Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0350

 

Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ц.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, гуравдагч этгээд Т.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийдвэртэй, Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ц овогтой Ц миний бие анх 1999 оны 8 дугаар сард Нисэхийн М-ийн даваан дээр хүмүүс газар авч, хашаа барьж эхлэхээр нь одоо 80 нас гарч байгаа өндөр настай хөгшин аав, ээж хоёртоо зориулж бусдын жишгээр албан ёсоор тухайн үед газрын туслах даамал байсан З.Ё гэж хүнээр газраа заалгуулан, хэмжилт хийлгүүлэн газар авч, хашаа барьж өгсөн ба улмаар миний бие 2000 оны 10 сард Герман улс руу явах болж, өөрийн төрсөн ах Цогтгэрэлдээ уг хашаагаа харж хандаж бай гээд захиж үлдээгээд явсан.

Ингээд ах Цогтгэрэл нь Моринд эзгүй хашаа байлгаад яахав, Цогоогийн барьж өгсөн хашаанд аав, ээж та хоёр Моринд амьдар гэснээр уг хашаанд миний аав ээж хоёр амьдрах болсон ба удалгүй тэр хавийн айлуудад албан ёсоор хаягжуулалт хийж, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, М-ийн 4 дүгээр

 

 

гудамж ** тоот  гэсэн хаягтай болсон. Хөгшин аав, ээж хоёр маань уг хашаандаа 2012 оны 6 дугаар сарыг хүртэл буюу бараг 12 жил орчим амьдарч байгаад биеийн байдлын улмаас хотод эмчилгээ хийлгэх болж, гэрээ буулган хотод амьдрах болсон.

Тухайн үед буюу 2002-2003 онд Монгол Улсын хэмжээнд анх удаа эдлэн газрын улсын анхны тоо бүртгэл явагдахад миний бие Монгол Улсад байхгүй байсан ба миний барьсан хашааны газрыг харж үлдсэн төрсөн ах Ц.Ц нь уг хашаа болон газрыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж, албан ёсны баталгаажуулалт хийлгэж авсан ба эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсыг бөглөж, Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн Балдорж гэж хүн баталгаажуулж өгсөн ба мөн 2003 онд “Кадастрын зураглал ба газрын төсөл”- ийн хүрээнд анхны кадастрын зургаа хийлгүүлж авч байсан.

Ингээд миний ах Ц.Ц нь албан ёсоор баталгаажуулалт хийлгэсэн газраа эзэмших эрхийн гэрчилгээ авах өргөдлийг 2 дахь удаагаа Хан-Уул дүүргийн газрын албанд 2003 оны 5 дугаар сард өгч гэрчилгээ гарсан эсэх талаар тус газрын албанаас хэд хэдэн удаа асуухад захирамж гараагүй байна, хүлээж бай гэсэн хариу өгч байсан атлаа, эдлэн газрын улсын тоо бүртгэлтэй миний газрыг тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлага, хүний нөөцийн даргаар ажиллаж байсан Т.Б нь өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн

О.Б хуйвалдан 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дүүргийн Засаг дарга Загджавын 96 тоот захирамжийг хууль бусаар ашиглан хавсралт, нэр байхгүй, Засаг даргын захирамжгүй болон тухайн үеийн Засаг дарга, Загджавын өмнөөс хэн нэгэн төлөөлж, гарын үсэг зурж 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Түдэв овогтой Батжаргалд газар эзэмших гэрчилгээг хууль бусаар олгосон байсныг Газрын гэрчилгээгээ хүлээж байсан миний бие дахин газрын гэрчилгээгээ хөөцөлдөж яваад мэдсэн. Хууль бусаар гэдгийг юугаар тайлбарлаж байгаа гэвэл

  1. Уг хашаанд бүхэл бүтэн айл амьдарч байхад Хан-Уул дүүргийн Газрын албаны мэргэжилтэн О.Болорцэцэг нь кадастрын зураг, хэмжилт хийхдээ миний аав, ээжтэй уулзаж, асууж лавлаагүй буюу мэдээгүй.
  2. Т.Б нь газар өмчилж авах өргөдлийн маягтыг 2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бөглөж, 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өргөдлийг дүүргийн бичиг хэрэг эрхэлсэн албан тушаалтан Памаасүрэн гэсэн гарын үсэгтэй 9 цаг 35 минут гэсэн 7 хуудас материалыг хүлээн авч, бүртгэл хяналтын картын 3399 дугаарт бүртгэж, Хан-уул дүүргийн Засаг даргад танилцуулахад Засаг дарга Загджав нь 2004 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
 

бүртгэл хяналтын карт дээр тухайн үеийн дүүргийн газрын албаны дарга байсан Д.Б-д судалж, танилцуул гэсэн цохолт хийсэн байхад Т.Б-ын газар хүссэн өргөдөл өгсөн өдөр буюу 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

О.Болорцэцэг нь кадастрын зураг хийж, мөн энэ өдөр Т.Б-д газар эзэмших гэрчилгээг эдлэн газрын тоо бүртгэлийн хуудасгүй, тооллогод бүртгүүлж хамрагдаагүй хүнд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан миний газрыг луйвардан Засаг дарга Загджавын гарын үсгийг хэн нэгнээр орлуулан төлөөлүүлж зуруулж, 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөртөө газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д олгосон байдаг. Иймд, маш их гомдолтой байна.

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны

өдрийн 96 тоот захирамжийг илт хууль бусаар зөрчиж Т.Б-д газар эзэмших гэрчилгээг хэн нэг нь захирамжгүй бичиж олгосон байдаг.

Миний хөгшин аав, ээж хоёр Иргэний нисэхийн ерөнхий газарт насаараа буюу 32-42 жил жирийн албан хаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Иймд, аав ээж хоёртоо зориулж алгын чинээ газарт хашаа барьж өгсөн нь түүнийгээ эрх мэдэлтэн, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл шийдвэрээс болж бусдад луйвардуулсан тул миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хүмүүст гомдолтой тул зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү. г Иймд, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот шийдвэрийг хууль

бусаар гуйвуулж, 2004 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Засаг дарга Загджав нь судалж танилцуул гэсэн цохолтыг хийсээр байтал 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Т.Б-д захирамжгүй газар эзэмшүүлэх гэрчилгээг олгосон шийдвэр, мөн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 34 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжийн Түдэв овогтой Батжаргалд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“...2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй ямар нэгэн зөрчилгүй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга 2003 оны 96 тоот захирамжаар зохион байгуулсан.

Иргэн Т.Б нь дээрх захирамжийн хүрээнд Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ - газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана...” гэж заасны дагуу 2004 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон газрын албанд хүсэлтээ гарган Хан-Уул дүүргийн ** дугаар хороо М-ийн 4 дүгээр гудамж ** тоот  хаягтай газрыг 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эзэмших эрхийн гэрчилгээг гэр бүлийн хэрэгцээнд 2 жилийн хугацаатай авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд тодорхой шаардлага хангасан газрыг нөхөн гэрчилгээжүүлэх ажлууд хийгдсэн болно.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжаар тус дүүрэгт бүртгэлтэй, тухайн газартаа газрын улсын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээ аваагүй болон гэрчилгээ шинэчлэх шаардлагатай иргэдийг нөхөн гэрчилгээжүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан байна.

Иргэн Т.Б-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийг үндэслэн маргаж буй газрыг эзэмшүүлж, нөхөн олговрын гэрчилгээ олгосон байх ба улмаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжаар уг газрыг гэр бүлийн гишүүдтэй хамтран өмчлүүлжээ. Газрын улсын тооллого бүртгэлийн дүнгээр маргаж буй хашааны газарт газрыг нөхөн гэрчилгээжүүлэх үед оршин сууж байсан иргэнийг шүүхээс тогтоосны дараа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжийн иргэн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох эсэх асуудлыг дахин акт гарган шийдвэрлэх боломжтой болно.

2008 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж гарсны дагуу хэргийн гуравдагч этгээд Т.Баас гэр бүлийн гишүүдийн газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх /шийдвэрээс хамтран өмчлөгч хасуулах/-ээр 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар газар өмчлөх шийдвэрийг Т.Б-ын нэр дээр шилжүүлэн өөрчилж, 4 дүгээр хавсралтаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 34 дүгээр захирамжийн Т.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн

 

байна” гэв.

Гуравдагч этгээд Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Ч.М, гуравдагч этгээд Т.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"...Гуравдагч этгээд Т.Б миний бие 2003 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, хүний нөөцийн хэлтэст ажиллаж байхдаа тус газрын “Нислэгийн стандартын хэлтэст” байцаагчаар ажиллаж байсан Д овогтой Г гэдэг хүнээс Хан-Уул дүүргийн ** дугаар хороо “М-ийн” 4 дүгээр гудамжны ** тоот  хашааны газрыг худалдан авсан.

Тухайн үед энэхүү газар /хашаа/ нь Д.Г агсны нэр дээр газар

'

эзэмших цагаан гэрчилгээтэй байсан бөгөөд тус дүүргийн 10 хороонд болон дүүргийн Газрын албанд хандаж газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар хууль ёсны өмчлөгч эзэн болсон юм.

Уг газар нь хоосон хашаа байсан ба миний бие гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг ч өөрийн орон сууцтай тул газар дээрээ амьдарч байгаагүй билээ. 2008 онд Д.Г агсны эхийн талын хамаатан садан болох Иргэний нисэхийн ерөнхий газрын өндөр настан Я.Д-ийн нөхөр М ХХК-ийн өндөр настан Ж.Ц гуай уг хашаанд дур зоргоороо нүүн ирж гэр барин хоёр жил гаран ганцаараа амьдарсан юм. Манай хашаа, танай хашаа гэж •У хэл ам болж, газрыг маань чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад янз бүрийн болзол нөхцөл тулгаж барьцаалах үйлдэл гарган түвэг удаж байгаад том хүү Ц.Гансүхийнхээ үгэнд орж 2011 онд хашааг чөлөөлж нүүсэн юм.

Гэтэл Цэрэндондог овогтой Цогтбаяр гэдэг хүн 2013 оны 5 дугаар сараас гэнэт гарч ирэн уг хашааны /газрын/ эзэн нь хэмээн өөрийгөө зарлаж удаа дараа хэл ам таталж ингэхдээ миний биеийг элдвээр гүжирдэн нэр хүндэд минь бүдүүлгээр халдаж, Хан-Уул дүүргийн Газрын албаны ажилтнуудыг надаас хээл хахууль авсан байна. Т.Б бол авлигач, луйварчин, албан тушаалаа ашиглан бусдын газрыг н.Болорчимэг гэдэг эмэгтэйтэй хуйвалдаж өөрийнхөө нэр %       дээр баримт бичиг бүрдүүлж авсан, одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж

байгаа, сургуульд явуулж өгнө гэж залилсан гэх мэтчилэн намайг гүжирдэн нэр хүндэд минь бүдүүлгээр халдаж бусдын өмнө гутаан доромжлоод зогсохгүй хашааны хаалга үүдийг гинжлэн түгжиж биднийг дотогш нь нэвтрүүлэхгүй болгох зэргээр хааж хорьсон зүй бус үйлдэл гаргаж байв.

Ц.Ц нь хууль бус үйлдлээ зогсоохгүй бүр миний өмчийн хашаанд 2013 оны 9 дүгээр сард дураар дайран орж гэр барьж бас барилга байгууламж барьж эхлэхэд миний бие үүссэн асуудлыг зохицуулалцахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл бичсэн ба тус хэлтсээс асуудлыг шалгаад иргэдийн хооронд үүссэн газрын маргаан байна. Эрүүгийн хэргийн нөхцөл байдал үүсээгүй тул цагдаагийн байгууллагаас шалгах боломжгүй байна. Газрын албандаа ханд гэсний дагуу хандвал шүүхэд хандахыг зөвлөсөн хариу өгсөн юм.

Миний бие энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн юм. Гэтэл хариуцагч иргэн Ц.Ц шүүхийн зарлан дуудах хуудсыг хоёр удаа авсан хэр нь шүүхэд ирэхгүй хүндрэл учруулж албадан ирүүлэх арга хэмжээ авсны үр дүнд шүүх дээр ирж хавтас хэрэгтэй танилцаж байсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул миний иргэний журмаар гаргасан нэхэмжлэл захиргааны маргаантай асуудлыг шийдвэрлэсний дараа иргэний шүүхэд хандах нь зүйтэй хэмээн хэрэгсэхгүй болоод байгаа билээ.

Ц.Ц гэдэг хүн уг газрыг огт эзэмшиж, ашиглаж байгаагүй бөгөөд харин түүний ах болох Ц.Ц нь хамаатны Д.Г-т худалдаж улмаар Д.Г нь надад уг газрыг худалдсан болохыг гэрчлэх гэрчүүд байгаа билээ. Түүнчлэн уг газар миний эзэмшлийн, өмчлөлийн газар болсныг нэг салбарт надтай хамт ажилладаг Ц.Ц-ын төрсөн ах нар Ц.Ц, Ц.Гансүх, эцэг Ж.Ц нар нь сайн мэдэж байсан, гэхдээ маргадаггүй байсан юм. Харин Ц.Ц нь өөрийн танил талаараа миний газрын хувийн хэргийг шүүж үзсэн ба хувийн хэрэгт хадгалагдсан байх ёстой Г агснаас хашааг зарахдаа үйлдсэн холбогдох баримт бичгүүд алдагдсан байна.

Би газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр 7 хуудас баримт хавсаргаж өгсөн байхад 2, 3 хуудас баримт нь алга болчихсон байгааг түүнтэй холбоотой гэж үзэж байна.

Миний бие Монгоп Улсын Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн ** дугаар хороо "М-ийн" 4 дүгээр гудамжны ** тоот  хашааны газрыг эзэмшиж, өмчилсөн бөгөөд тухайн үед хэн нэгний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөөгүй болно.

Иймд Ц.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Бд захирамжгүйгээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 34, 2012 оны 6 дугаар сарын 22-

 

 

 

 
 

ны өдрийн А/462 дугаар захирамжуудын Т.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нар давж заалдах гомдолдоо: Миний бие Ц.Ц нь нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ. Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Миний бие 1999 оноос уг газрыг эзэмшихээр хашаа барьж улмаар ХУД- ийн Газрын албаны газар зохион байгуулагч Балдоржоос 2003 оны 3 дугаар сарын 18-нд эдлэн газрын улсын тоо бүртгэлийн 00186301 дугаар хуудас /XX- ийн 12-р хуудас/ авч үүний дагуу Нийслэлийн газрын улсын бүртгэл тооллогын 186301 парселийн дугаарт бүртгүүлж ** тоот  хашаанд 572.8 метр квадрат газар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу ХУД-ийн засаг дарга 2003-04-25-ны өдрийн 96 тоот захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албаны дарга Д.Б-д, гэрчилгээжүүлэн баталгаажуулах ажилд шаардагдах хүн хүч, техник хэрэгслийг гаргаж ажлыг Нийслэл дүүргийн Газрын албадтай хамтран шуурхай зохион байгуулахыг Тамгын газрын дарга Г.Элдэвсүрэн нарт даалгасан байдаг юм.

Гэтэл тухайн үед эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас авч Нийслэлийн газрын улсын тооллого бүртгэлд бүртгүүлсээр байтал иргэн миний 7     хашаа барьсан газрын эзэмших эрхийг нь олгоогүйгээр үл барам 2004 оны 1

дүгээр сарын 19-ний өдөр иргэн Т.Б-д давхардуулан газар олгож газар эзэмших эрхэд ноцтойгоор халдсан. Т.Б-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр ХУД-ийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот захирамжаар газар олгосон тухай бичигджээ. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 96 тоот захирамж нь газар эзэмших эрх олгох захирамж огт биш бөгөөд дээр дурдсан тухайн дүүрэгт газар эзэмших иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах талаар зохицуулалт хийсэн захирамж юм. Тухайн захирамжид Т.Б-д холбогдох хэсэг ч гэж огт

 

 

 

байхгүй юм. Дээрх газар давхардуулан олгосон тухай баримт үндэслэлүүдийг шүүхэд гарган өгч, анхан шатны шүүх хуралдааны явцад ч тодорхой тайлбарласаар байтал анхан шатны шүүх үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

  1. Анхан шатны шүүх хуралдааныг 2014 оны 6 дугаар сарын 20-ны 10 цагт явуулахаар болж хурлын товыг мэдэгдсэн байтлаа хуралдааныг 09 цагт эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийг хуралдаанд оролцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авалгүйгээр нэхэмжлэгч Ц.Цийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж ЗХХШТХ болон нэхэмжлэгч миний хууль ёсны эрхийг зөрчсөн юм. Миний бие шүүх хуралдаандаа оролцохоор шүүхэд 09 цаг 45 минутад ирсэн боловч үүдний жижүүр шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн хэмээн шүүх хуралдаанд оролцуулаагүй юм.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаантай газрын 2005 оноос 2014 оны хооронд авсан сансрын агаарын зургийг нотлох баримтаар гарган өгч нотлох баримтаар шинжлүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх мөн хүлээн аваагүй. Зурган дээр иргэн Ц.Ц миний бие нь хашаа гэр барьж уг газраа амьдарч байсан нь тодорхой харагддаг бөгөөд хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт байсан юм. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “маргаан бүхий газарт иргэн Ц.Ц нь эцэг эхийн хамтаар 2002 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа тухай гэрч

З.Ё, Э.Оюунцэцэг нар нь мэдүүлсэн боловч гэрч Л.Буянтогтох, Г.Пүрэвхүү, Д.Дашдорж нарын мэдүүлгээр няцаагдаж байна” гэжээ.

Гэтэл гэрчийн мэдүүлгүүдийг чухам ямар үндэслэлээр энэ нь үнэн мэдүүлэг, энэ нь худал мэдүүлэг байна гэж үзэн үүний дагуу шийдвэр гаргаж байгаагаа тайлбарлаагүй бөгөөд энэ нь ч үндэслэлгүй шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Дээрх байдлуудаас харахаД анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасны дагуу анхан %     шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь

хангаж өгнө үү.

Жич: Давж заалдах шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь биеэр оролцох хүсэлтэй байна. Нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээж авч нотлох баримтаар тооцоогүй маргаантай газрын сансрын агаарын зураг болон анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт нийт 9 хуудас баримтыг хавсаргав.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад

 

үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цаас Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, М-ийн 4 дүгээр гудамж, ** тоот  хашааны 572 м.кв газрыг иргэн Т.Б-д эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль бус, уг газар Ц.Ц миний нэр дээр эдлэн газрын тоо бүртгэлээр бүртгэгдсэн тул би эзэмших эрхтэй гэж маргасан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг Хан-уул дүүргийн Засаг дарга 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 96 дугаар захирамжаар зохион байгуулсан байх ба энэ захирамж нь тухайлсан иргэнд чиглэж гараагүй, тухайн дүүргийн иргэдийн газар өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах, баталгаажуулах зорилготой гарсан, үүнийг үндэслэн иргэдэд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогджээ.

Гуравдагч этгээд Т.Баас маргаж буй газрыг эзэмшихээр 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргаснаар түүнд дээрх 96 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 8027/05278 тоот гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгосон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжаар тухайн газраа хуульд заасны дагуу Т.Б болон түүний гэр бүлийн 4 гишүүний хамт өмчилж авсан, мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжаар Т.Б-ын нэр дээр салгаж бүртгэгдсэн байх бөгөөд тухайн газрыг түүнд олгохоор шийдвэрлэхэд хэн нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, маргаантай газар байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс тухайн газрыг эзэмшихээр 2003 оны 5 сард дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж байсан, өргөдлийг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар холбогдох эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байгаагүй, өргөдөл нь бүртгэлд авагдаагүй, энэ нь баримтаар нотлогдоогүй тул тухайн газрыг бусдын газартай давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ц болон гуравдагч этгээд Д.Б нарын хэн аль нь тухайн газарт байнга амьдарч байгаагүйг үгүйсгэдэггүй, харин уг газар нь нэхэмжлэгч талын садан гэх Д.Г агсны эзэмшилд байсныг би худалдаж авсан гэх гуравдагч этгээд Т.Б-ын тайлбар, нэхэмжлэгч Ц.Ц гадаадад

 

сургуульд явуулж өгнө гэж Д.Г гэдэг хүнээр зуучлуулан Д.Б-д өгөхөөр тохиролцсон нь үнэн, гэхдээ сургуульд явуулаагүй, тухайн газарт манай аав, ээж 2001 оноос хойш байнга амьдарч байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын тайлбаруудаар маргаж буй газрыг хэн нэгний эзэмшилд байсан гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн 2005-2013 онуудын сансрын зургаас тухайн байршилд хэн нэгэн амьдарч байгаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын тухайн газарт байнга амьдарч байсан гэх тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс уг газар нь улсын тоо бүртгэлд түүний нэрээр бүртгэгдсэнээр түүнд эзэмших эрх үүссэн гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь эдлэн газрын улсын тоо бүртгэлийг тухайн газрыг Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулж болох газрын бүртгэлд оруулж буй газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа гэж ойлгох бөгөөд тоо бүртгэлд нэр бүртгэгдсэнээр газар эзэмших эрх үүсэхгүй, харин Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргаж, мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гарч, 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших гэрээ байгуулагдсанаар газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсэх бөгөөд энэ тохиолдолд 2004 онд анх гуравдагч этгээд Д.Б-д хууль ёсоор газар эзэмших эрх үүсэж, улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс түүнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, дээр дурдсанчлан маргаж буй газар хэн нэгний эзэмшилд байгаагүй нь 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн газрын байршлын кадастрын зургаар /ХУД-ийн газрын албаар хянуулсан/ нотлогдож байгаа тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдээр маргаж буй захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх хуралдааныг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт явуулахаар тов мэдэгдэж, тухайн өдрийн 9.00 цагт хийсэн. Нэхэмжлэгч Ц.Ц намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааныг мөн өдрийн 10.00 цагт явуулахаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, шүүх хуралдааныг 9.05 минутад эхлүүлсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц өөрөө оролцоод явах боломжтой гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх тул шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүх, шүүх хуралдааныг товлосон цагаасаа

 

өмнө эхлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Гэвч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

       
   

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.