Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/341

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

улсын яллагч Б.Байгалмаа, 

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А , түүний өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Б т холбогдох эрүүгийн 201725030216 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Б , 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114/ө тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЛ84103179.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Д.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны дагавар охин А.Маралгоог 8 нас 6 сартай байхаас нь эхэлж, 13 нас хүртэл нь буюу 2011 оны 12 сард, 2012 оны зун 2 удаа, 2016 оны 06 сарын үед, 2016 оны 06 дугаар сарын сүүлээр, 2016 оны 07 дугаар саруудад удаа дараагийн үйлдлээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний охин сая 8 дугаар анги төгссөн ба 12 дугаар сарын 26-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар орсон хичээлээ надад хэлсэн. Миний 3 хүүхдийн хажууд нөхөр маань намайг зоддог байсан тул ээж шигээ алдаа гаргаж болохгүй, найз бандитай болвол ээждээ хамгийн түрүүнд хэлээрэй гэсэн. Гэтэл ээжээ би танд хэлэх юм байна гээд болсон явдлыг хэлсэн. Тэр оройжингоо надад бүх зүйлийг ярьсан. Миний охин худлаа хэлсэн бол ээж нь шоронд орно шүү, үнэнээ хэлээрэй гэхэд би үнэнээ хэлсэн, танд хэлэхээр 2 удаа оролдсон ч чадаагүй гэж хэлсэн. Шалтгааныг нь асуухад би ааваас айдаг, шоронд ороод буцаж гарч ирээд бид нарыг алчих байх гэж айдаг гэдгээ хэлсэн. Ээждээ эрт хэлэхгүй яасан юм бэ? гэхэд та жирэмсэн байсан гэж хэлсэн. Намайг жирэмсэн болсноо мэдэх үед манай хадам аав нас барсан бөгөөд тэр үеэс Д.Б ын үйлдэл эхэлсэн юм шиг байна лээ. Зурагтаар кино үзэхээр хэрэг хийж шоронд орсон хүмүүс гарч ирээд нөгөө хүмүүсээ алдаг тул би ааваас айсан гэж Маралгоо надад хэлсэн. Миний охины сэтгэл санаа одоо тогтворгүй байгаа ба ээж аав маань орчныг нь солино гээд авч явсан. Эмч сэтгэл санааг нь тайван байлга гэж хэлсэн...” гэв.          

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Бага насны хохирогч А.Маралгоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2011 оны зун /сарыг нь санахгүй байна/ би ээжийнхээ аав болох өвөөгийндөө Майхан толгойн зусланд амарч байсан. Тэр өдөр манай өвөө, эмээ, аав бид 4 байж байгаад би өдөр нь өвөөгийнхөө баруун талын орон дээр доошоо хараад гуяар татсан шар хартай малгайтай платьетай унтаж байтал миний дээрээс юм дарчихсан юм шиг аймаар өвдөөд байхаар нь толгойгоо эргүүлээд харсан чинь аав миний дээр хэвтчихсэн хөдлөөд байсан. Тэр үед гэрийн хаалга тогшиход аав миний дээрээс босох үед цэнхэр өнгийн цайралттай жинсэн өмд, дээгүүрээ хар хөх өнгийн захтай, урдуураа товчтой фудболктой байсан. Хаалга онгойлгоход тухайн үед гэрт хэн орж ирснийг би санахгүй байна. 2011 оны 12 сард манайх одоогийн амьдарч байсан хаяган дээрээ байсан юм аа би өдрийг нь санахгүй байна. Аавын аав нь нас бараад өвөөгийн ажил явдлынх нь урьд өдөр аав бид хоёр гэртээ байж байсан. Тэгтэл аав гэрийн хаалга түгжсэн тэр үед нь би орон дээрээ доошоо хараад хэвтэж байтал над дээр хүрч ирээд миний дээр хэвтээд хөдлөөд байсан. Тэгэхэд өмдөө тайлаагүй, миний өмдийг тайлалгүй дээр хэвтчихээд хөдлөөд байсан. Миний бөгсөн дээр хэвтчихээд нухаад байсан. Тэгэхэд жаахан өвдөөд байсан, би аав руу толгойгоо эргүүлээд харахаар миний толгойг доош нь дараад байсан. Тэгээд миний өмдийг шувтлаад бөгс гаргаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаж ирээд миний бөгс, цавь хэсгээр бэлэг эрхтнээрээ үрж байгаад ухасхийж өндийгөөд 00-ын цаасаар арччихдаг, би аавыг харахаар “юугаа хараад байгаа юм бэ?” гээд уурлаад байдаг байсан. Тэгээд намайг гадаа гараад бие засчихаад ир гэхээр нь би гараад бие засах үед шээстэй хамт цагаан өнгийн юм гараад байдаг байсан. 2012 оны оны зун /cap, өдрийг нь санахгүй байна/ манай дүү Дайчнаа 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Тэр үед манай дүү төрөөгүй байсан. Аав, манай дүү Солонго бид 3 гэртээ өглөө орондоо хэвтэж байтал аав Солонгоог амбаараас цэнхэр өнгийн сав байгаа очоод аваад ир гэж хэлээд гаргасан, Солонгоог гаргачихаад миний хойно хэвтэж байснаа миний бөгс рүү бэлэг эрхтнээрээ цохиод байсан. Тэр үед Солонгоо “аав олдохгүй байна” гэж хэлтэл аав “миний охин сайн хай, байгаа” гэж хэлтэл Солонгоо ахиад гараад явсан. Аав Солонгоог орж ирэхээс өмнө больсон, бэлэг эрхтнээс нь цагаан өнгийн юм гараагүй тэгтэл намайг одоо бос бос гэрээ цэвэрлэ гэхээр нь би боссон. Тэгтэл Солонго сав чинь олдохгүй байна гээд ороод ирсэн, би босоод гэр орноо цэвэрлэсэн. 2012 оны зун /манай дүү Дайчнаа төрчихсөн байсан/ манайх Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 83-996 тоотод амьдардаг байсан юм аа. Манай ээж дүүг аваад хойд талд амьдардаг Ариунцэцэг эгчийнд орчихсон байх хойгуур аав компьютер дээр тоглож байсан. Би Ариунцэцэг эгчийнд орчихоод гэртээ орж ирээд ээж удахгүй орж ирнэ гэж байна гэж хэлээд орон дээрээ сууж байхад аав намайг орон дээр хэвтүүлээд миний хацар дээр үнсээд миний футболкыг дээшлүүлээд өөрийнхөө футболкийг дээшлүүлээд гэдсээ нийлүүлээд дээр гарч хэвтээд хөдлөөд үрээд байсан. Тэр үед хүн хаалга тогшсон чинь аав компьютерийнхаа урд очоод суучихсан учраас би хаалга онгойлготол ээж орж ирээд яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ? гэж асуухаар нь би дуугараагүй, аав ч дуугараагүй. Ээж надад Дайчнааг өгөхөөр нь сандал дээр суугаад дүүгээ бүүвэйлж байхад ээж 2 удаа яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ гэж асуухаар нь би дуугараагүй, би тухайн үед хаалга түгжсэнийг нь мэдээгүй юм аа. 2012 оны өвөл ээжид “миний боожгой улайгаад байна” гэж хэлтэл “чи шээчихээд сайн арчихгүй байгаа юм байлгүй тэгээд шээсэндээ түлэгдээд байгаа юм байлгүй” гэж хэлээд миний турсикийг авч үзэхэд ногоон өнгийн туяатай юм болчихсон байсан. Тэгтэл аав чи жаахан хүүхэдтэй юм чинь би эмнэлэг авч явж үзүүлчихээд ирье гээд хотын төв руу нэг эмнэлэгт үзүүлсэн, би эмнэлгээ одоо хаана байдгийг нь санахгүй байна. Аав эмч рүү түрүүлж орсноо намайг оруулж ирээд эмч нь миний амыг ангайлгаад хоолой үзээд чагнуураар цээж чагнасан өөр юм үзээгүй, эмч нь нэг эм бичиж өгсөн тэрийг нь уусан. 2016 оны зун /6, 7 сарын үед/ манайх одоогийн амьдарч байгаа хаяган дээр нүүгээд ирчихсэн байсан. Манай аав, ээж хоёр салчихсан байсан, аав хааяа ээжийг байхгүй хойгуур бид нар дээр ирдэг байсан. Дайчнаа, Солонгоо бид гурав гэртээ байж байхад аав өдөр 12 цагийн үед гэрт ирээд Дайчнаа, Солонгоо хоёрт мөнгө өгөөд дэлгүүрээс дуртай юм аа аваарай гэж хэлээд гаргачихдаг байсан. Тэр хоёр аавыг мөнгө өгөхөөр нь баярлаад гараад явчихдаг байсан. Тухайн үед газар тэгшлээгүй хашаагүй байсан учраас аав тэр хоёрын араас нь хараад нилээн холдчихоор нь гэртээ орж ирээд хаалга түгжээд намайг тэврэхээр нь би аав руу харсан чинь “яасан” гэж асууснаа намайг ор руу аваачиж доошоо харуулж хэвтүүлээд миний өмдийг шувтлаад өөрийнхөө өмдийг шувтлаад нэг гараа зангидаад миний бэлэг эрхтний доор тавиад нэг гараа орон дээр тавиад 2 гуяны завсраар бэлэг эрхтнээ хавчуулаад хөдлөөд байдаг, миний гуяыг үрэхээр өвдөөд байдаг учраас “аав өвдөөд байна ш дээ” гэхээр “одоохон дууслаа” гээд байдаг байсан. Тэгээд жаахан байж байгаад шээж байгаа юм шиг бэлэг эрхтнээс нь юм гоожихоор нь би “та жаахан хүүхэд шиг яагаад өмдөндөө шээгээд байгаа юм бэ?” гэхээр дуугараагүй. Аав 00-ын цаас авчраад өөрийнхөө бэлэг эрхтэнийг арчаад минийхийг өөрөө арчиж өгөөд гараад бие засчихаад ороод ир гэдэг байсан. Бие засахаар цагаан өнгийн юм гоожоод байдаг байсан. Үүний дараа нэг өглөө 7-8 цагийн үед Дайчнаа, Солонгоо бид хэд унтаж байсан. Манай эмэгтэй дүү Солонго газар унтаж байсан, би эрэгтэй дүү Дайчнаатайгаа хамт орон дээр унтаж байтал араас нэг юм тэврээд байхаар нь нойр сэргэчихсэн би эргээд хартал аав миний ард хэвтэж байсан, аавын ард Дайчнаа унтаж байсан. Би тухайн үед турсиктэй хэвтэж байтал өмдөө өвдөг хүртлээ доош нь болгочихсон байсан. Миний хоёр гуяны завсар бэлэг эрхтнээ хавчуулаад салтаанд тултал хөдөлгөөд байдаг, тэр нь аймаар өвтгөдөг байсан. Аав миний араас хөдлөөд байхад Дайчнаа “та манай аниаг яагаад байгаа юм бэ?” гээд нуруу руу нь цохиод байсан. Аав дүү рүү хараагүй, дүү аавыг ч гэж таниагүй юм шиг байна лээ. Тэр үед Солонгоо хөнжлийнхөө завсраар хараад байсан. Тэгээд бэлэг эрхтнээс нь цагаан зүйл гоожоод аав өмсч явсан футболкоороо бэлэг эрхтнээ арччихсан. Тэгээд босч ирээд бид гурвыг нэг нэг удаа үнсчихээд нэг хүнтэй утсаар өнөөдөр түрээсээ өгдөг өдөр билүү гэж хэлээд яараад гараад явсан. Ахиад аав ирээд Дайчнаа, Солонгоо хоёрт мөнгө өгөөд дэлгүүр явуулснаа шууд хаалга цоожилчихсон, би орон дээр сууж байхад намайг орон дээр түлхэж хэвтүүлээд өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд “энийг бариад үздээ” гээд миний гарт бариулсан чинь гонзгой муухай заваан юм байсан. Тэгээд миний гарт бариулчихаад давхар миний гарыг бариад дээшээ доошоо болгоод байсан, бас тэр юмныхаа доор байсан 2 бөөрөнхий юмыг хөдөлгүүлээд байсан. Тэгээд миний хөлийг өргүүлээд миний дээрээс хэвтээд бэлэг эрхтнээ миний боожгой руу хүргээд аваад байсан. Би хөлөө буцаагаад хумиад авчихсан чинь гуяны завсар наашаа цаашаа болгоод бөгсөө базуулаад байдаг, би бөгсийг нь базахгүй болохоор базаач гээд байдаг байсан, базахгүй бол зодчих байх гэж айж байсан. 2016 оны 9 сард хичээл орсноос хойш аав гэртээ ирсэн боловч намайг ахиж оролдоогүй тэгэхдээ аавыг ирэх болгонд нь намайг ахиад тэгчих вий дээ гэж айдаг байсан. Нэг удаа ирэхдээ аав нь аймаар хүнд өвчин тусчихсан гэж хэлж байсан. Би ааваа өвдөөд байна гээд уйлахад тоодоггүй байсан. Би аавыг оролдоод байдаг талаар хэн нэгэнд хэлж байгаагүй, аав ээжийг аймаар зодоод байдаг учраас би ээжид хэлчихээр аавтай хэрүүл болоод ээжийг зодчих байх гэж айгаад хэлж байгаагүй юм аа. Бас аавыг цагдаад хэлчихвэл шоронд ороод гарч ирээд бид нарыг алчих байх гэж боддог байсан юм аа. 2016 оны 12 сарын сүүлээр ээж надаас найз банди байна уу найз бандитай болбол хэлээрэй хамгийн түрүүнд танилцуулаарай, биеийн юм чинь ирвэл ээждээ хэлээрэй гээд бид 2 юм ярьж сууж байгаад би ээжид аав намайг оролдоод байдаг талаар хэлсэн юм аа. Аав надад ямар нэгэн байдлаар дарамт үзүүлж байгаагүй, заналхийлж байгаагүй, харин нэг удаа би ааваа болиоч ээ гэхэд байж байгаа ч дээ гээд гар руу нэг удаа цохиж байсан. Тэрнээс намайг зодож байгаагүй. Нэг удаа бид гуравт 10.000 төгрөг өгсөн, тэрнээс биш надтай тийм үйлдэл хийчихээд мөнгө төгрөг, эд зүйл өгч байгаагүй. Миний бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хүргээд авдаг байсан, тэрнээс бэлэг эрхтнээ бүгдийг нь боожгой руу хийж байгаагүй...” гэжээ /хх-13-16/.

Насанд хүрээгүй гэрч Б.Солонго мэдүүлэхдээ: “...Би он, cap, өдрийг нь санахгүй байна. Аав Маралаа аниа бид гурав гэртээ байж байтал аав намайг амбаараас цэнхэр өнгийн утсан тоглоом аваад ир гэхээр нь би олдохгүй байна гээд гэртээ орсон чинь Маралаа аниагийн дээр нь аав хэвтчихсэн дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн байсан. Аав намайг сайн хай гээд нилээн удаан хайж байгаад ахиад ортол аав Маралаа аниа хоёр хувцсаа өмсөөд босчихсон байсан. Аав Маралаа аниа бид хоёрыг амбаараас ахиад хай гэхээр нь бид хоёр амбаараас цэнхэр өнгийн утсан тоглоомыг нь хайгаад олж өгсөн. Дараа нь түрүү жилийн зун /cap, өдрийг нь санахгүй байна/ би газар унтаж байгаад нуруу өвдөөд байхаар нь би орон дээр хэвтэх гээд цаашаа түлхтэл цаашаа болохгүй байсан.  Маралаа аниагийн нүднээс нь нулимс гарах гээд байсан. Хөнжлийг нь сөхтөл Маралаа аниа турсикээ тайлчихсан наашаа цаашаа болоод байсан, би яагаад наашаа цаашаа болоод байгаа юм бол Дайчнаа түлхээд байгаа юм болов уу гэж бодоод Маралаа аниа цаашаа болоочээ гэж хэлээд хартал аав ирээд Маралаа аниагийн араар нь ороод хэвтчихсэн байсан. Тэгээд аав хувцсаа өмсөөд босч ирээд бид гурвыг нэг нэг үнсчихээд гараад явсан. Би Маралаа аниагаас яагаад турсикээ тайлчихсан юм бэ? яагаад наашаа цаашаа болоод байсан юм бэ? гэж асуугаагүй харин яагаад уйлчихсан юм гэж асуутал юу ч дуугараагүй. Би Маралаа аниагаас таныг хэзээнээс хойш тэгсэн юм бэ гэж асуухад Чингэлтэйд байхаас хойш тэгсэн гэж хэлсэн. Би ээждээ энэ талаар хэлээгүй, Маралаа аниагаас ээжид хэлчих үү гэж асуугаагүй...” гэжээ /хх-21-22/.

Гэрч Ц.Ариунбилэг мэдүүлэхдээ: “...тэдний гэрт орохоор Бүүвэй ах, Маралгоо, Солонго гурав турсиктэйгээ яваад байдаг байсан. Тэгээд хоорондоо нялуураад тэврэлдээд байдаг байсан. Би Бүүвэйбаатарыг Маралгоогийн төрсөн эцэг биш гэдгийг нь мэддэг байсан болохоор надад сонин санагдаад байдаг байсан. Сүүлд нь Маралгоод гэртээ хувцас өмсөж бай гэж хэлж байсан, бас нэг юм хэлэхэд Бүүвэйбаатар ах утсан дээрээ порно бичлэг татчихсан тэрийг нь Солонго нь үзчихсэн сууж байхыг нь харж байсан. Тэр бичлэгэн дээр хөх нь ургаагүй жаахан хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж байгаа гадаад бичлэг байсан. Би тухайн үед эгчдээ “битгий жаахан хүүхдэд ийм юм үзүүлээд бай” гэж хүртэл хэлж байсан...” гэжээ /хх-26-27/.

Гэрч Ц.А  мэдүүлэхдээ: “...Дайчнаа 2012 оны 8 сард төрсөн юм. Ариунчимэг нялх хүүхэдтэй гээд аавын хашаанд гэрээ бариад өвөлжсөн юм аа. Тухайн үед манайх бас тэр хашаандаа гэрт амьдардаг байсан. Энэ асуудал нь яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, гэхдээ өвөл байсан. Тэр өдөр Ариунчимэг Дайчнааг аваад гадагшаа гарчихсан байсан. Солонго нь Ариунбилэгийн охинтой тоглох гээд тэдний байшин руу орчихсон байсан. Манай хоёр гэрийн голд жорлон байдаг байсан учраас би бие засах гээд явж байхад “ааваа өвдөөд байна ш дээ ёо ёо гээд Маралгоогийн уйлах дуу сонсогдсон. тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гэр рүү нь сэмээрхэн очоод чагнасан чинь Бүүвэй тонгой тонгой гээд 2 удаа хэлээд загнаад байхаар нь би гэрийнх нь хаалгаар шагайж хараад “Ариунчимэг байгаа юм уу” гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тухайн үед гэрийнхээ хойморт орон дээр Бүүвэй суучихсан Маралааг урдаа тонгойлгоод суулгачихсан байсан. Би тэр үед Маралаагийн нурууг дарж өгч байгаан байна гэж бодоод л жорлон орчихоод буцаад гэртээ орчихсон. Тэгээд жаахан байж байгаад гарахад Маралаа жорлон орох гээд их л аажуухан удаан яваад байхаар нь би “юу чинь өвдөөд байгаа юм бэ” гэж асуутал “халуураад толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 цагийн дараа Ариунчимэгийг ирэхээр нь би “Маралаа ёо ёо ааваа гээд уйлаад байсан шүү Бүүвэй зодоод байдаг юм биш биз дээ” гэж асуухад надад юм хэлээгүй. 2017 оны 3 дугаар сарын үед намайг эмнэлэгт хэвтэж байх үед эргэж очихдоо Ариунчимэг Маралааг Бүүвэйбаатар оролдоод байдаг байсан байна. Цагдаад өргөдөл бичээд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Таныг надад Маралааг уйлаад байсан гэж хэлэх үед л оролдоод эхэлчихсэн байсан юм байна лээ гэж хэлсэн. Маралаа бол худлаа ярихаар хүүхэд биш би үнэн ярьсан гэж 100 хувь итгэж байгаа...” гэжээ /хх-78-80/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 425 дугаар дүгнэлт:

“1. А.Маралгоо нь 8, 9, 10 настай үедээ болсон асуудлын талаар одоогийн байдлаар мэдүүлэх чадвартай байна.

2. А.Маралгоод уг гэмт хэргийн улмаас F 43.22 Дасан зохицолтын эмгэг. Түгшүүрлэх, сэтгэл гутрах холимог хариу урвал үүссэн байна” гэжээ /хх-89-91/.

Нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх 17/.

Шүүгдэгч Д.Б ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/. 

Д.Б ыг хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 404 тоот дүгнэлт /хх 104-106/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны дагавар охин А.Маралгоог 8 нас 6 сартай байхаас нь эхэлж, 13 нас хүртэл нь буюу 2011 оны 12 сард, 2012 оны зун 2 удаа, 2016 оны 06 сарын үед, 2016 оны 06 дугаар сарын сүүлээр, 2016 оны 07 дугаар саруудад удаа дараагийн үйлдлээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Маралгоогийн мэдүүлэг, гэрч Б.Солонго, гэрч Ц.Ариунбилэг, Ц.А  нарын мэдүүлэг зэрэг хавтаст 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Д.Б ын үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял …”, шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “…арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилжээ.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б ын оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “…арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл заалт тохирсон байна.

Иймд шүүх, шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А  нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Б ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                              Б.ХАЛИУН

 

                                                                                         Н.БАЯРМАА