| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан,
Шүүгдэгч О.Ц, О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-О овогт О-ийн Х, Х овогт О-ын Ц нарт холбогдох эрүүгийн 1919000000192 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын харъяа Сайншанд татах хэсэгт элчит тэрэгний засварчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзав гудамжны 6-57 тоотод оршин суух хаягтай, урьд: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 550 000 төгрөгийн торгох ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1 350 000 төгрөгийн торгох торгуулын ялаар шийтгэгдэж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр торгуулын ялыг бүрэн төлж барагдуулсан, ЦЦ-О овогт О-ийн Х,, регистрийн дугаар ЕЮ94060411
Монгол Улсын иргэн,1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Төмөр замын харъяа Сайншанд татах хэсэгт хос дугуйн токарчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сайншанд сумын 4 дүгээр баг Дунд Буянт-Ухаа 2-7 шинэ хаягаар 523 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт О-ын Ц, регистрийн дугаар ЖЮ97103138
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч О.Ц, О.Х нар нь бүлэглэн 69-54 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын байрны гадаа байсан хохирогч Ц.Төгөлдөрийн эзэмшлийн 52-76 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж 310 000 төгрөгийн, Мөн шүүгдэгч О.Цолмондорж, О.Хэрлэн нар бүлэглэн 69-54 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Сайншанд сумын 3 дугаар баг 39 дүгээр байрны гаднаас 07-93 ДГА улсын дугаартай цагаан өнгийн приус30 маркийн тээврийн хэрэгслийн иж бүрэн 2 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авсны улмаас 320 000 төгрөгийн хохирол тус тус учруулж, “учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын гадаа байрлах...52-76 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-13 дугаар хуудас/, Эд зүйл хуран авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол , эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, Ашид Билгүүн ХХК-ны газрын үнэлгээ / хх-ийн 48-50 дугаар хуудас/, Хохирогч Ц.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны оройн 20 цагийн орчимд байрны гадаа 52-76 УБЛ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг байрлуулсан. Маргааш нь буюу өнөөдөр... 5 дугаар 58 айлд дуудлагаар очоод буцах замдаа дуудлага өгсөн айлын хүний машинтай байрныхаа дэргэдүүр явж байхдаа өөрийн машины жолоочийн эсрэг талын 2 дугуйг дор нь юм ивсэн байдалтай орхиод 2 ширхэг дугуйг обудын хамт аваад явсан байсан...би өөрийн алдсан автомашины дугуйг 2019 оны 10 сарын 24-ний өдөр бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27- 28 дугаар хуудас/, Гэрч Ч.Тогтохтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө... 07 цагийн үед... 48 айлын баруун гар талаар нь явахад тэр байрны гадаа 3 ширхэг приус байсан. Тэгсэн чинь нэг цагаан өнгөтэй машиных нь жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуйг аваад юм ивчихсэн байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 36 дугаар хуудас / Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамж 39 дүгээр байрны гаднах автомашины зогсоол байх ба 39 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын зогсоолд байсан 07-93 ДГА улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байрлах хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 41-43 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол , эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-17 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг дугуй 320 000 төгрөг...” гэсэн үнэлгээ / хх-ийн 41-43 дугаар хуудас/, Хохирогч Д.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд сумын 3 дугаар баг 39 дүгээр байранд оршин суудаг юм. 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдөр өөрийн эзэмшлийн 07-93 ДГА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа гадаах автомашины зогсоол дээр тавьж үлдээгээд Улаанбаатар хот явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө суудлын галт тэргээр ирэхэд миний машины 17-той 2 дугуй алга болсон, машины дугуйг аваад блок тавьж орхисон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр алдсан 2 ширхэг дугуйг надад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 22-24 дүгээр хуудас/, Гэрч С.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 69-54 УБЕ улсын дугаартай тоёота приус-30 маркийн машиндаа засвар үйлчилгээ хийлгэж урд салхины шилийг солих шаардлагатай ажил төрөл амжихгүй Улаанбаатар хот явж чадахгүй байсан болохоор би машинаа найз Хэрлэнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдээсэн. Хэрлэн... 17-ны өдөр Улаанбаатар хот явж миний шилийг солиулсан юм, машины шил сольж ирсэний дараа би 17-той жи сток аваад миний машинд тавьчихаарай гэж хэлээд Хэрлэн, Цолмондорж хоёрлуу 600 000 төгрөг өгсөн. О.Цолмондорж манай эгчийн 17-той обуд байгаа тэр обудыг аваарай гэж хэлж байсан... 20-ны өдөр Хэрлэн надруу утсаар яриад машины чинь урд лед гэрлийг авахгүй бол цагдаа явуулахгүй байна түлхүүр бичиг баримтыг чинь хураалгачихлаа гэж надад хэлж байсан, би Хэрлэнг утсаар ярьсны дараа нэлээд байж байгаад дахиж утасруу нь залгаад бичиг баримт түлхүүрээ цагдаагаас авсан уу гэж асуухад бичиг баримт түлхүүрээ авчихлаа гэж хэлээд утсаа тасалчихсан, би гар утас руу нь эргээд залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...М.Мөнхдэлгэрийн эзэмшлийн 69-54 УБЕ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн Prius 30 маркийн автомашины өнгө үзэмж, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 14 500 000 төгрөгийн үнэтэй...” гэсэн үнэлгээ / ххийн 56-57 дугаар хуудас/, Гэрч М.Мөнхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...69-54 УБЕ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь Дорноговь аймагт амьдардаг С.Дашнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2018 оны 10 дугаар сард Дашням уг тээврийн хэрэгслийг худалдан аваад машиндаа Улаанбаатар хотын дугаар авмаар байна, миний иргэний үнэмлэх хөдөө орон нутгийн хаяг дээр байдаг...таны хаягаар Улаанбаатар хотын дугаар авъя гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийн нэр дээр гэрчилгээг авч...тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа боловч эзэмшигч нь С.Дашням гэж хүн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Хэрлэн бид хоёрт та хоёр обуд аваад сольчихоороо гэж 600 000 төгрөг өгсөн мөнгийг нь бид хувийн хэрэгцээндээ зарцуулаад үрчихсэн юм, тэгээд хүнд обуд авч өгнө гэж 600 000 төгрөг авсан болохоор обуд хулгай хийгээд Дашнямын машинд тавьчихъя гэж ярилцаад 2019 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хэрлэн бид хоёр Дашнямын 69-54 УБЕ улсын дугаартай автомашинтай гадуур явж байгаад 48 айлын гадаах зогсоол дээр байсан 17-той жи сток обудтай приус-30 маркийн автомашины жолоочийн эсрэг талын хоёр дугуйг тайлж машин доор нь чулуу ивж орхиж хулгайлсан, дараа нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 39-р байрны гадаа приус 30 маркийн автомашины хоёр ширхэг дугуй хулгайлсан, ингээд нийт 4 обуд хулгайлсан болохоор бид хоёр Дашнямд худалдаж авсан обуд гэж хэлээд тухайн обудаа өгөх гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дашнямд өгөх обудаа хулгай хийж өгье гэж ярилцаад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 69-54 УБЕ улсын дугаартай машинтай гадуур явж байгаад 48 айлын гадаах зогсоол дээр 17-той жи сток обудтай приус маркийн автомашин байхаар нь тухайн машины 2 дугуйг нь хулгайлсан, дараа нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 39-р байрны гаднаас өөр машинаас 2 ширхэг 17-той дугуй хулгайлсан. Цолмондорж бид хоёр Дашнямын обудны мөнгийг хувьдаа зарцуулсан болохоор хулгайлсан 4 ширхэг 17- той жи сток обудаа өгөх гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 79-80 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ц, О.Х нар нь бүлэглэн 69-54 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын байрны гадаа байсан хохирогч Ц.Төгөлдөрийн эзэмшлийн 52-76 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж 310 000 төгрөгийн, мөн шүүгдэгч О.Цолмондорж, О.Хэрлэн нар бүлэглэн 69-54 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар баг 39 дүгээр байрны гадна байсан хохирогч Д.Наранжаргалын 07-93 ДГА улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн иж бүрэн 2 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авсны улмаас 320 000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Ц.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны оройн 20 цагийн орчимд байрны гадаа 52-76 УБЛ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн...жолоочийн эсрэг талын 2 дугуйг дор нь юм эвсэн байдалтай орхиод 2 ширхэг дугуйг обудын хамт аваад явсан байсан...би өөрийн алдсан автомашины дугуйг 2019 оны 10 сарын 24-ний өдөр бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-93 ДГА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа гадаах автомашины зогсоол дээр тавьж үлдээгээд Улаанбаатар хот явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 21-ий өглөө суудлын галт тэргээр ирэхэд миний машины 17-той 2 дугуй алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр алдсан 2 ширхэг дугуйг надад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Тогтохтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө... 07 цагийн үед... 48 айлын баруун гар талаар нь явахад тэр байрны гадаа 3 ширхэг приус байсан. Тэгсэн чинь нэг цагаан өнгөтэй машиных нь жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуйг аваад юм ивчихсэн байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч С.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 69-54 УБЕ улсын дугаартай тоёота приус30 маркийн машинаа найз Хэрлэнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдээсэн. Хэрлэн... 17-ны өдөр Улаанбаатар хот явж миний шилийг солиулсан юм машины шил сольж ирсэний дараа би 17-той жи сток аваад миний машинд тавьчихаарай гэж хэлээд Хэрлэн, Цолмондорж хоёрлуу 600 000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамж 39 дүгээр байрны гаднах автомашины зогсоол байх ба 39 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын зогсоолд байсан 07-93 ДГА улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байрлах газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын гадаа байрлах...52-76 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг дугуй 320 000 төгрөг...” гэсэн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч О.Хэрлэн, О.Цолмондорж нар нь найз С.Дашнямын машиндаа дугуй авах зорилгоор шилжүүлсэн 600 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулчихаад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ц.Төгөлдөр, Д.Наранжаргал нарын авто машины дугуйг хулгайлсан үйл явдал шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. Иймд шүүгдэгч Цагаан-Овоо овогт Отгонсүрэнгийн Хэрлэн, Хилчин овогт Отгонбаатарын Цолмондорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийг санаатай нэгдэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. , , , . Хохирогч Ц.Төгөлдөр Д.Наранжаргал нар нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хулгайлагдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан тул О.Хэрлэн, О.Цолмондорж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Хэрлэн, О.Цолмондорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч О.Хэрлэн, О.Цолмондорж нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Мөнхдэлгэрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, С.Дашнямын эзэмшлийн 69-54 УБЕ улсын дугаартай приус-30 маркийн автомашины үнэ 14 500 000 төгрөг болох нь Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг шөнийн цагаар үйлдэж, хулгайлсан автомашины дугуйг 69-54 УБЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашины багажинд хийж тээвэрлэж байгаа нь гэмт хэргийг үйлдэх гол хэрэгсэл болгохын зэрэгцээ хулгайлсан эд зүйлийг зөөвөрлөх, тээвэрлэхэд дөхөм болгон ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хурааж эсхүл түүний үнийг гаргуулж улсын орлого болгох хуулийн үндэслэл болж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг хураан авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв хураан авах шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь “хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор” гэж байгаа тул хохирол нөхөн төлөгдсөн байхад тээврийн хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий маргаж байгааг хүлээн авах үндэсгүй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заажээ. Хуулийн энэ заалтын агуулга нь гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл бусад зүйлийг ашиглах нь гэмт этгээд нийгэмд аюултай үйлдлийг хийхдээ учрах саадыг зайлуулах, цаг хугацаа хожих зэрэг нийгмийн хор аюулыг ихэсгэж байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэх зэрэгт зарцуулахаар хуулийн агуулга тодорхойлогдож байх ба зөвхөн хохирол төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг хураана гэсэн ойлголт биш юм. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн С.Дашнямын өмч болох нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон тул түүний үнийг хувь тэнцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц-О овогт О-ийн Х, Х овогт О-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-О овогт О-ийн Х, Х овогт О-ын Ц нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, О.Ц нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Х, О.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х, О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Хэрлэнгээс 7 250 000 төгрөг, шүүгдэгч О.Цолмондоржоос 7 250 000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА