Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа

Улсын яллагч Н.Булганчимэг

Хохирогч П.Б

 

Шүүгдэгч Б.Г, Д.Ш нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Д Ш нарт холбогдох эрүүгийн 201725030478 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиаараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 20-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, У с овогтой Б Г, /РД:/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Төвширүүлэх суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Төвширүүлэх сум 3 дугаар баг Уран толгойн 1-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогтой Д Ш, /РД: А/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, Д.Ш нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг 39 дүгээр сургуулийн хойд талын задгайд байрлах хэвийн боовны цехэд П.Бтай маргалдан зодож, П.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр цех рүү орж тавилгаа авч, хүргүүлсэн мөнгөө авахаар ороход Б.Ганзориг, Мөнхсайхан нар архи ууж байсан. Намайг архи аваад өг гэсэн ба 20.000 төгрөг зээлчих гээд надаас авсан ч одоо болтол төлөөгүй. Дээшээ цех рүү гарсан тул би араас нь орж та нар боль гэж хэлээд юмаа хамгаалах хэрэгтэй байна гэхэд чамд хамаагүй гэж хэлснээс болж маргаан эхэлсэн. Надад 1 удаа архи аягалж өгөхөд нь уусан ба өөр архи уугаагүй. Б.Ганзориг

 

дээш гарч ирэхэд доор байсан хүн наадхаа алчих гэхэд Б.Ганзориг намайг ална гэсэн. Мөрдөн байцаагчид намайг 2 хүн зодоогүй, олон хүн байсан гэж хэлэхэд 2 хүн зодсон гэхэд хангалттай гэсэн. Сүүлд эмнэлгээр яваад гарсан төлбөрийг нь нэхэж байгаа ч одоо болтол төлөөгүй. Гар утсаа салгаад холбоогүй болсон. Манай найз намайг эмнэлгээр дагуулан явж байх үед манай найз тус бүр 3.000.000 төгрөг өг гэж хэлсэн ба би хэлээгүй. Сүүлд би 6.000.000 төгрөг гэж хэлсэн нь үнэн. Тэгээд боломжгүй гэсэн тул би 4.000.000 төгрөгийн хагалгааны зардлыг нэхэмжилнэ бас ажил хийгээгүй гэртээ байсны мөнгө гэхэд за гэж хэлсэн. Маргааш нь над руу Б.Ганзориг залгаад 1.000.000 төгрөг өгье гэхэд нь би миний нүд юм харахгүй болчихвол яах вэ? гэхэд шүүх цагдаад өг, чамайг харъя гэсэн. Одоо хагалгааны төлбөр 3.580.600 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн: П.Б тавилгын цех рүү орсон. Тэр үед Ганзориг намайг дөхүүлж өгнө гээд Ширнэн гээд ажилчингаа дуудаад бид нар машинд сууж байтал Бүрэнбаяр гарч ирээд Б.Ганзоригт хандан "хөөе ажилчид чинь дээвэр дээгүүр гүйгээд байна" гэж хэлж байсан. Би тухайн үед өөрийнхөө тавилгын цех рүү яваад орчихсон юм. Би юу болж байгааг мэдэх гээд хэвийн боовны цех рүү ортол Б.Ганзоригийн хамраас нь цус гарчихсан П.Б 2 давхарт гараад цонхон дээр нь очоод зогсчихсон "битгий дээвэр дээр гүйгээд бай энэ чинь манай эгчийн цех зун бороо орвол та нар хариуцах юм уу" гээд байж байхаар нь би П.Быг авч гарах гэтэл П.Б үгэнд орохгүй "байж бай, би эд нарт хэдэн юм хэлэх хэрэгтэй байна" гээд гарч өгөхгүй байсан. Тэгсэн Ширнэн гээд хэвийн боовны залуу нь П.Бтай зодолдоод эхлэнгүүт нь Ширнэнгийн найз бүсгүй нь гээд нэг эмэгтэй Ширнэнг салгаад аваад явж байсан...." гэсэн мэдүүлэг /хх-н 28-29 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: хоол ундаа хийгээд байж байтал Ганзориг манай Ширнэн гэх залууг дуудуулаад "гэртээ харьлаа" гэж хэлсэн. Ширнэн хийж байгаа зүйлээ орхиод Ганзоригийг хүргэж өгөхөөр болоод гарсан чинь хэсэг хугацааны дараа Ганзоригийн хамраас нь цус гарчихсан орж ирэхээр би цустай байж цехрүү орж яах гээд байгаа юм бэ, доошоо бууж цусаа угаачих гэж хэлсэн чинь Ганзориг доошоо буугаад явсан. Тэгсэн удалгүй нөгөө хажуу талын тавилгын цехийн сүүлд орж ирсэн согтуу залуу нь орж ирэхээр нь би "яах гэж байгаа юм бэ" нөгөө зодуулсан гээд байгаа залуу "би танай нэг ажилчинаас 20000 төгрөг авах ёстой, тэрийгээ авмаар байна, та нар муусайн гуйлгачин, би та нарыг бодвол хэдэн саяыг олоод хаяж чадна" гээд баахан орилж байснаа "та нар манай цехийн дээвэр дээрээс хөлдөөсөн хэвийн боовнуудаа ав, авахгүй бол би цааш нь бүгдийг нь авлаа" гээд цонхруу гарах гэхээр нь Ширнэн орж ирээд нөгөө залуугийн хойноос нь татаад цонхноос буулгатал нөгөө согтуу залуу үсчээд орилоод байсан. Тухайн үед Ганзориг ч цусаа угаачихсан орж ирээд нөгөө залуутай барилцаж аваад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 30-31 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч А.Э мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд 2017 оны 02-р сарын 04-ны оройн ээлжийн ажилдаа гараад байж байтал Ганзориг ах хажуу талын тавилгын үйлдвэрийн Бүрэнбаяр болон бас нэг ахтай 3-лаа архи уугаад 1-р давхарт сууж байсан. Тэр үед Цэцэгээ эгч "та нарын архи уудаг газар чинь биш, явцгаа" гээд хөөгөөд байсан. Би ажлаа хийгээд байж байтал Ганзориг ах явлаа гэж хэлээд Ширнэнгээр хүргүүлэхээр болсон. Ширнэн надаас машиныхаа түлхүүрийг аваад гараад явсан чинь удалгүй Бүрэнбаяр орж ирээд араас нь Ширнэн ороод ирсэн. Ганзориг ах

 

тэр үед хаана байсан талаар сайн санахгүй байна. Бүрэнбаяр дээшээ 2 давхарт гарч ирээд "дээвэр дээр байгаа хэвийн боовнуудаа ав, авахгүй бол хаялаа" гээд байсан. Тэр үед Ширнэн "чиний байдаг газар чинь биш, гар" гээд Бүрэнбаярын энгэрээс нь зуураад таттал Бүрэнбаяр Ширнэнгийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод автал Ширнэн

 

зөрүүлээд Бүрэнбаярын нүүрэн тус газар нь 2, 3 удаа гараараа цохитол Бүрэнбаяр газар уначихаар нь дээрээс нь 1 удаа өшиглөхөөр нь би "чи одоо болилдоо" гэж хэлээд Ширнэнг аваад өөр өрөөрүү орсон. Ширнэн Бүрэнбаяр хоёр муудалцаж байх үед Ганзориг ахын хамраас нь цус гарсан байдалтай 1 давхараас дээшээ 2-р давхарт гарч ирсэн. Ганзориг ах Бүрэнбаярыг цохиж зодсон талаар нь сайн харж чадаагүй. Учир нь би Ширнэнг болиулах гээд өөдөөс хараад гарнаас нь бариад зогсож байсан. Тухайн үед Ганзориг ах хамраас гарсан цусаа юмаар дарчихсан зогсож байсан. Бүрэнбаярыг цохиж зодсон талаар нь сайн мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2507 тоот дүгнэлтэнд:

 

  1. П.Бын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹440 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Урьд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2507 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

 

  1. П.Бын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дух, зүүн хацрын төвгөр, хүзүүний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ./хх-16-17/, ял шалгах хуудас хх-50, 52, хохиролын баримтууд хх-61-69, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Г, Д.Ш нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг 39 дүгээр сургуулийн хойд талын задгайд байрлах хэвийн боовны цехэд П.Бтай маргалдан зодож, П.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь П.Бын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг хх-28-32, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2507, 440 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Иймд шүүгдэгч Б..Ганзориг, Д.Ширнэн нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн хойд талын задгайд байрлах хэвийн боовны цехэд П.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулхаар тогтоов.

 

Шүүгдэгч Б.Г, Д.Ш нараас 580.600 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч П.Бт гаргуулхаар шийдэв.

 

Хохирогч П.Б нь цаашид гарах зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Б.Г, Д Ш нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр

 

-Шүүгдэгч Д.Ширнэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжээр буюу 2.500.000 төгрөгөөр тус тус торгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Ширнэнд оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялыг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.Ш нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон
 

хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.Ш нараас 580.600 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч П.Бт олгосугай.

 

  1. Хохирогч П.Б нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Д.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ             Н.БАЯРМАА