Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1503

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

 

улсын яллагч Ц.Гантулгабат,

 

шүүгдэгч Ч.Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

 

хохирогч Ш.Түмэнжаргал,

 

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, 2 эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Алтан овоогийн 23 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.БЭ.Б

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0261 91052 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Ч.Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн

 

  1. дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжны 83 тоотод иргэн Ш.Батсуурийн хоолойг нь боомилж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э.Б мэдүүлэхдээ: Талийгаач орой

 

нь ажилтай гээд гарч яваад 2 шил архитай орж ирээд түүнийгээ уугаад шөнөжингөө намайг унтуулаагүй. Миний энэ сарын тэтгэврийн зээл нэг сая төгрөгийг аваад хүнд 500.000 төгрөгийг нь өгнө гээд тэр хүнээ дагуулж ирээд архиа уусан. Унтахгүй болохоор нь би цамцны захаас нь барьж байгаад түлхээд унагаасан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Түмэнжаргал мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талаар би эгчээсээ мэдсэн. Тухайн үед үйл явдал болсон талаар мэдэхгүй. Талийгаач энэ хоёр хамт байхаар архи уугаад байдаг болохоор хамт байлгахгүй

 

2

 

 

талаар нилээн арга хэмжээ авсан боловч бие биенийгээ олоод амьдарчихдаг байсан. Талийгаач нэлээн архи ууна. Маш гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр тал/,

 

  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Түмэнжаргалын: ...Яг нарийн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан гэртээ нас барсан байна гэж эгч хэлсэн. Тэгээд эгч маань гадагшаа явах нь болчихсон байсан бөгөөд гэрт нь очиж эд хогшлыг нь авсан тухайн гэрээс авах эд хогшил гэх зүйл байгаагүй эвдэрсэн зүйлүүд, хувцас энэ тэр нь байсан. Тэрийг нь аваад шатаасан. Талийгаачийн хувьд сантехникч мэргэжилтэй бөгөөд яг тийм ийм гээд тодорхой хэлчих суурин ажил хийж байгаагүй барилгаар л ажилласан. Ер нь барилгын ажил олдох юм бол тэрийг нь хийгээд явдаг бөгөөд ерөнхийдөө Кино үйлдвэр орчимд л байр хөлслөн амьдардаг байсан. Яг албан ёсны эхнэр, хүүхэд байхгүй бөгөөд Э.Б гэдэг эмэгтэйтэй 2-3 жилийн өмнөөс хамтран амьдарч эхэлсэн ба Кино үйлдвэр орчимд хөлсний байранд амьдардаг байсан. Талийгаачийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ, хэрэглэсэн үедээ жаахан агсам согтуу тавих талдаа байдаг ба ална хядна гээд л орилоод л байдаг хүн байгаа юм. Дүгнэлттэй танилцлаа, одоо нэгэнт нас барсан хүнийг босгоод ирэх биш ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэж хэлэх байна. Энэ хэргийг цаашид шийдвэрлэх үед ямар нэгэн санал хүсэлт бол гаргахгүй, хууль дүрэмд ямар арга хэмжээ авахаар заасан байгаа юм тэр арга хэмжээгээр нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-

 

ийн 19-21 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Цогзолмаагийн: …Уг айл нь 2017 оны 10 сард түрээсэлсэн байх сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нөхөр, эхнэр хоёр байдаг. Нөхөр нь ямар ч байсан архи их уудаг хүн байсан. Орж гарч байхад нь харж байхад согтуу галзуу байдаг. Би уг айлд орж гараад байдаггүй тул сайн нэр усыг нь мэдэхгүй. Өнөөдөр өглөө уг айлын эмэгтэй манайд орж ирээд бичиг баримтаа өгөөд гарсан ба түр хугацааны дараа орж ирээд надаас 5000 төгрөг зээлчих гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд надаас бичиг баримтаа аваад ТҮЦ-нд очиж бичиг баримтаа тавиад мөнгө зээлэхээс гээд гараад явсан. Мөн надад тэр эмэгтэй манай нөхөр намайг боосон мөн куртик шатаасан гэж хэлсэн. Тэгээд би яасан аймаар юм гэж хэлсэн. Тухайн үед би согтуу юм уу гэж бодсон. Би гэртээ байсан. Ямар нэг чимээ сонсоогүй. Тэгээд байж байтал 18 цагийн үед нөгөө хажуу талын эмэгтэй манай нөхөр үхчихсэн байх шиг хамт ороод хараад өгөөч гэсэн. Ингээд хамт орсон чинь сонин байдалтай болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллага дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Нэргүйн: ...Би бол нэг их хамт байгаад байсан зүйл бол байхгүй. Ерөнхийдөө манайхаас өмнө нь тэр орчимд хашаа түрээслэн амьдарч байсан гэсэн архи их ууна, мөн агсам согтуу их тавьдаг,

 

3

 

 

эхнэрийгээ зоддог талаар манай тэр орчимд амьдардаг хүмүүс хэлдэг. Би хэрэг гардаг өдөр 4 өнгөрөөгөөд байшин дээрээ ирсэн. Тухайн өдөр уг хүмүүсээс төлбөр авах гэж байсан юм. Тэгээд би хойд талынх нь айл руу ороод уулзаад буцаад гараад ирэхэд эхнэр нь гэрээсээ гараад явж байгаа харагдсан. Би араас нь эхнэрийг нь харсан чинь урагшаа өргөн гудамж руу уруудаж явсан. Тэгээд би эргээд өрөө рүү нь шагайгаад харсан чинь талийгаач орныхоо тэнд унтаж байгаа юм шиг хэвтсэн гартаа алх барьсан байсан. Тэгэхээр нь би дотогш ороогүй шууд зүүн хашааны айлуудтайгаа уулзаад буцаад гараад үсчин дээрээ ирээд хэсэг байж байгаад гарах гэж байхад Э.Б цагдаад дуудлага өгөх гэсэн юм аа, хашааны номер хэд юм гэж асуугаад орж ирсэн. Тэгээд би номерыг хэлээд юу болсон талаар асуусан чинь нөхөр маань гэрийнхээ юмыг эвдээд дээшээ хараад хэвтчихсэн байна. Э.Б надад өглөө нөхөр маань ажил дээр ирээд орой 5 цагт ирэхгүй бол би үхнэ шүү гэсэн тэгээд ирсэн чинь ийм юм болчихсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би та намайг ирэхэд гэрээсээ гараад явж байсан биз дээ гэсэн чинь үгүй, үгүй харин над руу 5 цагт ирэхгүй бол үхнэ гээд байсан тэгэхээр нь би үхчихсэн байх гэж бодоод уйлаад ирлээ гээд надад үнэн худал нь мэдэгдэхгүй үг зөрөөд ярьсан хэлснээ санахгүй байгаа юм уу бүү мэд сонин сонин яриад байхаар нь би нээрээ буруу харсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд удаагүй цагдаа ирээд би яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Баттунгалагийн: ...Оюуны хүнд хэлбэрийн хомсдолтой бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хяналтад байдаг. Дүүгийн маань хувьд эрүүл ч бай согтуу ч бай тайван сайхан байлгаад л байх юм бол ямар нэгэн буруу үйлдэл хийдэггүй хүний үгээр яг бай гэсэн газарт байгаад, хий гэсэн ажлыг хийгээд байж байгаад жаахан уурыг нь хүргэх юм уу тавгүй болчих юм бол хашгирч, орилоод үсээ зулгаагаад биеэ маажаад л ер нь бол хүний санаанд орохооргүй үйлдэл хийнэ тэгээд эмийг нь уулгаад тайвшруулаад аль болох тайвшруулахыг хичээнэ, гэхдээ ингэхдээ ихэнхдээ түргэн дуудаад 1 тариа хийлгэдэг. Тэрийгээ хийлгэчих юм бол 3 хоногтоо хагас унталтын байдалтай байдаг тэгээд дараа нь тайвширсны дараа нь өөрөөс нь асуухаар би хийгээгүй, ингээгүй гээд өөдөөс мэлзээд байдаг. Хааяа хойд ээжийнхээр буюу Э.Б, түүний хүү нар амьдарч байгаа хашаагаар орох үедээ таардаг байсан. Ихэнхдээ согтуу л таардаг байсан сүүлийн жилүүдэд архи дарс уухаараа над руу залгаад ална, хядна гээд л элдэв янзаар хэлдэг. Тэгээд эрүүлд нь залгахаар юу ч ярихгүй таг дуугүй байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-

 

  1. дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Дэлгэрцэцэгийн: ...Ч.Э.Бийн хувьд ажилдаа бол маш сайн яг бай гэсэн газар байж байгаад хий гэсэн зүйлийг хийдэг хүн. Хүмүүстэй харилцахдаа хэвийн харьцаатай ямар ч хүнийг эгч ээ, эгч ээ гээд л гүйгээд байдаг. Би Ч.Э.Бийн сэтгэцийн өвчтэйг бол сайн мэдэхгүй ямар ч байсан группэд байдаг гэдгийг мэднэ, эмнэлэгт үзүүлэхээр явлаа гээд чөлөө аваад явдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цалин буусан тэгээд ажил тараад Ч.Э.Б явсан бөгөөд тэрнээс хойш ажилдаа ирээгүй харин хэрэг болчихсон гээд цагдаа нар манай ажил 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирсэн ба Ч.Э.Бийг тухайн өдөр ажилдаа ирсэн талаар тодруулаад байсан би ирээгүй талаар нь хэлээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-н 33-34 дүгээр тал/,

 

4

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 753 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Талийгаач Ш.Батсуурийн цогцост хүзүүний урд дээд хэсэгт дарагдлын ором, хүзүүний зүүн жолоо булчинд цус харвалт, хэлний уг, бамбай мөгөөрсний зүүн эвэр, баруун талын бамбай булчирхайн хальсанд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх хүзүүний урд дээд хэсэгт дарагдлын ором, хүзүүний зүүн жолоо булчинд цус харвалт, хэлний уг, бамбай мөгөөрсний баруун эвэр, баруун талын бамбай булчирхайн хальсанд цус хуралт гэмтэл нь хүзүү хоолойг дарж, шахах үед үүсгэгдэх боломжтой. Эрүүний зулгаралт нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ.

 

  1. Талийгаач багалзуурдалтын улмаас амьсгал бүтэж нас баржээ.

 

  1. Талийгаач O/I/ бүлгийн цустай.

 

  1. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Амангүлийн: ...Дээрх өдөр би ТҮЦ-н дотроо унтаж байсан чинь 12 цагийн үед талийгаач манай ТҮЦ-ний хаалгыг тогшихоор нь онгойлгосон чинь талийгаач Батсуурь согтуу гартаа 20.000 төгрөг атгачихсан орж ирэх гээд байхаар нь манай охин Өмөргүль оруулаагүй явуулчихсан. Тэгээд орой 17 цаг 30 минутын үед манай охин Өмөргүль хог асгах автобусны буудал руу яваад буцаж ирэхдээ талийгаачийн эхнэр Э.Бийг дагуулчихсан ирсэн. Ингээд Э.Б ТҮЦ-ний цонхон дээр ирчихээд би ажлаасаа ирж байна, манай нөхөр намайг орой 17 цаг 00 минутаас өмнө ирэхгүй бол амиа хорлож үхнэ гээд байхаар нь ирсэн чинь ухаан алдчихсан байна, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхнийг дагаад гэрийнх нь үүдэнд очоод гэрийнх нь хаалгаар шагайсан чинь талийгаач орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн, алх 2 гараараа атгачихсан байхаар нь хажуу айлын хүүхэд тухайн байрны эзнийг дуудаад би өөрийнхөө утаснаас түргэн болон цагдаа дуудсан. Тэрийг би анзаараагүй. Э.Б жоохон гацаж ярьдаг, их сандруу муухан ярьдаг хүн байдаг. Тэгэхдээ хүнтэй ярилцаад ойлголцоод байдаг. Сүүлд тэр хэрэг болсон газар очиход Э.Б би сая ажлаасаа ирсэн гэсэн чинь байрны эзэн эмэгтэй Э.Бийг чи яагаад худлаа яриад байгаа юм. Чи орой 9 болж байхад ирдэг биз дээ гээд загнаад байх шиг байсан. Э.Б нөхөртөө байнга зодууллаа гээд манай ТҮЦ рүү гүйж орж ирээд байдаг байсан. Тэгэхдээ яг зодуулж байхыг нь би харж байгаагүй. 2018 оны 03дугаар сарын 07-ны өдөр намайг ажилд нөхөр зодоод явуулахгүй байна гээд торонд архи, компот барьчихсан орж ирэхээр нь би даргынх нь утас руу нь залгаж байгаад ажил дээр нь хүргэж өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 625 дугаартай дүгнэлтэнд:

 

  1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 320 дугаартай дүгнэлтийн 1, 3, 4-р дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Харин 2-р дүгнэлтэнд “Ч.Э.Бийн дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно” гэсэн нь үндэслэлтэй байна. Мөн 2-р дүгнэлтэнд “Уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 79%-тай гэсэн эмнэлгийн бичиг баримт байна” гэсэн нь хэргийн материалын 063 дугаар хуудсанд хавсрагдсан 0060263 дугаартай “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувв хугацаа тогтоосон акт”-ыг үндэслэсэн байна.

 

  1. Ч.Э.Б нь “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Ч.Э.Б нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэц, оюун ухааны хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх
 

5

 

 

чадвартай байна. Ч.Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

 

    1. Ч.Э.Б нь “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.Э.Бд уг сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгийн уналт таталт илэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй юм. Гэхдээ Ч.Э.Бийн уг сэтгэцийн эмгэг нь хэзээ, ямар байдлаар сэдэрч, өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм. Ч.Э.Бд тухайн гэмт хэргийн үйлдлийн үед “Шинж тэмдгийн уналт таталт” илэрсэн гэх эмнэлзүйн шинж болон баримт материал үгүй байна.

 

    1. Ч.Э.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин харъяа дүүргийн сэтгэцийн эмч болон өрхийн эмч, ар гэрийнхний хяналтанд байх шаардлагатай. Шинжээч эмч О.Баатаржав, Л.Баттулга, С.Байгальмаа гэх дүгнэлт /хх-ийн 86-93 дугаар тал/,

 

  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 65 дугаар

 

тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Ч.Э.Бийн: ...Өглөө гараад явсан бөгөөд өдөр орж ирэхдээ согтуу орж ирсэн, гартаа 1 шил архи, 2 пиво барьсан байсан. Тэр өдөр гэрт хүн ирээгүй би тэгэхээр нь “Нарантуул” зах ороод толгой аваад гэртээ буцаад ирэхэд янхан пизда хаачаад ирэв гээд нөгөө архи, пиво уучихсан ганцаараа сууж байсан. Тэгээд намайг хардаад элдвээр хэлж /гичий, янхан, пизда гэх мэт/ тэгээд миний гэсэн бүх зүйлийг эвдэнэ гэж хэлээд алхаар гэрийнхээ эд зүйлийг эвдэж эхэлсэн. Тэгэхээр нь би баруун гараараа өмсөж байсан цамцных нь захнаас заамдаж бариад орон дээр дараад хэвтүүлсэн. Тэгсэн манай хүн хэвтээд өгсөн би тайвшраад унтаад өгөхөөр нь босоод хажуугийн ТҮЦ-ний эмэгтэй Амангүлийнх рүү очоод хэсэг хамт суусан бөгөөд буцаад манай гэр рүү хамт ороод манай нөхрийг хараадахъя гээд хамт орсон чинь намайг дараад хэвтүүлсэн орон дээрээ байсан бөгөөд царай нь цайгаад сонин болчихсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Намайг элдвээр хэлээд янхан, нохой, гичий гээд хэлээд гэрийнхээ юмыг эвдээд эхлэхээр нь би баруун гараараа цамцны захнаас нь заамдаж бариад /гараараа өөрийнхөө цамцны захыг боож бариад хоолой руугаа тулгаж байгаа хөдөлгөөн хийв/ дараад хэвтчихсэн. Тэгсэн манай нөхөр гарах гээд ноцолдсон. Тэгэхдээ архи уучихсан согтуу байсан учир намайг дийлээгүй. Тэгээд тайвшраад унтаад өгсөн. Би өөрийнх нь өмсдөг цамцаар нь л захыг нь мушгисан шүү дээ, эгч нь өөр юм хийгээгүй гээд /мөн зүүн гараараа цамцныхаа захыг бариад мушгиж байгаа хөдөлгөөн үзүүлэв/ ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ч.Э.Бийн: .../Уйлаад доошоо хараад суугаад байлаа. Би сайн мэдэхгүй байна гээд надаас болон өмгөөлөгч Мандалаас хайгаад байгаа бололтой байлаа/. Би хүний цайны газарт үйлчлэгч хийдэг, харин Батсуурь барилгын ажил хийдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Л.Баттулгын: ...Ч.Э.Бд нэмэлтээр сэтгэлзүйн оношилгоо хийлгэхэд /СЭМҮТ 2018.07.19/ IQ=59% гэсэн хариу гарсан. IQ буюу сэтгэцийн хөгжил, оюуны коффицент 59% байна гэдэг нь оюуны хөнгөн хомсдолыг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Оюуны хөнгөн хомсдолтой шилжүүлэгч сэтгэцийн хувьд өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай гэж үздэг. Иймээс бид

Ч.Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн болно...гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Байгальмаагийн:

 

...Ч.Э.Бийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үзэж дүгнэлт гаргасан. Комисс

 

6

 

 

санал нэгтэйгээр Ч.Э.Б нь оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.Э.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материал Ч.Э.Бийн амбулаторийн карт, IQ тогтоох шинжилгээ, тархины цахилгаан бичлэг болон Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний үзлэгийг үндэслэж гаргасан. Манай комисс хөнгөн хомсдолтой гэж үзсэн. Өмнөх комиссын дүгнэлтийг тухайн комиссоос асуух нь зүйтэй байх. Манай комисс Э.Бийг оюуны хөнгөн хомсдолтой, шинж тэмдгийн уналт таталт гэсэн онош тавьсан. Өмнөх дүгнэлтэнд оюуны хүндэвтэр хомсдол шинж тэмдгийн уналт таталт гэж үзсэн байсан. Ч.Э.Б нь хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэхдээ болсон хэргийн талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан байдал, шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний үзлэг /2018.07.17/, болон 2018 оны 07 сарын 19-ний өдөр өгсөн IQ шинжилгээ зэргийг үндэслэн Ч.Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтийг комисс санал нэгтэйгээр гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар тал/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 895 дугаартай дүгнэлтэнд:

 

  1. Ч.Э.Б нь Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

 

  1. Ч.Э.Б нь Оюуны хөнгөн хомсдол, IQ=59%-тай. Шинж тэмдгийн уналт таталттай.

 

  1. Ч.Э.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.

 

  1. СЭМҮТ-н шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн 625 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

  1. Ч.Э.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Шинжээч эмч Н.Оюунчимэг, Г.Нарантуяа, Э.Амгалан, Б.Туяа, Ш.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 150-154 дүгээр тал/,

 

  • Шүүгдэгч Ч.Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 64 дүгээр тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжны 83 тоотод иргэн Ш.Батсуурийн хоолойг нь боомилж, амь нас нь хохирсон үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Ч.Э.Б нь хохирогчийн хоолойг боомилсон үйлдлийн улмаас хохирогчийн амьсгал бүтэж нас барсан болох нь цогцост хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

 

/хх-ийн 49-51 дүгээр тал/,

 

7

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж авсан нотлох бармтуудаар хохирогч Ш.Батсуурийн үхэлд хүрсэн шалтгаан нь Ч.Э.Бийн үйлдэлтэй холбоотой байна.

 

Шүүгдэгч Ч.Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжны 83 тоотод иргэн Ш.Батсуурийн хоолойг нь боомилж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Ч.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Э.Бийн гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Прокуророос түүний үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд Ч.Э.Бд оногдуулсан хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ш.Түмэнжаргал нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Ч.Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус

 

8

 

 

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чимэддамбын Э.Бийг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э.Бд оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хохирогч Ш.Түмэнжаргал нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

        1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ч.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 02 -ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                        Т. ШИНЭБАЯР

 

 

 

С.ӨСӨХБАЯР.