| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0034/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/01 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх журалдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор
Улсын яллагч: Б.Байгалмаа
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг,
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Б, А.Т нарт жолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 00000000000 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт СХД-ийн 1 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод оршин суух, А.Т /рд:.........................................../,
Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүү охин бэрийн хамт БГД-ийн 00 дугаар хороо 0 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 00-00тоотод оршин суух, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БЗД-ийн шүүхээс 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан Боржигон овогт А.Б /рд:................................................./,
Шүүгдзгч А.Б, А.Т нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 09- ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ****** барааны дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Э-ийн эзэмшилийн IPhone-6 s маркийн гар утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед борооноос холдох гэж дэлгүүр рүү орсон. Баянзул миний урд явж байсан. Тэгээд над руу дохихоор нь би уг дохисон зүг рүү нь харахад хохирогчийн цүнх байсан ба цүнхийг нь аваад гарсан. Би хохирогчтой холбогдож утас, цүнхийг өгсөн. Би согтуу байсан болохоор яг хэдэн төгрөг хэтэвчинд нь байсныг нь сайн санахгүй байна. Би уг хохирлын мөнгийг нь өмнөх шүүх хурал дээр өгөх гэж байсан боловч шүүгчийн туслах хохирогчдоо мөнгөө өг гэж хэлсзн. Тэгэхээр нь би хохирогчтой холбогдоход хохирогч би гадаад руу явах гэж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн гэж надад хэлсэн гэв.
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед жвсирогчийн цүнхэнд юу байсныг нь хараагүй. Мөн цүнхийг Т- аваад гарсан -ыхмйг нь ч мэдээгүй. Дараа нь Т-аас асуухад хохирогчийн цүнх, утас хоёрыг ~ өгсөн гэж надад хэлсэн гэв.
Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын И*-ний өдөр 16 цагийн орчим би нөхөр Д-гийн хамт Чингэлтэй дүүргийн 4 1*гээр хорооны нутагт байрлах ****** барааны дэлгүүр орсон юм. Гэхдээ манай -не«өр гадаа машин дотроо үлдээд би дэлгүүрлүү өөрийнхөө цүнхийг бариад га-цаараа орсон юм. Намайг дэлгүүр дотор орох үед худалдагч ганцаараа байсан ■rip нэг үйлчлүүлэгч байгаагүй юм. Ингээд би тухайн дэлгүүр дотор даавуу материал сс-ирхож байх үедээ өөрийн гар цүнхээ худалдагчийн лангуун дээр тавьчихсан юм. Эо үед гэнэт гаднаас улаан өнгийн бэлтгэлийн хувцастай эмэгтэй орж ирээд миний үзэж байгаа даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэж хэлээд доошоо суугаад *ичий барьж байсан даавууг бариад л байсан. Тэгсэнээ худалдагч дээр очиж нэг зүйл асуучихаад маш хурдан дэлгүүр дотроос гараад явчихсан. Тухайн эмэгтэй дэлгүүрээс гарсаны дараа удалгүй миний нүдний үзүүрт 2 эрэгтэй хүн дэлгүүрийн хаалган дээр *арагдахаар гэнэт өөрийнхөө гар цүнхийг санаад цүнхээ үзтэл цүнх алга болчихсон байсан юм. Одоо бодоход тухайн улаан өнгийн бэлтгэлийн хувцас өмссөн эмэгтэй миний барьж байсан даавууг үзээд доошоо суугаад анхаарал сарниулаад намайг халхалж байх хооронд хамт явсан 2 эрэгтэй нь миний цүнхийг аваад гарсан юм шиг байгаа юм. 2016 оны 03 дугаар сард Мобикомоос 1.600.000 төгрөгөөр худалдан авсан эйфонэ-бэс маркийн гар утас мөн бэлэн 200.000 төгрөгтэй түрийвч. Уг түрийвчээ 2015 оны 10 сард хүн надад бэлэглэж байсан. Түрүүвчийг бэлгэнд авч байсан болохоор үнэлэхгүй ээ. Цүнхээ 100.000 төгрөгөөр гар дээрээс хувь хүнээс 2016 оны 06 сард худалдаж авсан юм. Би цүнхээ, гар утастайгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Харин түрийвч болон бэлэн 200.000 төгрөгөө хүлээж аваагүй юм. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл: Миний санаж байгаагаар хамгийн сүүлд цаасан хайрцагтай пичень хийсэн байсан настай эрэгтэй орж ирэхэд л миний цүнх алга болчихсон байсан. Харин тэр улаан өнгийн биеийн тамирын хослолтой эмэгтэй л нэг эрэгтэй хүнтэй нийлээд л хулгай хийсэн гэж бодож байна. Миний бодлоор гартаа пичень барьсан залуу уг хэрэгт оролцоогүй харин түүнээс гадна дахиад нэг эрэгтэй харагдаж байсан. Тэр л улаан биеийн тамирын өмд өмссөн эмэгтэйтэй нийлж хулгай хийгээд гарсан. Түүний дараа печентэй хайрцаг барьсан эрэгтэй дөнгөж орж ирэхэд л цүнх алга болсныг мэдсэн юм. Надад нэхэмжпэх зүйл байхгүй гэхдээ гомдолтой байна. Зохих ёсны байгууллагаар нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тухайн өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ****** барааны дэлгүүр дээрээ худалдагчийнхаа ажлыг хийгээд байж байтал 16 цагийн орчимд санаж байна гаднаас нэг эмэгтэй орж ирээд даавуу үзээд зогсож байтал гаднаас улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай нэг эмэгтэй орж ирээд өмнө орж ирсэн даавуу үзээд зогсож байсан эмэгтэйгийн үзэж байсан даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэх мэт үг хэлээд байгаад байсан энэ үед гаднаас хайрцагтай зүйл тэвэрсэн нэг эрэгтэй дэлгүүр дотор орж ирээд лангуун дээр ирээд юм хараад л зогсоод байсан. Тэрхэн зуур сүүлд гар ар араасаа орж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 х4,у нь түрүүлж дэлгүүрээс гарсаныг яг сайн анзаарч хараагүй. Тухайн эрэгтэй, эмэгтзй 2 гараад явсан байсны дараа анх орж ирсэн эмэгтэй яанаа миний цүнх алга болчихсон байна гэхээр нь би хаана тавьсан юм бэ гэж асуусан чинь лангуун дээр тавьсан байсан юм гэж хэлсэн. Ийм л асуудал болсон юм. Манай дэлгүүрт ямар нэгэн хяналтын камер байхгүй ээ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би А.Ттай хамтран амьдардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т- бид хоёр 100 айлын
н хоёрдугаар эмнэлэг дээр хүн эргэх гэж очсон юм. Тэгтэл Т- нь архи ■ оайрын эрэгтэй эмэгтэй хоёртой юм яриад зогсоод байсан тухайн үед нилээн бороо орж байхад Т- нь би энэ хоёртой ганц шил архи хувааж явъя гэхээр нь за гээд Т-ыг орхиод гэрлүүгээ явчихсан юм гэх
Сзжигтэн А.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тухайн дэлгүүр дотор нэг эмэгтэй даавуу үзээд үйлчлүүлээд байж байсан ба Баянзул надруу лангуун дээр байсан цүнхрүү харчйхаад надруу дохиод тэр цүнхийг ав гэж ~эгэхээр нь би тэр цүнхийг аваад дэлгүүрээс гараад зам хөндлөн гараад явсан ,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг судлав.
_Шүүгдэгч А.Б, А.Т нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 09- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аэг барааны дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Э-ийн эзэмшилийн s маркийн гар утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000 IH бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хахирогч Б.Э-ийн: ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн ш нөхөр Д-гийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт ш ****** барааны дэлгүүр орсон юм. ... Энэ үед гэнэт гаднаас улаан өнгийн чн хувцастай эмэгтэй орж ирээд миний үзэж байгаа даавууг барьж үзээд ямар яаавуу вэ гэж хэлээд доошоо суугаад миний барьж байсан даавууг бариад л -..Тухайн эмэгтэй дэлгүүрээс гарсаны дараа удалгүй миний нүдний үзүүрт 2 хүн дэлгүүрийн хаалган дээр харагдахаар гэнэт өөрийнхөө гар цүнхийг санаад | үзтэл цүнх алга болчихсон байсан юм гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мийн .... гаднаас нэг эмэгтэй орж ирээд даавуу үзээд зогсож гаднаас улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай нэг эмэгтэй орж ирээд өмнө ;щрсэн даавуу үзээд зогсож байсан эмэгтэйгийн үзэж байсан даавууг барьж үзээд гоё даавуу вэ гэх мэт үг хэлээд байгаад байсан энэ үед гаднаас хайрцагтай зүйл нэг эрэгтэй дэлгүүр дотор орж ирээд лангуун дээр ирээд юм хараад л байсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан байсны дараа анх орж ирсэн яанаа миний цүнх алга болчихсон байна гэхээр нь би хаана тавьсан юм бэ гэж чинь лангуун дээр тавьсан байсан юм гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч Ч.С-гийн ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т- бид хоёр айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлэг дээр хүн эргэх гэж очсон юм. Тэгтэл гг нь архи их уудаг байрын эрэгтэй эмэгтэй хоёртой юм яриад зогсоод байсан үед нилээн ширүүн бороо орж байхад Т- нь би энэ хоёртой ганц шил хувааж уучихаад явъя гэхээр нь за гээд Т-ыг орхиод гэрлүүгээ явчихсан ' гзж мэдүүлэг,
Шүүгдэгч А.Тийн ...Тухайн үед борооноос холдох гэж дэлгүүр рүү орсон. ;Ввизул миний урд явж байсан. Тэгээд над руу дохихоор нь би уг дохисон зүг рүү нь II и '1.1 хохирогчийн цүнх байсан ба цүнхийг нь аваад гарсан. Би хохирогчтой | яврбогдож утас, цүнхийг өгсөн. Би согтуу байсан болохоор яг хэдэн төгрөг хэтэвчинд яьбайсныг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бын ...Би тухайн үед хохирогчийн цүнхэнд юу байсныг нь шраагүй. Мөн цүнхийг Т- аваад гарсан гэдгийг нь ч мэдээгүй. Дараа нь Т-аас асуухад хохирогчийн цүнх, утас хоёрыг нь өгсөн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Б нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зрМрйн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн жуэлаагаар тэнсэгдсэн бөгөөд ялтайд тооцох хугацаа дууссан.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх үндэслэл болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон TOfTOOX нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт А.Б, А.Т нарыг бүлэглэн иргэн Б.Э-ийн эзэмшилийн IPhone-6 s маркийн rap утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял, шүүгдэгч А.Тад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч А.Тад оногдуулсан 2 жилийн хорих ялыгжирийн дэглэмтэй, эрэггэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Т нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь 12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН