Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 375

 

                                 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Тын Т //-ыг 1978 оны 09 сарын 01-нээс 1983 оны 05 сарын 20-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, нярав, худалдагч, ажилчинаар, 1983 оны 06 сарын 10-наас 1983 оны 12 сарын 26-ныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаанчулуу бригадад аж ахуйн няраваар, 1985 оны 08 сарын 26-наас 1991 оны 04 сарын 25-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, 1991 оны 04 сарын 25-наас 1993 оны 11 сарын 20-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Говь хэрэглээний хоршоонд бэлтгэлийн туслах, мөнгөний няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ