Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 136

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овогт Ширнэнгийн Бум-Эрдэнийг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хиргис овогт Доржсүрэнгийн Хүрэл-Эрдэнэ, Гөрөөчин овогт Гантөмөрийн Отгонсүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бум-Эрдэнэд 5 /таван/ жил хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хүрэл-Эрдэнэд 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Отгонсүрэнд 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бум-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн төмөр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Хүрэл-Эрдэнэ, Г.Отгонсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.Бум-Эрдэнэ нь хохирогч Д.Хүрэл-Эрдэнэд 1.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ш.Бум-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хүрэл-Эрдэнэ, Г.Отгонсүрэн нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурьдсугай.

8. Ш.Бум-Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Д.Хүрэл-Эрдэнэ, Г.Отгонсүрэн нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бум-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Хүрэл-Эрдэнэ, Г.Отгонсүрэн нарт авсан  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БАТСУУРЬ

                                                          ШҮҮГЧИД                                              Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                                          С.ӨСӨХБАЯР