Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 75/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

Улсын яллагчаар Г.Энхбат

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Тд холбогдох эрүүгийн 2034000000617 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1999 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Т регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Т нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр багт байрлах Баамын байранд иргэн Ц.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Тгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Ж.Т нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр багт байрлах Баамын байранд иргэн Ц.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 19 тал/
  • Шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 27 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №172 тоот тогтоол /хх-ийн 31 тал/
  • Шүүхийн   шинжилгээний   албаны   шинжээчийн   №622   дугаартай Ц.Батсайханы биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэгт цус хурсан, баруун мөр, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээш дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 10 тал/,
  • Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр багт найз Жаргалсайханы гэр болох баамын байранд бид хоёр 0.5 литрийн хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгээд би өдөр нь гэрээс нь гарч гадуур ажил амжуулж байгаад оройхон ирээд гэрт нь унтаж байтал орой 00 цагийн орчим Жаргалсайханы хүүхэд орж ирээд намайг унтаж байхад шууд л нүүрлүү гараараа цохиж зодсон тэгээд аав нь болиочээ гээд хэлтэл битгий хуц би мөнгөтэй хүн гээд л зодоод байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...надаас Тэмүүлэн уучлалт гуйсан." гэх мэдүүлэг /хх-ийн 3-6 тал/,
  • Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Манай Батсайхан гээд найз Заамар сумаас ирсэн бөгөөд...Баамын байранд манай гэрт хоёр шил архи хувааж уусан би тэр үед согтсон байсан тэгээд манай хүү Тэмүүлэн гаднаас орж ирэх болгондоо аавыг архидуулдаг гээд манай найз Батсайханы нүүрлүү гараараа хоёр удаа цохисон Батсайхан өөрөө манай хүүг гэрээс зайл гэж орилсон тэгээд л манай хүүхэд цохичихсон юм." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
  • Шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны орой манай дүү Батдорж над руу залгаад ирэх болж байна уу, аавын найз нь ирчихсэн гэрт архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд би удахгүй очдоо гээд эмнэлгийн тэндээс найз Уугантөмөртэй гэр лүү явсан. Тэгээд гэрт ороход аав, аавын найз Батсайхан тэр хоёр архи уугаад тасарчихсан байдалтай байсан, тэгээд би Батсайхан ахыг нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон, тэгээд Батсайхан ахыг гэрээсээ хөөж явуултал цагдаатай хүрээд ирсэн...би архи уусан байсан, орой 23 цагийн үед Уугантөмөртэй цуг гурван пиво уусан...Батсайхан ах Заамараас ирэх болгондоо манай гэрт ирж архи уудаг, би гэртээ ихэвчлэн байхгүй, манай дүү байдаг юм, тэгээд ер нь жоохон дургүй, тэгээд л цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/
  • Шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...Тиймээ би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Т нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 18, 27 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 11 сарын 05-ны өдөр 172 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-31, 32 тал/ 2020 оны 11 сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ж.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.Тд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ж.Тд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Тг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА