Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар Улсын яллагч Ч.Сэлэнгэ Шүүгдэгч И.Сод-Эрдэнэ, Ө.Энхбат Шүүгдэгч И.Сод-Эрдэний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ Гэрч Т.Цэрэндорж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутан овгийн Өлзийсайханы Энхбат, Боржигон овгийн Ичинхорлоогийн Сод-Эрдэнэ нарт холбогдох 201614000151 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1.1.Шүүгдэгч Зуутан овгийн Өлзийсайханы Энхбат, 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эм си эс” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 8, хүүхдүүд, өвөө, эгч, эгчийн хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 22-31 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар УС84022357/

1.2 Шүүгдэгч Боржигон овгийн Ичинхорлоогийн Сод-Эрдэнэ, 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багийн 6-22-11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар ФБ82102076/

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч Ө.Энхбат нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 7-03 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ И.Сод-Эрдэнтэй маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар, 2

.2. Шүүгдэгч И.Сод-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 7-03 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ө.Энхбаттай маргалдан түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 1. Хохирогч И.Сод-Эрдэний “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад Энхболд, Цэрэндорж хоёр намайг дуудсан. Тэгээд бид гурав уулзаад Энхболдынд очиж хоол хийж замдаа авсан 1 шил архиа ууссан. Хоол бараг болж байсан чинь Энхболд надруу хутга далайгаад босоод ирсэн чинь Цэрэндорж тоглоом биш шүү гээд хутгыг нь тавиулсан. Тэгэхээр нь би Энхболд намайг алах санаатай юм байна гэж бодоод Цэрэндоржид явъя гэсэн чинь Энхболд найзыгаа уучлаарай гэхээр нь явахаа болиод архиа ууцгаасан. Архиа ууж дуусаад Цэрэндорж архинд явуулаад үлдсэн архиа ууж байсан чинь Энхболд унтаад өгсөн. Цэрэндорж намайг явах уу гэхээр нь жаахан унтаж байгаад явъя гэсэн чинь Цэрэндорж яваад би үлдсэн. Тэгээд шөнө унтаж байсан чинь гэнэт хүн өшиглөхөөр нь гайхаад сэрээд боссон чинь Энхболд намайг тэврээд авсан. Тэнд байсан өндөр залуу нүүрлүү цохьсон. Намхан залуу нь миний хөл рүү өшиглөсөн. Би орон дээр унасан чинь намхан залуу нь миний хоолойг боосон. Би хөдөлж чадахгүй байсан. Өндөр залуу нь болох Батмөнх нь миний үснээс зулгаагаад нүүр рүү цохьсон. Би гараа сугалж аваад миний хоолойг боож байсан Энхбатын нүүрийг маажсан. Хоолойг маань боогоод тавихгүй байсан учир нүд бүрэлзээд ирэхээр нь Энхбатын нэг гарыг хазсан. Тэгсэн гараа тавьсан. Тэгээд Энхбат босоод миний хавирга руу өшиглөсөн. Энхболд намайг тэврээд байхаар нь гарыг нь тавиулаад босох гэтэл Батмөнх нь миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би босож чадахгүй хэвтэж байхад дээрээс олуулаа өшиглөж цохиод байсан. Тэгээд хэсэг гайгүй болсон чинь Энхболд та нар хүн аллаа гээд болиулсан. Та нар намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь чи манай найзын гэрт шүлсээ хаясан гэж хэлсэн. Тэглээ гээд зодож байгаа юм уу гэсэн чинь хохино гэсэн. Тэгээд тэр хоёр унтсаны дараа Энхболд намайг явуулсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 35-р хуудас/ 2. Хохирогч Ө.Энхбатын “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим хамт ажилладаг хүмүүстэйгээ 5 дугаар хороололд бааранд орж пиво ууцгаасан. Баар хаахаас өмнө гарч дэлгүүрээс 1 шил архи авч гадаа ууцгаагаад салцгаасан. Би найз Батмөнхрүү ярьж хүргээд өгөөч гэсэн чинь удалгүй ирж авсан. Батмөнх Энхболд руу залгаж бид 2 гэрт нь очсон. Энхболдынд ороход баруун талын орон дээр нэг хүн унтаж байсан. Тэгээд Энхболд бид гурав пиво ууж байхад орон дээр унтаж байсан залуу өндийгөөд “юун хачин хоёр юм хаанаас олоод ирсэн юм бэ зайлуулаач” гээд байсан. Тэгээд хэвтчихээд толгойгоо өндийлгөөд шүлсээ 3. хаяад янз бүрийн юм яриад байхаар нь болиоч гэсэн чинь өөдөөс янз бүрийн юм ярьж байснаа босоод надруу дайрсан. Тэгэхээр нь би босоод барьцалдаад харилцан зодоон хийсэн. Энхболд босож ирээд дундуур орж салгасан. Гаднаас Батмөнх орж ирээд бид хоёрыг нэг нэгээр нь салгаад холдуулсан чинь зурагтай жааз хагалаад шилийг нь бариад надруу ална гээд дайрсан. Энхболд, Батмөнх хоёр бид хоёрыг ойртуулаагүй. Тэгээд толинд нүүрээ харсан чинь маажаад аймар болгочихсон байхаар нь цагдаа дуудна гээд Батмөнхөөр залгуулсан чинь нөгөө залуу битгий хэлээч намайг уучилаач гээд уйлаад гуйгаад байсан. Батмөнх хаягаа хэлж байснаа утсаа тасалсан. Тэгээд бид нар унтаж байгаад өглөө сэрэхэд тэр залуу ярьчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 30-р хуудас/ 3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл. /х/х-н 19-22-р хуудас/ 4. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. х/х-н 25-26-р хуудас/ 5. Орхон аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын төвийн дуудлага мэдээллийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /х/х-н 27-28-р хуудас/ 6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Ө.Энхбатын биед тархи доргилт, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /х/х-ийн 86-р хуудас/ 7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “И.Сод-Эрдэний биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, баруун хөлийн тавхайд цус хуралт, зүүн чихний дэлбээ, нуруу, баруун тохойд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /х/х-ийн 81-р хуудас/ 8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт. /х/х-ийн 86-р хуудас/ 9. “Далайван аудит” ХХК-ны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/74 дугаар тай эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /х/х-н 91-93-р хуудас/ 10. Гэрч Д.Энхболдын “Энхбат, Батмөнх бид 3 пиво уугаад сууж байтал Сод-Эрдэнэ юун гудамжны халтар юмнууд оруулаад ирсэн юм зайлуулаач гээд шүлсээ авдар луу хаясан. Гэтэл Энхбат түүн рүү уурласан тэгтэл Сод-Эрдэнэ босч ирээд түүнтэй барилцаж аваад хоорондоо зодолдоход нь Батмөнх бид хоёр салгатал Сод-Эрдэнэ зургийн жааз авч хагалаад Энхбатыг ална гээд дайрахаар нь Батмөнх бид 2 шилийг нь булааж аваад угаалтуур луу хаясан. Батмөнх цагдаа руу залгаад дуудлага өгсөн чинь Сод-Эрдэнэ битгий цагдаа дуудаач гээд гуйгаад байсан чинь 4. Батмөнх утсаа салгасан. Би ч гэсэн Батмөнхийг цагдаа дуудаад яахав гэсэн юм. Тэгээд бид унтаад өглөө 06 цагийн үед босоод дахиад хэрүүл хийж магадгүй гээд Сод-Эрдэнийг явуулсан юм” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 85-86-р хуудас/ 11. Гэрч Б.Батмөнхийн “Тэгээд бид гурав суугаад пиво ууж байтал нөгөө унтаж байсан залуу толгойгоо өндийлгөөд харж байснаа юун 2 хөгийн гар аваад ирсэн юм бэ зайлуулаач гээд байсан. Энхбат тар залууг унт унт гэж хэлсэн. Бид нэг их тоогоогүй. Тэгсэн чинь нөгөө залуу өндийж байснаа нус цэрээ хаяад байхаар нь Энхбат уурлаад болиоч гэж хэлсэн байсан. Би шээс хүрээд гарч 00 орох үед чанга чанга дуугараад байсан. Тэгээд намайг гэрт орж ирэхэд тэр 2 зууралдчихсан байж байсан. Энхболд салгах гээд дийлэхгүй байна гэхээр нь би хоёр тийш нь татаад салгасан. Тэгсэн Энхбатын нүүрийг маажчихсан, гарыг нь хазчихсан байсан. Салгасан чинь хэрэлдээд дайраад байхаар нь цагдаа дуудая гээд өөрийнхөө утсаар залгааад дуудлага өгөх гэсэн юм. Энд хүн агсан тавиад байна. Гээд Энхболдын гэрийн хаягийг өгсөн. Тэгсэн тэр залуу арай гайгүй болоод цагдаагаа болиулчих гээд уучлалт гуйгаад байхаар нь дахиж залгаад дуудлагаа цуцлах гэсэн юм гэсэн чинь яасан тоглоомтой юм гээд цагдаа утсаа тасалсан. Тэр залуу агсараад Энхболдын өвөө эмээгийн жаазтай зургийг хагалаад шилийг нь бариад чиамайг ална гээд Энхбатруу дайраад байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 58-59-р хуудас/ 12. Гэрч Т.Цэрэндоржийн “2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Энхболд над руу яриад Сод-Эрдэнэ намайг цагдаад өгчихсөн байна, уулзмаар байна, чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд Энхболд, Сод-Эрдэнэ нартай уулзаад явж байгаад Сод-Эрдэний гадаа сааданд суугаад ярилцсан. Сод-Эрдэнэ Энхболдод танай 2 найз яагаад намайг зодож байгаа юм бэ, чи намайг салгаж болно биз дээ гээд гомдоллоод байсан чинь Энхболд дуугүй сууж байснаа тэр 2 чамайг арай дэндүү зодчихсон юм аа. Би салгах гээд дийлээгүй. Та хоёр хүн аллаа шүү дээ гэсэн чинь тэр 2 больсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 70-р хуудас/ 13. Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /х/х-н 73-р хуудас/,

И.Сод-Эрдэнэ, Ө.Энхбат нарыг сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сод-Эрдэнэ нь “Энхболдын гэрт гэрч Цэрэндорж бид хоёр очиж, Энхболд хоёр архи уусан. Тэгээд намайг унтаж байхад Энхбат, Баянмөнх нар нь бүлэглэн зодсон. Би Энхбаттай харилцан зодолдсон. Энэ хүмүүс намайг сэрээж байгаад зодсон тэгээд би аргагүй байдлаас гарыг нь хазсан хамарлуу нь цохиж гэмтээсэн үйлдэл байхгүй надад цохих боломж байхгүй байсан” гэж мэдүүлэв. Шүүгдэгч Ө.Энхбат “би ажлаа тараад Батмөнхтэй хамт Энхболдын гэрт нь 1 том пиво аваад очсон. Тэгээд гэрт нь пиво хувааж уугаад сууж байхад Ц.Сод-Эрдэнэ нь танихгүй хүмүүс хаанаас оруулаад ирсэн юм бэ? наад хүмүүсээ 5. зайлуулаач гээд байхаар нь чамтай юм яриагүй шүү дээ гэхэд шүлсээ хаяад байсан. Тэгсэн чинь шууд босож ирээд надтай зодолдсон. Сод-Эрдэнэтэй өөр хүн зодолдоогүй” гэж мэдүүлэв. Шүүгдэгч И.Сод-Эрдэний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ “Д.Сод-Эрдэнэ нь 2016 оны 2-р сарын 26-ны өдөр Энхболдын гэрт архи уугаад унтаж байх үед хэрэг гарсан байдаг. Энэ гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын үед хэн аль нь мэдүүлэг өгдөг бөгөөд Энхбатыг цохисон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. И.Сод-Эрдэнийг гэрт нь унтаж байхад Энхболд гарыг маань барьсан байсан болохоор учраас би хөдөлгөөн хийх боломжгүй байсан. Батмөнх, Энхбат нар намайг зодож байсан. Энхбат нь миний хоолойг боож байхад нь гарыг нь хазаж тавиулахаас өөр арга байгаагүй гэж Сод-Эрдэнэ хэлдэг. Гарыг шинжилгээгээр үзүүлэхэд гарыг өөрийгөө хамгаалах үүднээс аргагүй байдлаар хазсан байдаг. Хэрвээ Сод-Эрдэнийг гэм буруугийн асуудлыг шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлээр хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан байгаа. Сод-Эрдэнийг гэм буруугийн асуудал тодорхой тогтоогдохгүй байгаа учраас цагаатгаж, эд зүйлд учирсан хохирол, эмчилгээний зардал зэргийг гаргуулж өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Энхбат нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 7-03 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ И.Сод-Эрдэнэтэй маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч И.Сод-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ө.Энхбаттай маргалдан зодолдож түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. И.Сод-Эрдэнэ нь “Эдгээр хүмүүс намайг бүлэглэж зодсон учир шалгуулах хүсэлтэй байна гэж мэдүүлж байгаа боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт И.Сод-Эрдэнэ нь “эмчилгээний зардал, хувцасны үнэ, тухайн үед 2 сарын турш ажил хийх боломжгүй байсан учраас 2 сарын цалин нийт 3 сая гаруй төгрөг нэхэмжилж байна” гэв. Ө.Энхбат нь “эмчилгээ ам тариа гээд зөндөө зардал гарсан. Ар гэрийн шаардлагаар ажлаа хийхээс өөр аргагүй байсан учир эмнэлэгт хэвтэж чадаагүй” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг судлаж үзвэл хохирогч И.Сод-Эрдэний ирүүлсэн баримтуудаас эм тариа авсан 20 000 төгрөгийн баримт, цээжний зураг авахуулсан 8 000 төгрөгийн баримт, хүрэмний үнэлгээ 300 000 төгрөг тус тус нотлох баримтын шаардлага хангаж байна. Бусад баримтуудыг шүүх үнэлэх 6. боломжгүй, баримтын шаардлага хангахгүй байна. Ажилгүй байсан 2 сарын цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үнийн дүн тодорхойгүй, нотлох баримтгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Ө.Энхбатын ирүүлсэн 1 хуудас 82 000 төгрөгийн эм тариа худалдаж авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Энхбатаас 328 000 төгрөг гаргуулж, хохирогч И.Сод-Эрдэнэд олгуулах, шүүгдэгч И.Сод-Эрдэнээс 82 000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Энхбатад олгуулахаар шийдвэрлэж, хохирогч И.Со-Эрдэнэ, Ө.Энхбат нар нь эмчилгээний бусад зардлаа, М.Сод-Эрдэнэ нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Тус эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар шилний хагархай, жааз 1 ширхэг, куртик 1 ширхэг хураагдан ирсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар дээрхи эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутан овгийн Өлзийсайханы Энхбат, Боржигон овгийн Ичинхорлоогийн Сод-Эрдэнэ нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч И.Сод-Эрдэнэ, Ө.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Энхбатаас 328 000 төгрөг гаргуулж хохирогч И.Сод-Эрдэнэд, шүүгдэгч И.Сод-Эрдэнээс 82 000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Энхбатад тус тус олгуулж, хохирогч И.Со-Эрдэнэ, Ө.Энхбат нар нь эмчилгээний бусад зардлаа, М.Сод-Эрдэнэ нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шилний хагархай, жааз 1 ширхэг, куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ө.Энхбат, И.Сод-Эрдэнэ нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС