Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/110

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/,

Гэрч Г.Т,

Сэтгэцийн эмч Б.Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эт холбогдох, эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2017 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ШүүгдэгчА.Э : Монгол улсын иргэн, 1988 оны 06 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Согоотын 000 тоотод оршин суух, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн ¹158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

 

Шүүгдэгч А.Э /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00 тоотод оршин суух иргэн Н.Д-ын эзэмшлийн хашаанаас усны тэрэг хэрэглэн Тоёота Ист, Тоёота Эстима, Сузуки Свифт маркийн автомашинуудын хойд тэнхлэгийн тэвш, Сузуки Жимни маркийн автомашины хойд тэнхлэг, /ком/ хулгайлж, 600.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Эаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 11 сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад 13:00-14:00 цагийн орчимд гэрээсээ гараад хажуу талын хашаанд байдаг Д- ахын хашааны хаалга түгжээгүй онгорхой байхаар нь ороод жорлонгийн дээхнэ талд байсан машины сэлбэгнүүдийг нь хулгайлсан. Намайг тэдний хашаанаас сэлбэг хулгайлахад гэрт нь хүн байхгүй эзэгүй байсан. Тэгэхээр нь би гэрээсээ орж усны тэргээ авчраад тэр тэргэн дээрээ машины сэлбэгнүүдийг зөөж манай гэрийн замын баруун талд байдаг төмөр авдаг цэгт очиж тушаасан. Тэгэхдээ би нийт 4 удаа усны тэргээр машины сэлбэг зөөж тэр төмөр авдаг цэгт тушаасан. Миний хулгайлж аваачиж тушасан машины сэлбэгнүүд нийт 191 кг болсон бөгөөд нэг кг-ыг 100 төгрөгөөр бодоод 19.100 төгрөг авсан. Тэгээд би тэр мөнгөөрөө хоолонд ороод кино прокатаас CD аваад мөнгийг нь дуусгасан. Тэгээд маргааш нь гэртээ байж байгаад цагдаа нарт баригдсан гэсэн мэдүүлэг /хх 52-54/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 17-ны өдөр надад мөнгөний хэрэгцээ болоод төмөр авдаг газарт дээр очоод төмөр авдаг хүнээс төмөр авах уу гэж асуусан тэгтэл тэр хүн төмөр байвал аваад ир гэж хэлэхээр нь хажуу талын хохирогч гэх айлын хашаанаас 2 удаа машины сэлбэг зөөсөн тэгээд 3 дахь удаа машины сэлбэг зөөж байгаад хажуу айлын хүнд баригдсан. Би тухайн үед төмөр авдаг хүнд 191 кг төмөр зарсан 19.100 төгрөг болсон. Тэр мөнгөө хоол авч идэж, кино авч үзсэн. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Даас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ..Би хувиараа Япон улсаас авто сэлбэг оруулж ирж 100 айлын авто плаза дээр зардаг юм. Мөн оруулж ирсэн сэлбэгүүдээ өөрийнхөө хашаанд ил задгай хураачихдаг байсан. Тэгээд 2016 оны 11 сарын 16-ны өдөр би орой хашаандаа иртэл манай хашаанд байсан хураасан сэлбэгнүүдээс Тоёота Ист, Эстима, свифт, Сузуки жимний зэрэг машинуудын хойд тэнхлэг алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед манай хажуу хашааны Болдоо гэдэг залуу надад манайхаас мөн хажуу хашааны Эрхэмбаяр гэдэг залуу усны тэргэн дээр сэлбэг хулгайлаад зөөж байсан гэж байсан. Ийм л асуудал болсон. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 25-26/

 

Гэрч Г.А-оос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би хувиараа Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёрдогч түүхий эд авдаг цэг ажиллуулдаг юм. Би уг хүний зургийг харлаа. Энэ хүн бол 2016 оны 11 сарын 16-ны өдөр Хайлаастад байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээрээ ажиллаж байхад надад машины 4 ширхэг тэвш, тэнхлэг авчирч тушаасан залуу мөн байна. Би энэ талаар урьд нь тайлбар өгөхдөө хэлсэн байгаа. Энэ Эрхэмбаяр гэдэг залуу 2016 оны 11 сарын 16-ны өдөр надад тушаасан машины сэлбэгүүдээ ганцаараа усны тэргэн дээр түрээд 3-4 удаа зөөж авчирч тушаасан. Би авчирсан сэлбэгнүүдийг нь кг нь авна гээд жинлэж үзхэд 191 кг болж байсан тул нэг кг-ыг 100 төгрөгөөр бодоод нийт 19.100 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд маргааш нь мөн ажил дээрээ байж байтал энэ Эрхэмбаяр гэх залууг цагдаагийн ажилтнууд дагуулж ирээд зарсан төмөр сэлбэгнүүдийг хурааж авсан. Уг хүн надад учруулсан 19.100 төгрөгөө төлөөгүй байгаа. Би ажил ихтэй болохоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож хууль шүүхийн байгууллагаар явах зав байхгүй. Тэгээд ч уг залуугийн ээж эгч нар нь ирж надаас уучлалт гуйсан. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоос татгалзаж байна гэсэн мэдүүлэг /хх 27-28/

 

Гэрч Г.Таас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Эрхэмбаярын 2006 онд коллеж төгссөн. 2011 оноос эхэлж сэтгэцэд нь өөрчлөлт орсон, 4 удаа шар хадны эмнэлэгт хэвтэж сэтгэцийн 06 оноштой. Өвчин нь сэдэрхээр солиорлын байдалд орж тамхи маш их татдаг, сэтгэлийн гутранга үзэл давамгайлсан, группт оруулах шаардлагатай байгаа. Гэртээ байхаар гэрт тогтохгүй лааз, шил түүгээд гадуур явчихдаг. Гудамжинд жоохон хүүхдүүдэд дээрэлхүүлдэг болсон.  Би хүүгээ ажилд оруулсан боловч төд удалгүй ажлаас халагдчихдаг, ухамсарт үйлдлээ хянаж чаддаггүй, амиа хорлох гээд байдаг. Хорих ангид 2-3 сар хоригдож байсан. гэсэн мэдүүлэг.

 

 Шүүх сэтгэцийн эмгэг судлалын сэтгэцийн эмч Б.Ерөөлтөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, одоо байж байгаа байдал хэвийн байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан органической бредовое расстройство гэдэг онош нь эрхтэний дэмийрэл, солиорол гэсэн үг юм. Шүүгдэгчийн өвчин сэдэрхээр дэмийрэх, солиорох өвчний шинж тэмдэг ирлэрдэг, сэтгэцийн өвчний F06-2 оноштой. Хавтаст хэргээс харахад 4 удаа шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Шүүгдэгчийн өвчин сэдэрхэд нүдэнд хий зүйл харагдаж, дэмийрнэ. Шүүгдэгчийг хэвийн хүмүүстэй харицуулахад хэвийн бус байгаа. гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч А.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн ¹158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 59-62/, ялтны зан байдлын тодорхойлолт /хх 62 ар/, 2016 оны 03 сарын 24-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ¹195 дугаартай магадлалын хуулбар /хх 88-92/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх 93/, эд зүйлийн үнэлгээ хийлгүүлсэн баримт /хх 95/, эд зүйлийн үнэлгээ /хх 21/, F:06,2 /органической бредовое расстройство/ гэдэг сэтгэцийн өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 90 тоот дүгнэлт /хх 37-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч А.Э нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00 тоотод оршин суух иргэн Н.Д-ын эзэмшлийн хашаанаас усны тэрэг хэрэглэн Тоёота Ист, Тоёота Эстима, Сузуки Свифт маркийн автомашинуудын хойд тэнхлэгийн тэвш, Сузуки Жимни маркийн автомашины хойд тэнхлэг, /ком/ хулгайлж, Хайлаастад байдаг хоёрдогч түүхийн эд авдаг цэг дээр аваачиж тушаан 600.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Э нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа дахин энэ гэмт хэрэг үйлджээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Эийг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүгдэгчийн сэтгэцийн байдал хулгайлсан эд зүйлс, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэрэг байдлыг харгалзан үзлээ. Мөн өөрт оногдох эд хөрөнгө, орлогогүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Э нь органической бредовое расстройство буюу эрхтэний дэмийрэл, солиорол гэсэн сэтгэцийн өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай, одоо хэвийн байгаа нь шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаагчаас 2017 оны 02 сарын 03-ны өдөр усны тэргийг битүүмжилсэн тогтоол гаргасан боловч уг тэргийг машин механизм гэж үзэх үндэслэлгүй. Учир нь машин гэдэг нь хөтлөх системийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ. Мөн “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориуллаттай машин механизмууд хамаарна гэж заажээ. Иймд усны тэргийг машин механизм гэж үзэн битүүмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд мөрдөн байцаагчийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч болон шүүгдэгч нар хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн буюу ямар нэг маргаан гаргаагүй, хулгайлагдсан эд зүйлсийг хохирогч биет байдлаар нь буцаан авч хохирол, гомдолгүй болсон, иргэний нэхэмжлэгч Г.А- нь 19.100 төгрөгөө нэхэмжлэхгүй “ээж, эгч нар нь ирж надаас уучлалт гуйсан тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй гомдол саналгүй” болсон зэргийг хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэн үлдээсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Эын 2017 оны 01 сарын 16-наас 4 сарын 05-ныг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцосугай.

 

5. Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. 2017 оны 02 дугаар сарын 03-ны мөрдөн байцаагчийн усны тэрэг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР