Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/122

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шинжээч О.Болороо,

Хохирогч Д.Л , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Х.Оюунсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Н овогт Б-н Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803002200188 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “С” ХХК-ны захирал, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, .... дугаар байр, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Б-н Б-н /РД:ПЭ73040510/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Өргөө кино театрын баруун талд байрлах Голомт банкны урд автомашины зогсоол бүхий замд “Үлэмж мэлмий ББСБ” ХХК-ны эзэмшлийн Тоёота камри маркийн 50-27 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /31 настай, эмэгтэй/ Д.Л гийн баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Өргөө кино театрын баруун талд байрлах Голомт банкны урд автомашины зогсоол дээр зогсоход Лхагвасүрэн гэж хүн машин оруулахгүй хаагаад байсан. Нийт 2.081.708 төгрөгийн нэхэмжлэлийг хангах ба шүүгдэгчээс хохирогчид төлсе- гэх 200.000 төгрөгийг хасч үлдэх 1,881,708 төгрөгийг шүүгдэгч Б.Б аа: гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Л гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс орон сү, _ түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх 48/ нь хохирогчид хамааралтай эсэх эргэлзээтэй, хавтаст хэргийн 44 дүгээр хуудсан дахь 35.000 төгрөгийн шатахуун  баримт, 45 хуудсан дахь 300.000 төгрөгийн МК1 шинжилгээний барим- давхардсан, хүнсний эд зүйл худалдан авсан 78.878 төгрөгийн баримт, 46 дугаас хуудсан дахь хүнсний эд зүйл худалдан авсан гэх 19.048 төгрөгийн баримт өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 1.532.926 төгрөг, баримтгүй нэхэмжилсэн 448.142 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож хохирогч цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Ф

Хэрэгт эд мөрийн баримт байхгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Л д 200.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай. хууяийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Шүүгдэгч  овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Д.Л д 200.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирогч Д.Л гийн 4.062.776 төгрөгийн нэхэмжпэлээс Түрээсийн гэрээ, хоол хүнс, шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг 1.981.068 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, эмчилгээний төлбөр нэхэмжилсэн 2.081.708 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс төлсөн 200.000 төгрөгийг хасч үлдэх 1,881,708 шүүгдэгч Б.Б аас гаргуулан .... тоотод оршин суух Хуримт овогт Дашцэрэнгийн Лхагвасүрэнд /РД: / олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  5. Шүүгдэгч Б.Б ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ