| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0077/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/111 |
| Огноо | 2017-04-06 |
| Зүйл хэсэг | 091.2.11, |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Иргэдийн төлөөлөгч П.Х,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Э.М, Э.Х тэдний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /ҮД:0541/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Э.Х нарт холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1952 оны 12 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны эдийн засагч, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ар согоотын 0 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ар согоотын 0 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Э.М, Э.Х /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь 2016 оны 8 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ар согоотын 00 тоот хашаанд Ч.Ча нь Э.Мтай “автомашиныг нь хэлэлгүй согтуугаар авч унан журмын хашаанд оруулж авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар яллагдагч Э.М нь өөрийн хүү яллагдагч Э.Хтой бүлэглэн Ч.Чыг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Хоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 08 сарын 24-ний өдөр би гэртээ найз охины хамтаар унтаж байсан юм. Тэгээд манай найз охин Б хаалга тогшоод байх шиг байна гэхээр нь хаалгаа онгойлгоод шагайгаад харсан. Тэгэхэд хүн харагдахгүй байсан. Тэгээд гэрээсээ гарчихаад 00-д орчихоод буцаад явж байхад манай гэрийн хойд талд хүмүүс хашгиралдаад байхаар нь очиход хашааны хаалганы орчимд манай аав М, найз Д барьцалдаад авчихсан, хоёулаа хоёр талаар гэр налчихсан байж байсан. Тэгээд би явж очоод аавыг ар талаас цээжнээс нь тэврээд өргөж авсан. Тэгээд аавыг өргөж яваад өөрийнх нь гэр рүү оруулсан. Тэгээд аавыг оруулчихаад буцаад ирэхэд нөгөө хүмүүс нь явчихсан байсан. Намайг аавыг өргөөд гэр рүү нь явж байхад аавын найзтай хамт явж байгаа эр, эмийг нь анзаараагүй, жоохон хүүхэд хөтөлчихсөн халамцуу бололтой залуу хашааны хаалгаар сугананаас нь түшээд гарч байгаа харагдсан. Тэгээд би аавыг гаднаас нь түгжчихээд хашааны хаалгаар шагайж хархад тэр хүмүүс явчихсан байсан. Намайг аавыг өргөөд явж байхад гаднаас манай хашаанд түрээсээр амьдардаг Ш, Д хоёр орж ирсэн байсан.. гэсэн мэдүүлэг. /1 хх 108/
Шүүгдэгч Э.Хоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Энэ хэрэг болдог өдөр би унтаж байсан. Би хашаандаа тусдаа гэрт амьдардаг. Би өмнөх өдөр ажил хийсэн учир амраад байж байхад 16 цагийн үед эхнэр маань хаалга тогшоод байх шиг байна гэж сэрээсэн. Тэгээд би босоод хаалга онгойлгоод харахад хүн байгаагүй. Гэртээ буцаж ороод 2, 3 минут болсон байж байгаад гарч 00 руу ороод буцаад гэрийн үүдэн дээр ирэхэд гэрийн ард талд хүмүүс маргалдах чимээ сонсогдохоор нь гэр тойроод яваад очиход аав, талийгаач нар зууралдаад гэр рүү налсан байдалтай байж байсан. Тэгээд би юу болоод байна гээд аавын суган доогуур нь гараа хийгээд цээжээр нь тэвэрч өргөж авсан. Тухайн үед гэрч М гэдэг хүн жоохон хүүхэд хөтөлсөн, өөрөө архи уусан байдалтай орж ирсэн. Намайг салгах үед манай эхнэр Б үүнийг хараад зогсож байсан. Намайг салгаж авах хооронд гэрч М хүүхдээ хөтөлж орж ирээд талийгаачтай хамт манай хашаанаас гарсан. Би гэрч болох хүнд удаа дараа худал мэдүүлэг өгч, намайг хүнд гэмт хэрэгт холбогдуулж байгаад би гомдолтой байна. Тухайн үед манай эхнэр юу болсон талаар харсан байхад цагдаагийн байгууллага мэдүүлгийг үнэлэхгүйгээр ганц Мын мэдүүлгээр энэ хэргийг өнөөдрийг хүртэл явуулж байгаад харамсаж байна. Би тухайн үед талийгаачид гар хүрч, гэмтэл учруулаагүй гэдгээ талийгаачийн ар гэрийнхэнд хэлмээр байна. Би өөрийнхөө зүгээс гүн эмэгнэл илэрхийлж байна. гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Мгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Ча нилээн согтуу маш ууртай гэрт орж ирсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд барилцаж аваад намайг хэд хэдэн удаа гэдэс рүү жийж өшиглөсөн. Тэгээд зууралдаж чирэлдээд гэрээс гарсан. Гадаа гараад мөн хэрэлдэж зууралдсан чигтээ хашааны хаалга дээр очиход намайг өшиглөөд жийгээд байхаар нь гараараа цохих гэсэн боловч миний гар хүрэхгүй байсан. Тэгээд би хөлийнх нь завсраар зай гарангуут гэдэс, цээж орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Чатай цуг явж байсан хүүхэд тэвэрсэн залуу ирээд тэд 2-лаа надтай зууралдсан. Гэтэл 00-оос хүү ХХ- гараад ирэхээр нь чи намайг хамгаалаач ээ аллаа ш дээ гэж хэлэхэд хүү хүрч ирээд та нар яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ гээд Чын гэдэс рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Гэтэл Ча эвхэрээд суусан. Тэр үед цуг явсан хүүхэдтэй залуу машиндаа суулгаад аваад явсан. /хх-178/...
Ч миний гэдэс цээж рүү 3-4 удаа тийрсэн. ...Уур хүрээд өөрөөсөө холдуулах гээд цээжрүү нь нэг удаа жийсэн. Унасан үгүйг мэдэхгүй байна. Тэр үед манай хүү ХХ- 00-оос гараад ирэхээр нь би Хатнаа намайг авраарай гээд орилсон чинь хүрч ирээд миний цээжнээс тэврээд гэрлүү оруулаад хаалга гаднаас түгжчихсэн. ...Би талийгаачийн цээж рүү нэг л удаа хөлнийхөө улаар жийсэн гэсэн мэдүүлэг. /хх 181-182/
Шүүгдэгч Э.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 8 сарын 23-ны өдөр 15 цагийн үед талийгаач Г гэдэг хүнтэй хамт манайд орж ирсэн. Тухайн өдөр би зурагтаар Олимпын сүүлийн тоглолт үзээд сууж байсан. Талийгаач авгай амралтанд явсан, би Эксковатор унаад нааш нь авчрах гэсэн юм, чи миний жижиг тэргийг авчирч өг гээд гаръя гэхээр нь би хувцасаа өмсөөд гарсан. Гараад дэлгүүрээс 0.5 Чингис архи аваад зуслангийн байшингийн хажууд бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд бид нар явахаар болоод Г гэдэг хүн би замдаа буулаа гээд явсан. Талийгаач 2-уулаа манайд очъё гээд 7-н буудал дээр буугаад дахиж 6 шил Нийслэл пиво аваад Дүнжингаравт байрлах тэдний байр руу явсан. Талийгаачийн эхнэр нь байгаагүй, амралтанд явсан байсан. Тэгээд бид 2 ярилцаж, зурагт үзэж байгаад талийгаачийнд бид 2 хоносон. Өглөө нь босоход би нүүр гараа угаагаад 00-ын өрөөнөөс гараад ирэхэд хувцасны өлгүүрийн хажууд машины түлхүүр байсан. Тэгээд би нөгөө түлхүүрийг нь хараад нээрээ машин хүргэж өгөөрэй гэж байсан нь санагдаад тухайн үед талийгаач тасраад унтаж байсан учир түлхүүрийг нь аваад гарсан. Тухайн үед хаалга нь онгорхой байсан. Хаалгаа цоожлоогүй байсан. Би өөрөө гэр рүүгээ яарч байсан. Талийгаач эхнэртэйгээ бага ангийн хүүхдүүдийн сурах бичиг хийж тэр номоо борлуулдаг байсан. Ажилтай үеэрээ намайг гуйж 7 юм уу 10 хоногоор ажлуулдаг байсан учир би тэр машиныг нь мэддэг. Би өөрөө согтолтынхоо хэмжээг мэдэхгүй байсан. Урьд өдөр нь пиво уусан байсан учир надад санаанд ороогүй. Тэгээд Монгол улсын их сургуулийн баруун талын гудамжинд явж байхад маань цагдаа зогсоогоод согтолтын зэргийг шалгадаг багажаар үлгээлгэх үед 2 бүхэл гарсан. Тэгээд машиныг шууд журмын хашаа руу ачсан. Намайг Сүхбаатар дүүргийн ахлах дэслэгч С гэдэг хүн дээр очиж уулз гэхээр нь очиж уулзсан. Намайг 2 сарын цалингийн доод хэмжээгээр торгоно, таны эрхийг хасахгүй гэсэн. Та торгуулиа төлөөд машинаа авч болно гэсэн. Би тухайн үед энэ хүний машин, 70.000 төгрөгийг төлөөд машиныг нь авч болох уу гэхэд заавал торгуулиа төлж байж машинаа аваарай гэсэн. Тэгээд би мөнгө хайсан боловч цагаа тулахаар хүнд мөнгө олддоггүй юм байна лээ. Тэгээд би талийгаачтай яриад ийм зүйл болсон талаар хэлэхэд маргаан үүссэн.
Маргааш нь буюу 24-ний өдөр хохирогч нилээд халамцуу, догшин, ууртай ирсэн. Талийгаач согтуу ирсэн юм чинь хэл үгээ ололцож чадах болов уу, нилээн зөөлөн, буулт хийж ярина. Би нэгэнт буруу хэрэг хийсэн юм чинь уучлалт гуйя л гэж бодож байсан. Талийгаач намайг уучлалт гуйх сөхөө өгөөгүй. Миний хучлагыг шууд хуулж аваад заамдаад боож дарсан, цохисон. Би өөрөө буруутай байсан учир огт эсэргүүцэл илэрхийлээгүй. Чирэгдээд боолгоод өшиглүүлж, тийрүүлээд гарсан. Би тэрэнд хүлээцтэй хандсан. Миний буруу учир би эрүүлд нь яръя гэж бодсон. Энэ хэрэг тийм удаан болоогүй. Гэрчийн өгч байгаа мэдүүлэг шиг ийм удаан зодоон цохион болоогүй. Тэгээд би чирэгдэж гараад гарыг нь тавиулах гээд байсан. Талийгаач намайг өшиглөөд, тийрсэн. Би уг үйлдэлд нь тэвчээртэй хандсан. Тэгээд зүүн гараараа цамцны захаар боож шахсан учир амь тэмцсэн. Дотор муухайрч толгой эргэсэн. Талийгаачийг салгах гээд түлхэх гэхэд миний гар хүрэхгүй байсан. Гарыг нь салгах гээд дийлээгүй. Тэгээд би цээж рүү нь жийсэн. Харин хүчтэй жийсэн байх. Харин хүчтэй өшиглөсөн, дэвссэн зүйл байхгүй. Тухайн үед шүүгдэгч Э.Х 00-д сууж байсан. Бид нарын хажууд байгаагүй. Бид 2-ын хажууд хэн ч байгаагүй. Жолооч машиндаа сууж байсан. Харин хүүхдээ тэврээд орж ирж байсан. Би секунд болгоныг нарийн хэлж чадахгүй байна. Ер нь товчхондоо ийм байна. гэсэн мэдүүлэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болор-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 8 сарын 24-ний 21 цаг өнгөрч байхад М гэдэг залуу аавын ********** дугаараас миний өөрийн ******** дугаар руу залгаад "аав чинь хүнд зодуулчихсан гэмтлийн эмнэлэг дээр байна яаралтай хүрээд ирэх үү" гэхээр нь би нөхөртэйгөө хамт гэрээсээ гараад шууд гэмтлийн эмнэлэг рүү явж байхад аав ахиж залгаад "аав нь яг үхэхнээ" гэж хэлээд өөрөө утсаа тасалчихсан. Бид хоёрыг гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын коридорт аав маань носилкин дээр хэвтчихсэн цээжний болон толгойн зураг авахуулах гээд цаг гаран оочерлоод байж байна гэчихсэн байж байсан. Хамт явж байсан М гэдэг залуу нь "Д ах бид 2 салхитад амьдардаг найзынд очсон юмаа, 2016.08 23-ны өдөр аавын чинь машины түлхүүрийг гэрээс нь хэлэлгүй авч гараад машиныг нь журмын хашаанд хийлгэчихсэн гэж байсан тэр хүнээс машин журмын хашаанаас авч өг гэж хэлэх гэж очоод хоорондоо маргалдаад байхаар нь би хүүхдээ машиндаа суулгачихаад буцаад хашаанд нь ороход найз нь хүүхэдтэйгээ нийлчихсэн Д ахыг газар унагаачихсан зодож байсан тэгэхээр нь очиж салгаж аваад машиндаа суулгасан чинь амьсгалж болохгүй байна цээжээр өвдөөд байна шууд эмнэлэг явъя" гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг дээр авчираад өөр лүү чинь залгасан юмаа гэж хэлсэн. Аав маань "урьд өдөр нь манай найз М манай гэрт ирж хоносон юмаа өглөө намайг унтаж байхад миний жижиг машины түлхүүрийг надад хэлэлгүй авч яваад цагдаад баригдаад журмын хашаанд хийлгүүлчихсэн байсан би өнөөдөр машин журмын хашаанаас авч өг, машины түлхүүр өг гэж хэлэх гэж очоод М болон хүүхдэд нь зодуулчихлаа, муухан найзтай байх хэрэг алгаа" гэж хэлсэн. Тэр өдрөө гэмтлийн хүлээн авах дээр толгой болон цээжний рентген зураг авахуулсан боловч тэр өдрийн гарч байсан жижүүр эмч нь "ер нь бол хавирганууд нь хугарчихсан байсан аль аль хавирга нь яаж хугарсан нь рентген зургаар сайн харагдахгүй байна боломж байгаа бол томографын зураг авахуулаад ир" гэж хэлэхээр нь хажуу талынх нь хувийн эмнэлэг рүү аваачаад томографын зураг авахуулаад очиход 4-5 хавирга нь хугарчихсан уушиг нь няцралттай байна яаралтай хэвтэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд мэс заслын эмчийг нь оруулж ирээд үзүүлэхэд одоо шууд хагалгаанд оруулах шаардлагагүй юм байна хавсарсан гэмтлийн тасагт хэвтүүлье гэж хэвтүүлээд цээжний хөндийдөө цус хурчихсан байна гээд гуурс тавихад ойролцоогоор 2 литр орчим хэмжээтэй саванд цусыг нь юүлж авсан. Аавыг эмнэлэгт хэвтүүлэх гээд явсаар байтал 04 цаг болчихсон, тэгтэл 05 цагийн үед байхаа үүрээр цусаар бөөлжөөд эхэлсэн, эмч нарыг нь дуудаад үзүүлтэл шууд сэхээнд оруулъя гээд аваад явсан, тухайн үед шууд хагалгаанд орж болохгүй байсан шалтгаан нь цус их алдсан учраас хагалгаа дийлэхгүй байх гээд нэмж цус хийгээд байсан. Тэгээд 2016 оны 8 сарын 25-ны өдөр мэс заслын эмч Б- нь "одоо хагалгаанд оруулах гэж байна ерөнхийдөө хагалгаа дийлэхгүй байж магадгүй шүү ах дүүсийг нь дуудаарай, биеийн байдал нь ерөнхийдөө хүнд муу байгаа шүү" гэж хэлээд хагалгаанд орсон, хагалгаанд 4 эмч орсон, эмч нар нь "хагалгаа бол амжилттай боллоо 4 хавирга хугарсан байна 2 нь уушиг руугаа орчихсон уушиг руу нь орсон 2 хавиргыг нь тайраад үзүүрийг нь бөөрөнхий болгоод уушигнаас нь гаргасан, уушиг нь голоороо цуурчихсан" гэж хэлээд зургийг нь үзүүлсэн. Хагалгаанаас гарч ирээд аав маань биеийн байдал нь овоо гайгүй юм ярихтайгаа болчихсон байсан боловч 2016 оны 8 сарын 27-ны өдрөөс эхлээд бие нь муудаад 28-ны 09 цаг 40 минутын орчим нас барсан юмаа. гэсэн мэдүүлэг /хх 28-29/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ооос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
Гэрч Г.Маас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 8 сарын 24-ний өдөр би Чингэлтэй 13 дугаар хороо сургуулийн 32-645 тоотод өөрийн гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байж байхад манай хашааны эзэн талийгаач Ча үл таних 3 эрэгтэй хүний хамт өдрийн 11 цаг болж байхад гаднаас портер маркийн мөн жижиг "Хонда сивик" маркийн автомашинтай хүмүүсийн хамт ирээд хашаагаа янзлана гэж ирээд хайрга, цемент зэрэг зүйлсийг хашаанд буулгаад портер маркийн автомашинаа явуулчихаад Ча ах 3 эрэгтэй хүний хамтаар хашааны гүйдэг хаалганы, замыг өргөж аваад дээшлүүлээд цемент цутгах ажил хийгээд, хашааны хаалгандаа гагнуур зэрэг бусад ажлыг хийж дуусгасан юм. ...Тэгээд уг хүмүүс ажлаа хийж дуусгаад 18 цагийн орчимд гаднаас 1 шил архи авч ирээд ууцгааж дуусаад, жижиг суудлын тэрэгтэй 3 эрэгтэй хүн явсаны дараагаар талийгаач нь намайг гэрлүү хүргээд өг ах нь чамд бензин хийгээд өгье гэж хэлээд гэрээс машинд сууж байхдаа Салхит орох ажилтай болчихлоо тийшээ очоод харья гэж хэлээд хойшоо салхит руу би өөрийн эзэмшлийн 00-00 УНЗ улсын дугаартай Мазда фамила маркийн автомашинтай өөрийн охин 3 настай Эмүжин нарын хамт явсан юм. Тэгээд би замдаа явж байхдаа Салхит мөн үү гэж талийгаачаас асуухад мөн мөн гээд жаахан яваад очлоо гэж хэлэхэд би экскаватор дээрээ очих гэж байгаа юм уу гэхэд "жолооч машин унаж яваад журмын хашаанд хийлгэчихээд авч өгөхгүй байна, очоод уулзаадхая гэж хэлж байсан" бөгөөд 7 буудлаас хойш Д постноос хойш ертөнцийн зүгээр зүүн тал руу эргээд төв засмал замаас 150-200 метр орчим яваад цагаан өнгийн төмөр хаалгатай айлын гадаа ирээд намайг байж бай би орчихоод ирье гэж хэлээд орсон юм.
Тэгээд гэрт орсоны дараагаар 2-3 минутын дараа талийгаачийн дуу нь чанга чанга дуугараад байхаар нь би өөрийн охиноо тэврээд араас нь уг айлруу явж ороход өөдөөс талийгаач нь өөрийн насны намхан нуруутай, цагаан үстэй хүнтэй хамт гарч ирээд хашаан дотор хоорондоо маргалдаж байсан юм. "Талийгаач нь уг хүнээс чи тэр машин авч өгөөч, 2-3 хоног болчихлоо хаана байгаа юм бэ гэж хэлэхэд, настай цагаан үстэй хөгшин нь чи өөрөө 70.000 төгрөгөө төлөөд аваа гэж хэлээд хоорондоо маргалдаж байгаад талийгаач нь уг хүнийг цохих гэхэд нөгөө өвгөн нь хүүхдүүдийн дэргэд хэрэггүй гэж хэлээд эргэсэн бөгөөд араас талийгаач нь хэлдэгээ хэлээд алхсан чинь, талийгаачийг уг настай өвгөн заамдаж аваад би чөлөөтөөр явж байсан шүү чи юу юм бэ гэж хэлээд Ча ахын гарыг нь холдуулаад цааш түлхэж унагаасан юм. Тэр үед уг настай өвгөн талийгаач гэдэс рүү нэг удаа гараараа харилцан бие биенийхээ хөл, гуя орчим хэсэг газарлуу өшиглөсөн, энэ явцад хойно байх гэрээсээ зүүн талд байх гэрийн орчимд очсон байсан юм. Тэгээд бие биенээ цохиж байхад тэр хашаанд байсан 2 монгол гэрийн аль нэгээс нь өөрийнх нь хүү бололтой залуу гарч ирээд хашаан дотроо тамхи татаад зогсож байсан юм.
...Талийгаач нь хашаанаас гарч ирээд жолооч талын суудал дээр суугаад, намайг нь сууж бай гэж хэлээд өөрийнхөө гар утсыг асаахаар нь би голын хайрцагнаас авч өгөхөд уг өвгөний эхнэрлүү нь залгаж машины талаар хэлнэ гэж байсан юм. Тэгээд утсаа аваад буцаад хашаа руу орохоор нь би араас нь орох гэхэд миний өөдөөс талийгааач гарч ирсэн. Тэгэхээр нь би гараад ирж байгаа юм байна гээд машиныхаа урд хаалгыг онгойлгоод суухад араас нь уг хашааны өвгөн олон юм яриад гарч ирээд, талийгаач нь бууж очоод уг өвгөнийг гэр рүү нь өшиглөж гэрээ налаад уг өвгөн унасан юм. Тэгээд би машинаас буугаад хашаа руу орох гэж байхад цаанаас нь өвгөний залуу бололтой дунд зэргийн насны залуу гарч ирээд талийгаачийг нүүрлүү нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд цохиод доош тонгойх үед би болиоч гээд хашаа руу явж ороход талийгаач нь газар унасан хэвтэж байсан бөгөөд талийгаачийг дээрээс дэвссэн бололтой, дахин дэвсэх гэж байхад нь болиоч гээд урдуур нь ороод салгасан юм. Би талийгаачийг газраас босгож байхад, уг өвгөн нуруу руу нь гараараа нэг удаа цохисон, тэгээд би талийгаачийг хашаанаас гаргаж аваад машиныхаа урд суулгаж 00-н цаасаар хамрын цусыг нь арчиж өгөөд тэгээд тэндээс хөдлөөд 10 орчим метр явахдаа талийгаач миний ар нурууны хавирга орчимоор өшиглөчихлөө хавирга хугарчихвуу яав ахыгаа гэмтэл хүргээд өгчих гэж хэлээд гэмтлийн эмнэлэгрүү явсан юм.
..Миний харахад уг М гэх өвгөн талийгаач 2 нь хоорондоо бие бие рүүгээ өшиглөж байсан юм. Талийгаачийн гэдэс рүү нэг удаа гараараа цохьсон. Сүүлд хүүхэд нь гарч ирээд нүүр лүү нь гараараа нэг удаа, дээрээс нь нэг удаа дэвсэж гэмтэл учруулсан. Түүний дараагаар салгаад гарах гэж байхдаа нурууруу нь М гэх өвгөн нэг удаа цохьсон юм. Талийгаачийн хамарнаас цус гарсан, мөн хавирга орчмоор өвдөөд байна гэж хэлж байсан юм. Өөрөөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан юм гэсэн мэдүүлэг. /хх 38-39/
2016 оны 9 сарын 30-ны өдөр дахин мэдүүлсэн: ..Баруун хойд талын гэрийн баруун талаас талийгаач, М 2 хэрэлдээд хашааны хаалга руу дөхөөд ирсэн. Талийгаач Мы нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход нь М нь "чамаас би айхгүй шүү би бөхөөр хичээллэдэг шүү" гээд талийгаачийн цамцны захаар баруун гараараа боогоод удалгүй минут ч хүрэлгүй өөрөө гараараа тавьсан. Тэгээд М нь "би машины чинь авч өгөхгүй машинаа өөрөө аваарай" гэж хэлчихээд гэр лүүгээ буцаад эргээд явчихсан чинь талийгаач араас нь очоод Мы баруун хөлний гуя руу нэг удаа өшиглөсөн чинь М нь эргэж хараад гараа атгаж байгаад гэдэс рүү нь нэг удаа цохьсон чинь талийгаач цохиулсанаасаа болоод нэг алхам хойшоо ухарсан. Талийгаач "машин аваад өгөөч" гээд араас нь явж байгаад талийгаач Мы гуя руу ахиж өшиглөхөд нь М нь өөрөөсөө холдуулаад цээж рүү нь түлхсэн. Тэр үед зүүн урд гэр жорлон 2-ын хооронд нэг залуу тамхи татаад зогсоод байсан тэр залуу талийгаач, М хоёрыг салгахгүй хараад зогсоод байхаар нь би тэр залууг Мд ямар ч хамааралгүй хүн юм байна талийгаачийг хүн зодсон асуудалд орчихож магадгүй гэж бодоод охиноо машиндаа үлдээгээд буцаад ортол талийгаач өөдөөс гараад ирэхээр нь би машиндаа ороод суусан чинь талийгаач урд талын суудал дээр суугаад "эхнэр лүү нь яриадхая" гэж хэлээд утсаа оролдож байгаад болиод утсаа хармаалаад буцаад хашаа руу орсон. Би араас нь ортол М нь өөдөөс нь гараад ирсэн, тэр 2 хоорондоо машинаа яриад л маргалдаад байсан. ..Талийгаач Мы цээж рүү нь гараараа цохиход М нь гэр налаад 2 хөлөө бага зэрэг нугалаад л доошоо суусан тэр үед зүүн урд гэр, жорлон хоёрын хооронд тамхи татаад зогсоод байсан залуу гэр тойрч гарч ирээд талийгаачийн хамар луу гараараа нэг удаа цохиход нь хамарнаас нь цус гараад талийгаач хамраа дараад доошоо тонгойсон чинь нөгөө залуу баруун талын бөөр буюу бүсэлхийнээс нь дээшээ баруун хөлөөрөө өшиглөсөн. М дээшээ өндийгөөгүй гэр налчихсан байснаа талийгаачийн нуруун дээр нь гараараа цохьсон. Би талийгаачийн араас нь тэврээд хашааны гарах үед хамараас нь цус гараад байсан.
..Талийгаачийг хүү нь цохих үеийг хашааны гадна талаас буюу хашааны хаалга хаагдах үед завсараар хараад л гүйгээд орсон. ...Мыхаас дөнгөж хөдлөөд 5-10 метр явж байхад талийгаач "ахынх нь баруун талын хавирга эвгүй байна хавирга хугарчихлаа гэмтэл хүргээд өг" гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх 40-41/
2016 оны 12 сарын 14-ны өдөр өдөр дахин мэдүүлсэн: .Талийгаач нь М гэж хүнтэй хэрэлдээд гараад ирсэн талийгаач нь чи тэр машин өвч өг 3 хоночихлоо шүү дээ гээд М руу дайраад байсан би тэгэхэд хажууд нь охиноо тэврээд зогсож байсан тэгсэн М нь хүүхдүүдийн дэргэд яах гээд байгаа юм хашааны хаалганы урд талын жижиг гэрийн баруун талд зогсож байснаа урагшаа алхсан тэгэхэд талийгаач араас нь машин авч өгөөч чи гээд араас цамцнаас нь татсан тэгсэн М нь машинаа чи өөрөө мөнгөө төлөөд ав би авч өгч чадахгүй гэж хэлсэн тэгснээ талийгаачийг чамтай үзвэл үзнэ шүү би чөлөөтөөр барилддаг гэж хэлээд эргээд талийгаачийг заамдаж барьж авснаа буцаагаад тавиад цааш өөрийнхөө гэрийн зүг алхсан тэгтэл талийгаач араас нь машин авч өг чи гээд алхаад очтол эргээд М нь талийгаачийн гэдэс рүү нь гараа атгаж байгаад нэг удаа нилээн хүчтэй цохьсон тэгэхэд талийгаач хойшоо нэг гишгээд ухарсан тэгснээ араас нь очоод Мы гуяруу өшиглөсөн эргээд М дайрхаар нь айсан байдалтай буцаж ухраад цаашаа болохоор нь араас өшиглөөд явсаар байгаад Мы амбаарын гадна очсон тэгэхэд миний зогсож байсан гэрийн урд талд бас нэг гэр байсан түүний зүүн урд талд нэг залуу зогсож байсан тэр одоо бодоход Мы хүүхэд байсан юм байна лээ тэгэхээр нь би эргээд хашаагаар гараад машин дээр очоод хүүхдээ машинд суулгаад би өвөөг нь аваад ирье гэж охиндоо хэлээд хашааны хаалгаар ороход талийгаач М хоёр хашааны хаалганы урд талын жижиг гэрийн баруун талаар над руу дөхөөд ирж байсан тэгэхээр нь за ирж байгаа юм байна гэж бодоод би эргээд хашааны хаалганы цаад талд гартал ард чимээ гарахаар нь эргээд хартал талийгаач Мыг цохьсон бололтой би нүүрлүү нь цохьчихлоо гэж бодсон М нь арагшаа гэр налаад арай унаагүй тогтсон тэгтэл Мы хүүхэд гэх залуу шорт подволк өмссөн залуу жижиг гэрийн араар тойрч гарч ирээд талийгаачийн нүүр хамарлуу нь нэг удаа цохьсон, тэгсэн талийгаач доошоо тонгойгоод зүүн гараараа хамраа дараад баруун гараараа газар тулаад 2 хөлөөрөө өвдөглөөд суусан тэгэхэд тэр залуу талийгаачийн баруун бөөрний дээд хэсэг рүү нилээн хүчтэй өшиглөсөн би тэгэхээр нь шууд хашааны хаалгаар гүйгээд ороход дахиад өшиглөх гэхэд нь болиочээ гэж хэлсэн цаанаас нь М нь хүүхдээ татаад авсан би ч очоод талийгаачийг татаж босгох гэтэл М нь талийгаачийн ар нурууруу гараа атгаж байгаад нэг удаа цохьсон тэгээд би талийгаачийг шууд машиндаа гаргаад суулгасан юм. Талийгаачийг машинд оруулаад суулгахад хамраас нь цус гарсан байсан нь урд сандлыг хойш налуулаад суулгахад хойшоо нэг налснаа шууд зүүн талаараа эргээд хажуулдаж хэвтсэн. Тэгээд хөдлөөд машин эргэх явцад миний хавирга хугарчихлаа шууд гэмтэл явъя ахыгаа гэмтэлрүү хүргээд өг гэж хэлсэн юм.
...Талийгаач Мы хүүхэд ХХ-т цохиулчихаад газар байхад нь би очиж татаж босгоход их зовиуртай байдалтай "яа.." гэж шаналсан дуутай босож ирсэн яг татаад босож байхад ар нуруун дээр нь М нь гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохьсон. М тэгэхэд ар нурууны гол орчим руу нь цохьсон гэсэн мэдүүлэг.
Гэрч Н.Э-ээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай нөхөр М талийгаач Д машиныг согтуугаар унаж байгаад цагдаад баригдаад талийгаачийн машиныг журмын хашаанд оруулаад Д машин авч өг гээд муудалцсан тэгээд манайд тэр хоёр хоорондоо зодолдоод хүү ХХ- тэр хоёрыг салгасан гэсэн. гэсэн мэдүүлэг. /хх 36/
Гэрч В.Х-гаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Үнэхээр гомдолтой байна. М гэж хүн миний ханийн амийг хөнөөсөн. Хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү. Талийгаачийг нас барсаны дараа оршуулгын урд өдөр Мы авгай гэх хүүхэн манайд ирж Мы өөрийнх нь гараар бичсэн "Би амь насанд нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Эмгэнэл илэрхийлэе" гэсэн утгатай бичиг 1.800.000 төгрөг манайд авчирч өгсөн гэсэн мэдүүлгэ. /хх 64/
Гэрч гэмтлийн эмч Г.Б-аас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 8 сарын 25-ны өдөр манай хавсарсан гэмтлийн тасагт Ча гэж хүн ирж хэвтэж байсныг үзэхэд цээжинд гуурс тавьсан байсан. Цээжний хөндийд тавьсан гуурсаар цусархаг шингэн гарсан байсан. Ча нь цээжний хөндийд олон хавирганы хугаралтай байсан. Баруун талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугаралтай, хавирганууд энд тэндээ хугарсан өвчтөний биеийн байдал хүнд байсан. ..Мэс засалд ороход цээжний баруун талыг нээж цээжний хөндийгөөс 600 мл цус соруулан авахад уушигны дээд болон доод дэлбэнд задарсан шарх байсныг оёдол тавьсан. 5, 7 дугаар хавирга хугарч цээжний хөндий рүү орсон байсныг хавирганы үзүүрийг тайрч мохойлсон. Эмнэлэгийн зүгээс авах ёстой арга хэмжээнүүдийг зохих журмын дагуу бид авсан. Гэтмлийн хүнд зэрэгтэй байсан. Манай зүгээс аврах боломж бага байсан. Өвчтөн өөрөө анх зодуулсан гэж ярьж байсан. Яаж зодуулсан тухайгаа тодорхой яриагүй гэсэн мэдүүлэг. /хх 78-79/
Шинжээч эмч Ц.Г-ыг байцаасан тэмдэглэл: ..Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх гэвэл цээжний баруун талд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй байсан. Өөр ил харагдах ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Талийгаач Чын биед 5-10 дугаар хавирганы шууд хугарал, 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн цус, хий хуралдалтын улмаас нас барсан. Өөрөөр хэлбэл хавирга хугарч цээжний хөндийрүү нэвтэрч орон уушиг руу орж уушгийг гэмтээснээс үхэлд хүргэх шалтгаан болсон. 5, 7 дугаар хавирга хугарч уушгийг гэмтээсэн байдаг. Энэ гэмтэл нь хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой байдаг. Харьцуулж үзэхэд хүний хөлөөр өшиглөхөд гарнаас илүү хүч үйлчилдэг болохоор хөлөөр 2 удаа өшиглөсөн байх илүү боломжтой гэсэн үг юм. Өвчний түүхээс харахад эмчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна.
..5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал байгаа, тухайлбал дан болон давхар хугарал байгаа болохоор манай комиссын гишүүд 2 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн. Үүнээс илүү олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй юм. гэсэн мэдүүлэг /хх 113-114/
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 1597 тоот дүгнэлт: Талийгаач Ч.Чын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, цээжний баруун талд суганы арын шугамаар 6 дугаар хавирганаас доош бүсэлхийн баруун дээд хэсгийг хамарсан 25x16 см том хэмжээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун уушигны дээд доод элбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, цээжний баруун талд уганы арын шугамаар 6 дугаар хавирганаас доош бүсэлхийн баруун дээд хэсгийг амарсан 25x1 бсм том хэмжээний цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтлийн улмаас нас аржээ. Эмнэлэгт эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн агууламж тодорхойлох боломжгүй. АВО системээр А2-р бүлгийн цустай байна. /хх 82-83/
Нэмэлт шинжилгээ хийсэн 1488 тоот шинжээчийн дүгнэлт: Талийгаач Ч.Чын биед учирсан цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, аруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий уралдалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан хүн хэдий хугацаанд амьд явах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдвэл зохих эмчилгээ бүрэн зөв хийгдсэн./хх 87-88/
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1563 тоот дүгнэлт: Талийгаачид цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 дугаар үйлчлэлээр үүсэж болно. Цээжний гэмтэл нь өшиглөх үед илүү үүсдэг. Цээжний баруун талд 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Талийгаач нь цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралдалтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэггүй байсан байна. ГССҮТ-д дөрөв хоног эмчлүүлсэн ба энэ хугацаанд үзлэг шинжилгээ хийгдэн цээжний баруун хөндийд хатгалт хийж гуурс тавих, цээжний хөндийг нээж урагдсан уушгийг оёх зэрэг мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн байна. Онош эмчилгээ зохих ёсоор хийгдсэн. Цээжний баруун талд тархмал цус хуралт байгаа нь хавирганы хугаралтай нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлээр үүсгэгдсэн байна. /хх 108-109/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн ¹390 дугаартай бүрэлдэхүүнтэй нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 597 тоот дүгнэлтийн бичлэгт талийгаач Ч.Чын баруун уушигны дээд доод дэлбэнгийн ар гадаргууд оёдол тавьсан шархтай.. ГССҮТ-ийн 23676 тоот өвчний түүхэнд бичигдсэн цээжний хөндийн хагалгааны бичлэгт: …5, 7-р хавирганы хугаралын үзүүр цээжний хөндий рүү гүнзгий цөмөрч орсон байсныг үзүүрүүдийг тайрч мохоолов.. гэсэн зэргээс үзхэд 5, 7 дугаар хавирганы хугарал нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн байх боломжтой байна. Талийгаач Ч.Чын баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, уушигны шарх цээжний хөндийн цус, хий хуралдалт, гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач Ч.Чын баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал гэмтэл нь баруун уушгины шарх, цээжний хөндийн цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал уушгины шарх, цээжний хөндийн цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэсэн байна гэсэн дүгнэлт /2хх 121-122/
Шүүгдэгч Э.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 116/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 117/, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны засаг даргын тодорхойлолт /1хх 203/, Ажил байдлын тодорхойлолт /1хх 208/, Э.Мгийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /1хх 210-213/, шүүгдэгч Э.Х-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 118/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 119/, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны засаг даргын тодорхойлолт /1хх 118/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх 219-228/, хохирлын баримтууд /1хх 4-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9, 48-53, 51/, Э.Мгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн ¹951 дугаартай дүгнэлт /1 хх 95-96/, Э.Хийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн ¹952 дугаартай дүгнэлт, Ч.Чын өвчний түүх /1хх 125-141/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ооос гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /2хх 126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2016 оны 8 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ар согоотын 00 тоот гэртээ амарч байсан шүүгдэгч Э.Мгийнд талийгаач Ч.Ча ирж “замын цагдаад журамлуулсан миний машиныг авч өг”, “надад одоо мөнгө алга, чи өөрөө ав” гэж маргалдан зууралдаж улмаар шүүгдэгч Э.М нь талийгаачийн цээж хэсэгт нэг удаа хөлөөрөө хүчтэй тийрсэн, шүүгдэгч Э.Х нь талийгаачийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж түүнийг өвдөглөн газарт суухад цээжний баруун хэсэгт нэг удаа хүчтэй өшиглсөн,
Талийгаач Ч.Ча, шүүгдэгч Э.М нар найзууд бөгөөд шүүгдэгч Э.М нь түүний автомашиныг хэрэг болохын өмнөх өдөр архи ууж согтуурсан үедээ жолоодож яваад цагдаад баригдан журамлуулсан, шүүгдэгч Э.Х нь шүүгдэгч Э.Мгийн дагавар хүүхэд бөгөөд тэдний маргааныг салгахаар очсон,
Талийгаачид цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдал, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсаны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М, гэрч Г.М нар талийгаачийг хэн, хаана нь хэдэн удаа, ямар байдлаар өшиглөсөн зэргийг мэдүүлж, шинжээч эмч Ц.Г-ын тайлбарласанаар талийгаач Ч.Чын баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарлыг шүүгдэгч Э.М, баруун 6-9 дугаар хавирганы хоёрлосон хугаралыг шүүгдэгч Э.Х учруулсан болох нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзээд үхлийн шалтгаан болсон баруун уушигны дээд, доод дэлбэнгийн урагдал нь аль хавиргануудын хугаралын улмаас үүссэн болох, баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, баруун 6-9 дугаар хавирганы хоёрлосон хугарал нь дан дангаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоолгохоор шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжээч томилсон.
Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Ч.Чын баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал, цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, уушигны шарх цээжний хөндийн цус, хий хуралдалт нь гэмтлийн хүнд зэрэг, баруун 6-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд баруун 5-10 дугаар хавирганы шууд хугарал гэмтэл нь баруун уушгины шарх, цээжний хөндийн цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал уушгины шарх, цээжний хөндийн цус, хий хуралдалт, цээжний баруун талд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж, энэ гэмтлийн улмаас талийгаач Ч.Ча нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 4 хоногийн дараа нас барсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлтээр шүүгдэгч нарын үйлдлийн улмаас талийгаачид учирсан гэмтлийг ялгаж салгаж дүгнэх боломжтой болж байна.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд тус тусдаа цохиж уг гэмтлүүдийг учруулсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь талийгаачийн автомашиныг журамлуулсанаас болж маргасан бөгөөд талийгаачийн зүй бус үйлдэл үүнд нөлөөлсөн тогтоогдсон байна.
Дээрхи байдлуудаас үзэхэд шүүгдэгч Э.М нь 2016 оны 8 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ар согоотын 00 тоот хашаандаа талийгаач Ч.Чыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан, шүүгдэгч Э.Х нь түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзээд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, тус тус хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.М нь анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ооос гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болсон, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал ар гэр, ам бүлийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял шийтгэл оногдуулан, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М, Э.Х нарын 2016 оны 08 сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 220 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Э.М, Э.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан, Хуацай овогт Э-ийн ХХ-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Э.Х нарын цагдан хоригдсон 220 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.
6. Шүүгдэгч Э.М, Э.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч шүүгдэгч Э.М, Э.Х нарт урьд цагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Н.БАЯРМАА