Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0349 |
Огноо | 2014-08-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0349
Ц.О, Н.Д, Т.Ө нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Д.О, нэхэмжлэгч Н.Д-ын өмгөөлөгч С.С, гуравдагч этгээд А.Б, түүний өмгөөлөгч Н.Д, Э.Э, Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Д-ийн давж заалдах гомдлоор, Ц.О, Н.Д, Т.Ө нарын нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч Ц.О, Н.Д, Т.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: ...Талийгаач Ц.А нь тус компанийн үүсгэн байгуулах баримт бичгийг 2001 онд Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн, үүнээс хойш үүсгэн байгуулах албан бичигт тус компанийн хувь нийлүүлэгчид өөрчлөлт оруулах шийдвэр гаргаагүй... Гэтэл тус компанийн хувь нийлүүлэгч гэх А.Б нь компанийн хууль дүрмийг ноцтой зөрчин хурал зарлаж, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хувь нийлүүлэгч биш М.Л, С.Д нартай хуралдаж, өөрийгөө тус компанийн захирлаар сонгуулсан... Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр байхгүй байхад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.2, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус зөрчсөн. А.Б-гийн гаргуулсан хууль бус шийдвэрийг хүлээн авч, улсын
агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсан. Уг актыг хянан хэлэлцэж, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар бүртгүүлэх хүсэлтийг гаргасан. Уг бүртгэлийг хийхдээ Компанийн тухай хуулийн 69.1, 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалтуудыг үндэслэл болгон хувьцааны 63.84 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцон гаргасан шийдвэрийг үндэслэн А.Б-г уг компанийн захирлаар бүртгэсэн. Гэвч дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн тоо, тэдгээрийн эзэмшиж буй хувийг бүртгэсэн бүртгэл хүчингүй болсонтой холбогдуулан А.Б-г дээрх компанийн эрх бүхий албан тушаалтнаар бүртгэсэн бүртгэл Компанийн тухай хуулиар тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц болон хурал хүчин төгөлдөр болох нөхцөлийг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.7, 60 дугаар зүйлийн 60.3, 62 дугаар зүйлийн 62.2.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан иргэн Ц.О, Н.Д, Т.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр А.Б-г “Х” ХХК-ийн захирлаар бүртгэж, тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Д давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх шийдвэртээ “...хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын шийдвэрийн талаар тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, энэ нь хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч, хуралд оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчдэд хамаатай” гэсний дагуу нэхэмжлэл гаргасан байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа энэхүү улсын бүртгэлийг хийх үндэслэл болсон 2013 оны 11
дүгээр сарын 18-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр эсэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.О нарын нэхэмжлэлээр Сум дундын 28 дугаар шүүх хянан шийдвэрлэж байгаа бөгөөд иргэний шүүхийн уг шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр болоогүй байгаа. Гэтэл захиргааны хэргийн шүүх шийдвэртээ "...А.Б 20 ширхэг хувьцаа, С.Д 4 ширхэг хувьцаа, М.Л 0 хувьцаатай, нийт 24 саналын эрхтэй байх тул тухайн хурлыг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор байна, хууль болон компанийн дүрэмд заасан хувь хүрээгүй хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж маргаантай байгаа хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр эсэх талаарх иргэний шүүхийн хянан шийдвэрлэж байгаа маргаан руу хутгалдан орж, дүгнэлт өгч байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэхэд хүргэж байна.
2 Захиргааны хэргийн шүүх шийдвэртээ “гуравдагч этгээдийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр А.Б-г “Х” ХХК-ийн захирлаар бүртгэж, тус компанийн хуулийн этгээдийн жагсаалтад өөрчлөлт оруулсан захиргааны актыг хүчин төгөлдөр гэх боловч үүнийг нотолсон, хуульд заасан г журмын дагуу авагдсан нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглараагүй, гуравдагч этгээд нотолж чадаагүй байна” гэж дүгнэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан ба энэ нь тухайн шүүхийн ерөнхий харьяаллын шүүхээс ялгагдах онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр болохыг тогтоосон байхад шүүх энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй атлаа гуравдагч этгээдийг нотолж чадаагүй байна гэж буруутгасан. Зүй нь захиргааны хэргийн шүүх наад зах нь иргэний шүүхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан байхад энэ ажиллагааг хийсэнгүй.
Хэрвээ шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа биелүүлж, нотлох баримтуудыг иргэний шүүхээс шаардан гаргуулж авсан бол уг хэргийн материалд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид тэдгээрээс хуралд гаргасан санал зэрэг нь тодорхой болж улмаар шүүх энэ иргэний хэргийг шийдвэрлэж дуусахаас өмнө маргаж буй бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй болох нь тодорхой тогтоогдох байсан. Үүнээс үзвэл шүүх
зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч талын нотлох баримтад илүү их ач холбогдол өгсөн нь тодорхой харагдаж байгаа бөгөөд ингэснээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй гуравдагч этгээдэд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, түүний эрх ашгийг илт хохироосон шийдвэр гаргалаа.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг хэргийг бүхэлд нь хянан үзвэл:
Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлээгүйгээс гадна захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Энэ талаар шүүгчийн туслахаас гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн байх бөгөөд шүүхийн цахим санд 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдааныг хуралдуулах хурлын товыг байршуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг зөрүүтэй мэдэгдсэнээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөнөөс гадна хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчим алдагджээ.
Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Д-гийн “намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус, хурлын товыг надад утсаар хэлэхдээ 15 цагт эхэлнэ гэсэн атлаа сайтад байршуулахдаа 10 цаг гэж бичсэн нь намайг төөрөгдөлд оруулсан, би албан ёсны сайтад байршуулсан хугацааг баримталж ажилласан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
|
М.Л 17.68, С.Д 7.16, Ц.А 39, Д.Н 5.54 хувийн тус тус хувьцаа эзэмшдэг, харин Т.Ө, Н.Д нар огт хувьцаа эзэмшдэггүй” гэж бүртгэгджээ.
Ийнхүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцаа буюу дүрмийн сангийн эзлэх хувь зөрүүтэй байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй, улсын бүртгэлтэй холбоотой, үндэслэл болсон баримт, мөн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулахгүйгээр ..”Х” ХХК-ийн 2001 оны дүрмээр А.Б 20 ширхэг хувьцаа. С.Д 4 ширхэг хувьцаа, М.Л 0 хувьцаатай, нийт 24 саналын эрхтэй...” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримт болох хариуцагчийн тайлбарыг эрх бүхий этгээд гаргасан эсэхийг шалгаж тодруулаагүй /хх-210/, мөн Д.Хэрлэнчимэгт хууль сануулж, гарын үсэг зуруулахгүйгээр тайлбар /хх-212/ авсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд, дээрх байдлыг дахин тодруулах, хэргийн оролцогчдын тайлбарын үндэслэл бүрд дүгнэлт хийх, хэрэгт авагдсан нотлох баримтыг I шаардлага хангуулах, хуульд заасан арга журмаар шалган тогтоох шаардлагатай.
Үүнээс үзвэл Сум дундын 28 дугаар шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох А.Б-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл хийх үндэслэл болсон 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх тул энэхүү иргэний хэргийг эцэслэн
шийдвэрлэхээс өмнө “2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр А.Б-г “Х” ХХК-ийн захирлаар бүртгэж, тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”-ийг үндэслэн улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг захиргааны байгууллага хийдэг учраас хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн маргааныг эхэлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
|
|