| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00345/И |
| Дугаар | 368 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, С овогт Т Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын-р баг, тоотод оршин оршин суух, Т овогт Тгийн Г /РД:/-т холбогдох
3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 сарын 04-ний өдөр 139/2017/00345/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 сарын 22-ны өдөр Т.Гт 2000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн юм. Т.Г нь хашаа байшингийн ордерийг түр хугацаагаар барьцаанд тавиад хэзээ нэгэн цагт төлнө гээд уг мөнгийг бэлнээр авсан. Тухайн үед зээлийн гэрээ хийсэн юм. Гэтэл тэрээр 3 удаа хүү төлсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг барагдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрлээ. Тиймээс үндсэн зээл 2000000 төгрөг, анз 1000000 төгрөг, нийт 3000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагчаас 1000000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж 2000000 төгрөгөө авах саналтай байна гэв.
Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Таас 2015 оны 04 сарын 22-нд 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж авахаар тохирсон ба тэр өдөртөө 160000 төгрөгийг 4 сарын 22-ноос 05 сарын 22-ны хоорондох хүү гээд суутгаж аваад гар дээрээ 1840000 төгрөгийг авсан. 2015 оны 06 сарын 22-нд Т.Тд 160000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ үед би гэр бүлийн байдал тогтворгүй, нялх хүүхэдтэй, хүүхдээ хараад гэрт байгаа тул Т.Т ахаас хүү төлөх боломжгүй байна, сар бүр 160000 төгрөг төлье, үүнийг үндсэн мөнгөнөөс хасаад яваад байж болох уу гэхэд, өөрөө сардаа багтаагаад хуваагаад 160000 төгрөгөө өгч бай, тэгээд дараа нь болно гэж хэлсэн. Би 2015 оны 06 сарын 22-ноос 2015 оны 12 сар дуустал сар бүр 160000 төгрөгийг тасралтгүй өгсөн. Энэ хугацаанд энэ мөнгөнүүдээ бэлнээр болон дансаар заримыг нь өгсөн. Би 2015 онд нийт 1280000 төгрөг, Т.Тын 5450163396 тоот дансанд 2016 оны 07 сарын 07-нд 50000 төгрөг, 2016 оны 10 сарын 14-нд 20000 төгрөг, 2016 оны 12 сарын 20-нд 100000 төгрөг /Дгийн Аийн данснаас/, 2017 оны 03 сарын 13-нд 100000 төгрөг, 2017 оны 04 сарын 19-нд 50000 төгрөгийг өгсөн нь миний банкны хуулгаас харагдаж байна. Мөн би бэлэн мөнгө аваад Т.Тын дансанд хэд хэдэн удаа хийж байсан. Би энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгийг цувуулаад төлөөд дууссан, одоо өгөх тооцоо байхгүй гэж бодож байна. Анхнаасаа би сарын хугацаатай мөнгө зээлсэн, сарын дараа хүү төлөхгүй байхаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Т нь Т.Гт холбогдуулан 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2000000 төгрөгийг хариуцагч Т.Гээс гаргуулахаар өөрчилсөн болно.
Хариуцагч Т.Гнь анх зээлсэн мөнгийг хүүтэй нь төлж дууссан тул одоо мөнгө төлөх тооцоо байхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Т.Гт 10 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 2000000 төгрөг зээлсэн болох нь нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Т.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /ХХ-4 хуудас/ -ээр нотлогдож байна.
Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Т.Тд нийт 1280000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тайлбараар нотлогдож байна. /ХХ-14 хуудас/
Нэхэмжлэгч Т.Т нь 2000000 төгрөгийг сар бүрийн 8 хувийн хүүтэй зээлсэн гэж маргаж байгаа боловч дээрхи шаардлагыг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч Т.Гнь ..энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгийг цувуулаад төлөөд дууссан, одоо өгөх тооцоо байхгүй... гэж маргаж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гэрээний хугацааг 10 сар, хүүг 8 хувь гэж талууд тохиролцсон байх тул шүүх зээлийн гэрээний нөхцөлд дүгнэлт хийж үндсэн зээл 2000000 /хоёр сая/ төгрөг, хүү 160000 /нэг зуун жаран мянган/ төгрөг нийт 2160000 /хоёр сая нэг зуун жаран мянган/ төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Т.Тын хариуцагч Т.Ггээс хүлээн авсан гэж тайлбарласан 1280000 /нэг сая хоёр зуун хаян мянган/ төгрөгийг хасч тооцон хариуцагч Т.Гээс 880000 /найман зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Тын УТХ-д төлсөн 62950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.Гээс 880000 төгрөгөнд ноогдох УТХ болох 25670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Т.Гт шүүх хуралдааныг товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Тгийн Гээс 880000 /найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гээс 25670 /хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ