Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 82/ШЦТ/2020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд -улсын яллагчаар М.Гансувд -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай -шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хад холбогдох 1934005800097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, оршин суух хаягтай, урьд нь Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Х Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 11-22 тоотод байх иргэн Д.Отгонбаатарын гэрт бусадтай нийлж барилгын ажил хийж байхдаа түүний эзэмшлийн монетан бөгж, дунд гарын тархи манан, монетан нуухтай хөөрөг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Хын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Үүнд: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл \хх-ийн 4-8 тал\, эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд \8-10 тал/, хохирогч Д.Отгонбаатарын мэдүүлэг \хх-ийн 12, 51, 63 талууд\, иргэний нэхэмжлэгч М.Мөнхтулгийн мэдүүлэг \хх[1]ийн 15-21 тал\, гэрч И.Чимэддаваагийн мэдүүлэг /хх-ийн 18 тал/, гэрч Д.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 19 тал/, гэрч Ичинхорлоогийн мэдүүлэг \хх-ийн 23 тал\, гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг \хх-ийн 20 тал\, гэрч И.Чимэддаваа, Б.Х нарын нүүрэлдүүлэн байцаахад өгсөн мэдүүлэг \хх-ийн 55-56 тал\, шүүгдэгч Б.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94-45 тал/ зэрэг болно. Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 11-22 тоотод байх иргэн Д.Отгонбаатарын гэрт бусадтай нийлж барилгын ажил хийж байхдаа түүний эзэмшлийн монетан бөгж, дунд гарын тархи манан, монетан нуухтай хөөрөг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,540,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2 тал\ - Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг Дэнжийн 11-22 тоот хашаанд хүүрэн өнгийн нэг давхар байшин, саарал өнгийн блокон агуулах байх бөгөөд хөөрөг, бөгж алдагдсан гэх байшингийн бүргэд хаалгыг нээж дотогш ороход бас нэгэн бүргэд хаалга байв. Уг хаалгыг нээж ороход модон цагаан өнгийн хаалга байх бөгөөд үзлэгийг цагийн зүүний дагуу хийж гүйцэтгэхэд модон улаан өнгийн эд зүйл тавигдсан тавилга ертөнцийн зүгээр түүний баруун талд мөн эд зүйл үнэт эдлэл тавигдсан 4x2 метрын тавигч, түүний ертөнцийн зүгээр баруун талд 3x1 метрийн ор түүний хажууд ертөнцийн зүгээр баруун талд байв. Хулгайд алдагдсан гэх хөөрөг байсан газрыг 1 дугааргүй тэмдэглэж бөгж байсан гэх газрыг 2 дугаараар тэмдэглэж...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 тал/ - Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 9-10 тал/, - “Хан үнэлэмж”-ний үнэлгээчин Ч.Адъяасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан: “...Д.Отгонбаатарын хүсэлтээр манан хөөрөг, монетан бөгж...үнэ цэнэ 3,540,000...төгрөг” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 27-31 тал/ - Хохирогч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 05-р сарын 27-ны өдөр Батмөнх, Очирсүх, Даваа нарын хамтаар хашааныхаа тасалгааг барьсан юм. Орой 20 цагийн үед хашаагаа барьж дуусаад Батмөнх, Очирсүх, Даваа гуравтай 0,75 литрийн хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд Очирсүх, Батмөнх 2 гэрлүүгээ явлаа гээд Даваа бид 2 манайд орж унтсан. Өглөө босоход орны толгой дээр байсан бөгж, бурханы өмнө байсан хөөрөг 2 алга болчихсон байсан. Очирсүхээс миний бөгж алга болчихсон байна, авсан хүн байна уу гэж асуухад би чиний бөгжийг авч яах вэ дээ би чиний ямар бөгж зүүснийг ч хараагүй харин Даваа том бөгжтэй гээд чиний бөгжийг ярьж байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Сэжиглэж байгаа хүн байгаа, манайд цуг хоносон Даваа авсан баж магадгүй Даваа нь Хурц гэх хүнтэй найз байгаа юм. Даваа аваад Хурцад өгсөн байж магадгүй гэж бодож байна. Би 2019 оны 07-р сарын 5-ны өглөө 11 цагийн үед 5 давхарын зогсоолоос такси барих гээд очиход 17-58 ТӨА улсын дугаартай соната 5 маркийн таксины жолооч миний бөгжийг зүүсэн байсан. Би таксины жолоочид таньд байгаа бөгж миний бөгж байна би бөгжөө авъя чи хаанаас авсан юм бэ гэж асуухад би алт мөнгөний дархан хийдэг эхнэр, эхнэрийн дүү хоёроос энэ бөгжийг авсан гэж хэлсэн. Би таксины жолоочийн эхнэр, дүү 2той нь очиж уулзахад энэ бөгжийг хэнээс авсан бэ үнэнгээ хэл, миний бөгж байна гэж хэлэхэд би энэ бөгжийг Fасеbоок хаягаар УБ хотод Зурагтад очиж эрэгтэй, эмэгтэй 2 3 хүнээс очиж авсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай төрсөн эгч Сарантуяа дээр таксины жолоочийн авгай очиж Хурцаагаас энэ бөгжийг 900.000 төгрөгөөр аваад 660,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа гэж хэлсэн байсан. Манайх Хурцтай хамаатан садан болохоор цагдаад өгч болохгүй байна, танайх бөгжөө алдсан болохоор цагдаад өргөдлөө өгчих гэж хэлсэн. Би алдагдсан бөгж, хөөрөг хоёроо авмаар байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хурц гэдэг хүн нь хэрэг төвөгт их орооцолдож явдаг худал ярьж хүн гүтгэж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, - Хохирогчийн дахин өгсөн: “...би 2014 онд Өндөр довын шунхлай колонк дээр ажил хийж байхдаа 1,500,000 төгрөгөөр орлогын жолооч ахаас авч байсан юм. 2019 оны 5-р сарын 26-ны өдөр унтаад сэрэхэд байхгүй байсан юм. Би Чимэддаваатай цуг хоносон тэгэхэд миний бөгж алга болсон. Би Чимэддаваагаас асуухад би чиний бөгжийг хараагүй үзээгүй гэж хэлж байсан. Тэгээд хэдэн сарын дараа Хурцаа миний бөгжийг алт мөнгөний дарханд зарман байсан харин хөөргийг яасан талаар би мэдэхгүй байна. Хөөргийг Хурцаа л авсан байх гэж би бодож байна...”, “...би хөөрөг хулгайд алдсан. Гэхдээ би бөгжөө алт мөнгөний дарханаас олж авсан. Хурцын өмгөөлөгч гэж туранхай, өндөр, бүлтгэр нүдтэй, Дундговь аймгийн мөрдөн байцаагч байсан гэх залуу надад өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг Зуунмод сумын захиргааны байрны АТМ-ээс авч надад өгсөн. Тэгээд надад өмгөөлөгч хэлэхдээ “Би мөрдөгч, прокурортой ярьчихсан” гээд хар өнгийн кровн маркийн машинд намайг оруулаад та юм бич гэж хэлээд цаасан дээр 2 зүс таних хүнд монетон бөгжөө өгсөн байсныг сүүлд олж мэдлээ, хөөрөгөө хувцасныхаа халаасанд хийгээд мартчихсан байсныг олж авлаа гэж хэлээд надаар бичүүлсэн. Бас өмгөөлөгч надад хэлэхдээ “ танд ямар ч хуулийн хариуцлага хүлээх юм байхгүй, ингээд бүх юм дууссан, би прокурор, мөрдөгч нартай тохирчихсон” гэж хэлсэн. Тэгээд надаар бичүүлсэн зүйлийг Д.Гиймаа гэдэг хүний нотириат орж баталгаажуулсан. Тэгээд би өгсөн 1,000,000 төгрөгийг нь аваад явсан. Миний хүүхдийн биеийн байдал хүнд байсан.Намайг яаруу сандруу байхыг далимдуулаад Хурцын өмгөөлөгч намайг бич гэж байгаад бичүүлсэн. Манай хүүхэд хагалгаанд орох гэж байгааг Хурц түүний өмгөөлөгч нар мэдэж байсан. Миний хохирлыг төлж байна гэж л мөнгө өгсөн. Тэгэхээр нь би авчихсан. Тухайн үед бас надад мөнгө хэрэгтэй байсан юм...", “...Миний хөөрөг бөгж алга болохын урьд өдөр нь би блокон хашаа бариулсан. Тэгээд барьсан хүмүүс нь шууд яваад өгсөн. Ганцхан Чимэддаваа надтай хамт хоносон...Бид нар бүгдээрээ хуваагаад 0,75 литрийн Хараа нэртэй архи 2 ширхэгийг хувааж уусан...Тэгээд хоёр, гурван цагийн дараа өглөөгүүр шартчихсан ус байна уу гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 63-64 талууд/, - Иргэний нэхэмжлэгч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... би 2019 оны 5-р сарын сүүлээр аавын хамаатан Хурц гэх хүнээс 660,000 төгрөгөөр шаргал өнгийн монетон бөгжийг худалдаж авсан юм. Энэ ахыг таньдаг болохоор бөгжийг авсан өөр хүн зарахаар ирсэн бол авахгүй байсан гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан. Би худалдаж авсан бөгжний үнэ 660,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/, - Гэрч И.Чимэддаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Д.Отгонбаатарыг танина, бага наснаасаа найзалж өссөн танилцаад 30 гаруй жил болж байна. Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны үед Батмөнх, Очирсүх, Хурцаа нарын хамт Отгонбаатарын хашааг нь барих гээд 2 өдөр ажилласан юм. Тэгээд ажлаа дуусаад бид хэд гараад явсан Отгонбаатар манайд хоночих гээд би Отгонбаатарынд хоносон юм. Би хөөрөг байсныг анзаараагүй гартаа бөгж зүүсэн байсныг хүртэл анзаараагүй. Маргааш өглөө нь Отгобаатар надаас миний бөгж яасан юм бол, алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний бөгжийг хараагүй гэж хэлсэн. Би Хурцтай найз нөхөд болоод 20 4 гаруй жил болж байна. Хүний хувьд гайгүй дөлгөөн даруу хүн байгаа юм. Би хамгийн сүүлд 7-р сарын сүүлээр уулзсан юм надтай уулзахдаа би бөгжний эзнийг бараг олчихсон 600,000 төгрөгөөр зарад 100,000 төгрөгөөр архи уучихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд ямар бөгж вэ гэж асуухад Хурцаа хэлэхдээ Отгоогийн бөгжийг авчихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/, - Гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...2019 оны 5-р сарын сүүлээр манай найзууд Даваа, Очирсүх, Хурцаа бид 5 нэг өдөр Отгонбаатарын хашааг нь барих гээд ажилласан юм. Тэгээд дараагийн өдөр нь Хурцаа ирээгүй бид 4 ажилласан юм. Би тэр талаар мэдэхгүй байна. Гартаа бөгж зүүсэн гэдгийг хараагүй сүүлд бөгж алга болсон гэдгийг нь мэдсэн юм. Бид хэд ажилаа хийж дуусгаад оройхон 20 цагийн орчим гараад явсан. Тэгээд Даваа буцаж ирж хоносон байх шиг байсан. Би Отгонбаатарын гэрт ороогүй. Би Б.Хтай найзууд, нэг хороонд өссөн хүмүүс, янзан бүрийн зан авир бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/, - Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Хурц гэх хүнийг танина, манай аавын талын хамаатан байгаа юм. Хамаатан садан гэж явна. Хамгийн сүүлд 2019 оны 7-р сарын эхээр манай гэрт ирээд манай эгч Мөнхтулгын дугаарыг асуугаад явсан. Би 2019 оны 5-р сарын орчим аавын талын хамаатан Хурцаа манай ажил дээр ирээд ээж аав намайг хүнтэй суухад энэ бөгжийг өгсөн юм ах нь хөдөө явах ажил гарчихлаа мөнгөний хэрэг байна гэж хэлсэн Хурц ахад та хулгайн юм авчраагүй биздээ гэхэд би хулгай хийх хүн мөн үү гэж хэлсэн. Тэгээд садан төрөл болохоор 660.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь ээж аав нь нэхэж магадгүй гэж бодоод эвдэлгүй хадгалж байсан юм. Би хулгайн бөгж гэдгийг мэдээгүй манай садан төрөл болохоор хулгай хийхгүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/, - Гэрч Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Батсайханы Хурц гэх хүнийг танина. Миний төрсөн хүү байгаа юм. Цайлган цагаан архины донтох өвчтэй болчихсон, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би евлүүлж үлдээсэн үнэт зүйл байдаг юм бөгж, аяга, хөөрөг гэх мэт эдлэлүүд байдаг. Худалдаанаас авч байсан юм, одоо санахгүй байна. Мөнгөн аяга, алтан бөгж байдаг. Бөгж, хөөрөг хоёр нь хоёулаа надад байгаа. Би сонссон манай хамаатан гэх алт мөнгөний дархан ажиллуулдаг Мөнхтулга миний утас руу залгаад эгчээ Хурц надад бөгж өгсөн, тэр нь хулгайн бөгж юм байна, би яаж тэр бөгжийг эвдээгүй байсан юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, - Гэрч И.Чимэддаваа, Б.Х нарыг нүүрэлдүлэн байцаахад өгсөн: “...Б.Х: би 2019 оны 7-р сард найз Чимэддаваагийннд очсон юм. Очиж уулзахдаа бөгж зарсан мөнгөөрөө архи аваад уучихсан гэж л хэлсэн. Чимэддаваа: хурц 2019 оны 7-р сард манай гэрт надтай ирж уулзаад би Отгоогийн бөгжийг 100,000 төгрөгөөр зарчихсан байна би Отгоогийн бөгжийг авчихсан байна гэж хэлсэн. Хурцаа надтай 5 хоногийн өмнө ирж уулзаад чи энэ хэргийг хүлээчих би чамд идэшний үхэр өгье. Би өмгөөлөгч 1,000,000 төгрөгөөр авсан, найз нь хоёр жил шоронд явах гээд байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Хурцад хандаад битгий хуц чиний хийсэн хэргийг би яахаараа даадаг юм гэж хэлээд хэрэлдсэн. Б.Х: тиймээ би тэгж хэлсэн юм. Би Чимэддаваагаар тоглоод тэгж хэлсэн юм. Би хүүхэн залуу хоёрт 660,000 төгрөг өгөөд өөртөө 80000 төгрөг авсан. И.Чимэддаваад хэлэхдээ андуураад 100,000 төгрөг гэж хэлсэн байна. Авсан мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/, - Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Отгонбаатарын хашааг барих ажил хийж байсан эхний өдөр ажлаа дуусгаад орой гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь би Отгонбаатарынд очиж ажил хийгээгүй ба өөрийн найз Батбаяртай хамт архи ууж 5 байгаад орой Отгонбаатарын гэрийн ойролцоо явж байгаад ам цангаад байхаар нь Отгонбаатарын гэрт ус уух гээд ортол Чимэддаваа, Отгонбаатар нар архи уучихсан согтуу сууж байсан. Тэгээд би тэр хоёртой юм ярьж сууж байгаад ууж байсан архинаас нь хамт уугаад гарахдаа бурханы урд байсан хөөрөг, цагаан өнгийн буйдан дээр байсан бөгжийг нь аваад гэрээс нь гараад явчихсан...Би бусдад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан....Би айгаад байсан...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Иймд миний үйлдсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Хын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна. Улсын яллагчаас Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тоодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ялын дүгнэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл 6 хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Хад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Отгонбаатар “...Б.Х нь хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, шүүхийн шатанд ирүүлсэн иргэний нэхэмжлэгч М.Мөнхтулгийн “...иргэн Б.Х нь М.Мөнхтулга миний биед учруулсан хохирлоо барагдуулсан тул шүүх хурлыг надгүйгээр хийж өгнө үү, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлтийг тус тус /хх-ийн 124 тал/ бичгээр гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх 7 бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Хад үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМА