Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 89/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр

-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1934006090462 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь Сум дундын Цагдаагийн тасагт хэсгийн төлөөлөгч ажилтай байсан, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, хэрэг хариуцах чадавартай гэх Б.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Н нь нийтийн албан тушаалтан буюу Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8, 2.4 дүгээр зүйлийн 1, 7.1, 7.2, 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/754 дугаартай “Эрх олгох тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1, 2.2 дугаар заалтаар тус тус олгосон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар олгосон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, Э.Энхжаргалын “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 61-33 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай явж байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас замын хажуу руу орж, зам тээврийн осол гаргасан” үйлдлийг шалгахдаа Э.Энхжаргалаас “Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна” гэж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721267834 тоот дансаар шилжүүлэн авч,

Д.Цэгмидийн “2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 45-46 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас замын хажуу руу орж, зам тээврийн осол гаргасан” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах үедээ Д.Цэгмидээс “Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна” гэж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкины 5721267834 тоот дансаар шижлүүлэн авч,

“Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Батхишиг нь бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцдаа О.Нарангэрэл, О.Төгсбилэг нараас “орон нутагт танхайрсан гэж Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна, торгуулийн мөнгөө тушаа” гэж шаардан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус бүр 100.000 төгрөг нийт 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721267834 тоот дансаар шижлүүлэн авч, нийт 800 000 төгрөгийг хувьдаа ашиглан, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгдч Б.Н нь мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Э.Энхжаргалын ХААН банкны 5076405764 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 6-7 тал/, ХААН   банкны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29/7658 дугаартай: “...5721267834 тоот дансыг ...Баасанжавын Нэргүй...нь эзэмшдэг байна...” албан бичиг, Б.Нн 5721267834 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-13 тал/, Д.Цэгмидийн ХААН банкны 5954113515 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 16 тал/, О.Төгсбилэгийн ХААН банкны 5020506947 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 17 тал/, О.Нарангэрэлийн ХААН банкны 5020506925 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 18 тал/, Т.Сувдаагийн ХААН банкны 5935033131 дугаарын дансны хуулга /1-р хх- ийн 19 тал/, ХААН банкны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 29/8436 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 15 тал/, хохирогч Д.Цэгмидийн мэдүүлэг /1-р хх-ийн 42 тал/, хохирогч Э.Энхжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 23-25, 49-50 тал/, хохирогч О.Төгсбилэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 29-31, 55 тал/, хохирогч О.Нарангэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37, 54 тал/, гэрч З.Ариунтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/, Г.Энхтөмөржингийн мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/, Гэрч Т.Сувдаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 тал/, гэрч Б.Сувд-Эрдэний мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/, гэрч Д.Үлэмжбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/, гэрч Я.Гантөрийн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/, хэсгийн төлөөлөгч Б.Нн 2019 оны 04 дүгээр сард шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон зөрчлийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн хуулбар, мэдээллийн сангаас авсан лавлагаа /1-р хх-ийн 70-73 тал/, гэмт зөрчлийн сангаас авсан мэдээлэл /1-р хх-ийн 154-164 тал/, шүүгдэгч Б.Нн мэдүүлэг /1-р хх-ийн 102 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Нн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Н нь нийтийн албан тушаалтан буюу Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8, 2.4 дүгээр зүйлийн 1, 7.1, 7.2, 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/754 дугаартай “Эрх олгох тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1, 2.2 дугаар заалтаар тус тус олгосон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар олгосон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, Э.Энхжаргалын “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 61-33 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай явж байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас замын хажуу руу орж, зам тээврийн осол гаргасан” үйлдлийг шалгахдаа Э.Энхжаргалаас “Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна” гэж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721267834 тоот дансаар шилжүүлэн авч,

Д.Цэгмидийн “2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 45-46 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас замын хажуу руу орж, зам тээврийн осол гаргасан” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах үедээ Д.Цэгмидээс “Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна” гэж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкины 5721267834 тоот дансаар шижлүүлэн авч,

“Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Батхишиг нь бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцдаа О.Нарангэрэл, О.Төгсбилэг нараас “орон нутагт танхайрсан гэж Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авна, торгуулийн мөнгөө тушаа” гэж шаардан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус бүр 100.000 төгрөг нийт 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721267834 тоот дансаар шижлүүлэн авч, нийт 800 000 төгрөгийг хувьдаа ашиглан, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Э.Энхжаргалын ХААН банкны 5076405764 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 6-7 тал/,
  • ХААН банкны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29/7658 дугаартай: “...5721267834 тоот дансыг ...Баасанжавын Нэргүй...нь эзэмшдэг байна...” гэх албан бичиг, Б.Нн 5721267834 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-13 тал/,
  • Хохирогч Д.Цэгмидийн ХААН банкны 5954113515 дугаарын дансны хуулга /1-р  хх-ийн 16 тал/,
  • Хохирогч О.Төгсбилэгийн ХААН банкны 5020506947 дугаарын дансны хуулга /1 хх-ийн 16 тал/,
  • Хохирогч О.Нарангэрэлийн ХААН банкны 5020506925 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 18 тал/,
  • Хохирогч Т.Сувдаагийн ХААН банкны 5935033131 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 19 тал/,
  • ХААН банкны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 29/8436 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 15 тал/,
  • Хэсгийн төлөөлөгч Б.Нгийн 2019 оны 04 дүгээр сард шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон зөрчлийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн хуулбар, мэдээллийн сангаас авсан лавлагаа /1-р хх-ийн 70- 73 тал/,
  • Гэмт зөрчлийн сангаас авсан мэдээлэл /1-р хх-ийн 154-164 тал/,
  • Хохирогч Д.Цэгмидийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 04 дүгээр сарын 12-ны орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн 4546 ХЭҮ улсын дугаартай автомашиныг бариад явж байгаад замын эргэлтэнд дээр хурдтай явснаас болж замын хажуу руу орж осолдсон...Тэгэхэд тэр Б.Н гээд хэсгийн төлөөлөгч ирээд тэр хүнийг мэддэг болсон....Тухайн осол болсноос хэд хоногийн дараа нэг юман дээр гарын үсэг зуруулах гээд дуудсан тэгээд очиход торгуулийн мөнгө гэж 400.000 төгрөг шилжүүлээрэй гээд дансаа өгсөн. Тэгээд сүүлд нь Хэнтий аймагт ирсэн хойноо өөрийнхөө данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн...Тэр гарын үсэг зуруулах гээд Төв аймгийн Эрдэнэ сум дээр очих үед хэрэгтэй холбоотой юм яриад байсан. Энэ хэрэг дээр прокуророос дараа нь шийдвэр гарна гэж ярьж байсныг санаж байна ... Нэргүй гээд цагдаа тэр үед надад 400.000 төгрөг өгөх ёстой гэж байсан тэгээд би эхлээд 250.000 төгрөгийн шилжүүлээд дутуу үлдсэн 150.000 төгрөгөө хадам эгч Сувдааг шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгээд хадам эгч шилжүүлсэн...Би тэр хүнээс бууны дуран болон ямар нэг хонь мал худалдаж авсан асуудал байхгүй ээ. Өг гэсэн мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 тал/,
  • Хохирогч Э.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн найз Энхтөмөржингийн хамт Багануураас Улаанбаатар хот руу Тоёота Приус 20 маркийн автомашинтай явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо онхолдсон юм. Тухайн үед Энхтөмөржин бид хоёр цагдаад дуудлага өгсөн бөгөөд сумын эмчид бид хоёр үзүүлэхэд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт Нэргүй гэх байцаагч дуудсан. Би өөрийн ээж Ариунтуяа, найз Энхтөмөржин нарын хамт очиж уулзан мэдүүлэг өгсөн бөгөөд Энхтөмөржин бид хоёр аль аль нь гомдол, саналгүй тул энэ асуудлыг хааж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Тэгэхэд Нэргүй байцаагч надад торгуулийн арга хэмжээ авна гэж байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирчихсэн байхад манай ээж над руу залгаад торгуулийн мөнгөө шилжүүл гэж байна, 200 000 төгрөг” гээд нэг дансны дугаар өгөхөөр нь би уг данс руу нь 200 000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд торгуулийн арга хэмжээ авхуулж байна гэж бодож л 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд байж байтал намайг Төв аймгийн Цагдаагийн газраас Бат- Эрдэнэ гэх мөрдөгч дуудаад миний гаргасан ослын асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж би уг асуудлаар шүүхээр орж 650 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Гэхдээ миний хувьд Б.Н байцаагчид ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...Би хаанаас шилжүүлснээ санахгүй байна. Ямар ч байсан өөрийн гар утасны интернет банк ашиглаж уг мөнгийг шилжүүлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 тал/,
  • Хохирогч О.Төгсбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн гэр бүлийн найзуудын хамт Төв аймгийн Эрдэнэ суманд байх найзынхаа гэрт очиж хоночихоод буцаж явсан юм. Тэгэхэд хотод ирээд байж байтал Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч хошууч Нэргүй манай баз хүргэн Нарангэрэл бид хоёрыг дуудаж уулзсан. Нэргүй хошуучтай уулзахад Батхишиг нь бид хоёрт холбогдуулж гомдол гаргасан гэж байсан бөгөөд бид хоёроос тайлбар мэдүүлэг аваад “эргээд холбогдоно оо” гээд явуулсан. Тэгээд Нарангэрэл бид хоёр хотод ирээд Батхишигтэй уулзахад Батхишиг “найз нь гомдол санал байхгүй, би гаргасан гомдлоо буцаагаад татчихъя” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа хошууч Б.Н над руу залгаад “зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар боллоо.Та ирж торгуулиа төл” гэсэн. Тухайн үед би Хандгайтад ажилтай явж байсан тул “би очиж амжихгүй нь ээ, дансаар шилжүүлж болох уу” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Н хошууч өөрийнхөө дансны дугаарыг надад хэлэхээр нь би уг данс руу нь торгуулийн 100,000 төгрөг шилжүүлсэн юм. Үүнээс хойш Б.Нтэй огт уулзаагүй...Миний зодоон хийсэн асуудалд Зөрчлийн тухай хуулинд зааснаар л 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна гэж хэлсэн. Яг нарийн зүйл заалт бол хэлээгүй...Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хандгайтад явж байх үедээ мобайл банкаар Б.Нн өгсөн данс руу нь шилжүүлсэн...Би Б.Н гэгчээс огт юм худалдаж авч байгаагүй. Бид хоёр нэгийгээ огт танихгүй бөгөөд тухайн үед л анх суманд очиж мэдүүлэг өгч байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31 тал/,
  • Хохирогч О.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өөрийн найз нөхдийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх амралтын газарт очиж хоночихоод маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буцаж явахад найз Батхишиг маань согтчихоод агсам тавиад хүн болгон руу дайраад зодолдсон юм. Би шаварт суучихсан байсан машиныг татаж гаргах гээд татлага бэлдэж байх хооронд Батхишиг газарт суучихсан “намайг цохичихлоо” гээд орилоод сууж байсан. Тэгэхэд огт цагдаа энэ тэр дуудаагүй бөгөөд бид нар тэндээсээ автомашинаа шавраас гаргачихаад хотод орж ирэхэд Батхишиг шүд өвдөөд байна гэхээр нь би дагуулж гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд бид нар салцгаасан бөгөөд Батхишигийн эхнэр Цэцэгсүрэн нь Батхишигийг зодуулсан гээд цагдаад өгсөн юм байна лээ. Батхишигийн хувьд өөрөө юу ч санахгүй байна гэж хэлсэн.Тэгээд энэ асуудлаар Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч Б.Н нь намайг дуудаж болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг авсан. Тэгэхэд Б.Н “зөрчлийн хуулиар та нарт торгуулийн арга хэмжээ авна, нутаг оронд ирж зодоон хийлээ” гэх зүйл ярьсан. Тэгээд намайг хотод ирчихсэн явж байхад Нэргүй хошууч залгаад “ирж торгуулийн 100,000 төгрөг тушаа” гэхээр нь би “наад руу очиж чадахгүй, шилжүүлчихэж болохгүй юу” гэхэд Б.Н надад ХААН банкны дансны дугаар өгөхөөр нь би уг данс руу нь 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй, би ч авъя гэж хэлээгүй тэгээд л хаячихсан юм...Би өөрийн гар утасны интернет банкийг ашиглаж л уг мөнгийг шилжүүлсэн. Би Улаанбаатар хотод ажилтай л явж байгаад шилжүүлсэн байх...Би Нэргүйгээс ямар нэгэн эд зүйл худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 тал/,
  • Гэрч З.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Э.Энхжаргал нь миний төрсөн охин юм. Б.Н бид хоёр дунд сургуулийн 4, 5 дугаар ангидаа Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуулийн нэг ангид хамт сурдаг байсан юм. Б.Н бид хоёр ямар нэгэн харилцаа байхгүй. Миний охин Э.Энхжаргал нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр найз Энхтөмөржингийн хамт Багануур дүүрэгт ирж надаас миний эзэмшлийн Тоёота приус 20 маркийн автомашиныг аваад Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд явах замдаа Эрдэнэ сумын нутагт явж байгаад замын хажуу руу унаж осолд орсон юм байна лээ. Би осолд орсон талаар 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн бөгөөд Энхжаргал, Энхтөмөржин хоёр надаас нуугаад утсаа авахгүй байсан юм. Би энэ талаар найз нөхдөөс нь мэдээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хотод ирж уулзсан. Тэгээд Э.Энхжаргалыг Төв аймгийн Цагдаагийн газарт дуудаж байна гэхээр нь хамт очиход манай дунд сургуулийн нэг ангийн Нэргүй гэгч байж байсан юм. Тухайн үед Энхтөмөржин гомдол, санал байхгүй гэсэн бөгөөд Нэргүй хошууч “гомдол, саналгүй юм чинь торгуулийн арга хэмжээ аваад энэ асуудлыг хаана” гэж хэлсэн. Миний хувьд Нэргүйг дунд сургуулийн нэг ангийн хүүхэд гэдэг утгаар гуйсан, нөлөөлсөн зүйл байхгүй. Энхтөмөржин гомдолгүй гэсэн тул хаана гэж байсан. Нэргүй хошууч надад өөрийнхөө дансны дугаарыг өгөөд “энэ данс руу торгуулийн 200,000 төгрөгийг хийчихээрэй, би торгуулийн хуудсыг нь хэргийн материалд хавсаргаад, нэг хувийг нь чам руу явуулчихая” гэж хэлсэн. Тэгээд би тэндээсээ Багануур руу гэр лүүгээ явсан бөгөөд Энхжаргал, Энхтөмөржин нар хот руу буцсан юм. Тухайн үед Энхжаргал аваарт орсон машиныг зарсан байсан тул би “чи мөнгөтэй юм чинь торгуулийн мөнгөө шилжүүлчихээрэй" гээд Энхжаргалд хошууч Нэргүйн өгсөн дансны дугаарыг өгсөн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Энхжаргал хошууч Нэргүйн данс руу торгуулийн 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш бараг нэг сар гаруйн дараа гэнэт Э.Энхжаргалыг Төв аймгийн Цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авсан. Гаргасан осол дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна лээ . Тэгээд удалгүй хэрэг нь шүүх рүү шилжиж Э.Энхжаргалыг 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн юм. Шүүх хурлын өмнө Э.Энхжаргал хяналтын прокурортоо “урьд нь 200,000 төгрөгөөр торгуулсан” гэж хэлсэн юм байна лээ. Би дараа нь 2019 оны 06 сарын үед хот орчихоод буцах замдаа Төв аймгийн Эрдэнэ сумаар дайрч Нэргүйтэй уулзаж машины бичиг баримт, охины жолооны үнэмлэхийг авсан. Тэгэхэд Б.Н надад “торгуулийн машин ажиллахгүй алдаа заагаад байхаар нь би арга хэмжээ аваагүй шүү” гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг эргүүлж өгсөн. Үгүй ээ. тийм зүйл байхгүй. Хохирогч нь гомдол, саналгүй гэвэл хаадаг гэж байсан.Торгуулийн мөнгөө л шилжүүлсэн. Тэр өдрийн маргааш нь Э.Энхжаргал торгуулийн мөнгөө шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/,
  • Гэрч Г.Энхтөмөржингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид хоёр энгийн найз нөхдийн харилцаатай... Э.Энхжаргал та хоёр 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт байдаг. Э.Энхжаргалын ээж дээр нь очиж уулзаад Тоёота Приус 20 маркийн машиныг нь аваад эргээд хот руу явсан. Э.Энхжаргал жолоо барьж явсан бөгөөд орой 22 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын орчимд явж байгаад бид хоёр автомашинтайгаа замын хажуу руу уначихсан юм. Тэгээд Э.Энхжаргал бид хоёр замын машинаар сумын төв орж цагдаа, түргэн дуудаад эргээд ослын газраа ирсэн. Тэгэхэд эмч нь Энхжаргал бид хоёрыг үзээд эмнэлэг рүү авч явсан бөгөөд тэндээсээ шөнө Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд үүнээс хэд хоногийн дараа Энхжаргал бид хоёрыг үзээд Төв аймгийн Цагдаагийн газарт дуудаж Нэргүй гэдэг ах уулзсан. Тэгэхэд нь би гомдол, санал байхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед миний бие гайгүй юм шиг байсан бөгөөд хүзүү жаахан хөндүүрлээд байсан юм. Намайг шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэрэг тогтоогдвол Э.Энхжаргалын асуудал хүндэрнэ гээд байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Тэгээд намайг дахиж дуудаагүй бөгөөд 5 сар гарсны дараа Төв аймгийн Цагдаагаас Бат- Эрдэнэ гэдэг байцаагч дуудаж мэдүүлэг авсан юм. Э.Энхжаргалыг Нэргүй хошууч торгосон үгүйг мэдэхгүй байна. Э.Энхжаргал, түүний ээж бид гурав 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газар луу очиж Нэргүй хошуучтай уулзсан юм. Тэгэхэд Э.Энхжаргалын ээж нь Б.Н хошуучтай дунд сургуулийн нэг анги гэж байсан. Э.Энхжаргалын ээж нь Б.Н хошуучид мөнгө өгсөн үгүйг мэдэхгүй байна. Энэ асуудлаас хойш бид хоёр огт холбоогүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/,
  • Гэрч Т.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч Б.Н гэж хүнийг танихгүй. 5935033131 дугаартай данс нь миний эзэмшдэг харилцах данс. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би бэр дүү Цэгмэд болон бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу автомашинтай явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт замын хажуу руу автомашинтайгаа унаж осолдсон юм. Тухайн үед Төв аймгийн Эрдэнэ сумаас цагдаа, түргэн тусламж ирж байсан. Миний бие гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн бөгөөд тухайн авто ослын асуудлыг Төв аймгийн Прокурорын газраас хаасан. Бид нар гэр бүлээрээ явж байгаад осолдсон болохоор гомдол, саналгүй гэдгээ хэлсэн. 5721267834 дугаартай данс руу Цэгмэд гэсэн үйлчилгээний утгатайгаар 150,000 төгрөг шилжүүлсэн асуудал бол бэр дүү Цэгмэд маань “Торгуулийн мөнгө төлөх шаардлагатай” гэхээр нь би өөрийнхөө данснаас уг данс руу торгуулийн 150,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Хэн гэж хүний данс руу мөнгө шилжүүлсэнээ санахгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчийн данс гэж мэдээгүй. Миний хувьд цагдаатай огт харьцаагүй бөгөөд жолоо барьж байснаараа Цэгмид л харьцаж байсан. Цэгмидэд тухайн үед мөнгө байхгүй болоод л надад хандсан байх. Миний хувьд ослын газраас шууд Улаанбаатар луу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ талаар би мэдэхгүй байна. Хэсгийн төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн юм бол бодвол торгуулсан байх л гэж бодож байна. Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Би гэр бүлээрээ явж байсан болохоор гомдол саналгүй гэж хэлсэн юм. Төв аймгийн прокурорын газраас хаагдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 тал/,
  • Гэрч Б.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний бие Төв аймгийн Архуст сумын хэсгийн төлөөлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс томилогдсон. Миний өмнө Архуст сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Б.Н нь ажиллаж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд Архуст сумын хэсгийн төлөөлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан юм. Миний хувьд Б.Нгээс Архуст сумын хэсгийн төлөөлөгчийн ажлыг хүлээж авсан юм. Тийм учраас би 2019 оны 04 дүгээр сард болсон явдлыг мэдэхгүй байна. Бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ авах машин нь сум бүрт нэг ширхэг байдаг бөгөөд газар дээр нь шийдвэрлэх боломжгүй зөрчилд уг машинаар торгуулийн арга хэмжээ авдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/,
  • Гэрч Д.Үлэмжбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн ажилтай. Мэдээлэл судалгааны ахлах ажилтан нь цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд хяналт тавих, аюулгүй байдлыг сахих чиг үүрэгтэй ажилладаг юм. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан этгээдийн мэдээллийг эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын дугаар авсан даруйд цагдаагийн байгууллагын мэдээлэлийн санд шивж оруулах үүрэгтэй. Зөрчилд холбогдсон иргэдийн мэдээллийг ч мөн тэр даруй мэдээллийн санд шивж оруулах үүрэгтэй. Зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчлийн хувьд бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ авах бөгөөд бэлэн бус торгуулийн машинаар торгуулийн арга хэмжээ авагдсан талаар мэдээлэл нь цагдаагийн байгууллагын санд шууд ордог юм. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд Даваасүрэнгийн Цэгмид /СЮ75111764/, Одсүрэнгийн Төгсбилэг /ХД69012974/, Очирын Нарангэрэл /Ш378041477/, Түвдэнбадамын Сувдаа /СЭ67080961/ гэх хүмүүсийн регистрийн дугаар, овог нэрээр нь шүүж хайлт хийж үзэхэд 2019 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон арга хэмжээ авагдсан талаар мэдээлэл байхгүй байна. Харин Энхбатын Энхжаргал /УК97071367/ нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр асфальтан зам дээр 61-33 БРА Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож нэг хүн гэмтсэн гэх эрүүгийн 1934003260246 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/,
  • Гэрч Я.Гантөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний бие Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасгийн дарга ажилтай...Б.Н нь 1996 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа юм. 2008 оноос 2016 оны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 31-ний хооронд Архуст сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилласан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна...манай тасаг нь аймгийн цагдаагийн газрынхаа Эрүүгийн цагдаагийн тасагт харъяалагддаг. Бид нар сумын эрүү хэв журмын нөхцөл байдлын тоо мэдээг үнэн зөв гаргахын тулд дуудлага, мэдээллийн дэвтэр хөтөлдөг юм. Уг бүртгэлийн дэвтэр дээр таны асуултанд дурдсан иргэн Д.Цэгмид, Т.Сувдаа, О.Нарангэрэл, О.Төгсбилэг нартай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Харин 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01 цаг 53 минутанд Эрдэнэ сум 1-р баг Өртөө толгой гэх газар 4143 ХЭҮ приус маркийн автомашин онхолдож 2 хүн гэмтсэн гэх дуудлага ирж цагдаагийн хошууч Б.Н очиж шалгасан гэж тэмдэглэгдсэн байна. Д.Цэгмид, Т.Сувдаа нарын 4546 ХЭҮ улсын дугаартай автомашин осолдсон гэх дуудлага нь бараг энэ мөн байх. Анхны дуудлага мэдээлэл ирэхэд автомашины улсын дугаар андуурагдах тохиолдол байдаг юм. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Энхжаргал нь осолд орсон гэх дуудлага бүртгэгдсэн байна. Б.Н нь надад ийм дуудлага ирсэн, ингэж шийдвэрлэлээ гэдэг талаар огт мэдэгдээгүй. Цагдаагийн алба хаагч газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчилд торгуулийн арга хэмжээ авах үед бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ авах машинд иргэний мэдээллийг оруулж торгуулийн арга хэмжээг авдаг. Энэ тохиолдолд иргэний торгуулийн мэдээллийн санд бүртгэгдэх бөгөөд тухайн иргэн уг торгуулиа төрийн санд өөрөө тушаах ёстой. Харин зөрчлийн хэрэг нээн шалгаж торгуулийн арга хэмжээ авах тохиолдолд шийтгэврийн хуудсаар арга хэмжээ авдаг. Энэ үед иргэн нь төрийн санд шийтгэврийн мөнгийг тушааж, уг баримтаа эрх бүхий албан тушаалтанд өгөх ёстой юм. Аль аль тохиолдолд цагдаагийн алба хаагч иргэнээс торгуулийн мөнгийг бэлнээр болон хувийн дансаар авах боломжгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/,
  • Шүүгдэгч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Торгуулийн мөнгийг дур мэдэн дуудлагын бензин шатахуунд зарцуулсан нь миний буруу, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Нн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Нн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8, 2.4 дүгээр зүйлийн 1, 7.1, 7.2, 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/754 дугаартай “Эрх олгох тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1, 2.2 дугаар заалтаар тус тус олгосон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар олгосон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө даваа байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Нг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө даваа байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

Шүүхээс хохирогч Э.Энхжаргал, Д.Цэгмид, О.Нарангэрэл, О.Төгсбилэг нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлыг асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь “Б.Н нь гэм буруу дээр маргахгүй. Тухайн холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Б.Н нь хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулинд зааснаар хүнд ялаас хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх зүйн нөхцөл байдал байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.  

 

Шүүгдэгч Б.Нн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Б.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.  

 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Нг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө даваа байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Нд үүрэг болгосугай.

                                              

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд авсан нийтийн албан тушаалд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА