Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/129

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Б-н Л холбогдох эрүүгийн 1805063810112 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх дүү нарын хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Л.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокед Г.Баярмагнайн мартаж гарсан “Самсунг Эс 8 плас” маркийн гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Г.Б-д 990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “би 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах Маск караокед эхнэр Н, найз нь Н, Б нарын хамт ороод 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Ингээд караокед сууж байхдаа гар утсаа ширээн дээр үлдээчихсэн байна гээд буцаад очиход өөр хүн суугаагүй, бид -арын уусан архи ундаа хэвээр байсан. Тэгээд зөөгчөөс нь би гар утсаа энэ хавиар унагаачихсан байна уу харсан уу гэж асуухад үгүй ээ тийм юм байгаагүй гэсэн ...би одоо өөрийн гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 8-11/

Хөрөнгийн үнэлгээ /хх 16-18/

Скайтел ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/7941 тоот албан бичиг /хх 29/

Иргэний үнэмлэхийг лавлагаа /хх 33/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/

Хохирогч Г.Б гомдол саналгүй гэх баримт /хх 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокед Г.Баярмагнайн мартаж гарсан “Самсунг Эс 8 плас” маркийн гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Г.Б-д 990,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Г.Б: “би 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах Маск караокед эхнэр Н, найз нь Н, Б нарын хамт ороод 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Ингээд караокед сууж байхдаа гар утсаа ширээн дээр үлдээчихсэн байна гээд буцаад очиход өөр хүн суугаагүй, бид нарын уусан архи ундаа хэвээр байсан. тэгээд зөөгчөөс нь би гар утсаа энэ хавиар унагаачихсан байна уу харсан уу гэж асуухад үгүй ээ тийм юм байгаагүй гэсэн ...би одоо өөрийн гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” /хх 8-11/ гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээ /хх 16-18/, Скайтел ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 04/7941 тоот албан бичиг /хх 29/, иргэний үнэмлэхийг лавлагаа /хх 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, хохирогч Г.Баярмагнай гомдол саналгүй гэх баримт /хх 39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Л-тойсайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 39/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагва-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд цийцсэн үндэслэл бүхий байна

 

 

Шүүгдэгч Б.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүгдэгч Б.Лиргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б-н ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овогт Б-н Л500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨНЭРДЭНЭ