Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  даргалж, тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  аймгийн  сумын -р баг,  тоотод оршин суух, Д овогт Агийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн  сумын -р багт оршин суух, Б овогт Шын А холбогдох

1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 сарын 04-ний өдөр 139/2017/00346/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч А.Б, хариуцагч Ш.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сарын 16-нд Ш.Аюуш нь манайд ирж мөнгөний хэрэг болоод байна, 1000000 төгрөг хүүтэй зээлчих гэж хэлсэн. Ингээд 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Эхний үед алдаг оног хүүг нь өгч байснаа сүүлдээ хүү нь өсч байвал чамд хэрэгтэй биз дээ мөнгөний боломж алга гэсээр 2 жил шахам боллоо. Нийт 840000 төгрөг өгсөн. Хэрэв сар бүр 100000 төгрөгийн хүүг хүүгээс хүү тооцохгүйгээр бодох юм бол 2300000 төгрөг болно. Үүнээс 840000 төгрөгийг хасаад 1460000 төгрөг, үндсэн 1000000 төгрөгийг нэмээд 2460000 төгрөг болох байсан. Би өөрөө цалин болон малчны зээлтэй учраас хүү төлж явдаг. Хариуцагчийн тайлбартай танилцсан. 200000 төгрөг бэлнээр өгсөн гэж байсан. Тийм зүйл байхгүй, 200000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Тиймээс үндсэн мөнгө 1000000 төгрөгийг  гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

            Хариуцагч Ш.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 сард А.Боос 1000000 төгрөг зээлж авсан. Авах үед дэвтрийн булан дээр 1000000 төгрөг авлаа гэж гарын үсэг зурсан. Хоршооны дарга учраас олныг төлөөлж хоршооны ажил хөөцөлдөх гэж уг зээлийг авсан. Ингээд А.Бийн 5462018835 тоот дансанд 2015 оны 12 сарын 16-нд 200000 төгрөг, 2016 оны 07 сард 200000 төгрөг бэлнээр, 2016 оны 10 сарын 28-нд 400000 төгрөг, 2016 оны 01 сарын 22-нд 140000 төгрөг, 2017 оны 12 сарын 08-нд 100000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Удаа дараа уулзахад би хүү байхгүй гэж хэлж байсан. Нийт 1040000 төгрөг төлж барагдуулсан. Хаан банкны хажууд байхад 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өшөө ч мөнгө өгсөн гэж бодож байгаа. Миний хувьд энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй. Одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй. Төлбөр тооцоо дууссан гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч А.Б нь Ш.Ат холбогдуулан 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ш.Ань 2015 оны 11 сард А.Боос 1000000 төгрөг зээлж авсан. Нийт 1040000 төгрөг төлж барагдуулсан. Одоо ямарч төлбөр тооцоо байхгүй гэж маргажээ.

            Хариуцагч Ш.А нь нэхэмжлэгч А.Боос 1000000 төгрөг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн болох нь нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Ш.Ан өгсөн тайлбараар ноглогдож байна. /ХХ-3/

Хариуцагч Ш.А нь нэхэмжлэгч А.Бд 1040000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар 840,000 төгрөг А.Бд эргүүлэн төлсөн болох нь нотлогдож, үлдсэн 200,000 төгрөг буцаан төлсөн болох нь нотлогдохгүй байна. /ХХ-13-16/

Нэхэмжлэгч А.Б нь зээлийн гэрээг 2016 оны 11 дугаар сарын 16-наас 2017 оны 08 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн гэж тооцож Ш.Аын төлсөн 840,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, одоо үндсэн зээл 1000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ш.Ааас зээлийн хүүг нэхэмжлээгүй тул шүүх зээлийн хүүний асуудлыг шийдвэрлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ш овогт Ааас зээлийн төлбөрийн үлдэгдэл 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. .

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ааас 4850 /дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бид олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ