Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/312

 

 

 

 

 

 

      2018         04            09                                         312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонх овогт Ганболдын Ганхөлөгт холбогдох эрүүгийн 1708 0102 90276 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр ысарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Г нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы  тоотод иргэн Б.Этай маргалдан дух тус газарт нь заазуурдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 09-ний 19 цагийн орчим найз У, Х...нарын хамт Эийн гэрт очсон. Тэгтэл гэрт нь найз М, Б, о нар хамт байсан....мөн дүү Наранзул түүний нөхөр Г байсан. Ингээд бид нар бүгдээрээ пиво ууцгаасан юм. Гэтэл Г.Г эхнэр Нгаа маргалдаад хэрэлдээд байхаар нь би гал тогоонд орж ирээд буцаад гаргах гэтэл Г гэнэт нэг заазуур гаргаж ирээд миний духан тус газар нэг удаа заазуурдчихаад гараад зугтаасан. Тэгээд манай найз М цагдаа...103 дуудлага өгсөн....Г.Г эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би болиулах гэтэл намайг үүдний кордорт заазуураар дух руу заазуурдчихсан. Манай найз охин М, Н, Г.Г нар байсан буюу манай найзууд дээд давхарт байсан...”

“...Г-т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-20),

2. Гэрч М.Нын (яллагдагчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай эгч найзуудынхаа хамт гэрт ирж хоноод архи уусан юм. Тэгээд би өглөө босоод ирсэн чинь нөхөр Г.Г нь байхгүй болчихсон байхаар нь дээд давхарт гараад харсан чинь эгчтэй хамт ирсэн хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Г.Гийг доод өрөөнд дуудаж оруулаад чи архи уулаа гэж хэлээд загнасан чинь Б.Э ах битгий маргалдаад бай, миний дүү одоо боль гэж хэлтэл Г.Г хөргөгчнөөс заазуур  аваад Б.Эрдэнэсайхан ахын дух руу заазуурдчихсан. Тэгээд Г.Г заазуураа аваад гэрээс гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

3. Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Одноо, Б.Э, Б, Хүслэн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо,  Хайрхан 2 дугаар гудамжны 142 тоотод манай гэрт ирээд тэр өдрөө байшингийн 2 давхарт бид нар архи пиво уугаад хоносон юм. Тэгээд манай дүү Номинзулын нөхөр Г.Ганхөлөг нь бид нар дээр ирээд хамт архи ууж сууж байхад нь эхнэр Номинзул нь хүрч ирээд загнаад хоорондоо маргалдаад байсан бөгөөд бид нар салгах гэтэл Г заазуураар Б.Эны дух руу заазуурдчихсан. Тэгтэл Б.Эрдэнэсайханы духнаас цус гараад байсан бөгөөд түргэн дуудсан...манай найз Б.Э Г.Г танихгүй урьд нь бие биенийгээ харж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10831 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны дунд хэсэгт босоо байрлалтай 6.5х0х3см оёдол тавигдсан шархтай, хоёр нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ:

1. Б.Эны биед духанд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

5. Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн эхнэр М.Н, хүүхдийн хамт хадмынхаа гэрт амьдарч байсан. ...М.Нын эгч М.Мын найзууд нь ирчихсэн байсан тэр дундаас Б.Э гэх залууг зүс танина...хамт байсан хоёр залууг нь танихгүй. Бид нар хамт архи уугаад сууж байгаад Хүслэн гэх залуутай би маргалдсан. Маргалдах шалтгаан нь манай хадмын амьдарч байгаа хашаад байсан байшинд тэд нар 2-3 хоног архи уугаад байсан би архи уугаад халаад тэндээс яв гэж хөөсөн юм шиг байгаа юм би өөрөө нилээн архи уусан согтуу байсан юм. ...Тэгээд маргаан дундуур Б.Э гэх залуу голоор нь ороод надтай маргалдаад байхаар нь үүдний шкафан дээр байсан нарийн төмөр байхаар нь барьж аваад толгой орчим газар нь нэг удаа цохичихсон. Тэгээд бид хоёрыг манай эхнэр салгаад намаг яв гээд би хувцсаа аваад Налайх явчихсан. ...би зүс таних Б.Эг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84),

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 7), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-52) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 66) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Г.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 142 тоотод, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас,  иргэн Б.Этай маргалдан шууд санаатай үйлдлээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөс хохирогчийн дух тус газарт нь заазуурдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Эрдэнэсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 09-ний 19 цагийн орчим...Г.Г эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би болиулах гэтэл намайг үүдний кордорт заазуураар дух руу заазуурдчихсан...”

- Гэрч М.Нын (яллагдагчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Г.Гг доод өрөөнд дуудаж оруулаад архи уулаа гэж хэлээд загнасан чинь Б.Эрдэнэсайхан ах битгий маргалдаад бай, миний дүү одоо боль гэж хэлтэл Г.Г хөргөгчнөөс заазуур аваад Б.Эрдэнэсайхан ахын дух руу заазуурдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Г.Г заазуураар Б.Эрдэнэсайханы дух руу заазуурдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10831 дугаар...ДҮГНЭЛТ:..1. Б.Эы биед духанд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

- Шүүгдэгч Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаан дундуур Б.Э гэх залуу голоор нь ороод надтай маргалдаад байхаар нь үүдний шкафан дээр байсан нарийн төмөр байхаар нь барьж аваад толгой орчим газар нь нэг удаа цохичихсон. ...Б.Э-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Э-ыг заазуурдсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба заазуурдуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ганцаараа ажилтай, Г.Г нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсанг болон түүний Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж байсан эсэх талаар баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хариуцлагыг 240 цагийг 600 цаг болгон хүндрүүлэн оногдуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэргийн эрүүгийн хариуцлагыг харгалзан гэдэг нь тухайн зүйл хэсэгт заасан ялыг тухайн хэмжээгээр нь оногдуулах хууль зүйн ойлголт бус бөгөөд тухайн ялын хэмжээг шүүхээс хөнгөрүүлэн болон хүндрүүлж оногдуулах хууль зүйн ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Г.Ганхөлөгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0102 90276 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шонх овогт Гын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ