарч явсан. 100 айлаас таксидаад сансарт очоод таксинаас буугаад алхаад явж байгаад байрнууд дунд орж нэг Түц харсан цонх нь нээлттэй дотор нь хүн байгаагүй. Би Эрдэнэбаяртай хамт урд талд нь байх орцруу орсон. Чингуүн орцруу араас орж ирээд З орчихлоо гэж хэлсэн. Эрдэнэбаяр би хүн харлаа гэж хэлээд орцноос гарсан Ч бид хоёр орцонд сууж байхад З 100,000 төгрөг ууттай эд зүйлс авч гарч ирсэн. Тэр ТҮЦ -нд утсаа унагаачихлаа гэж хэлээд араас нь Ч орж утасыг нь аваад гарч ирсэн. Мөнгөө 5 уулаа 13,000 төгрөгөөр нь хурааж авсан. Орсон гээд Зт 1000 төгрөг бүгд өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226/

 

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 211-

 

213/

 

-хохирол төлсөн талаарх баримт /2-р хх-ийн 32-33/

 

  1. Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Манай гэр бүлийн түрээслэн ажиллуулж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26а байранд байрлах Очмос мини маркет дэлгүүрт хулгайч орж орлогын 1.200.000 төгрөг, виски, вино зэрэг эд зүйл алдагдсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад тоолоход 1.200.000 төгрөг байсан. Мөн 5 ширхэг камерийн утсыг тасалж эвдсэн байсан. Гэвч хард нь нууц байсан учраас хулгайч нарын бичлэг нь үлдсэн байна. 17-20 насны 3 эрэгтэй хүүхэд 03 цаг 44 минутад орсон байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88/

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн БЗ1-18-1028 дугаартай:

Сшорт чили вино 1 ширхэг 32.000 төгрөг, жем бам виски 1 ширхэг 101.000 төгрөг, шериданс виски 1 ширхэг 98.000 төгрөг, нийт 231.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 123-124/

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Чий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр байрны 38 тоот гэртээ байхад 23 цагийн үед Уугантөгс, З, Обаяр, Эрдэнэбаяр нар ирэхээр нь би хамт гарсан. Хамт гарсан шалтгаан нь

 

  1. цагийн үед З, Обаяр бид гурав ТҮЦ-нээс хулгай хийх талаар ярилцаж байсан юм. Ингээд Уугантөгс, З, Обаяр, Эрдэнэбаяр бид нар
  1. айлаас Сансар хороолол хүртэл алхаад байран дундуур явж байхад З нь энд ТҮЦ байна, энэ ТҮЦ-нд ороход амархан юм байна гэж хэлээд тухайн ТҮЦ-ний хамгаалалтын төмрийг татаж хугалсан. Тэгээд З эхэлж цонхоор нь ороод ойролцоогоор 30-40 минут болоод бид нарыг дуудаж ТҮЦ-ний цонхоор ундаа, бэлэн гоймон, чипс гэх мэт зүйл өгөөд өөрөө гарч ирсэн. Ингээд бид нар 97 дугаар дунд сургуулийн орчим алхаж явахад З нь Обаяр, Эрдэнэбаяр,
 

5

 

Уугантөгс бид дөрөвт тус бүрт нь 20.000 төгрөг өгсөн ба бид нар ТҮЦ-нээс хулгайлсан эд зүйлээ хувааж авсан. Миний хувьд 1 ширхэг бэлэн гоймон, чихэр авсан. Тэгээд бид нар 97 дугаар дунд сургуулийн хойд талын авто замаас такси бариад 100 айлын орчим очиж гэр гэрлүүгээ харьсан.

 

Уугантөгс, З, Обаяр, Эрдэнэбаяр бид нар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан нэртэй ТҮЦ-нээс бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдхүүн авсан. З ганцаараа ТҮЦ-рүү орж эд зүйл авсан болохоор яг ямар эд зүйл авсаныг нь би мэдэхгүй байна. Миний санаж сайгаагаар З надад 1 ширхэг бэлэн гоймон, чихэрнээс 5-6 ширхэгийг өгсөн. Карин бэлэн мөнгөнөөс хүн тус бүр 20.000 төгрөг авсан. З хэлэхдээ мөнгөө тэнцүү хуваасан шүү гэж хэлсэн. Би дээрх гэмт хэргийг үйлдэхдээ З, Обаяр нартай урьдчилан ярилцаж тохиролцож байсан ба З ганцаараа ТҮЦ-рүү орж харин Уугантөгс, Обаяр, Эрдэнэбаяр бид дөрөв гадаа нь хүн харж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-39/

 

Өсвөр насны шүүгдэгч О.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 08 тоот гэртээ Эрдэнэбаярын хамт унтаж байхад 22 цагийн үед Уугантөгс, Ч, Стгонбаяр гурав ирэхээр нь Эрдэнэбаяр бид хоёр хамт гарсан. Хамт гарсан шалтгаан нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр бид тав ТҮЦ-нээс хулгай хийх талаар ярилцаж байсан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 06-ны 01 цагийн үед Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр нар 100 айлын орчимоос такси бариад Сансар хорооллын Баянцээлийн орчим таксинаас буугаад хулгай хийх ТҮЦ хайхад олдохгүй болохоор нь орон сууцнууд дундуур алхаж явхад Чингуүн энд ТҮЦ байна гэж хэлсэн. Тэгээд Ч, Уугантөгс хоёр тухайн ТҮЦ-ний хаалгыг тогшход хүн байхгүй байсан тул Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр бид нар урд талд нь байрлах байрны орцонд орж, хэрхэн яаж ТҮЦ-нээс хулгай хийх талаараа ярилцсан ба Ч нь намайг эхлээд ор гэж хэлэхээр нь би чадахгүй, миний нойр хүрээд байна гэж хэлсэн. Тэгтэл Ч нь Уугантөгс, Обаяр, Эрдэнэбаяр та дөрөв хүн харж бай гэж хэлээд тухайн ТҮЦ-ний цонхыг нь хөлөөрөө жийж онгойлгож дотогшоо ороод 10-15 минутын дараа гарч ирсэн ба гарч ирэхдээ ууттай хүнсний эд зүйл, бэлэн мөнгө авч гарч ирсэн. Тэгээд Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр бид нар орцонд ТҮЦ^ нээс хулгайлсан хүнсний зүйлээ идэж 100 гаруй мянган төгрөгийг Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр биднар хувааж авсан.

 

Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр биднар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан нэртэй ТҮЦ-нээс бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдхүүн авсан ба тухайн үед Ч ганцаараа ТҮЦ-рүү орж эд зүйл авсан болохоор яг ямар эд зүйл авсаныг нь мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар Ч надад ундаа, чипс өгч байсан. Харин бэлэн мөнгө нь Чий хэлсэнээр 100 гаруй мянган төгрөг байсан гэж хэлсэн ба Ч нь Уугантөгс, Обаяр, Эрдэнэбаяр бид дөрөвт тус бүр 20.000 төгрөг өгсөн. Би дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Уугантөгс, Ч, Обаяр, Эрдэнэбаяр, дөрөвтэй урьдчилан ярилцаж тохиролцож байсан ба Ч ганцаараа ТҮЦ-рүү

 

6

 

орж харин Уугантөгс, Обаяр, Эрдэнэбаяр бид дөрөв хүн харж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-45/

 

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 81-85/

 

-хохирол төлсөн талаарх баримт /2-р хх-ийн 96-98/

 

-хохирогч Б.Гын хохиролд 400.000 төгрөг авсан гэх тайлбар /2-р хх-

 

ийн 101/

 

-шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирол төлсөн баримт 6 хуудас

 

зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс О.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 18-21/, Г.Чий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шагнал урамшлын хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 22-31/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх

 

7

 

нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нар нь бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллгаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч Г.Бэд 440.670 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Од 47.200 төгрөгийн хохирол, хохирогч Б.Гад 701.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байгаа учир өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас уг хохиролыг гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс дээр дурдсан хохиролыг хохирогч нарт олгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас хохиролыг нөхөн төлөхөөр ажлын 4 хоногийн завсарлага авсан болно.

 

Энэ хугацаанд хохиролыг бүрэн төлж барагдуулсан /шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгсөн/ байна. Хохирогч Г.Бэ нь хаана байгаа нь тодорхойгүй байх учир түүнд төлөх хохиролыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн хохирол барьцааны 100900005406 дугаарын дансанд байршуулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.З нь хэргийн учир нийт 143 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Огийн З, Д овогт Гын Ч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зыг гурван жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Г.Чийг хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Г.Чд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нарт сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Г.Ч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч О.З нь нийт 143 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.З, Г.Ч нарт хувийн
 

9

 

баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ