Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

Улсын яллагч Д.Дашмаа,

Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчин долоо овогт Дамдинсүрэнгийн Ганзоригт холбогдох эрүүгийн 201601000074 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 258 дугаар байранд оршин суух бүртгэлтэй, хамтан амьдлагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 12 дугаар гудамжны 170 тоот хашаанд байрлах нийтийн байрны 11 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 829 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хоньчин долоо овогт Дамдинсүрэнгийн

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2014 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын иргэн Ли Ху Жин гэгчээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн оршин сууж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 135 дугаар байрны 64 тоотод, 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 05 сарын хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 33 дугаар байрны 37 тоотод, 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 12 дугаар гудамжны 170 тоот хашаанд байрлах нийтийн байрны 11 тоотод тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Гоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай гэрээс хураан авсан шилэн гаанс, ууттай мөсийг би өмнө нь цагдаагийн байгууллагад мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байхад үлдсэн зүйл байгаа юм. Би 2014 онд Замын-Үүдэд цагдаагийн байгууллагад цагдаагийн ажилчдад баригдаад, цагдан хоригдож байгаад 2014 оны 10 сарын 17-ны өдөр шүүхээс 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлээд, 2015 оны 08 сард Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад суллагдсан. Хорих ангиас гарч ирээд Замын-Үүдэд байх байрандаа хэсэг хугацаанд амьдарч байгаад 2016 оны 03 сард Улаанбаатар хот руу нүүж ирсэн. Ингэж нүүж ирэхэд миний эд зүйлс дунд манай гэрээс хураан авсан ууттай мөсний үлдэгдэл, шилэн гаанс зэрэг хамт ирсэн байсныг би сүүлд нь хог новшин дундаасаа олсон. Би 2016 оны 03 сараас 05 сар хүртэл хугацаанд Сансарт байр түрээсэлж байгаад 2016 оны 05 сарын сүүлээс эхлээд Цэндийн амьдардаг Хайлаастад байх нийтийн байранд очиж хамт амьдарсан Ингээд 2016 оны 05 сарын 30-нд билүүдээ цагдаагийн ажилчид манай гэрт ирж нэгжлэг хийхээс 2-3 хоногийн өмнө би эд зүйлээ янзалж байхад нүдний шилний хайрцган дотроос миний 2 жилийн өмнө хэрэглэж байгаад орхичихсон ууттай мөсний үлдэгдэл, шилэн гаанс, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэрэг гас ирэхээр нь би удсан мөс үйлчлэх нь үү үгүй юу гэж сонирхоод уутнаас нь шилэн гаанс руу мөсний үртэснүүдийг шавхаж хийгээд хэрэглэж үзсэн. Тэгтэл ямар ч нөлөө үзүүлэхгүй болохоор нь би хоосон уутаа чих ухдаг хөвөнгийн саванд хийгээд, шилэн гаанстай нүдний шилний саваа тавиур дээр тавиад орхисон. Ингээд 6 сарын 02-ны өдөр Эрүүгийн цагдаагийн ажилчид нийтийн байранд нэгжлэг хийх үеэр дээрх зүйлсийг олж хураасан... Би 2006-2013 онд Бээжин хотын Нэгдсэн их сургуульд сурч төгссөн. Хятадад сургуульд сурч байхдаа 2012 онд анх удаа мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэж үзэж байсан. Манай гэрээс хураан авсан мөсний үлдэгдэлтэй уутыг би нэг танил Хятад хүнээс авч хэрэглэж байсан бөгөөд бараг юм үлдээгүй болохоор нь нүдний шилнийхээ саванд хийгээд мартсан байна лээ. ..би Бээжинд сурч байхдаа Ли Ху Жинтай танилцаж байсан. Намайг Замын-Үүдэд амьдардаг байхад 2014 оны 05 сард манай гэрт мөс авчирч би хамт хэрэглэж байсныг цагдаа нар үзлэг хийж байсан боловч сүүлд манай гэрээс гарсан уут болон хэрэглэгдэхүүнийг аваагүй үлдээсэн байна лээ. Үүнийг би хэзээ хойно нь буюу 2016 оны 05 сарын сүүлээр эд зүйлсэн дундаасаа олоод нэг удаа сорчихсон юм..." гэсэн мэдүүлэг /1  156-159/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би хоёр жилийн өмнө надад байсан уг бодисын үлдэгдэл чих ухдаг хөвөнд байсанг мэдээгүй. Сүүлд хөдөө явж ирээд гэрийнхээ хог новшноос олсон. Уг бодисыг ямар үйлчилгээтэй гэдгийг мэдээгүй. Хэрэглэж үзээгүй. Би энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Саяхан хүүхэдтэй болсон гэсэн мэдүүлэг

 

2016 оны 06 сарын 10-ны өдрийн 4950 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн Д.Гийн гэх шээс, 14 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут нь шинжилгээнд тэнцэнэ. Шижилгээнд ирүүлсэн 14 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цайван өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин /methamphetamine/ илэрсэн. метамфетамин / methamphetamine / нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай концвенцийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн Д.Гийн гэх шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай концвенцийн жагсаалтанд багтдаг болно.." гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 92-95/

 

Гэрч Э.Цэндээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Нэг удаа гэр цэвэрлэж байхад орны матрасан доороос хуйлсан 10 юань гарч ирэхээр нь би анзаараагүй тавиур дээрх хайрцаг руу хийчихсэн. Дараа нь нэг хувцасных нь халааснаас 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт гарч ирэхээр нь би тавиур луу тавьсан байсан нь газар нь унаад тавиурны доор орсон байна лээ. ..хоёрдогч түүхий эд болон чулуу Хятадуудад зарж мөнгө олдог.." гэсэн мэдүүлэг /1 хх 75-77/

 

Шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 167/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 171/,  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1152 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 174-177/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн №829 дугаартай тогтоолын хуулбар /1хх 178-180/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 185-186/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 12 дугаар гудамжны 170 гоот хашаанд байрлах нийтийн байрны 11 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 42-46/ Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-49/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 50-51/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 63/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №535 /1хх 82-83/, 2016 оны 03 сарын 16-ны өдрийн №2374 дугаартай дүгнэлт /хх 85/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн №2364 дугаартай дүгнэлт /1хх 88/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн №2375 дугаартай дүгнэлт /1хх 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2016 оны 3 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо замын цагдаагийн зүүн талын “Миний зах” дэлгүүрийн зогсоол дээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч түүнийгээ Сүхбаатар дүүргийн 8 хороо Өргөө 2” кино театрын орчимд 08-14 улсын дугаартай Тоёота приус маркын авто машинд хадгалсан гэж Н.Баатар, Л.Мөнхжаргал, Д.Г  нарыг холбогдуулан шалгажээ.

 

Мөрдөн байцаалтын явцад 2016 оны 6 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 12-170 тоот буюу шүүгдэгч Д.Гийн түр оршин сууж байсан газарт үзлэг хийхэд 5х8 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут нь доороосоо 1,8 см зайд бор өнгийн цаас наалдсан, уутны хамт 0,4 грамм жинтэй метафетамины агууламж бүхий бодис, ямар нэгэн бичлэлгүй, толгой нь хагарсан тарианы хоосон шил, “Г” хэлбэртэй шилэн гаанс, 1 талын үзүүр хэсэг нь дугуй хэлбэртэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, толгой хэсэг нь эвдэрсэн цагаан өнгийн асаагуур, Q0A8772376 серийн дугаартай БНХАУ-ын 10 юаны хуйлсан мөнгөн дэвсгэрт, АК2826888 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэртийг илрүүлж, шинжилгээнд хүргүүлсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Гийн шээс болон шилэн гаанс, гялгар ууттай зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн бөгөөд энэ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай концвенцийн жагсаалтанд багтдаг болохыг тогтоожээ.

 

Үзлэгийн явцад хураан авсан болон шинжилгээнээс ирсэн зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргасан бөгөөд үүнийг шүүгдэгч Д.Г өөрийнх нь мөн бөгөөд 2014 оны 5 сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын иргэн Ли Ху Жин гэгчээс олж авсан буюу өмнө холбогдсон хэргээс үлдсэн эд зүйлсээ, 2015 оны 3 сар хүртэлх хугацаанд өөрийн оршин сууж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 135 дугаар байрны 64 тоот, 2015 оны 3 сараас 2016 оны 05 сарын хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 хороо 33 дугаар байрны 37 тоот, 2016 оны 5 сараас 2016 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 12 дугаар гудамжны 170 тоот хашаанд байрлах нийтийн байрны 11 тоотод тус тус хадгалсан болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлжээ.

 

Харин яллагдагч Н.Баатар, Л.Мөнхжаргал, Д.Г нарт холбогдох “2016 оны 3 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо замын цагдаагийн зүүн талын “Миний зах” дэлгүүрийн зогсоол дээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч түүнийгээ Сүхбаатар дүүргийн 8 хороо Өргөө 2” кино театрын орчимд 08-14 улсын дугаартай Тоёота приус маркын авто машинд хадгалсан“ гэх хэргийг прокуророос “уг бодис биетээр илэрээгүй, олдсон шил, мөнгөн дэвсгэрт нь хэнийх болох нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь урьд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 2015 оны 11 сарын 18-ны өдөр Анхны ардчилсан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн бөгөөд түүнд дээрхи бодисыг өсгөн гэх БНХАУ-ын иргэн Ли Ху Жин гэгчийг энэ хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулж, баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохын дурдаж, түүний 2016 оны 6 сарын 03-ны өдрөөс 9 сарын 01-нийг хүртэл цагдан хоригдсон 90, 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс 3 сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 25 хоног буюу нийт 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5х8 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут нь доороосоо 1,8 см зайд бор өнгийн цаас наалдсан, уутны хамт 0,2 грамм жинтэй метафетамины агууламж бүхий бодис /анх хураан авахад 0,4 грамм байсан, шинжилгээнд 0,2 грамм нь хорогдсон/, №12 гэж дугаарласан ямар нэгэн бичглэлгүй, толгой нь хагарсан тарианы хоосон шил, №13 гэж дугаарласан “Г” хэлбэртэй шилэн гаанс, №14 гэж дугаарласан 1 талын үзүүр хэсэг нь дугуй хэлбэртэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс /ШШҮХ-ийн 4950 дугаартай дүгнэлтээр метафитамин илэрсэн/, толгой хэсэг нь эвдэрсэн цагаан өнгийн асаагуур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Q0A8772376 серийн дугаартай БНХАУ-ын мөнгөн дэвсгэр 10 юань, АК2826888 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 10 төгрөгнийг тус тус улсын орлого болгуулахаар Монгол Банкинд хүргүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5х8 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут нь доороосоо 1,8 см зайд бор өнгийн цаас наалдсан, уутны хамт 0,2 грамм жинтэй метафетамины агууламж бүхий бодис /анх хураан авахад 0,4 грамм байсан, шинжилгээнд 0,2 грамм нь хорогдсон/, №12 гэж дугаарласан ямар нэгэн бичглэлгүй, толгой нь хагарсан тарианы хоосон шил, №13 гэж дугаарласан “Г” хэлбэртэй шилэн гаанс, №14 гэж дугаарласан 1 талын үзүүр хэсэг нь дугуй хэлбэртэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс /ШШҮХ-ийн 4950 дугаартай дүгнэлтээр метафитамин илэрсэн/, толгой хэсэг нь эвдэрсэн цагаан өнгийн асаагуур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Q0A8772376 серийн дугаартай БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 10 юань, АК2826888 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 10 төгрөгнийг тс тус улсын орлого болгуулахаар Монгол Банкинд хүргүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР