Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 82

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шинжээч: О.*******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч:Т.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 201616000161 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг ******* гудамжинд ******* улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож яваад Т.*******гийн жолоодож явсан улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Т.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой амралтын өдөр байсан учир найзтайгаа жаахан юм уугаад гэртээ харих гэж явж байгаад энэ ослыг гаргасан. Би өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.******* мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүү *******ын хамт эмийн сан орох гээд орой 20 цагийн үед ява мотоциклиор явсан. Гэрээс гараад ******* гудамжны урдуур явж байхад урдаас жижиг хар машин их хурдтай гарч ирсэн. Би сандарсандаа зөв зөрөх боломжгүй болохоор бултах гэж байгаад мөргөлдсөн. Самбаачлах хугацаагаа ашиглаж чадаагүй. Тухайн үед *******г их хурдтай явж байсан гэж мэдүүлсэн байгаа. Тэр үед их сандарсан болохоор тэгж хэлсэн байх. ******* миний эмчилгээний бүх зардлыг гаргасан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, биеийн байдал гайгүй болсон гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.******* мэдүүлэхдээ: Самбарт ослын газрын схем зургийг зурж мотоцикль эргээд зам руу орсон, автомашин бас зам руу орсон болохоор нэг нэгийгээ харсан байх ёстой. Тэгэхээр аль, аль нь зогсоох арга хэмжээ авах ёстой байсан боловч аваагүй гэсэн үг. Гэтэл машин мотоциклийг мөргөөд бүтэн эргээд зогссон байгаа. Мотоцикль тухайн ослын газраас 7,2 метр газар шидэгдсэн байгаа. Тэгэхээр машины жолооч зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж энэ осол гаргасан гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ мотоцикль жолоодоод 5 настай эрэгтэй хүүхдээ сундлаад эмийн сан орохоор шороон замтай өргөн гудамжаар явж байсан. Жижиг машин хурдтай чиглээд ирж байхаар нь сандраад бултах гэж бодсон ирээд тас гээд мөргөсөн. Хүүхэдтэйгээ мотоциклиос ойчсон байсан. Босох гэсэн хөл гишгэж болохгүй толгой манараад байсан. Хүүхэд гайгүй байсан. Цагдаа, түргэн дуудаад ирээд авсан. Мөргөсөн машины жолооч машинаас гарч ирэхэд нилээн согтуу харагдсан. Жолооч согтуурахаад хөгшин босоод ир гээд гарнаас татсан, би босч чадахгүй байсан. ...Би эмнэлэгт хэвтэж байгаад Гурвантэс сум руу бариачид бариулаад тойгоо оруулсан. Хот руу явж хөлдөө эмчилгээ хийлгэнэ. ...Манай нөхөр бид 2 мотоцикль худалдаж аваад, ажлын бус өдөр таараад бичиг баримтаа авч чадаагүй. Улсын дугааргүй шинэ мотоцикль байсан. ...Хот руу явж хөлний зургаа авуулаад ирсэн. Хөлөнд шөрмөс залгаж, зөөлөн эд оёх дурангийн хагалгаа хийнэ гэсэн. Дурангийн хагалгаа хийлгэхэд 1.000.000 төгрөг болно гэсэн. ******* хот руу очих, ирэх 325.000 төгрөг төлсөн. Мотоцикль янзлуулсан. Хагалгааны төлбөр төлөхгүй бол эргэж гомдлоо гаргана гэжээ. /хх-ийн 18-19/,

Шүүхийн шинжилгээний албаны №397 шинжээчийн дүгнэлт: 1.*******гийн биед тархины доргилт, зүүн шаант ясны дээд булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шуу, 2 хөлийн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 21/, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт: Г.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мөн дүрмийн 2.7-ын "а"-д "Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна. Тоёота марк-2 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.*******гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна. Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.ын 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 32/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал: Өмнөговь аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах ******* гудамжинд ертөнцийн зүгээр хойноос баруун тийш чиглэн явсан ******* улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан *******ын ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдаа хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн зөрчсөний улмаас мөн дүрмийн 2.7-ын "а"-д "Жолооч согтууруулах ундааны зүйг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов. /хх-ийн 10-13/,

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Г.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би найзтайгаа 1 шил архи хувааж уучихаад гэр рүүгээ өөрийнхөө машинаар ганцаараа явж байгаад гэрийнхээ хойд гудамжаар булан тойроод гараад ирсэн өөдөөс мотоцикль гарч ирээд буруу зөрөх гэсэн, би зөв зөрөх гэж дараад мөргөлдсөн. Мотоцикль эмэгтэй хүн жолоодоод хүүхэд сундалж явсан. Мотоциклийн жолооч хүүхэдтэйгээ газар ойчсон. Би бууж очоод та яагаад байгаа юм хажуугаар зөрөөд явж болдоггүй юм уу гэсэн. ...Тэгээд маргалдаад цагдаагаар шийдүүлнэ гэж байсан. Тэнд харж байсан хүмүүс цагдаа дуудсан. ...Би 40 гаруй км цагийн хурдтай явж байсан гэжээ. /хх-ийн 38I,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: Г.******* нь 1.11 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн магадлагаа /хх-ийн 44/ “Ашид билгүүн” ХХК-ний мотоциклийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ: Эвдрэл хохирлын үнэлгээ 180.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 24 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-9/, Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-15/, Шинжээч томилох тогтоол /хх-20,22/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-33-34/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-36/, Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, Г.*******гийн жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-42/, Т.*******гийн жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-43/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг ******* гудамжинд ******* улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож яваад хохирогч Т.*******гийн жолоодож явсан улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Т.*******гийн биед тархины доргилт, зүүн шаант ясны дээд булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шуу, 2 хөлийн гуя, зүүн шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн “...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ мотоцикль жолоодоод 5 настай эрэгтэй хүүхдээ сундлаад эмийн сан орохоор шороон замтай өргөн гудамжаар явж байсан. Жижиг машин хурдтай чиглээд ирж байхаар нь сандраад бултах гэж бодсон ирээд тас гээд мөргөсөн. Хүүхэдтэйгээ мотоциклиос ойчсон байсан. Босох гэсэн хөл гишгэж болохгүй толгой манараад байсан. Хүүхэд гайгүй байсан. Цагдаа, түргэн дуудаад ирээд авсан. Мөргөсөн машины жолооч машинаас гарч ирэхэд нилээн согтуу харагдсан. Жолооч согтуурхаад хөгшин босоод ир гээд гарнаас татсан, би босч чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Шүүхийн шинжилгээний албаны №397 шинжээчийн “ *******гийн биед тархины доргилт, зүүн шаант ясны дээд булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шуу, 2 хөлийн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21/, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн “ Г.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн зөрчсөний улмаас мөн дүрмийн 2.7-ын "а"-д "Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна. Тоёота марк-2 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.*******гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна. Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.ын 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.” /хх-ийн 32/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, Өмнөговь аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах ******* гудамжинд ертөнцийн зүгээр хойноос баруун тийш чиглэн явсан ******* улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан *******ын ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдаа хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн зөрчсөний улмаас мөн дүрмийн 2.7-ын "а"-д "Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов гэсэн дүгнэлт /хх-ийн 10-13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-10-13/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан “ ******* овогтой ******* 1.11 хувийн согтолттой байна.” гэсэн тэмдэглэл /хх-44/, мөн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.*******гийн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Г.*******гийн үйлдэлд тохирсон байна. Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-68/ тогтоогдож байна. Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Шүүхээс шүүгдэгч Г.*******д ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгэмд эзлэх байр сууриа олсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ. Түүнчлэн уг гэмт хэрэг гарахад хохирогч Т.******* нь улсын дугааргүй Ява маркийн мотоцикль жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “...механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” мөн дүрмийн 2.3 в-д “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж буруутай нь Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.ын 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна гэсэн Замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг заавал хасахаар заасан бөгөөд “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгодог. Иймд шүүгдэгч Г.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэв. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.*******д эмчилгээний зардалд 2.528.500 төгрөг төлсөн ба хохирогч уг мөнгийг авсан нь үнэн одоо надад гомдол, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* овгийн *******ын *******гийн №717236 дугаартай жолоочийн В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.******* овгийн *******ын *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* овгийн *******ын *******гийн №717236 дугаартай жолоочийн В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батдалайд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Г.*******д мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь зааснаар шүүгдэгч Г.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10.Шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.*******д 2.528.500 /хоёр сая таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.******* батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ