| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00355/И |
| Дугаар | 364 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 364
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн иргэн Бүргэд овогт Агвааны Эрдэнэболд /ЦГ67090477/-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р баг, Хулст гэх газар нутаглах Амардалай овогт Ундрахын Тогос /ЗП76042204/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1992 онд У.Тогостой танилцаж, түүнээс хойш 24 жил болсон. 1993 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж 2 хүүхэдтэй болсон. Хүү 1994 онд, охин 2007 онд төрсөн. Бид эд хөрөнгө болон хүүхдийн асуудлыг харилцан тохиролцсон. Одоо хамт амьдрахгүй байгаа тул гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Эрдэнэболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У.Тогост холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Бид ярилцаж эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Эрдэнэболд нь У.Тогосоос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. А.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй, У.Тогост холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ