| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00326/И |
| Дугаар | 320 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 320
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандлын 2-17 тоотод оршин суух Батбаатарын Отгончимэг /РД:ЗИ90010742/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 8-6 тоотод оршин суух Цэрэндэндэвийн Наранчимэг /РД:ЗЮ63102409/-т холбогдох барьцаат зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах, нийгмийн халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Наранчимэгт халамжийн №006526 дугаартай дэвтрээ 2016 оны 08 сарын 04-нд барьцаалан 900000 төгрөгийг 10%-ийн хүүтэй тавьж зээлсэн. 2017 оны 05 сард Ц.Наранчимэгт 13759 төгрөгийг өгөөд төлбөрийн тооцоогоо дуусгасан. Гэвч Ц.Наранчимэг нь 735000 төгрөг дутуу гээд миний халамжийн дэвтрийг өгөхгүй байна. Миний хувьд тооцоо дууссан гэж үзэж байгаа. Ц.Наранчимэг нь 735000 төгрөгийг өгөхгүй бол шүүхэд өгнө гээд 2017 оны 06 сарын 17-нд 0000971 дугаартай барьцаат зээлийн гэрээг намайг айлган дарамталж байж гарын үсэг зуруулсан. Тухайн 735000 төгрөгийг би аваагүй, чи өгөх ёстой гээд дахиад шинээр гэрээ хийсэн. Энэ гэрээ нь хууль бус гэрээ учир 0000971 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож 0065261 дугаартай нийгмийн халамжийн дэвтрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ц.Наранчимэгт холбогдох барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгуулах, нийгмийн халамжийн дэвтэр гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Ц.Наранчимэг нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр халамжийн дэвтрийг буцааж өгсөн тул дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь Ц.Наранчимэгт холбогдуулан барьцаат зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах, нийгмийн халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Наранчимэг 2017 оны 08 сарын 21-ний өдөр халамжийн дэвтрийг буцааж өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92390 /ерэн хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийн 50 хувь буюу 46195 /дөчин зургаан мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ц.Наранчимэгт холбогдох барьцаат зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах, нийгмийн халамжийн дэвтэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92390 /ерэн хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийн 50 хувь буюу 46195 /дөчин зургаан мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Отгончимэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ