| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0100/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/503 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.О-,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-гийн М-, Х овогт М-ын Б- нарт холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 0++0 оны 00 дугаар сарын 0*-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эх, дүү, бэрийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 00*0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт О-гийн М-, /РД:**0000000/,
2. Монгол улсын иргэн, 00+0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай эрэгтэй, ***** боловсролтой, ****** мэргэжилтэн мэргэжилтэй, “З” соёл амралтын цогцолборт ажилтай, ам бүл *, эх, ах, эгчийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт М-ын Б-, /РД:**000000000/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч О.М-, М.Б- нар нь бүлэглэн 00-00 *** улсын дугаартай “С” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн // дугаар хороо, БУ 2 хорооллын 00*0 дугаар байрны гаднах зогсоолоос иргэн П.Д-гийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн автомашины хучлагыг хулгайлж бусдад 75.000 төгрөгний хохирол учруулсан,
М.Б-, О.М- нар бүлэглэн 00-00 *** улсын дугаартай “С” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн // дугаар хороо, БУ 2 хорооллын 00*0 дугаар байрны гаднах зогсоолоос иргэн П.Д-ын “Тоёота приус-20” маркийн автомашины хучлагыг хулгайлж бусдад 75.000 төгрөгний хохирол учруулсан,
М.Б-, О.М- нар бүлэглэн 00-00 *** улсын дугаартай “С” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ш” хорооллын 603 дугаар байрны гаднаас иргэн Д.Д-ын “Тоёота приус-30” загварын автомашины хучлагыг хулгайлж бусдад 75.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч О.М-гөөс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч М.Б-оос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
-Хохирогч П.Д-гийн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн эзэмшлийн 00-00 */* улсын дугаартай “тоёота приус” 20 загварын автомашинаа 19 цагийн орчим 00*0 дугаар байрны арын ил зогсоол дээр байршуулж хучлагаар хучин орхиосон. Тэгээд маргааш өдөр 08 цагийн орчим машинаа ирж үзэхэд хучлага алга болсон байсан. Миний хохирлыг шуурхай барагдуулж өгсөн, би хохирлын мөнгө гэж 100.000 төгөрг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
-Хохирогч П.Д-ын: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 00-00 /// улсын дугаартай “тоёота приус” 20 загварын автомашиныг 00*0 дугаар байрны гадна зогсоолд байршуулж гадуур нь ногоон алаг өнийн хучлагаар хучаад үлдээсэн. Тэгээд маргааш нь манай хүү 07 цагийн орчим ажилдаа явахаар гарахад машины хучлага алдагдсан байсан. Би хохирол болох 95.000 төгрөгийг төлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Д-ын: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим уг хучлагаараа Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Ш” хорооллын 0*0 дугаар байрны гадна байршуулсан байсан өөрийн эзэмшлийн 00-00 **/ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ хучаад орхисон. Маргааш нь буюу 24-ний өдөр би машинаа асаагаагүй ба хучлагатайгаа байж байсан, тухайн өдрийн 23 цагийн орчим дэлгүүр явж байхдаа машинаа харахад хучлага байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өглөө 08 цаг 50 минутын орчим ажилдаа явахаар гарахад миний миний машины хучлага байхгүй болсон байсан. Миний хучлагыг авсан М- гэх залуу надад хохирлын мөнгө болох 95.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:
“Д” ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 33-34, 36-37, 111-112 дугаар хуудас\,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12, 72-73 дугаар хуудас/,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 80-88 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч О.М-гийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим найз Б-той Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Бичил хорооллын “Очир” ПС тоглоомын газар уулзаад хамт тоглож байгаад найз М-тай уулзахаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх БУ 1 хороолол орсон. Тухайн үед би төрсөн дүү Э-ийн найз охин болох Э-ын эзэмшлийн Субару Импрезза загварын 00-00 *** улсын дугаартай автомашинаар явж байсан. Тэгээд бид хоёр БУ 1 хороололд М-тай уулзаж байгаад 30 орчим минутын дараа М- гэртээ орсон ба Б- фейсбүүкээр хучлага авна гэсэн зар хараад тэгээд бид хоёр ярилцаж байгаад мөнгөний хэрэг гарсан байсан учраас хулгай хийхээр тохирсон. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд БУ 2 хороолол руу шууд яваад уг хорооллын ертөнцийн зүгээр хойд талд байх байрны хамгийн баруун талын байрны гадна талд автомашины зогсоол дээр гэрлийн шонгийн чанх доор нь байсан гадуураа ногоон эрээн, шар эрээн хучлагаар хучсан байсан суудлын жижиг тэрэгний 2 ширхэг хучлагыг хуулж аваад унаж явсан автомашины тээшинд нь хийсэн. Тэгээд тэндээсээ шууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх нийтийн нэршлээр Ахуйн үйлчилгээний төвийн харалдаа автобусны буудал дээр нэг хучлагаа танихгүй хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд үлдсэн нэг хучлагыг нийтийн нэршлээр П үйлчилгээний төвийн харалдаа зам дээр танихгүй 30 гаран насны эрэгтэй хүнд 40.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/
“...төрсөн дүү Э-ийн хамтран амьдрагч Э-ын эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай С загварын автомашиныг нь аваад хамт такси үйлчилгээнд явсан. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх // дугаар хорооллын МТ шатахуун түгээх станцын замын харалдаа зам дээрээс нэг эрэгтэй хүн суулгаад Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Ш хотхонд хүргэж өгсөн. Тэр үед 23 цаг өнгөрч байсан ба Б- энэ хавьд хүнгүй байна нэг хучлага аваад явъя гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 уг хорооллын ертөнцийн зүгээр хойд хэсэгт нь байх баруун буландаа дэлгүүртэй байрны гадна байсан тоёота приус 30 загварын автомашины ногоон эрээн өнгийн хучлагыг нь хуулж аваад унаж явсан машиныхаа арын суудал дээр эвхэж тавиад явсан. Тэгээд уг хучлагаа маргааш өдөр нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зарын дагуу танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/
-Яллагдагч М.Б-ын: “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх БУ 1 хороолол руу М-гийн хамт унаж явсан Субару загварын хар өнгийн машинтай нь явсан. Тэгээд М- бид хоёр М-тай уулзаж байгаад 30 орчим минутын дараа М- гэртээ орсон ба М- бид хоёр машинд сууж байгаад фейсбүүкээр машины хучлага авна гэсэн зар байхаар нь хоорондоо ярилцаж байгаад машины хучлага хулгай хийхээр тохирсон юм. Тэгээд унаж явсан машинаараа БУ 2 хороолол ороод ертөнцийн зүгээр хойд хэсэгт нь байх автомашины зогсоол дээр гэрлийн шонгийн доор 2 машин зэрэгцүүлээд хучлагатай байршуулсан байхаар нь унаж явсан машинаа хажууд нь байршуулж байгаад М-гийн хамт уг 2 машины хучлагыг хуулан машиныхаа арын хэсэгт хумиж хийгээд явсан. Хучлагыг хуулах үед уг хоёр автомашин нь Приус 20 загварын машинууд байсан. Тэгээд бид хоёр шууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Ахуйн үйлчилгээний төвийн харалдаа байх автобусны буудал дээр байсан танихгүй хүнд хучлагаа 40.000 төгрөгөөр зарсан, харин нөгөө нэг хучлагаа П үйлчилгээний төвийн харалдаа төв зам дээр зогсож байгаад танихгүй хүнд зарсан. Би 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ш хорооллоос Приус 30 загварын автомашины 1 ширхэг хучлагыг найз М-гийн хамт хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
“...М-гийн дүүгийн 00-00 *** улсын дугаартай С загварын автомашиныг авто засварын газраас аван хамт таксинд явсан юмаа. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн // дугаар хорооллын МТ шатахуун түгээх станцын харалдаа зам дээрээс хүн гар өргөхөөр нь суулгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх Ш хороололд буулгасан юм. Тэгээд тухайн үед гадаа харанхуй болсон 23 цаг өнгөрч байсан байх гудамжинд хүнгүй байсан болохоор нь би М-д хоёулаа эндээс нэг хучлага аваад явъя гэж хэлээд бид хоёр тухайн хорооллын дундуур явж байгаад баруун буландаа дэлгүүртэй байрны гадна зогсоол дээр байсан хучлагатай автомашины хучлагыг нь хуулж аваад машиныхаа арын суудал дээр тавиад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 140, 142 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139,141 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Учир нь Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Б-, О.М- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзжээ.
Шүүгдэгч М.Б-, О.М- нар нь гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт хохирол учруулсан бөгөөд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Б-, О.М- нар нь автомашины хучлагыг хуулж авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн буюу захиран зарцуулах бодит боломж бүрдсэн байна. Харин нэгэнт хулгайлсан эд хөрөнгөө төрсөн дүү Э-ийн хамтран амьдрагч Э-ын эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай “С” загварын тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөсөн нь хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй болно.
Иймд шүүгдэгч О.М-, М.Б- нар нь бүлэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн // дугаар хороо, БУ 2 хорооллын 00*0 дугаар байрны гаднах зогсоолоос иргэн П.Д-гийн эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн автомашины хучлагыг хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн // дугаар хороо, БУ 2 хорооллын 00*0 дугаар байрны гаднах зогсоолоос иргэн П.Д-ын “Тоёота приус 20” маркийн автомашины хучлагыг хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ш хорооллын 603 дугаар байрны гаднаас иргэн Д.Д-ын “Тоёота приус 30” загварын автомашины хучлагыг хулгайлж бусдад нийт 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч П.Д-ын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 43 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12, 72-73 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 80-88 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Д” ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайлан “Тоёота приус 20” маркийн автомашины хучлагыг нэг бүрийг 75.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 33-34, 36-37, 111-112 дугаар хуудас/
Шүүгдэгч О.М-, М.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч П. Д-д 100.000 төгрөг, хохирогч П.Д-т 95.000 төгрөг, хохирогч Д.Д-д 95.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Хохирлын талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 43х/ хохирогч нарын анх авсан үнийг харьцуулан автомашин нэг бүрийн хучлагыг 120.000 төгрөгөөр үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.М-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч О.М-, М.Б- нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас О.М-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б овогт О-гийн М-, Х овогт М-ын Б- нарыг нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, М.Б-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-, М.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар О.М-гийн цагдан хоригдсон 46 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, биечлэн эдлэх ялыг 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
6.О.М-д авсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, О.М-, М.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.М-, М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ