Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 359

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Цын Г //-г 1983 оны 11 сарын 16-наас 1984 оны 12 сарын 04-нийг хүртэл Дундговь аймгийн Монгол ардын Хувьсгалт намын хороонд Барилгын асуудал хариуцсан зохион байгуулагчаар, 1984 оны 12 сарын 04-нөөс 1988 оны 07 сар хүртэл Дундговь аймгийн Монгол ардын Хувьсгалт намын хороонд Үйлдвэр барилга, эдийн засгийн хэлтсийн эрхлэгчээр, 1988 оны 07 сараас 1990 оны 06 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Монгол ардын Хувьсгалт намын хороонд Үйлдвэр барилга, эдийн засгийн хэлтсийн барилгын зааварлагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ