| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2017/00330/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-10-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 353
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 12-28 тоотод оршин суух Доржжамцын Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин бодуулж гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/40 тоот тушаалаар тус сумын Бүлээн багийн бага эмчээр томилогдон ажилд орж, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 07 сарын 18-нд багийн эмчээр их эмч ажиллуулна, та тэтгэврийн хүн гэх шалтгаанаар ямар ч үндэслэлгүй гэнэт ажлаас чөлөөлсөн. Иймээс намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байгаа тул намайг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин бодуулж гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Д.Бадамцэцэгийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу харилцан тохиролцон эрхэлж байсан ажилд эргүүлэн авах хүсэлт гаргасан боловч өөр ажилд орсон учраас ажилгүй байсан хугацааны цалинг урамшуулалтай олгож цалинг бодуулж нөхөн бичилт хийлгэж шийдвэрлэлээ гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин бодуулж гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хулд сумын Эрүүл мэндийн төв нь намайг ажилд авах хүсэлт гаргасан боловч миний бие өөр ажилд орсон учраас татгалзсан хариу өгсөн бөгөөд харин ажилгүй байсан хугацааны цалин урамшууллыг Хулд сумын Эрүүл мэндийн төвөөс авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлсэн. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин бодуулж гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Хулд сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Д.Бадамцэцэгийг ажилд авах санал тавьсан боловч нэхэмжлэгч нь өөр ажилд орсон шалтгаанаар уг саналаас татгалзсан, мөн Хулд сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул тус шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 139/ШЗ2017/01141 дугаартай шүүгчийн захирамжаар энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин бодуулж гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА