Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, Д.У, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[8]:

“ТК” ХХК нь хуулийн дагуу 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор “ТК” ХХК гэсэн нэрээр бүртгэгдэж орон сууц нийтийн аж ахуйн /цаашид ОСНАА гэх/ үйл ажиллагааны чиглэлээр холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж 11 жилийн хугацаанд үйлчлүүлэгч иргэд, байгууллагад танигдсан нэр хүнд бүхий байгууллага болсон.

Монгол улсын компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгүүлэхээр Д ийн Б ыг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан.

Д.Б нь нэхэмжлэгч “ТК” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд Монгол улсын Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй/-ц заасныг зөрчиж “ТК” ХХК-тай төсөөтэй, нэртэй бусдыг төөрөгдүүлсэн үйл ажиллагааны чиглэл нь адилхан ОСНАА-ын “КТ” ХХК гэсэн компанийг үүсгэн байгуулан, “ТК” ХХК-ийн хариуцдаг байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах орон сууцны барилгуудын ашиглалтыг өөрийн “КТ” ХХК-д шилжүүлж нэхэмжлэгч “ТК” ХХК-ийг өнөөдрийг хүртэл хохироож байна.

Иргэн Д.Бнь нэхэмжлэгч “ТК” ХХК-тай адил төстэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй буюу “ТК” гэсэн нэрийн хоёр үгийг хооронд нь сольж “КТ”гэсэн нэрийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт нэрийн баталгаажуулалт хийлгүүлэх хүсэлт гаргасныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Монгол улсын Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй/, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 /Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна/, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 тоот тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3.1 /Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно/, мөн журмын 3.3 /Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй/-д заасныг зөрчиж “ТК” ХХК-тай бичвэр болон утга агуулгын хувьд адил төсөөтэй бусдыг төөрөгдүүлэхээр “КТ” гэсэн нэр олгосон байгаа нь хуульд нийцээгүй үйлдэл болсон.

Нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “КТ” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8/4667 тоот албан бичгээр “КТ” ХХК-ийн оноосон нэрийг өөрчилж “КТ” инвест ХХК болгож бүртгэсэн болохыг мэдэгдсэн.

“КТ” инвест ХХК гэсэн нэр нь нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн нэртэй адил төсөөтэй бусдыг төөрөгдүүлсэн хэвээр байсан тул нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 107 дугаартай гомдлыг хариуцагч талд дахин гарган “КТ” инвест ХХК-ийн нэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8/1145 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...өмнө нь уг асуудлаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/4667 тоот албан бичгээр танд хариу хүргүүлсэн болно. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3-т Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж заасан..., ... уг маргаантай асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг танд уламжилж байна... гэсэн хариу тоотыг хүргүүлсэн байна.

Иймд “КТ” инвест ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б Б 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[9]:

... “КТ” ХХК гэсэн нэрийг анх 2015 оны 03 дугаар сарын 24-нд иргэн Н ын Төгөлдөрт олгож бүртгэсэн байна. Т ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-нд дээрх нэрийг “КТ” инвест болгон өөрчилсөн байна.

Бичвэр, хэлбэр авиан дуудлагын хувьд Т ХХК болон “КТ” инвест ХХК-ийн нэрийг ижил төсөөтэй гэж үзэх үндэслэлгүй ба инвест гэсэн үгээр хоорондоо ялгаатай байгаа болно.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, мөн Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3.3-т заасан Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй гэсэн зохицуулалтуудын үзэл баримтлал, утга агуулга нь өөр болохыг Иргэний хуулийн тайлбарын жишээнд дурдсан Marlboro, Manlboro, журмын жишээнд дурдсан Нэкст Некст гэсэн нэрснүүдээс тус тус харж болно.

Энэ нь “КТ” инвест гэсэн нэр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй болохыг нотолж байна.

Иймд “ТК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3. Гуравдагч этгээдийн талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

3.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[10]:

“ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “КТ” Инвест ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь олон ААН, ХХК нар адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн нэр давхардах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниуд байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа хуулийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар нэр давхардсан буюу төөрөгдүүлэхээр гэж заасан байгааг манай талаас зөрчөөгүй. Бидний хувьд заавал энэ нэрээр үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа. “ТК” ИНВЕСТ гэсэн үг нэмэгдсэн бидэнд энэ нэрийг баталгаажуулж өгсөн. Бидний сайн мэдэх компаниуд нь нэр ойролцоо, үйл ажиллагааны чиглэл ч ойролцоо компаниуд үйл ажиллагааг явуулж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Жишээ нь Эко гэх нэртэй олон тооны компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, мөн “МК” ХХК үйл ажиллагаа ижил төрлөөр явуулдаг зэргийг хэлмээр байна. К гэдэг үг олон ОСНААК-т байдаг гэдгийг хэлмээр байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй зүйлийн талаар:

Нэхэмжлэгч “ТК” ХХК-иас гаргасан “КТ” инвест ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу шүүхээс 128/2018/0827/3 индекстэй захиргааны хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэжээ[11].

Маргааны үйл баримтын талаар:

“ТК” ХХК-ийг С.Б үүсгэн[12] байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарч, мөн өдөр гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 511******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг[13] олгожээ.

Компанийн эд хөрөнгө шилжүүлэх тухай 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ[14]-ээр С.Б-д “ЭК” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрь барьж ашиглалтанд оруулсан 72 айлын орон сууцны Т хотхоны 72554168 төгрөгийн төсөвт өртөг бүхий газна инженерийн шугам, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрьж ашиглалтанд оруулсан 200 айлын орон сууцны Баянгол I хотхоны 32726453 төгрөгийн төсөвт өртөг бүхий гадна инженерийн шугам, Сүхбаатар дүүргийн 5 пугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан 72 айлын орон сууцны Я хотхоны 62732597 төгрөгийн төсөвт өртөг бүхий гадна инженерийн шугамын нийт 168013218 төгрөгийг шилжүүлэн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт хийлгэх тухай хүсэлтийг[15] гаргаж, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр[16] өөрчлөн бүртгэжээ.

Үүний дараа Компанийн тухай хууль шинэчилсэнтэй холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Компанийн дүрэм шинэчлэн баталсан тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр[17] гарч, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[18] гаргажээ.

“КТ” ХХК-ийг Н.Т үүсгэн[19] байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарч, мөн өдөр барилгын засвар хийх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 59453.. регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг[20] олгожээ.

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Компанийн нэр өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр[21] гарч, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуудийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[22] гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр[23] өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн шинэчилсэн дүрмийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталж, мөн өдрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт оруулах тухай хүсэлт[24] гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр[25] дахин гэрчилгээ олгон бүртгэсэн байна.

 

 

ШҮҮГЧ                                               А.С