Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 3188

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

    Дугаар 101/ШШ2017/03188

Улаанбаатар хот

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох

Хохиролд 3.084.777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7,, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны одрийн 00244 дугаартай тогтоолоор гаас 51.000.000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул ,, гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны тэмдэглэл гарч гийн өмчлөлийн *******,*******,*******,, зөрүү төлбөрийг төлж авахыг надад санал болгосоны дагуу зөрүү төлбөрийг төлсөн.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6 хувь буюу 3.084.777 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ ...” гэж зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй байсан боловч сайн дураар биелүүлээгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч г шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэх, хэрэг биелүүлэхгүй бол холбогдох зардлыг гаргуулахыг мэдэгдсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтад "... Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гуйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна ...” гэж заасан байдаг.

нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах хүсэлтийг 2 удаа гаргасан боловч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Мөн түүний гадаад улсад амьдарч байхдаа н.Алтантуул, н.Мөнхбат нарт олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсоор байтал уг ажиллагааг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шат шатны шүүхэд хандсан боловч түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан.

Үүний эцэст тэрээр аргагүйн эрхэнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг зөрүү төлбөрийг төлж авахыг санал болгосны эцэст намайг зөрүү төлбөр төлсний эцэст шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Төлбөр авагч миний шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн төлбөр нь төлбөр төлөгч гийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой, албадан гүйцэтгүүлэх ажиллагааны улмаас нэмэгдэл зардал гарсныг түүнээс нөхөн төлүүлэх ёстой гэж үзэж байна.

Тодруулбал хариуцагч нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу нэмэгдэл зардал бөгөөд үүнийг нөхөн төлөх үндэслэлтэй юм.

шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол валютын ханшийн зөрүү болон банкны хүүнээс орлого олох боломжтой байсан боловч энэ бүгдийг тооцож нэхэмжлээгүй гэдгийг хэлмээр байна. 2017.08.31-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 51.884.950 төгрөг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Иймд гаас надад учирсан хохирол болох 3.084.777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7,, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны одрийн 00244 дугаартай тогтоолоор гаас 51.000.000 төгрөгийг гаргуулан д олгохоор шийдвэрлэсэн.

намайг шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлэхгүй байсан тул ,, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын  05-ны өдрийн 13923 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн1504 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хуралдааны тэмдэглэл гарч гийн өмчлөлийн *******, 18-р хороо, 13 дугаар хороолол,, зөрүү төлбөрийг төлж авахыг надад санал болгосны  дагуу зөрүү төлбөрийг төлсөн гэжээ.

 Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6% буюу 3,084,777 төгрөгийг төлсөн байсан нь үнэн.

Энэ төлбөрийг төлбөр төлөгч гийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхтай холбоотойгоор өөрт үүссэн нэмэгдэл зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шүүхийн шийдвэрээр 65 сая төгрөгийг надаас гаргуулж д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд миний эхнэр асан Ш.Алтантуул, түүний дүү Ш.Алтанзагас нар дээрх төлбөрөөс 49.896.010 төгрөгийг д төлсөн баримт гарч ирсэн тул энэхүү д тушаасан төлбөрийг гаргуулах буюу д төлөх төлбөрөөс хасуулах зорилгоор шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Дээд Шүүхэд дахин хянуулсан.

Ийнхүү хэрэг УДШ-д хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байсан. Ер нь энэ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үздэг. 

Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөес 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй охиноо харж хамгаалах зорилгоор гадаадад амьдарч байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй бөгөөд ялангуяа надад мэдэгдэлгүй миний өмчлөлд байх 3 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 25, 36, 37 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2016 оны 11 сарын 01-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж улмаар хуулийн дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2017 оны 04 сарын 20-ны өдөр шүүх хуралдаан болсон байдаг.

2017 оны 04 сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 тоот шүүх хуралдаанаар миний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргаж 2017 оны 07 сарын 16-ны өдөр шүүх хуралдаж дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Одоо миний бие хуулиар олгогдсон эрхийн дагуу Хяналтын Шатны Шүүхэд гомдлоо гаргаж байгаа болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дугаар догол мөрөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүйг тодорхой дурдсан байдаг. Гагцхүү бид шүүхэд гомдол гаргах хугацааг 2 хоногоор хоцорч гаргасан нь бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байдаг.

Миний эхнэр асан Ш.Алтантуул, түүний дүү Ш.Алтанзагас нар д төлсөн төлбөрөө гаргуулахаар иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй шалтгааны улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тул шүүхийн тогтоолоор д төлөх 51 сая төгрөг төлөгдөөгүй байсан юм.

Үүнээс гадна аас би мөнгө аваагүй, зөвхөн эхнэр асан Ш.Алтантуулын мөнгө авсан гэх баримтад би баталгаа гаргаж өгснөөрөө хариуцагч болчихсон юм. Түүнээс биш би мөнгө аваагүй, оргон зайлаагүй учир энэ нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол улсын иргэн өөрийгээ хохирч байна гэж үзвэл ямарч үед шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах бүрэн эрхтэй байдаг. Үүний дагуу бидний эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байна гэж үзсэн тул миний бие эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж, энэ байдалд тодорхой цаг хугацаа зарцуулагдсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.05.16-ны өдрийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэлд албадан биелүүлэхтэй холбогдож гарсан бүх зардлыг гаргуулна гээд заачихсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтад “ ... энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсоны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна ...” гэж тодорхой хуульчлан заасан байна.

Гэтэл энэ төлбөр буюу хоёр талын хүсэл зорилгоор хийгдсэн гэрээний дагуу төлөгдсөн 3.084.777 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2017.08.31-ний өдөр 51.884.950 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Тэгээд ч миний бие төлбөр төлөхөөр 2016 оны 01 сараас эхлэн хөөцөлдөж байсан, зар өгч байсан, энэ баримтыг шүүхэд өгөөгүй.   

Иймд ын 3.084.777 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлсний урамшуулалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 3.084.777 төгрөг төлснийг хохиролд тооцон түүнийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед гадаад улсад амьдарч байсан, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан, мөн дээрх орон сууцыг худалдахаар 2016 оны 01 дүгээр сард зар өгсөн тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.

 

,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7,, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дугаартай тогтоолоор гаас 51.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 412.950 төгрөгийн хамт гаргуулан д олгохоор шийдвэрлэжээ.

/хх-ийн 6-14 дүгээр тал/

 

Дээрх шийдвэр, магадал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, Ш.Алтантуул нарын гаргасан хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №130 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №203 тоот тогтоолоор хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан байна.

 

/хх-ийн 48-50, 59-63 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд ,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 244 тоот тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

 

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч ын хүсэлтээр ,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13923 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн №1504 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

Хариуцагч гаас 51.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 412.950 төгрөг, нийт 51.412.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

/хх-ийн 65, 77-78 дугаар тал/

 

нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”-г байгуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 6 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулахаар тохиролцжээ.

/хх-ийн 19 дүгээр тал/  

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлд ,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7ээр гаас 51.412.950 төгрөг гаргуулж д олгох шийдвэрлэсний дагуу хариуцагч гийн *******,*******,*******,, 40 тоот орон сууцны үнийн 70 хувь буюу 91.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2016.09.02-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2 дах албадан дуудлага худалдаанд 50 хувь буюу 65.000.000 төгрөгөөр 2016.09.30-ны өдөр оруулахад мөн үнийн санал ирээгүй тул албадан дуудлага худалдааны 2 дах үнэ болох 65.000.000 төгрөгт тооцон төлбөр авагч талд хөрөнгийг шилжүүлж, төлбөр төлөгчид зөрүү мөнгийг шилжүүлсэн тохиолдолд өмчлөлийг төлбөр авагч талд шилжүүлэхийг тусгасан байна. 

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

“Урамшууллын гэрээ”-г шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад, төлбөрийг бодитойгоор биелүүлэхийн тулд төлбөр авагчтай байгуулдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу урамшууллыг шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчийн авах төлбөрөөс суутгадаг.

 

нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээ байгуулсаны үндсэн дээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд урамшууллын зардал 3.084.777 төгрөгийг шилжүүлсэн болох нь Улаанбаатар хотын банкны баримтаар,

  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Улаанбаатар хотын банкны дансанд  51.884.950 төгрөгийг “д төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Төрийн банкны баримтаар тус тус тогтоогдож байна.

/хх-ийн 4, 96 дугаар тал/

 

нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, энэ талаар зохигч маргаагүй болно. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд д шүүхийн шийдвэрийн дагуу олгохоор шийдвэрлэсэн 51.412.950 төгрөгийг нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж биелүүлэхээс өмнө нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 3.084.777 төгрөгийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн үйл баримт  тогтоогдож байна.

 

 Дээрх баримтуудаас үзэхэд нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1149 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1572 тоот магадлалаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох ,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хууль бус ажиллагааг болон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт тус тус явагдсан анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай гийн, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Ш.Алтантуулын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/хх-ийн 68-77, 80-84 дүгээр тал/

 

Үүнээс үзэхэд гийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн байдлын улмаас дахин хянуулах, мөн уг шийдвэрийн үндсэн дээр хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гомдол гаргах нь  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 3.084.777 төгрөг төлсөн нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч энэ хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч гаас 3.084.777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч гаас 3.084.777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 64.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.400 төгрөгөөс илүү төлөгдсөн 94 төгрөгийг дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 64.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/12472 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д   зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧИД                                   З.БАЯРМАА

 

                                                                                   Т.ЭНХЖАРГАЛ