Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0345 |
Огноо | 2014-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0345
Ч.Т-гийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай дүү бид хоёр 2000 онд Д сумын 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсгийн 12 дугаар брак байрыг хуучин “М” ХХК-ийн мэдэлд байсан нийтийн эзэмшлийн байрыг “М” ХХК-ийн захирал н.Б-ын эгч А гэдэг эмэгтэйгээс тухайн үеийн ханшаар гурван сая төгрөгөөр 9 өрөө байрыг худалдан авсан юм. Уг байрыг худалдаж болно гэсэн н.Б-ын зөвшөөрлийн үндсэн дээр худалдаж авсан. Энэ байранд би 2000 оноос хойш дүү нарынхаа хамтаар одоог хүртэл 14 жил амьдарч байна. н.А байрны газрын гэрчилгээ, бичиг баримтыг бидний нэр дээр болгож өгнө гээд бие муу байсан А миний дүү В-ийн эхнэр С-ын эгч бид нар худ, ураг улс болохоор итгэж явсан юм. Гэтэл намайг хөдөө байх үеэр дүү нарыг байрнаас хүчээр гаргаж, тухайн байруудыг түрээсэлсэн байсан. Миний дүү
Р!
В-ийг Б явсан үеэр эхнэр С нь гэрт байсан кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг устгаж өөрийн дүү Д.Б-ын нэр дээр бидний зөвшөөрөлгүйгээр дураараа загнаж шилжүүлсэн байсан.
...Одоо манай талын баримт материал гэвэл хотын болон байршлын кадастр дээр н.В-ийн нэр байгаа. Өөр материал байхгүй. н.Балжиннямын нэр дээр материал байгааг мэдээд Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэд хандахад зохих хуулийн байгууллагад ханд гэсэн хариу өгсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Тиймээс Д аймгийн засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтаар Д.Б-д олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээ, байр өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д аймгийн Засаг дарга болон, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Ч.Т нь анх 15 дугаар баг, 3 дугаар хэсэг, 12 дугаар брак байрыг “М” ХХК-ийн захирал н.Б зөвшөөрлөөр худалдаж аваад холбогдох бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй байсаар өнөөг хүрсэн байна. Анх 2003 онд хэмжилт хийж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг зурагжуулан талбайн хэмжээг баталгаажуулахад “М” ХХК-ийн газар н.В-ийн нэр дээр баталгаажсан байдаг. Ингээд энэ байрны бичиг баримтыг Ч.Тгийн нэр дээр болгох гэхээр газрыг нь хуваах хэрэгтэй болсон. Газрыг хуваахын тулд н.В гэдэг хүн өөрийн биеэр байх шаардлагатай боловч н.В гэж хүн ирэхгүй байсаар өдийг хүрсэн байна.
Энэ хооронд зарагдсан брак байрыг бүхэлд нь Д.Балжинням өөрийн I нэр дээр болгон газраа өмчилж авсан нь маргаан дагуулж байна. Газар эзэмшигч нь н.В гэж кадастрын зурагт бүртгэгдсэн байхад энэ хүний зөвшөөрөлгүйгээр газар, зарагдсан брак байрыг бүхэлд нь Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн нь хууль бус юм. Дээрх нөхцөл байдал Монгол Улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг заалтыг үндэслэн Д аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтаар Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Балжинням шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д Мандал” ХХК нь 1993 онд байгуулагдсан ба тухайн үед миний ах н.Б нь хотын Б ХХК-аас 5,6 сая төгрөгөөр захирал Б.Ч гэх хүнээс худалдаж авсан байдаг. 2000 он хүртэл манай компани үйл ажиллагаа явуулж байсан ба 2000 онд архи, өлөнгийн цехийг С ХХК-нд худалдсан. Үүнээс өөр ямар нэг үл хөдлөх хөрөнгийг зарж худалдаагүй. Миний бие 2010 оноос одоогийн энэ 10 айлын сууцандаа амьдарч эхэлсэн ба 2011 онд газар болон байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр эгч А-ийн зөвшөөрлөөр шилжүүлж авсан. Гэтэл миний эгч н.С-той 2000 оноос хойш хамтран амьдарч байсан гэх н.В-ийн нэр дээр уг газар байсан, мөн Ч.Т нар нь энэ бидний газар, бид худалдаж авсан хэмээн өргөдөл гаргасанд их гайхаж байна. Миний өмчид дур мэдэн халдаж байгаад гомдолтой байна. Ч.Т нь миний эгч н.А-ээс худалдаж авсан гэж байгаа бол яагаад тэр хүнийг өнгөрсний дараа гомдол гаргаж байгаа юм бол. Тухайн үед газрыг нэгдсэн журмаар бүртгэж явсан газрын албаны хүмүүсийн хариуцлагагүй байдал үүнтэй холбоотой гэж үзэж байна.
... Миний эгч С-той хамтран амьдарч байсан гэх В-ийн ах дүү нар тухайн үед орон оронгүй, байр оронтой болтлоо түр амьдаръя гэхэд нь түр оруулсан. Гэтэл өнөөдөр эдгээр хүмүүс хүний өмчид халдаж, намайг төдийгүй хуулийн дагуу ажлаа хийсэн хүмүүсийг буруутган гүжирдэж байна. Иймд, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32, 33 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан Д аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Б-д Д сумын Мангиртын 3-р хэсэгт байрлах 2139 м.кв газар эзэмшүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.ы
Нэхэмжлэгч Ч.Т давж заалдах гомдолдоо: Д аймгийн Д сумын 15-р багийн Мангиртын 3-р хэсэг, 12-р байрны 10 тоотод оршин суудаг. Чимэдцэрэнгийн Тогоохүү миний бие нь өөрийнхөө зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар төрийн байгууллагуудыг дамжин явсаар эцэстээ захиргааны
шүүхэд хандтал өргөдлийг минь хүлээн авсанд баярласан. Гэтэл нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хариуцагч тал бүрэн хүлээн зөвшөөрч хууль зөрчиж 3 дахь этгээдэд газар эзэмшүүлсэн, өмчлүүлснээ хүлээн зөвшөөрч байхад Захиргааны хэргийн 6-р шүүхийн шүүгч Л.Одбаатар дүгнэхдээ хууль зөрчиж газар эзэмших, өмчлөх эрх олж авсан гуравдагч этгээдийн эрх хөндөгдөнө гэгчлэн сүүлд ургасан ишигний эврийн зөв болж буй мэтээр асуудлыг шийдвэрлэлээ. Учир нь, өөрийнхөө эрхийг баталгаажуулахаар Газрын албан дээр намайг очиход надад хууль дүрэм яриад өргөдөл, хүсэлтийг минь хүлээж аваагүй. •I" н.Балжинням гэгч Улсын Их Хурлын гишүүний дүүг очихоор надад ярьсан шигээ хууль дүрмээ ярихгүй асуудлыг шийдвэрлэж өгдгийг шударга явдал гэж үзэх үү? Үүнээс болж ядуу зүдүү амьдралтай ядарсан хөгшин эмэгтэй миний бие нь эдийн засаг, сэтгэл санаа, цаг хугацааны элээлтээр машид их туйлдаж байна. Энэ бүгдийг уншаад хавтаст хэрэгт миний талаас бичсэн зүйлүүдийг уншиж танилцахад та бүгдэд бүрэн ойлгогдоно гэдэгт итгэж байна. Энэ цагт хэн заль мэхтэй, аргатай, эрх мэдэлтэй нь ядарсан биднийгээ гишгэчхэж болдгийн жишээ бол энэ явдал бүрэн бүтэн харууллаа. Би ах дүү нараараа орох оронгүй, очих газаргүй болсондоо туйлын их гомдолтой байна. Өвчнөөсөө болоод хүнтэй юм ярьж, юм хөөцөлдөж чаддаггүй эрэгтэй дүү н.В-оос л энэ ээдрээтэй асуудал шалтгаалсан юм шүү дээ. Хүний зовлонг далимдуулагч нар одоо их баяжиж байгааг та бүгдэд хэлье.
Биднээс хурааж авсан өрөөнүүдээ бүгдийг түрээсэлсэн ба орчны газрыг зарж худалдаж байгаа. Тэр байрыг Э банкинд 30 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Энэ мөнгөөрөө өмгөөлөгч хөлслөх мэтээр бусад хууль бус үйлдэлдээ зарцуулж цацаж байгаа хүмүүс шүү дээ. Юм гэдэг чинь амнаас ам дамжин дуулдаж байдаг юм байна. Иймд ядарсан миний, “бидний” эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний эрхийг хамгаалж, хариуцагч Д аймгийн Засаг даргатай эвлэрүүлэх боломжоор ханган шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Т-гээс Д аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтын Д.Б-д
олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээ, байр өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Т нь Ч.В-оос олгосон итгэмжлэлээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлдээ “... Д.Б-д энэ маргаж буй газрыг эзэмшүүлэхээс өмнө тухайн газарт байсан нийтийн зориулалтын байрыг манай дүү В бид 2 А гэдэг хүнээс 2000 онд 9 сая төгрөгөөр худалдаж аваад одоо хүртэл амьдарч байна. Байрны болон газрын баримт бичгийг гаргуулахгүй явсаар байгаа А гэдэг хүн нас барсан. Ингээд газрын албанд бичиг баримтаа хөөцөлдөх гээд очиход Балжинням гэдэг хүний нэр дээр бичиг баримт гарсан байсан тул шүүхэд хандаж байна” гэж маргасан байна.
Д аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар захирамжаар Д.Б-д Д сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсэг, 9 тоот гэсэн байршил зааж, 2139 м.кв газрыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн 0339509 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
Нэхэмжлэгч Ч.Т нь мөн Д сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар ү хэсэг, 10 тоотод амьдарч байгаа гэх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “6 өрөөг би аваад 3 өрөөг А дүүдээ бэлэглэсэн. Өөрийн 3 сая төгрөг төлөөд авсан байр, байрны газраа авна. В-той хамт нэхэмжлэл гаргаж байгаа” гэсэн тайлбараас үзэхэд Ч.В-ийн итгэмжлэлээр түүний зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Ч.Т шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүх хуралдаанд өөрөө худалдаж авсан байрны газрыг авна гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, хэний эрх ашгийг хамгаалж оролцож байгаа нь тодорхойгүй байна.
Нөгөөтээгүүр шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, орон сууц өмчлөх гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсноор захиргааны хэрэг үүсгээд, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, уг шаардлагатай холбогдуулан бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татан оролцуулаагүй байх бөгөөд, нэхэмжлэгч уг шаардлагаасаа татгалзсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн гуравдагч этгээдээс “орон сууц бол тэр чигтээ Балжиннямынх, байр өмчлөх гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байгаа боловч энэ талаар тодорхой хариу өгдөггүй” гэсэн тайлбар гаргаж байхад Ч.В, Ч.Т нар нь уг газар дээр байрлах үл хөдлөх эд
хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой.
< Хариуцагч Д аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газраас “...В гэж кадастрын зурагт бүртгэгдсэн байхад энэ хүний зөвшөөрөлгүйгээр газар, брак байрыг бүхэлд нь Балжиннямын нэр дээр шилжсэн нь хууль бус, брак байрыг бүхэлд нь Балжинням өөрийн нэр дээр болгон газраа өмчилж авсан нь маргаан дагуулж байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байхад шүүх уг тайлбартай холбогдуулан маргаан бүхий газар, байр хэрхэн гуравдагч этгээдийн нэр дээр шилжин бүртгэгдсэн, тухайн байрны газрыг яагаад гуравдагч этгээдэд бүхэлд нь эзэмшүүлсэн, /учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т тус байранд амьдардаг гэж тайлбарласан/ зэргээс маргаж буй ( брак байрны хэд хэдэн тоотод хэн хэн амьдардаг, тухайн газар нь Ч.Т-гийн суудаг гэх байрны газарт орж байгаа эсэхийг шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийж, зургаар баримтжуулж, тухайн байранд суудаг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, маргаж буй байрны газрын асуудал болон брак байрны гэрчилгээтэй холбоотой асуудлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1- д заасны дагуу ажиллагаа хийж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлүүд, нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлуудыг шалган тогтоож үнэлж, дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн тухайн хэргийг хянаж буй шүүгчээс өөр шүүгч шүүгчдийн зөвлөгөөнөөс уг хэргийг түүнд шилжүүлсэн тогтоолгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татсан захирамж гаргаж /хх-77-80/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.