| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0596/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1528 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1528
2018 11 12 2018/ШЦТ/1528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан
тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ч.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806014340529 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ч.А нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 02 сарын 07-ны өдрийн 15 цагийн үед гэрээ цоожилж гараад явсан. гэрт болон хашаанд хүн үлдээгүй. ...19 цагийн үед гэртээ ирэхэд манай ах, эгч нар цагдаа дуудаад гэрт үзлэг хийгдэж байсан. Манай 1 ширхэг Сони маркийн лед зурагт алга болсон байсан. ...А зурагт хулгайлсан үйлдэлдээ надаас уучлалт гуйсан байгаа. Би тухайн өдөр зурагтаа манай гэрийн ойролцоо байх айлаас очиж авсан. Залгаж үзэхэд асахгүй байсан. Тэгээд засварын газар очиж засуулах гэсэн боловч асч унтраад ямар нэг засвар авахгүй гэж надад хэлсэн. Би зурагтын мөнгө болон гэрийн хана эвдэрсэн хохирлын мөнгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
гэрч М.Олонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна. Гэртээ хүүхдийн хамт унтаж байхад А гэх залуу манай гэрт улаан өнгийн хавтгай зурагт бариад орж ирсэн. Тэгэхээр нь би энэ юун зурагт юм бэ гэж асуухад манай зурагт гэж хэлээд манай гэрт тавиад гарах гэхээр нь энэ зурагтаа аваад гараа гэж хэлэхэд А танайд байж байг гэж хэлээд гараад явсан. ...тэгээд байж байхад А манай гэрт танихгүй залуутай орж ирээд зурагтаа аваад явсан. Тухайн танихгүй залуу надад хэлэхдээ энэ манай зурагт байгаа юм. А өнөөдөр өдөр манай гэрээс энэ зурагтыг хулгайлсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн БЗ1-18-238 дугаартай:
2018 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар Сони маркийн 32 инчийн ЛСД зурагт 192.000 төгрөгийн үнэтэй, Их таван ханатай монгол гэрийн 1 хана 80.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 29/
Шүүгдэгч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Би өөрийн найз Нгийн гэрээс хулгайлан авсан зурагтаа өөрийн хуурай ах Дашпэрэнлэй гэх айлд оруулж тавьсан юм. Хулгай хийдэг өдрийн орой Нгийн гэрт хулгай орсон гээд цагдаа нар ирсэн байхаар нь Нгийн гэрт орсон юм. Тэгээд цагдаа нар Нгийн гэрээс зурагт хулгайлсан талаар олж мэдээд Дашпэрэнлэй ахын гэрт үлдээсэн байсан зурагтыг аваад Нд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс:
-Ч.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.А нь хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Аг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ад ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан
хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдууллаа.
Хохирогч Г.Нд 272.000 төгрөгийн хохирол учирснаас 50.000 төгрөгийг төлсөн байх ба 222.000 төгрөг төлөгдөөгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байгаа учир шүүгдэгчээс уг хохиролыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн.
Шүүхээс дээр дурдсан хохиролыг хохирогчид олгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролыг нөхөн төлөхөөр ажлын 4 цагийн завсарлага авсан болно.
Энэ хугацаанд хохиролыг бүрэн төлж барагдуулсан /шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгсөн/ байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.
Шүүгдэгч Ч.А нь хэргийн учир нийт 11 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ