Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 154/2022/00025

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрдээ овогт Батсуурийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 2237000000022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, РД:ПП89070311, Хүрдээ овогт Батсуурийн Түмэнжаргал

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Батсуурийн Түмэнжаргал нь 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт “Алтайн зам” ХХК-ний ажилчдын хоолны заалнаас Н.Эрдэнэсувдын эзэмшлийн Huawei-V6 маркийн 300,700 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... ”...Би 2021 оны 04 дүгээр сараас Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах Алтай Зам ХХК-д жолоочоор орж ажиллаж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын эхээр байх өдрийн одоо санахгүй байна хоолонд ороод гарах үед миний сууж байсан ширээн дээр хавтастай гар утас байхаар нь би авч гараад унтраагаад нууж байлгаж байгаад шинэ жилийн өмнө амраад ажлаас буусан. Би аймаг орж ирээд Ховд аймгийн төв зах дээр байдаг гар утас засдаг газар өөрийн таньдаг Нажгаа гэх залуугаар кодын тайлуулж аваад Дөргөн сум орсон. Суманд очоод өөрийн дундах залуудаа сим карт хийж өгөөд бариулж байтал 2022 оны 02 дугаар сарын үед цагдаагаас манай эхнэрлүү залгаад ярьсан байсан. Тэгээд манай эхнэрээс нөгөө гар утсыг аваад явсан байсан бөгөөд тэр үед би Улаанбаатар хотод явж байсан. Би бусдын эд зүйлийг авч болохгүй гэдгийг мэднэ. Эхлээд тоглож аваад эргүүлж өгч чадахгүй явсан. Энэ бол миний буруу. Баянмөнх бид 2 танил нэг өрөөнд байсан юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 2019 онд Ховд аймгийн төв Мобиком салбараас “Huawei-Y6” маркийн хар өнгийн гар утсыг 599.000 төгрөгөөр урдчилгаа мөнгө өгөөд лизингийн нөхцөлтэйгөөр өөрийн нөхөр болох Б.Баянмөнхөд худалдан авч өгч байсан. Би гар утасныхаа үнэлгээг 3 удаа гаргуулахад 54.000 төгрөг, гар утсаа эргүүлэн аваад засварлах мөнгө нь 85.000 төгрөг, мөн наашаа цаашаа явах унааны мөнгө зэргийг нэхэмжлэн гаргуулан авмаар байна. Гар утасныхаа үнэлгээний тал дээр гомдол санал байхгүй ээ. Одоогийн үнэ ханш нь ийм болсон байх” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны үед би ажил дээрээ буюу Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах Алтайн Зам ХХК-ны уулын оффисд хоолны зааланд орохдоо гар утастайгаа байсан ба хоол идэж дуусаад гараад машиндаа суугаад утсаараа ярих гэтэл утас байхгүй байхаар нь хамт ажилладаг Түмээ гэх залуугаас радио станцаар миний гар утас авсан уу? харсан уу? гэж асуухад аваагүй гэхээр нь буцаж хоолны заал ороод хайгаад олоогүй. Яагаад би Түмээгээс асуусан гэхээр Түмээ хоолны зааланд орж хоол идсэн гэхдээ надтай хамт суугаагүй бид 2 амрах байранд хамт байрлаж байсан таньдаг учраас Түмээ миний гар утсыг авсан байж магадгүй гэж бодсон. Би тухайн өдөр ажиллаж байх хугацаандаа өөр хүний утсаар залгаад байхад заримдаа дуудаад авахгүй, заримдаа холбогдохгүй байж байгаад тэр оройдоо холбогдохоо больсон. Энэ талаар эхнэр Н.Эрдэнэсувдад хэлэхэд Цагдаагийн байгууллагад хандсан байна лээ” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гар утас  зараагүй, Б.Түмэнжаргал өөрөө гар утас авч ирээд гар утасны түгжээ гаргаад өг гэхээр нь өөрөө гаргаж чадахгүй хажууд байдаг Алтана-Эрдэнэ гэх хүнээр гар утасны түгжээ гаргуулж өгсөн. 25.000 төгрөгөөр гаргуулж өгсөн. Тухайн гар утас хар өнгөтэй Y-6 маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг,

  Вендо ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 300.700 /гурван зуун мянга долоон зуун/ төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх дүгнэлт,

- мобиком корпорацаас гар утас худалдаж авахад хийсэн гэрээний хуулбар

- эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Түмэнжаргал нь 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт “Алтайн зам” ХХК-ний ажилчдын хоолны заалнаас Н.Эрдэнэсувдын эзэмшлийн Huawei-V6 маркийн 300,700 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Эрдэнэсувд, гэрч Б.Баянмөнх, Д.Насанжаргал нарын мэдүүлэг болон Вендо ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,  Мобиком корпорацаас гар утас худалдаж авахад хийсэн гэрээний хуулбар, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Түмэнжаргал нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 300.700 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Түмэнжаргалын үйлдлийн улмаас хохирогч Н.Эрдэнэсувдад 300.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь Вендо ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “гар утсаа олж авсан, бусад гарсан зардлыг Б.Түмэнжаргал төлж өгсөн тул надад нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон 130.000 төгрөгийг хохирогч Н.Эрдэнэсувдын дансруу шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Түмэнжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Түмэнжаргалаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Түмэнжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнжаргалыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнжаргал нь тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”,оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Түмэнжаргал нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй 2236000000058 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүрдээ овогт Батсуурийн Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Түмэнжаргалд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”,оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Түмэнжаргалд тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Түмэнжаргал нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2236000000058 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ