| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2017/00314/И |
| Дугаар | 358 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 358
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, самбуугийн гудамж-47 байрлах Мобиком корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сум, 3-р баг, одоо Сайнцагаан сумын 7-р баг Зам ангийн хашаанд түр оршин суух Харчин овогт Эрдэнэчулууны Ирээдүй /РД:ЗК94121419/-д холбогдох 330651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн 139/2017/00314/и индексийн дугаартай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30433097 тоот гэрээ байгуулан 94000031 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 330651 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ирээдүй нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-ий нэхэмжилж буй 330651 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Э.Ирээдүйгээс 330651 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК -ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10570 /арван мянга таван зуун далан/ төгрөгийн 50 хувь буюу 5285 /таван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг улсын төсвөөс, 5285 /таван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг хариуцагч Э.Ирээдүйгээс гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага 330651 төгрөгийг хариуцагч Э.Ирээдүй нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10570 /арван мянга таван зуун далан/ төгрөгийн 50 хувь буюу 5285 /таван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг улсын төсвөөс, 5285 /таван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг хариуцагч Э.Ирээдүйгээс гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА