Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0348

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй п захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Энхманлай, Ж.О, Б.Наранцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/62 дугаартай дүгнэлт болон мөн өдрийн 5/265 дугаартай албан шаардлагын зарим хэсгийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус газраас сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн шалгалтын үр дүнд “М” ХХК дараа тооцоогоор худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн тооцооны системд оруулан кодлох гэсэн үндэслэлээр барааны нэр төрөл бүрээс 5000 төгрөг авдаг, мөн барааг хүлээж авснаас хойш хугацаа нь дууссан, барааны илүүдэлтэй, борлуулагдаагүй барааг нийлүүлэгчид буцаах нөхцөлийг нийлүүлэгчидтэйгээ байгуулсан гэрээнд тусгасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасныг зөрчсөн. Тиймээс уг үйл ажиллагааг зогсоож, гэрээг чөлөөт байдлаар харилцан тохиролцон байгуулахыг үүрэг болгосон.” гэжээ.

 

 

 

313 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.10, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Энхманлай, Ж.О, Б.Наранцэцэг нарын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/62 тоот дүгнэлт болон 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/265 тоот албан шаардлагын зарим хэсгийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шударга өрсөлдөөн. хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын 2013.10.31-ний өдрийн 5/62 тоот дүгнэлтийг үндэслэн гарсан 2013.10.31-ний өдрийн 5/265 тоот албан шаардлага нь гэрээний талуудын харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэрээний нөхцөлийг гэрээнээс хасахыг үндэслэлгүйгээр шаардаж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг ноцтой зөрчиж, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн, зохисгүй үйлдэл болсон, Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" байдаг ба хэрэв "Худалдааны хамтын ажиллагааны гэрээ"-нд заасан “...шинэ бараа кодлох төлбөр 5000 төгрөг байна... Улирлын чанартай барааны борлуулалтын хугацаа дууссан, барааны хугацаа дуусахаас өмнө борлогдох боломжгүй болсон, 3/гурван/ сарын хугацаанд тухайн бараатай ижил нэр төрлийн бараатай харьцуулахад борлуулалт нь 10 дахин бага байсан. Барааны хугацаа дуусахад 30 хоног үлдсэн... тохиолдолд борлуулагч нь нийлүүлэгчид электрон шуудангаар буюу албан бичгээр мэдэгдэж барааны буцаалтыг хийнэ..."' гэсэн нөхцөл нь нийлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл нийлүүлэгч нь гэрээг байгуулахгүй байх, эсхүл, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй. Гэрээний талууд нь гэрээтэй холбогдон гарсан зардлыг хэрхэн хуваарилах асуудал нь гэрээний талуудын харилцан зөвшилцсөний дагуу шийдвэрлэгдэх журамтай ба борлуулагч тал барааг хүлээж авснаас хойш тухайн барааны борлуулалтын хугацаа дууссан, хадгалах хугацаа нь дуусах дөхсөн, ижил нэр төрлийн бараатай харьцуулахад 3 сарын хугацаанд борлуулалт нь 10 дахин бага байсан барааг нийлүүлэгч талд буцаах нөхцөлийг тусгасан нь Худалдааны хамтын ажиллагааны үндсэн нөхцөл болохыг анхан шатны шүүх үл хайхран, "... зах зээлд давуу байдлаа ашиглан гэрээнд тулгасан заалт оруулсан..." гэж ямар ч үндэслэл, баримтгүйгээр дүгнэж захиргааны актыг үндэслэлтэй гарсан хэмээн үзсэнд гомдолтоЙ байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 20 гаруй томоохон сүлжээ супермаркетууд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний дотор манай компани Улаанбаатар хотод нийт зургаан "Макс" сүлжээ дэлгүүрүүдийг

 

 

 

 

ажиллуулдаг ч үүнийг зах зээлд давуу байдалтай гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар чөлөөт зах зээл дээр аж ахуй» нэгж өөрсдийн маркетингийн бодлогын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг давуу байдалтай үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. “М” ХХК байдалтай аж ахуйн нэгж биш байтал анхан шатны шүүх ийнхүү дүгнэж буруу юм. "Худалдааны хамтын ажиллагааны гэрээ" нь хамтран ажиллах гэрээ, худалдах, худалдан авах гэрээний холимог Иргэний хуульд заасан "нэрлэгдээгүй гэрээ” бөгөөд энэ гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч нь борлуулагчид өгсөн захиалгаар бариа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулагч нь бараа, бүтээгдэхүүний худалдагдан борлогдсон хэмжээгээр бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчид өгөх, улмаар борлуулалтын хугацаа дууссан, хадгалах хугацаа нь дуусах дөхсөн, ижил нэр төрлийн бараатай харьцуулахад 3 сарын хугацаанд борлуулалт нь 10 дахин бага байсан барааг нийлүүлэгч талд буцаадаг зохицуулалТ-дай. “М” ХХК нь бараа, бүтээгдэхүүний үнийг шууд төлөх хэлбэрээр худалдан авсан тохиолдолд ердийн худалдах, худалдан авах гэрээний дагуу аливаа эрсдэл, хохирлыг бүрэн хариуцах нь дамжиггүй. Анхан шатны шүүх гэрээний агуулга, харилцааг зөв тодорхойлж, үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргалгүй "...сүлжээ дэлгүүрүүд нийлүүлэгчийн бараа худалдаж өгнө гэж өмчлөх эрхийг хүлээн аваад эрх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус юм гэж хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна..." гэсэн нь үндэслэлгүй, буруу дүгнэлт болжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Хариуцагч тал болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нь 2013.10.31 -ний өдрийн 5/265 тоот албан шаардлагаа нэр бүхий 6 аж ахуйн нэгжид хүргүүлснээс 4 аж ахуйн нэгж хариу өгсөн тухай албан бичгийн хуулбарыг хариуцагч тал нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байдаг. Уг 4 аж ахуйн нэгжүүдийн хариу албан бичгээс харахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын шаардлагыг харилцан адилгүй хүлээн авч “Б” ХХК бар кодын төлбөр авах болон бараа буцаалт хийх тухай нөхцөлийг гэрээнээс хасах, “Э” ХХК, “А” ХХК нар нь зөвхөн бар кодын төлбөр авахгүй байх, “М” ХХК нь бар кодын төлбөр авахгүй байх, бараа буцаалт хийгүй байх шаардлагыг хүлээн авах боломжгүй тухай тус тус/ хариу өгсөн байдаг ба энэ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой шууд холбоотой асуудал юм. Тухайлбал, бараа буцаалт хийхгүй байх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа “Б” ХХК-ийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь дийлэнх хувь нь тус компанийн өөрийнх нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг ба бараа буцаалт хийхгүй байх нь тухайн компанид тийм ч алдагдалтай бус байгаа тул хариуцагчийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Хариуцагчийн албан шаардлагад хариу өгсөн 4 аж ахуйн нэгжийн албан бичгийг нэг бүрчлэн үнэлж дүгнэн, тэдгээрийн гэрээний агуулга, харилцаа, хүлээн зөвшөөрч байгаа шаардлагын

 

нөхцөл, үйл ажиллагааны онцлог, ялгаа байдлыг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх "...бусад 4 компани улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн авч, дээрх худалдааны хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн баталж, нийлүүлэгч талд алдагдалгүй, гэрээний чөлөөт байдлын зарчимд тулгуурлан гэрээг шинэчлэн байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь уг гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалТ-дай нийцээгүй хийгдсэн болох нс тогтоогдож байхад..." гэж дүгнэсэн нь бодитой, үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т заасан журмыг зөрчсөн явдал юм. Шүүх аж ахуйн нэгжийн албан бичгийг үндэслэн хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь илтэд алдаатай болжээ.

Анхан шатны шүүх болон хариуцагч тал Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэсэн. Нэхэмжлэгч талын хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т: "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэсэн заалтыг хариуцагч хэрэглэх ёсгүй харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарласан ч хариуцагч болон анхан шатны шүүх гэрээний холбогдох заалтууд нь нийлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан худалдааны арга хэрэглэсэн" гэж үзэж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. "Худалдааны хамтын ажиллагааны гэрээ"-ний холбогдох заалтууд нийлүүлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашгийг, ямар хэм хэмжээг зөрчиж байгаа гэдэг нь тодорхойгүй, хариуцагчийн гаргасан шаардлага нь бодит тооцоо судалгаа, нөхцөл байдалд тулгуурлаагүй, хэдий хэмжээний бараа буцаалт, илүүдэл захиалга байсан, гэрээний нөхцөлийн улмаас хэчнээн хэмжээний хохирол нийлүүлэгчид учирсан талаар нягтлан шалгаагүй, зохих дүн шинжилгээг хийгээгүй, ямар ч баримт, нийлүүлэгчийн бодит гомдолгүйгээр /хэрэв нийлүүлэгч гомдол гаргасан бол энэ талаар улсын байцаагч тэмдэглэл үйлдсэн байх ёстой боловч энэ талаар ямар ч баримт байдаггүй хэт нэг талыг барьж асуудалд хандсанаараа хуулиар /хориглоогүй бүхнийг зөвшөөрнө/ зөвшөөрөгдсөн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байтал анхан шатны шүүх манай компанийг нийлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмЖлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/62 тоот дүгнэлт болон 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/265 тоот албан шаардлагын зарим хэсгийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

“М” ХХК нь “бусдаас дараа тооцоогоор худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн сүлжээ дэлгүүрийн борлуулалтын тооцооны системд оруулан кодлох гэх үндэслэлээр барааны нэр, төрөл тус бүрээс 5000 төгрөгийн төлбөрийг нийлүүлэгч талаас авдаг, “М” ХХК-ийн зүгээс авч буй дээр дурдсан төлбөр нь тухай аж ахуйн эрхлэгчийн худалдааны үйл ажиллагаанд холбогдох зардал байх бөгөөд энэхүү зардлыг бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тал төлөхөөр худалдах, худалдан авах гэрээнд тусгасан, мөн Худалдааны хамтын ажиллагааны үндсэн гэрээнд борлуулагч тал барааг хүлээж авснаас хойш тухайн барааны хадгалалтын хугацаа дууссан, хугацаа нь дуусах дөхсөн, барааны илүүдэл нөөц ихтэй, борлогдохгүй удсан барааг нийлүүлэгч талд буцаах нөхцөлийг тусгасан байх бөгөөд энэ өөрийн үүрэг хариуцлагыг нийлүүлэгч тал хариуцахаар тулгаж, нийлүүлэгч талыг алдагдал хүлээх, улмаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг буруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5/62 тоот дүгнэлтийг үйлджээ.

Мөн хяналт шалгалтаар “М” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн болохыг улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, “хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахгүй байх, хууль зөрчсөн болон шударга бус байдал үүсгэж байгаа гэрээний нөхцөлүүдийг хүчингүй болгож цаашид хуульд нийцсэн гэрээг талуудын чөлөөт байдлын зарчимд тулгуурлан харилцан тохиролцож байгуулж байх” тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/265 тоот албан шаардлагыг хүргүүлжээ.

“М” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, түргэн хоол” гэжээ.

Хэрэг авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд “М” ХХК нь, “Т” ХХК, “Ү” ХХК, “М” ХХК, “О” ХХК, “Н” ХХК зэрэг компаниудтай “Худалдааны хамтын ажиллагааны

 

10

гэрээ” гэж байгуулсныг “гэрээний нийлүүлэгч тал нь бараа бүтээгдэхүүнээ сүлжээ нэрийн барааны дэлгүүрт нийлүүлэх зорилготой”, харин “гэрээний борлуулагч тал нь дараа тооцоотойгоор нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой”- оор гэрээний талууд тодорхой нөхцөл болзлыг харилцан хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаанд тулгуурлан хэлцэл байгуулжээ.

Мөн дээрх гэрээ, хэлцэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- д заасан “аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж заасанд хамаарахгүй бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон нөхцөл байдлыг үүсгээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” гэсэнд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам болон жагсаалтад хамаарахгүй байна.

Хэдийгээр хариуцагч нь “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг “М” ХХК зөрчсөн, учир нь уг компани нь давамгай байдалтай аж ахуй нэгж биш ч гэсэн давуу байдлаа ашиглан дээрх гэрээг байгуулан нийлүүлэгч талд өөрийн хариуцлагыг тулгаж, нийлүүлэгч талыг алдагдал хүлээлгэх, улмаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч “Т” ХХК, “Ү” ХХК, “М” ХХК, “О” ХХК, “Н” ХХК зэрэг компаниудын ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар тогтоогоогүй атлаа аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь харин тэдний менежментийн болон бизнесийн үйл ажиллагааг захиргааны хяналтаар хязгаарлаж байгаа хэлбэр гэж үзэв.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, гэрээний нийлүүлэгч тал болон бусад этгээдээс “бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт буурч алдагдал хүлээх нөхцөл бүрдлээ” гэсэн гомдлыг гаргаж байсан гэх нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч “М” ХХК нь “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ” байгуулснаар “бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн, барааны хомсдолыг бий болгох байдлаар бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, борлуулалтыг хязгаарласан, шударга бусаар өрсөлдөөнийг хязгаарласан, өрсөлдөөний эрх зүйн зарчмыг зөрчсөн”

 

гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд тийм нөхцөл байдлыг бий болгоогүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.10 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/62 дугаартай дүгнэлт болон мөн өдрийн 5/265 дугаартай албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.