Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0347 |
Огноо | 2014-08-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2014/0347
Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүпч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: ...Миний бие Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2005 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн ажилласан. 2011 оны 11 дүгээр сараас хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2012 оны 9 дүгээр сарын 1-ээс ажилдаа эргэж орсон. 2005 оноос 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа ...төлөвлөгөөг 100 хувиас дээш давуулан биелүүлж, жил бүрийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээр үргэлж А, В үнэлгээ авч байсан... Надад 2007 оны 12 дугаар сарын 24-нд авсан сахилгын сануулах арга хэмжээ нь 7 настай хүүхдээ ажил дээр авчирлаа гэх үндэслэлээр авсан хууль бус арга хэмжээ байсан ба 2012 оны 12 дугаар сарын 12-нд үндсэн цалинг 6 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах арга хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Татварын ажилтны ёс зүйн дүрмийн 5.4 дэх заалтыг зөрчсөн... Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 687 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ц нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын цаг тасалсан, төрийн албан хаагч, татварын ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн
** дугаар зүйлийн 25.1.1, Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн татварын албанаас халж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 687 дугаар тушаалыг гаргасан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, ** дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Ж.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн
утгын хувьд гаргасан алдаа гэж ойлгогдохоор байна. Монгол Улсын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Агентлагийн удирдлага, түүний бүрэн эрхийг зөвхөн 8.1. Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-т заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ. Дарга нь 8.3.5. хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэжээ. Гэтэл түр орлон гүйцэтгэгчийн гаргасан захиргааны акт нь утга агуулгын хувьд илт зөрчилтэй, хуульд түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах эрхтэй эсэхэд анхан шатны шүүх асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцээгүй зэрэг нь Улсын Дээд шүүхийн тайлбарыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан... Үнэхээр түр орлон гүйцэтгэгч тушаал гаргаж байгаа бол тушаалын нэр нь түр орлон гүйцэтгэгчийн гаргасан тушаал гэж ойлгогдохоор үг, найруулгын алдаагүй байхыг ойлгоно. Энэ нь Ж.Ц-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...
Дээрх тодорхойлолтод “ажлын гүйцэтгэлийг 2013 оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл төсвийн орлогын төлөвлөгөөг 2, 6 дугаар саруудад тасалсан” гэж өгсөн нотлох баримтыг шүүх шинжлэн судлахад Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Х.Бүтэдмаагийн 2014 оны 5 дугаар сарын 2-нд хуулбарлан гаргаж өгсөн судалгаанаас дүгнэлт хийхэд 2013 оны 1 дүгээр улирлын төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр,
Ж.Ц нь 423.4 сая төгрөг татварт төвлөрүүлэхээс гүйцэтгэл нь 1774.4 тэрбум, нийт хувь нь 419.1% хүрч давуулан биелүүлсэн нь татвар хураалтын тасгийн 27 татварын улсын байцаагчийн үзүүлэлтээс төлөвлөгөөний биелэлтээр 1 дүгээр байранд, 2-р байранд П.Оюунгэрэл 293.7%, 3-р байранд Б.Бадамсүрэн 167%-тай байсан тухай шүүхэд нотлох баримтыг гарган өгөхөд үнэлсэнгүй. Иймд Ж.Ц-гийн ажлын үзүүлэлт нь 2013 оны 1 дүгээр улирлын ажлын жагсаалт болох нотлох баримтаар тасгийн ажилчдын ажлын үзүүлэлтээс тэргүүлж, сайн ажилласан нь нотлогдож байх тул... “2 дугаар сард төсвийн орлогын төлөвлөгөөг тасалсан” гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх нэг талыг барьсан, хэт өрөөсгөл шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд дотор Ж.Ц-г татвар төлөгчтэй зүй бусаар харьцаж байсан тухай нотлох баримт байхгүй. Ж.Ц ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй гэсэн хамт олны дээрх тайлбарыг шүүх хүлээн аваагүй. Түүний төсвийн орлогын биелэлтийг 2009-2013 оны 3 дугаар улирал дуустал Баянзүрх дүүргийн Татварын албанаас гаргаж өгсөн тайлангийн баримтыг харахад татварын орлогын нэр төрлийг ханган биелүүлэхэд хангалтгүй ажилласан гэдэг нь нотлогдоогүйг шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж тайлбарласан. 2013 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэл ажиллах хугацаандаа ...жил бүрийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээр үргэлж А, В үнэлгээ авч байсан нь татварын тайлангийн нотлох баримт харуулсан...
2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тушаалаар Татварын албанд 1 жил орох эрхгүйгээр халсан Татварын хэлтсийн даргын тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 12 дугаар тогтоолоор дээрх сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, Ж.Ц-г урьд эрхэлж байсан татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон байхад үүнийг дахин, удаа дараагийн сахилгын шийтгэлд оруулан тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүх болон хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэргийн шүүхээр Ж.Ц-гийн 2008 оны сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилуулан ажиллуулсан байхад 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэж дээд шатны удирдлагадаа танилцуулсан тухай хариуцагч нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Нөгөө талаас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 209 тоот тушаалаас өмнө сахилгын шийтгэлүүд нь дараагийн сахилгын арга хэмжээ авахад ямар ч байдлаар хамаарагдахгүй талаар татварын албаны ёс зүйн дүрэмд тодорхой заасан. 2007, 2010 онуудад оногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ажлаас халах гол үндэслэл болгон удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.
2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 209 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл хууль бус. Ж.Ц нь 2010 онд ажиллаж байхдаа татварын орлогын мөнгөнөөс 120.000 төгрөг дутуу тушаасан гэж батлагдаж, нотлогдоогүй асуудлаар буруутгаж, зөрчил гарсан, илэрсэн гэх хугацаанаас хойш 2 жилийн дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 12-нд өөрт нь урьдчилан хэлж мэдэгдэлгүйгээр гэнэт сахилгын шийтгэл оногдуулсан байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг ноцтойгоор зөрчиж, Ж.Ц-гийн 2010 онд гаргасан зөрчлийг нь 2012 онд нөхөн ногдуулсан хууль зөрчсөн үйлдэл болсон тухай нотлох баримт, тайлбарыг гарган өгсөн боловч бодит үйл баримтад тулгуурлалгүй шийдвэр гаргасан... Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4-д заасныг эрх бүхий албан тушаалтан зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан нь дахин нотлогдож байна. Н.Болормаагийн ...үнэлэлт дүгнэлт өгсөн нь бүх заалтаараа тогтоогдохгүй байгаа тухай шүүхэд нотлох баримтын хамт тайлбар гаргасан боловч шүүхийн шийдвэрт буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ж.Ц-гийн ажил олгогчтой харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.4.9-д ...ажлын байранд согтуу буюу мансуурч болохгүй, ажилдаа согтуу байхдаа ирж болохгүй гэж бичсэн байна.
Харин “ажилдаа согтуу байдалтай байхдаа буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн бол”, “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн бол” гэсэн ноцтой зөрчилд оруулахаар тооцсон байтал Ж.Ц-г хийгээгүй зөрчлийн төлөө ноцтой зөрчилд хамруулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тушаалаар батлагдсан “Журам боловсруулах загвар батлах тухай” 11.1.2-т заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Ц.Цэцэгмаа нь тухайн үед албан үүрэг гүйцэтгээгүй, олон нийтийн газар албан үүргээ гүйцэтгээгүй, өдрийн цайны цагаар бусадтай хамт өөр газар байсан. Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байна. Харин үдээс хойш 4 цаг ажил тасалсан зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2.3 “в” заалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Ж.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 цагийн ажил тасалсан үйлдэлдээ сахилгын зөрчил хүлээж болно. Гэхдээ энэ нь ажлаас халах ноцтой шалтгаан биш... Ж.Ц нь тухайн үед албан үүрэг гүйцэтгээгүй буюу олон нийтийн газар, өөр газар байсан. Монгол улсын татварын ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.2.6 дахь заалтыг удаа дараа зөрчсөн үү гэсэн асуудлыг хариуцагч талд гаргахад энэ тухай тайлбар гаргаж чадаагүй. Үүнд шүүх ач холбогдолтой өгөөгүйд гомдолтой байна.
Удаа дараа гэдэг нь хууль зүйн хувьд тухайн баримт бичиг, нотлох баримт нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гаргасан үндэслэл нь хууль тогтоомжид нийцсэн байхыг шаарддаг. Удаа дараа энэ хүн хэдэн удаа зөрчсөн байх вэ. 2012 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Сүрэнхорлоогийн тушаал нь Татварын ажилтны ёс зүйн дүрмийн 5.4, Ёс зүйн дүрмийн 5.6-д заасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өмнө авагдсан сахилгын шийтгэлийг тооцон үзсэн нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Сүүлд авагдсан сахилгын шийтгэл нь 6 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн... Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр зөвлөмжийг шүүх огт тоож үзсэнгүй.
Харин хариуцагчийн тайлбарыг тушаалын үндэслэл гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна... Анхан шатны шүүх асуудлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тулгуурлаж, дүгнэлт хийх ёстой байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, гомдлын үндэслэлд туссан үйл баримт, гомдол гаргасан хариу тайлбарын үндэслэлээ хариуцагч гаргаж чадаагүй байсан, зайлшгүй тогтоох шаардлагатай баримтуудыг тогтоогоогүй зэрэг нь хууль бус шийдвэр болсон. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөвийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Ж.Ц-гийн зөрчигдсөн эрхийг нь сэргээх, татварын улсын байцаагчийн эрхийг нь сэргээлгүүлэх, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь эргэн томилуулах, Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 687 тоот тушаалыг хууль бус захиргааны акт хэмээн үзэж, хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн санал, холбогдох баримтыг үндэслэн, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-гийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 687 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн ** дугаар зүйлийн 25.1.1, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 73 дугаар зүйлийн 73.2.5-д заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Ц-г татварын албанаас халж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн “намайг ажлаас халсан нь ялгаварлан гадуурхсан хууль бус арга хэмжээ учраас тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэл, тогтоол, тус дүүргийн татвар хураалтын тасгийн дарга Н.Болормаагийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Ц нь 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Татвар хураалтын тасгийн улсын байцаагч М.Хүүхэн-Эрдэнэ, Н.Алтанбагана, Ч.Владимир, Б.Мандах, татвар хураагч Ц.Сайнжаргал нартай ажлын цагаар архидан согтуурч, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
Уг асуудлын хүрээнд 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн салбар хороо хуралдаж, Цэцгэн бууз кафены 2 дугаар давхарт дээрх нэр бүхий улсын байцаагч нар ажлын цагаар архидан согтуурч, ажил тасалсан зөрчил гаргасан гэж дүгнэн, зөрчлийн хир хэмжээг харгалзаж, татварын улсын байцаагч Ж.Цг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанаас халах, бусад улсын байцаагчдын албан тушаалын цалинг бууруулах саналыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх”, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 76 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын татварын ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д “Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ, ажлын цагаар болон ажлын байранд архи,
|
согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэхийг бусдад уриалах, зохион байгуулах, шаардах болон бүдүүлэг зан авир гаргах, хамт ажиллагсдын тайван ажиллах нөхцөлийг алдагдуулах”-ыг татварын ажилтны үйл ажиллагаанд хориглосон байхад нэхэмжлэгч Ж.Ц дээрх дүрмийн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан байна.
Татварын ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөх үүрэгтэй бөгөөд татварын улсын байцаагч Ж.Ц-д Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 209 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулаад 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлд хамаарч байна.
Харин хэрэгт авагдсан баримтаар, ажил олгогчоос Ж.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болохыг тогтоож, түүнийг сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаандаа давтан зөрчил гаргасан нь хүндрүүлэх нөхцөл болсон гэж дүгнэж, маргаан бүхий “Татварын албанаас халах тухай" 687 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн ** дугаар зүйлийн 25.1.1-д “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж өөр үндэслэл заасан нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх бүхий этгээд биш гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.