Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.П , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баарцаг овгийн Д.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725031013 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баарцаг овгийн Д.П , 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамжны 240а тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.П  нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад 14 настай Н.Х тай бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Н.Х  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Улаан хүрэн өнгийн машинтай нэг ах ирээд хүргээд өгье гэж хэлсэн. Тухайн үед би тэр ахад үгүй гэж хэлсэн. Эхлээд би тэр ахыг таниагүй ээ, дараа дахиж ирэхэд нь харахад тэр ах урьд нь намайг нэгээс хоёр удаа хүргэж өгсөн ах байсан. Тэр ах явснаас хойш би автобусны буудал дээр автобус хүлээж 3-5 минут орчим зогсоод байж байтал эргээд нөгөө улаан хүрэн өнгийн машинтай ах хүрч ирээд ах нь хүргээд өгье гэхээр нь би машин урд суудал дээр суугаад явсан. Тэгтэл 32-ын тойрог дээр маш их түгжрэлтэй байхаар нь тэр ах машинаа буцаж эргүүлээд гэр хорооллын замаар ороод явсан. Тэгээд гэр хорооллын замаар явж байхдаа тэр надад найз залуутай юу гэж асуусан би байхгүй гэж хариулж хэлсэн. Надаас танай хоёр найз эмэгтэй найз залуутай гэх мэт зүйл асууж байсан. Манай найз охидуудыг яаж таньдаг талаар би мэдэхгүй байна. …Тэр ах намайг бэлгийн харьцаанд орох уу гэж  надаас асуусан би тухайн үгүй за ч гэж хэлээгүй. Гэхдээ би бэлгийн харьцаанд орохыг сонирхож үзмээр санагдаад би машины урьд талын суудлаас буугаад хойд талын суудал руу орж суусан. Нөгөө ах бас жолоочийнхоо араас буугаад хойд талын суудалд суусан. Хойд талын суудалд сууж байхад тэр ах миний өмдийг тайлсан. Гэхдээ миний өмдийг зүгээр шувталсан бүгдийг нь тайлсан юм байхгүй. Тэгээд тэр ах хойд талын суудлын гол хэсэгт суугаад намайг дээрээ давхарлаж суулгаад миний бэлэн эрхтэн рүү тэр ах бэлэг эрхтнээ хийсэн, тэгэхэд миний бэлэг эрхтнээс цус гараад өвдөж эхлэхээр нь тэр ахад өвдөөд байна гэж хэлтэл тэр ах миний бэлэг эрхтэн рүү хийхээ больсон...” гэжээ /хх-25-26/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5866 дугаар дүгнэлтэд

“1, 2. Н.Х ын охин хальс 4, 6 цагийн түвшинд суурь хүрсэн шинэ урагдалтай, охин хальс хаван ихтэй, 3,9 цагийн түвшинд цус хуралттай, хярзан 6 цагийн түвшинд 0.4х0.2 см язралтай байна.

3, 4. Н.Х ын үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн байна. Үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно.

5. Н.Х  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

6. Н.Х  нь жирэмсэн биш байна” гэжээ /хх-37/.          

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58-59/, хохиролд нийт 7.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх 104/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 103/, прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан санал /хх 110/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.П  нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад 14 настай Н.Х тай бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.П ыг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.П  нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч нь баримтаар нэмж нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд хохирогчийн төлөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь “...цаашид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг дурдав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баарцаг овгийн Д.П ыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П ыг 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН