Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/679

 

 

 

 

 

 

 

 

2020              10           16                                          2020/ШЦТ/679

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /ҮД: -/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Шовогт Т-ийн Э-т холбогдох эрүүгийн 2010016870876 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 23-ны өдөр - тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Т-ийн Э- /РД:-/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******- нь “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн 90-3-16 тоотод оршин суух иргэн Ж.Б-аас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны   тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч *******- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдлийнхээ дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

2. Хохирогч Ж.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Отгонмаа гэх найзындаа байж байхад түүний үеэл дүү болох *******-тай анх тааралдаж мэнд мэдэж танилцаж байсан. Тухайн үед манай найзын дүү гэх *******-т хандан Сүхбаатар дүүргийн газрын албанд таньдаг хүн байна уу гэтэл *******- нь надаа нэг таньдаг хүн байгаа гэсэн. Тэгэхээр нь эгчдээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд газрын гэрчилгээ гаргаж чадах уу гэтэл *******- нь тэгье нэг айлын газрыг 3.000.000 саяар гаргаж өгч чадна гэхээр нь би *******-ын Хаан банкны 5365046080 тоот дансруу 2 хувааж шилжүүлсэн. Түүнээс хойш гэрчилгээ гарсан талаар асуухад одоо гаргах гэж байна гэх зэргээр итгэл найдвар төрүүлж 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэгээд сүүлдээ утсаа салгаад алга болсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Би *******-аас 6.000.000 төгрөгөө хүлээн авсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14 х/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч *******-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч *******- нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шовогт Т-ийн Э-ыг бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******- нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР