Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02151

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Т.Н ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гэрч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 10 сарын 23-ны өдөр Автобус 3 НӨҮГ-т жолоочоор ажилд орсон. Өмнө нь Автобус нэг ОНӨҮГ-т жолоочоор ажиллаж байгаад 2013 онд ҮЭ-ийн гишүүн, хороон дарга Н.Б-тай найз гэдэг шалтгаанаар ялгаварлан гадуурхагдсаар байгаад ажлаас халагдсан. Ингээд ажилгүй байж байгаад би Автобус-3 ОНӨҮГ-т Daewoo маркийн 03-68 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож сарын 908 303 төгрөгөөр цалин авч ажиллаж байтал Б.У намайг шалтгаангүйгээр ажилд гаргахгүй болсон. Яагаад ажилд гаргахгүй байгааг асуутал, Автобус-1-т ажиллаж байгаад халагдсан учраас шинэ дарга Д.Одонтунгалаг ажиллуулахгүй үүрэг өгсөн гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл ҮЭ-ийн хороо, дарга нарт хүсэлт гаргасаар байхад ажлаас халсан тушаал гаргахгүй байж, ажил хийлгэхгүй хохироож байна. Ямар ч тушаал шийдвэр гаргаагүй, дарга нар надтай уулздаггүй болно. Миний бие З.Т.Н ОНӨААТҮГ-ийн захиргаанд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр дээрх асуудлаар өргөдөл гаргасан.

 

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автобус 3 баазын жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ирүүлсэн. Уг тушаалтай огт танилцуулаагүй болно. Тиймээс ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох болгож өөрчилж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, НДД, ЭМД-т нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.У ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээж аваад бүхэлд нь эс зөвшөөрөөд дараах тайлбарыг гаргаж байна. Б.У 2009 онд автобус 1 компанид орж ажиллаж байгаад 2010 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж жолоодох эрх нь хасагдсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. 2011 онд дахин ажилдаа орсон боловч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул 2013 онд хөдөлмөрийн гэрээ цуцалж автобус 1 компанитай хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон. Автобус 3 компанид 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б/267 тоот тушаалаар ажилд томилогдсон. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/297 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.У автобус 3 баазад тухайн үед хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу анх ажилд орж байгаа хүн барьцаа мөнгөө тушаасан байгаа. Барьцаа мөнгийг тушаасан баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ үйл явдал нэгтгэл болохын өмнө болсон. Үүний дараа З.Т.Навтобусны 3 компани нэгдээд З.Т.Н үүсгэн байгуулагдсан. Энэ тухай хавтаст хэрэгт байгаа. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн З.Т.Н-ээс бэлэн мөнгө зарлагын баримтаар анх ажилд орохдоо тушаасан барьцаа мөнгөө буцааж авсан баримт байгаа. 200 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад дээр өөрөө гарын үсэг зурж мөнгөө өөрөө хүлээн авсан байдаг. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Анх ажилд орохдоо барьцаа мөнгөө тушаасан. Ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа талаар холбогдох хүмүүст хандаж байсан гэж байна. Хандаж байсан талаар нотлох баримт шүүгчийн захирамжаар гарсан хэдий ч манайх ийм ийм өргөдөл авагдаагүй байна гэдэг тайлбарыг, холбогдох өргөдөл гомдлын дэвтрийн хамт нотлох баримтын шаардлага хангуулж, шүүхэд өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Гэрч С.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тушаалыг танилцуулсан эсэхийг би сайн санахгүй байна. Танилцуулагдсан бол цаасаар үлдсэн байгаа. Бүх бичиг баримтыг жолооч нарт танилцуулдаг байсан. Барьцааг хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш буцаан олгодог гэв.

 

Хэрэгт байгаа болон ш хэлэлцэгдсэн , :

Б.У нь З.Т.Н ОНӨААТҮГ- холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч түүнийг эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор З.Т.Н ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, Автобус-1, Автобус-3 ОНӨААТҮГазар, Цахилгаан тээвэр НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлжээ. /77-79-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ гэснээр Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГазарт Автобус-1 ОНӨҮГазрын эрх, үүрэг хариуцлага шилжсэн байх тул эрх залгамжлагч гэж үзнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.У нь Автобус нэг ОНӨҮГ-т жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 12 сарын 10-ны өдөр ажлаас халагдаад 2014 оны 9 сарын 24-ний өдөр Автобус-3 компанид автобусны жолоочоор ажилд орсон бөгөөд мөн оны 10 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлж тус компанийн захирлын Б/297 дугаартай тушаал гарсан байна. / 80-82-р хуудас/

            Нэхэмжлэгч Б.У сүүлийн халагдсан тушаалыг өөрөө гардаж аваагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй тул тушаалын үндэслэл өөрөө хууль бус гэж маргаж байгааг үндэслэлтэй гэж үзэж хариуцагч тушаалыг тухайн үед танилцуулсан бичиг баримт байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой олдохгүй байгаа, Б.У нь ажилдаа орохдоо барьцаа болгож хураалгасан 200 000 төгрөгийг буцаан австттттнаас хойш ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэж байсан, өдий 3 жилийн хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тайлбарлан мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм.

            Учир нь Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.У нь Автобус-3 компанийн захирлын 2014 оны 10 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн Б/297 дугаартай тушаалыг гардаж аваагүйгээс шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, ажлаас чөлөөлөгдсөн эсэх, буцаж орох эсэхээ мэдэхгүйгээс хугацааг алдсан гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэж түүний гомдол гаргах хугацааг сэргээн тогтоов.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ажилтны гомдлыг хянан шийдвэрлэж дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан баримтууд, талуудын мэтгэлцсэн тайлбарыг үнэлсний үндсэн дээр дараах үндэслэлүүд тогтоогдож байна.

- Б/297 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон буюу ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсний дагуу нотолсон түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт Б.У-ыг ажлаас халсан тушаалыг хэзээ гарсан авч, танилцсан баримт байхгүй, мөн гэрч С.Б энэ талаар санахгүй байна, бүртгэл хөтөлдөг гэсэн мэдүүлгийг анхаарч үзлээ.

 

- Мөн барьцааны мөнгийг 200 000 төгрөгийг 2015 оны 1 сарын 10-ны өдөр хүлээн авсан тул ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдлөө гэдгээ мэдэх ёстой байсан гэсэн хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгч Б.У-ын Автобус 1 баазад ажиллаж байх үеийн барьцааны мөнгө хэвээр хадгалагдаж байсан. Иймд ажлаас халсан гэж бодоогүй. Энэ нь З.Т.Н-ийн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 4/2594 албан бичгээр нотлогдоно гэсэн тайлбар, тэрхүү баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд ажилтан Б.У-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан ажил олгогчийн буруу байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           

Харин түүний сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6-д зааснаар Б.У-ын сарын дундаж цалин хөлсийг 713 658 төгрөг гэж тооцон 2014 оны 10 сарын 23 наас 2017 оны 10 сарын 10-ныг хүртэлх хугацааны цалин 25 172 664 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас 130 696 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 59.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Уыг З.Т.НОрон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлс 25 172 664 төгрөгийг хариуцагч З.Т.Н Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, мөн хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамжийг төлж, бичилт хийхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч З.Т.Н Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 283 813 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.