Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00467

 

Ж.А, П.А, Д.А, Д.А,

Б.Б, Б.Б, С.Б, М.Б,

З.Б, Б.Б, Б.Б, Л.Б, Д.Б, Г.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр магадлалтай, 

Ж.А, П.А, Д.А, Д.А, Б.Б, Б.Б, С.Б, М.Б, З.Б, Б.Б, Б.Б, Л.Б, Д.Б, Г.Бнарын нэхэмжлэлтэй

“ЗТН” ОНӨААТҮГазарт холбогдох,

2013 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн, 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар  хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 87 803 219.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, С.Түмэн-Ундраа, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийт 11 иргэний 78 392 819 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Б.Б нас барсан, мөн Б.Б, Д.Б нар нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Олгогдоогүй байгаа мэргэшсэн зэргийн нэмэгдлийн хувьд авто тээврийн салбарын хэлэлцээрийн 2.1.12 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа. Зам тээврийн хэлэлцээр нь улсын хэмжээнд мөрдөгдөх гурван талт хэлэлцээр байсан. Энэ хэлэлцээрийг Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, зам тээврийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо гэсэн гурван байгууллага хамтран байгуулсан. Яамнаас, авто тээврийн нэгдсэн болгоод явуулсан байгаа. Үүний дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдлийг тухайн байгууллага олгох ёстой. Кондуктор нь өөрөө мэргэшсэн хүн ажиллах ёстой. Мэргэшсэн зэргийн үнэмлэхтэй байх ёстой. Жолооч, кондуктор хоёр заавал мэргэшсэн байх ёстой. Үүний дагуу бид мэргэшсэн зэргийн нэмэгдэл авна. Мэргэшсэн зэргийг хэрэгжүүлж ажил гэж зам тээврийн яамнаас Монголын тээвэр холбоо, авто тээвэр шаардсан байгаа. Тухайн байгууллага чиглэл ирвэл хэрэгжүүлж ажиллахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдэж байсан. Ажил хаялт 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болсон. Тэр үед Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлтэй тохиролцоо хийхдээ цаашид хэрэгжүүлж ажиллахаар тохирсны дагуу мэргэшсэн зэргийг шаардаж байна. Ж.Ат 1 870 152 төгрөг, П.Ат 2 113 962 төгрөг, Д.Аад 2 212 695 төгрөг, Д.Ад 2 265 899 төгрөг, Б.Бд мэргэшсэн зэрэг байхгүй, Д.Б татгалзсан, С.Бад 2 070 381 төгрөг, Г.Б, М.Б нарт байхгүй, З.Бд 2 205 679 төгрөг, Б.Бд 1 993 964 төгрөг, Л.Бд 1 886 937 төгрөгийг тус тус шаардаж байна. Уг дүнг ЗТНээс гаргасан цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээс бодож гаргасан. Үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр цалин дээр бодогдож гардаг. Ур чадварын нөхцөлийн нэмэгдэл байгаа. Ур чадвар нь 2013 оны 4 сараас эхлээд 2016 оны 4 сар хүртэлх хугацаа хамаарч байгаа. Үндэслэл нь 2013 оны 2 сарын 5-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т зааснаар нэхэмжилж байгаа. Энэ нь 2013 оны цалин хөлсний журамд заасан. Хүнд нөхцөл тогтоогдсон бол цалингийн нэмэгдэл олгоно гэж байгаа тул Ж.Ат 1 555 043 төгрөг, П.Ат 1 742 971 төгрөг, Д.Аад 1 864 682 төгрөг, Ад 1 856 924 төгрөг, Бд 1 842 335 төгрөг, Бд 1 789 110 төгрөг, Бд 1 706 110 төгрөг, Батцэрэнд 1 475 965 төгрөг, Бд 1 862 171 төгрөг, Бд 1 657 423 төгрөг, Бд 1 625 203 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Үүнийг зорчигч тээврээс ирүүлсэн цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээс үндсэн цалингийн 15 хувиар бодсон. Удаан жилийн нэмэгдэл дотоод журмын 10.1.4-т заасан байгаа. Ур чадвартай ажиллахад нөхцөлийн нэмэгдэл хамаардаг. Кондуктор нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалд зааснаар хүнд нөхцөлд хамаардаг. Энэ заалтаар нийслэлийн нийтийн тээвэр, том оврын автобус, тухайн тээврийн жолооч, кондуктор, цахилгаанчин, дугуй нөхөгч, акумлъторчин, үйлдвэр засварчин, цахилгаан мотор ороогч, машины эд ангийг угааж засдаг засварчин, будагчин, урсгал засварын засварчин эдгээр хүмүүс нь хүнд нөхцөлд багтана. Удаан жилийн нэмэгдлийг жилд нэг удаа өгдөг. Тухайн байгууллагад анх хэдэн онд ажилд орсноос хойш 2013 оны цалин хөлсний журмын 5.3.3-т зааснаар удаан жилийг жил бүрийн 10 000 төгрөгийг 5-с дээш жил ажилласан хүнд олгодог байгаа. Ж.А 24 жил ажилласан тул 240 000 төгрөг, П.А 6 жил ажилласан тул 60 000 төгрөг, А 13 жил гээд 130 000 төгрөг, Бд 11 жил гээд 110 000 төгрөг, Г.Б5 жил гээд 50 000 төгрөг, Б 6 жил гээд 60 000 төгрөг байгаа. Үр дүнгийн шагналт цалин нь хамтын гэрээний 4.7 дугаар зүйлд зааснаар нэг сарын дундаж цалинг бууруулахгүй байхаар, дундаж цалин гэдэг нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 онд гарсан 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан 7А-д зааснаар дундаж цалинг тодорхойлж нэхэмжилж байгаа. 2015 оны үр дүнгийн шагналт цалинг 10-12 дугаар сарын дундаж цалингаас бодож гаргасан. 2016 оны 1 сарын 27-нд үр дүнгийн шагналт цалинг алдагдалтай ажилласан гээд өгөөгүй. Үүнийг нийслэлээс тодруулахад тухайн байгууллагад алдагдал гарвал машин цагийн зардлаар санхүүждэг байгаа. Хэрэв энэ зардлаас мөнгө дутвал Нийслэлийн зорчигч тээврээс мөнгө олгодог. Нэг автобусны зардал 32 900 төгрөг. Энэ хөлсөнд бүх байгууллагын зардал хөлс нь багтаж байдаг. Үр дүнгийн цалин мөн машин цагийн зардалд бас багтаж байгаа. ЗТН нь машин цагийн зардлаар санхүүждэг бөгөөд үүнийг нийслэлийн өмчийн газраас зөрүүг нь тогтоодог байгаа. Ж.Ат 551 900 төгрөг, П.Ат 547 848 төгрөг, Аад 551 900 төгрөг, Ад 507 842 төгрөг, Бд 526 225 төгрөг, Бд 547 848 төгрөг, Бд 551 900 төгрөг, Б 512 422 төгрөг, Батцэрэнд 702 317 төгрөг, Бд 532 033 төгрөг, Бд 607 092 төгрөг, Бд 518 566 төгрөгийг нэхэмжилж байна. Үр дүнгийн шагналт цалин машинт цагийн зардалд ордог учраас алдагдал байдаггүй. Илүү цагийн хөлс нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл байгаа. Цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээр илүү ажилласан цагийн хөлсийг шаардаж байгаа. Илүү цагийн олгосон хөлсийг 0.5 хувиар, олгоогүй цагийн хөлсийг 2 хувиар тооцож байгаа. Үндсэн цалингаас цагийн хөлсийг 2 дахинаар бодож байгаа. Үндсэн цалингаа сарынхаа хоногтоо хуваачихдаг. Тэгээд нэг цагийн хөдөлмөрийн хөлс гарч ирнэ. Сард ажиллах ёстой цагтаа хуваана. Тэгээд цагийн хөдөлмөрийн хөлс гарна. Цагийн хөдөлмөрийн хөлсөө илүү цагийн хөлсдөө хоёр дахин үржиж Ж.Ат 76 945 төгрөг, П.Ат 29 060 төгрөг, А 7 808 төгрөг, Ад 14 218 төгрөг, Бд 20 070 төгрөг, Д.Бд 74.178 төгрөг, Бдад 109 691 төгрөг, Г.Бд 48 848 төгрөг, Батцэрэнд 127 020 төгрөг, Бд 105 429 төгрөг, Бд 54 632 төгрөг, Бд 85 728 төгрөгийг нэхэмжилж байна. Цомхтголоор 156 хүнийг ажлаас халсан, зарим нь тэтгэвэрт, зарим нь ажлаас халагдсан. ЗТНд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүтэц орон тоонд мөнгө хураагч гэсэн ажлын байр байна гэж шүүхэд авчирч өгсөн. Хамтын гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар цалин хөлсний журамд бүх цалин ирсэн учраас нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын дундаж цалинг энэ ажилласан жилд үржүүлэн тооцон Ж.Аь 6 243 986 төгрөг, П.Ат 3 673 400 төгрөг, Аад 6 148 375 төгрөг, Ад 1 224 466 төгрөг, Баянжаргалд 3 042 117 төгрөг, Бд 2 330 608 төгрөг, Д.Бд 1 791 666 төгрөг, Бдад 4 174 400 төгрөг, Г.Бд 2 403 961 төгрөг, Батцэрэн тэтгэмжээ авсан, Бд 3 576 670 төгрөг, Бд 2 448 933 төгрөг, Бд 3 171 780 төгрөгийг нэхэмжилж байна. Энд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ч үйлдвэрчний эвлэлийн хороогоор маргаад өнөөдрийг хүртэл явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Цаашид хуулиа мөрдөж ажиллах нөхцлийн нэмэгдэл хөөн хэлэлцэх хугацаан дээр яригдана. 3 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байгаа. Удаан жил, үр дүнгийн цалин 3 сарын хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан байгаа. Цомхтголын мөнгө нь 2016 оны 1 сарын 16-ны өдөр анх цомхтголын мөнгө гаргуулахаар хандсан байгаад түүнээсээ татгалзаж 2018 оны 9 сарын 21-ний өдөр Нийслэл Улаанбаатар бүтэц орон тооноос шалгагч гэсэн цомхтгол явагдсан байна гээд үүнийг сэргээж шийдвэрлүүлэхээр шүүгч 8 сард захирамж гаргаж байсан тул цомхотголыг бас хугацаандаа гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй нэр бүхий 14 шалгагчийн нэмэгдэл цалин бүхий 6 шаардлагатай иргэний хэрэгт тайлбар гаргаж байна. Жагсаалтын дагуу 14 шалгагчаас Бямбажаргал, Д.Б, Баярмаа гэсэн 3 хүн үндсэн бүх 6 төрлийн шаардлагаасаа татгалзсан байх тул үлдэх шалгагч нарын шаардлагад тайлбар хэлье. Ж.А 2016 оны 3 сарын 1-ний өдрийн Б/248 тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. П.А 2-р баазад ажил үүргээ гүйцэтгэж байна. А 1-р баазад ажиллаж байгаа, Алтантуяа нь 2-р баазад ажиллаж байна, Б 2017 оны 9 сарын 5-ны өдрийн Б/7903 тоот тушаалаар ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байгаа. Бд 1-р баазад ажиллаж байна. Г.Б1-р баазад ажиллаж байна. Батцэрэн 2015 оны 10 сарын 1-ний өдрийн Б/1436 тоот тушаалаар харилцан тохиролцсон учир ажлаас чөлөөлсөн байгаа. Б нь 2-р баазад ажиллаж байна. Б 2-р баазад ажиллаж байна. Б 1-р баазад ажиллаж байна. 14 шалгагчаас нэг шалгагч тэтгэвэрт, нэг шалгагч өвчний улмаас, нэг шалгагч харилцан тохиролцсон, нэг шалгагч нас барсан, хоёр шалгагч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа тул үлдэх шалгагч нар хөдөлмөрийн гэрээтэйгээ ажил үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр үлдсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа шалгагч нар нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа хариуцагчийн гаргаж өгсөн ажиллаж байгааг тодорхойлсон тодорхойлолтоор өнөөдрийг хүртэл ажиллаж болох нь нотлогдоно. Нэгдүгээр шаардлагад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хүн бүрээр нь дурдсан тул үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухай хуульд 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан байгаа. Үүнд цалин хөлсөнд үндсэн цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал багтахаар хуульд зохицуулсан байдаг. Уг хамтын хэлэлцээрийг хариуцагч байгууллага татгалзаж байгаа. Хамтын хэлэлцээрийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгө бололцоо, жолооч, засварчдын мэргэжлийн ур чадвар, ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт, үр дүнг харгалзан автомашины жолоочид дараах нэмэгдэл, шагнал урамшууллыг олгож болно. Нэмэгдэл хөлсний хувь хэмжээ олгох журмыг байгууллагын захиргаа буюу үйлдвэрчний эвлэл хамтран батлан шийдвэрлэнэ гэсэн байна. Хэлэлцээрт заасан 2014 оны 1 сарын 22-ны өдөр хамтын гэрээнд өөрчлөлт орсон байдаг. Уг гэрээ 2013 оны 2 сард хамтын хэлэлцээрт заасан үндсэн цалингийн 20 хариуцагчийн хувьд ногдох нэмэгдлийг олгоё гэсэн тохиролцоо бидний дунд хийгдээгүй учраас манай байгууллагаас шаардах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон илэрхий үйл баримт байгаа. Энэ нь 4-р хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 5 сарын 24-ны, 2018 оны 12 сарын 24-ны өдрийн шийдвэрээс харагддаг. Дараа нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нийт 14 шалгагчтай холбоотой 4 хавтас хэрэг байгаа. Энд хүн болгоны цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгсөн. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн гарын үсэгтэй тодорхойлолт байгаа. Байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй учир шүүхээр хандаж шийдвэрлүүлнэ гэсэн утгатай. Энэ үндэслэлийг гаргаж байгаа юм чинь эрх зүйн үндэслэлийг мэднэ. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэж байна. 2016 оны 1 сарын 18-нд цомхотголтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаад мэргэшсэн зэргийн нэмэгдлүүдийг 2016 оны 10 сарын 27-нд шаардлагаа өөрчлөн гаргахдаа гаргасан байдаг. Хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг боловч үндэслэлгүй болох нь эдгээр баримтуудаар няцаагдаж байгаа. Хоёр дахь шаардлага болох ур чадварын нэмэгдэл цалинг хамтын гэрээний 4.2 дугаар заалтыг үндэслэж шаарддаг. Энд ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг сар бүр олгоно. Ингэхдээ мэргэшлийн зэргийн нэмэгдэл, ур чадварыг харгалзан байгууллага дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөг болгохоор үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энд урьдчилсан нөхцөлийг заасан буюу байгууллага дотор мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг мөрдлөг болгохоор байх бөгөөд үүнд цалин хөлсний журмыг баримтална. Тухайн үед 13-14 хүний асуудлыг ярьдаг. Энэ автобус нэгийн цалин хөлсний журмын 5.5.1, 5.5.2-т зааснаар ур чадварын нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний ажилтан, тоног төхөөрөмжийн засварчдад олгоно, зэргийг мэргэшлийн байгууллагын үнэмлэх, зэрэг тогтоох шийдвэрийг үндэслэж тогтооно гэж заасан. Тэгэхээр энэ журамд шалгагчийн ажлын байр тусгагдаагүй тул нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа ижил буюу энэ шаардлагыг 2016 оны 10 сарын 27-нд гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрсэн байна. Дараагийн шаардлага нь хамтын гэрээний 4.7 дугаар зүйлд зааснаар үр дүнгийн нэмэгдэл цалин шаарддаг. Байгууллага нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 220 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ тогтоолоор нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага өмчид үйлдвэрийн ажиллагсдад үр дүнгийн шагнал олгох журмыг баталж, 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан. Журмын хэрэгжилтийг мэдээж хангаж ажиллана. Журмын 2 дугаар зүйлд үр дүнгийн шагнал урамшууллыг олгох санхүүгийн эх үүсвэрийг нэрлэсэн байдаг. Байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа. Байгууллагад дээрх тогтоолд заасан санхүүгийн эх үүсвэр байгаагүй учир олгоогүй байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шаардлага байгаа. Түрүүн хэлсэн хөөн хэлэлцэх хугацааны тайлбартай ижил. Удаан жилийн нэмэгдэл олгох шаардлагын тухайд байгууллагын цалин хөлсний журмын 5.3.3-д зааснаар нэхэмжилдэг. Эвлэрлийн санал дээр бид удаан жилийн шаардлагыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй учир бид тайлбараа эс зөвшөөрч гаргана. Удаан жилийн нэмэгдлийг олгоогүй үндэслэл мөн адилхан санхүүтэй холбоотой. Өмнөх жилүүдэд тушаал гарч удаан жилийн нэмэгдэл олгож байсан бөгөөд олгоогүй шалтгаан нь НИТХурлын 2014 оны 220 дугаар тогтоолтой холбоотой. Мөн үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл хоёрын хөөн хэлэлцэх хугацаатай тайлбар ижил байна. Ажлаас халагдсан цомхтголын тэтгэмжийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг шаардахдаа 2014 оны 1 сарын 22-ны хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-г үндэслэдэг бөгөөд энд ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх. Тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэлээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоо цөөрсөн бол ажилласан жилээс нь хамаарч тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан. Нэхэмжлэлд нэр дурдагдсан 11 шалгагчаас Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, өндөр насны тэтгэвэрт гаръя гээд. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн кондуктор нарын ажлын байрыг өөрчлөх тухай тушаал гарснаар бусад нь ажил үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Илүү цагийн хөлсний тухайд Алтанцэцэгт 76.945 төгрөг, П.Ат 29.060 төгрөг, Аад 7808 төгрөг, Ад 14.218 төгрөг, Бд 20.070 төгрөг, Бдад 101.056 төгрөг, Г.Бд 48.848 төгрөг, Батцэрэнд 127.020 төгрөг, Бд 105.429 төгрөг, Бд 54.632 төгрөг, Б 85.728 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Бд дээр зөрүүтэй буюу ажиллах ёстой цаг нь 1832, ажилласан цаг нь 1866 цаг байсан. Дээрх шаардлагаас илүү цагийн олгогдоогүй хөлсийг зөвшөөрч бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас илүү цагийн хөлсөнд Ж.Ат 76 945 төгрөг, П.Ат 29 060 төгрөг, Д.Аад 7 808 төгрөг, Д.Ад 14 218 төгрөг, Б.Бд 20 070 төгрөг, С.Бад 101 056 төгрөг, Г.Бд 48 848 төгрөг, М.Бд 127 020 төгрөг, З.Бд 105 429 төгрөг, Б.Бд 54 632 төгрөг, Л.Бд 85 728 төгрөгийг, удаан жилийн нэмэгдэлд Ж.Ат 240 000 төгрөг, П.Ат 60 000 төгрөг, Д.Аад 70 000 төгрөг, С.Бад 60 000 төгрөг, Г.Бд 50 000 төгрөг, З.Бд 60 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 182 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Б, Д.Б нар нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 2 193 804 төгрөгнөөс уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 549 914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас 33 609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01469 тоот шийдвэр. Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 тоот магадлалаас хэрэгсэхгүй болгосон 4 шаардлагыг хяналтын шатны шүүхэд давж заалдаж байна. НИХТэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор Автобус нэг. Автобус 3. цахилгаан тээвэр гэсэн гурван байгууллага нэгтгэн нийлж “ЗТН” ОНӨААТҮГ-гэсэн нэртэй болсон. Хөдөлмөрийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 12 дугаар зүйлийн 12.5-т заасны дагуу хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж рдөлмөриин маргаан үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ. Хамтын маргааныг үүсгэж ажилчдын төлөөлөгчид хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг  биелүүлэхийг байгууллагын захиргаанаас ажилчдын төлөөлөгчид шаардаж зуучлагч Арбитрийн зөвлөмжийг хүргүүлэн, мөн ажилчид ажил хаялт хийж удаа дараа шаардаж тохиролцсон. Мэргэшсэн зэргийн нэмэгдэл: 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг биелүүлж хэрэгжүүлэхээр ажилтны төлөөлөгчид зам тээврийн яамтай хамтын маргаан үүсгэж урьдчилан шийдвэрлэж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг байгуулахдаа Төрийн байгууллагыг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, Ажил олгогч эздийг төлөөлж том оврын Автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Ц.Пүрэвсамбуу ажилтныг төлөөлж, дээд монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэбат болон бусад байгууллагууд хэлэлцээрт оролцож байгуулан хөдөлмөрийн яаманд  баталгаажуулан бүртгүүлсэн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар кондукторын мэргэшсэн зэргийн нэмэгдэл 10-20 хувь цалинг нэхэмжилж байна. Тус хэлэлцээрээр Сүхбаатар дүүрэгт 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаан үүсгэсэн. Сүхбаатар дүүргийн томилсон Зуучлагчийн зөвлөмж 2014 оны 6 дугаар сарын 27 өдөр гаргаж, мөн Арбиторын зөвлөмж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарч зөвлөмжийн 2.1 дэх заалтанд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны дотор багтаан 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөмж хүргүүлсэн байдаг. ЗТНийн захиргаанаас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1126 тоотоор Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон “ЗТН” ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагаас чиглэл өгвөл “ЗТН” ОНӨААТҮГ нь хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн ҮЭХ-дод албан ёсоор хариу өгсөн байдаг. Монгол Улсын зам тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/5127тоот албан бичгээр, мөн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлсэн байдаг. Үүнд “ЗТН” ОНӨААТҮГ-т хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн байдаг. Монгол Улсын зам тээврийн яамнаас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02/2046 тоот бичгээр Улаанбаатар хотын захирагч Бат-үүл Авто тээврийн хэлэлцээрийг харъяа салбар байгууллагуудад хэрэгжүүлэх ажиллах чиглэл дахин хүргүүлсэн байна. 2015 оны 05 дугаар сарын 25-наас эхлэн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “ЗТН” ОНӨААТҮГ-ын жолооч кондукторууд 12 хоног ажил хаялт хийсэн. Үүний дараа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тохиролцоо хийгдэж ажил хаялт зогссон. Тохиролцооны 3-т зааснаар захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэрийг гаргуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны 6-д захиргааны санаачилгаар шүүхэд хандахгүй байхаар заалт оруулсан байдаг. Кондуктор, жолооч нарын Мэргэшсэн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбиторын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мэргэшсэн зэргийн нэмэгдэл цалинг олгох дүрэм журмыг захиргаанаас гаргах үүрэгтэй. Хөдөлмөрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчин мэргэшсэн зэргийн нэмэгдлийг нийт ажилчдад хамаарч олгохгүй байна. Иймд нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. Ур чадвар нөхцөлийн 15% нэмэгдлийн хувьд захиргаанаас Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 348 тоот бичгээр нийт ажилчдыг ур чадвартай ажиллахыг шаардсан байна. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байгуулсан хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг биелүүлж хэрэгжүүлэхээр ажилтны төлөөлөгчид захиргаатай хамтын маргаан үүсгэж урьдчилан шийдвэрлэж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байгуулсан хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт Ажилчид үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөг болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын цалин хөлсний журманд зааснаар 5.2-т компаний ажилтанд дараах нэмэгдлийг олгоно. 5.2.1-д ур чадвар, нөхцөлийн 15 хувь нэмэгдэл цалинг, 5.2.2-т мэргэжлийн нэмэгдлийг олгоно, 5.2.3-т ур чадвараас хамаарах нэмэгдэл байна, жолооч кондуктор нар нь хүнд нөхцөлд ажилладаг. Хариуцагч байгууллагын цалин хөлсний журманд зааснаар хүнд нөхцөлийн нэмэгдэл 5.6-т заасан байгаа. Тухайн ажлын байрны нөхцөл нь хэвийн нөхцөлөөс хүнд гэж тогтоогдсон ажлын байранд нөхцөлийн нэмэгдэл олгоно. Автобусны жолооч нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалын хавсралтаар тэтгэвэрт гарахад хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтанд хамрагдсан байдаг. Үүний 33 дахь заалтанд  Нийтийн тээврийн том оврын зорчигч тээврийн автобус, цахилгаан тээвэр, кондуктор гэх мэтээр заасан байдаг. Хүнд нөхцөл гэж тогтоогдсон. 2013 оны ур чадвар, хүнд нөхцөлийн нэмэгдлийг 2013 оны 4 сараас эхлэн хөдөлмөрийн маргаан үүсгэж Үйлвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан Хан-Уул дүүргийн захиргаанаас зуучлагч томилуулж маргааныг шийдвэрлэхийн тулд зуулчлагчийн зөвлөмж 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргаж өгсөн, арбиторын зөвлөмж 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээрт сууж хамтын гэрээнд нэмэлт оруулж цаашид зуучлагч Арбитрын зөвлөмжийн дагуу хамтын гэрээг биелүүлж ажиллахаар захиргаа үйлдвэрчний эвлэлийн хороо тохирсон. 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр дахин хэлэлцээрт орж хуучин хамтын гэрээг мөрдөж ажиллахаар тохирсон. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин хамтын маргаан үүсгэж зуучлагч томилуулахыг хүссэн боловч Хан-Уул дүүргийн захиргаанаас 2015 оны  06 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр урд гаргасан зөвлөмжийг биелүүлж ажиллана уу гэж мэдэгдсэн. Үүнээс хойш ажилчид ажил хаялт хоёр удаа хийсэн байна. Одоо хамтын маргаан үргэлжилж эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Ур чадварын нэмэгдэл цалинг олгох дүрэм журмыг захиргаанаас гаргах үүрэгтэй. Үр дүнгийн цалингийн хувьд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байгуулсан хамтын гэрээний 4.7-д зааснаар үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр  бодож олгоно гэж заасан байдаг. 2015 оны үр дүнгийн цалинг олгохдоо жилийн эцсийн 2016 оны 01 дүгээр сарын 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд цалингийн хамт олгодог. Гэтэл нэхэмжлэлийг 2016 оны 01дүгээр сарын 14-ний өдөр үр дүнгийн цалинг нэхэмжилсэн байдаг. Xавтаст хэргийн 42-р хуудаст 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж гаргасан байхад гурван сар хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх заасантай нийцэхгүй байна. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Тухайн ажилчны нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сараар тодорхойлж 2015 оны10 сар, 11 сар, 12 сар бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж цалингаар тооцоолж нэхэмжилж байна. Байгууллага алдагдалтай ажилласан гэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоотоор Журам баталсан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг батлан Автобусны машин цагийн зардалд угсараа Автобус-39.731 төгрөг, Автобус-32.933 төгрөг, Троллейбус-24.425 төгрөг, дунд багтаамж хот орчим 33.377төгрөг тогтоож тус байгууллагын ажилчдын цалин, ур чадвар, удаан жилийн нэмэгдэл, урамшуулал, сэлбэг, шатахуун гэх мэтээр тус байгууллагын бүх зардлыг тооцоолж багтаасан байдаг. Хэрэв энэхүү машин цагийн зардлаас тус байгууллагад алдагдал гарвал Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж алдагдлыг нөхдөг. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 06/1903 тоот бичгээр “ЗТН” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд “ЗТН” ОНӨААТҮГ-ын алдагдлын зөрүүг 2015 онд 11.9 тэрбум төгрөгөөр нөхөн олгосон. Иймд тус байгууллага нь ямар ч алдагдалгүй ажилласан. Манай байгууллагыг алдагдалтай ажилласан тул үр дүнгийн цалин олгохгүй мөн гурван сарын дотор нэхэмжлэлээ гаргаагүй гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн байна. Иймд нэхэмжилсэн үр дүнгийн цалинг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Үр дүнгийн нэмэгдэл цалинг олгох дүрэм журмыг захиргаанаас гаргах үүрэгтэй. Цомхотголын тэтгэмж: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд гаргахад хариуцагч нь хариу тайлбар шүүхэд өгөхдөө 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр кондуктор /мөнгө хураагч/ нарыг хуралдуулж шинээр ажлын байр бий болгож мөнгө хураагч нарыг шалгагчийн ажилтай болгосныг нийт ажилчдад мэдэгдсэн гэж хариу тайлбартаа бичиж өгсөн байна. /Хавтаст хэргийн 198-200 хуудас/. Гэтэл Алтанцэцэг нарын 11 ажилчин кондукторын /мөнгө хураагч ажлаас цомтголоор халагдаж тэтгэмжийн мөнгө авахаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь гурван сарын дотор гаргасан байна.  Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх дүгнэж байгаа нь хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх заалттай нийцэхгүй байна. “ЗТН” ОНӨААТҮГын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 61 тоот бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “ЗТН” ОНӨААТҮГ-ын 2016 онд бүтэц орон тоог баталсан захирамжийг гаргуулж авах хүсэлт өгөхөд “ЗТН” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/1053 тоот захирамжийг “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд /хуулбар үнэн тамга дарж 2016 оны 4 дүгээр сарын 12 ны өдөр/ өгсөн. Энэ захирамжинд 543 кондукторуудыг /мөнгө хураагч/ нарыг ажлаас чөлөөлөөгүй болохыг мэдэгдсэн. “ЗТН” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1053 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГын захиргаа нь шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нотариатаар батлуулж шүүхэд ирүүлэхдээ 543 кондукторыг ажлаас чөлөөлөөгүй болохыг шүүхэд дахин мэдэгдсэн. Ингээд “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 70 тоот бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “ЗТН” ОНӨААТҮГ-ын 2015 он, 2016 он, 2017 он, 2018 онуудын бүтэц орон тоог баталсан мэдээлэл авахыг хүсэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/290 тоот захирамжаар кондукторуудыг /мөнгө хураагч/ ажлын байрнаас чөлөөлж шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог баталуулсан болохыг “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Иймд кондукторуудыг цомхотгож шалгагч болгосны тэтгэмж авах нэхэмжлэлийг дахин сэргээж шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгч нэхэмжлэлийг сэргээж дахин шийдвэрлэхээр захирамж гаргасан. Иймд цомхотголын тэтгэмжийг дундаж цалинг тодохойлохдоо 2016 оны 1 сар, 2 сар, 3 сарын дундаж цалингаар, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх заалттай нийцэхгүй байна. Тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч 71 ажилчны нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгчийн захирамжаар14 ажилчнаар багц болгож таван хэсэг хувааж тусгаарлан шийдвэрлэсэн  71 ажилчны цалингийн 335 247 594.78 төгрөгийг нэхэмжилж, тэмдэгтийн хураамжид 2 193 804 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 56 кондукторын кондукторын цомхотголын тэтгэмжинд  207 760 684.92 төгрөг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41.1.1 дэх заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/03992 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн. Кондукторуудын цомхотголын тэтгэмжийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ж Алтанцэцэг нарын 11 кондукторын цалингийн нэмэгдэл цомхотголын тэтгэмжинд нийт 78 392 819.45 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт 549 914 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.А нарын 11 кондуктор цалинд 42 996 238.43 төгрөг нэхэмжилсний тэмдэгтийн хураамжинд 372 931.19 төгрөг төлөгдсөн. Нэхэмжлэгч Ж.А нарын 11 кондуктор цомхотголын тэтгэмжинд нэхэмжилсэн 35 396 581.02 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41.1.1 дэх заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байтал тэмдэгтийн хураамжинд 176 982.81 төгрөгийг илүү төлөгдсөн нь хуульд нийцэхгүй байгаа тул буцаан олгож өгнө үү. Нэхэмжлэгч Ж.А нарын 7кондуктор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.А нарын 5 кондукторын нэмэгдэл цалин мөнгөө нэхэмжилж байна. 1. Ж.А-цалинд 3 977 096.68 төгрөг, 2. С.Б-цалинд-4 387 027 төгрөг, 3. М.Б-цалинд-2 178 283.6 төгрөг, цомхотгол тэтгэмжинд - мөнгөө авсан. 4. З.Б-цалинд-4 599 885.36 төгрөг, 5.  Л.Б-цалинд-4 030 707.99 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Алтанцэцэг нарын 7 кондукторын нэмэгдэл цалинд 19 173 000.63 төгрөг нэхэмжилсний тэмдэгтийн хураамж 253 815 төгрөг төлсөн. Ж.А цомхотголын тэтгэмжинд -6 243 986,16, П.А цомхотголын тэтгэмжинд-3 673 400, Б.Б цомхотголын тэтгэмжинд-2 330 608,33, С.Б цомхотголын тэтгэмжинд-4 174 400, З.Б цомхотголын тэтгэмжинд-3 576 670,22, Б.Б цомхотголын тэтгэмжинд-2 448 933,33, Л.Б цомхотголын тэтгэмжинд-3 171 780 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Ж.А нарын 7 кондукторын цомхотголын тэтгэмжинд 25 619 778.04 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41.1.1 дэх заалтын дагуу тэмдэгтийн хураамжийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд чөлөөлөх хүсэлтийг гаргаж байна. Нийт 44 792 778.67 төгрөгийг нэхэмжилж гомдол гаргаж байна. Нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 4 шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Эдгээр ажилчид нь тэтгэвэрт гараагүй тухайн үед ажиллаж байх хугацаандаа мөнгөө нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 4 шаардлагыг эс зөвшөөрч байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1743 тоот магадлалаар олгогдоогүй. Мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн цалин, цомхотголын тэтгэмж зэрэг нэмэгдэлүүдийг нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлээгүй тул Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГазарт холбогдуулан нэхэмжлэгч Ж.А, П.А, Д.А, Д.А, Б.Б, Б.Б, С.Б, М.Б, З.Б, Б.Б, Б.Б, Л.Б, Д.Б, Г.Бнар мэргэшсэн зэрэг, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс илүү цагийн хөлс, удаан жилийн нэмэгдлийн зарим хэсгийг гаргуулж, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа, “...ажил олгогч, ажилтны хооронд хамтын гэрээ, хэлэлцээрийн талаар маргаан үргэлжилж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад шүүх нотлох баримтыг дүгнэж чадаагүй, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан байхад шүүх анхаараагүй, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү...” гэсэн байх ба гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Харин шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т “үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг олгох журмыг ажил олгогч нь хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлнэ.”, 50 дугаар зүйлийн 50.1-т “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.”, 50.3-т “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно.”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг баримтлаагүй алдааг залруулж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг алдаатай илэрхийлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

1. Ж.А 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 870 152 төгрөг,  2013 оны 01 сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны ур чадварын нэмэгдэл 1.555.043.төгрөг, удаан жилийн нэмэгдэл 76.945 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 551.900 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 6.243.986 төгрөг, нийт 10.538.027 төгрөгийг,

2. П.А 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 113 962 төгрөг,  ур чадварын нэмэгдэл 1.742.971төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 29 060 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 547.848 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8 167 243 төгрөгийг,

3. Д.А 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 212 695 төгрөг,  ур чадварын нэмэгдэл 1.864.682 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 130 000 төгрөг, илүү цагийн хөлс 7.808 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 551.900 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 6.148.375 төгрөг, нийт 10 915 461 төгрөгийг,

4. Д.А 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 265 899 төгрөг,  ур чадварын нэмэгдэл 1.856.924 төгрөг, илүү цагийн хөлс 14 218 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 507.842 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 1.224.466 төгрөг, нийт 5 869 351 төгрөгийг,

5. Б.Б 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 842 335 төгрөг,  илүү цагийн хөлс 20 070 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 526.225 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 2 330 608 төгрөг, нийт 4 719 239 төгрөгийг,

6. С.Б  2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 070 381 төгрөг, 2013 оны 5 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны  ур чадварын нэмэгдэл 1 706 110 төгрөг, илүү цагийн хөлс 109 691 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 110 000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 4 174 400 төгрөг, нийт 8 722 483 төгрөгийг,

7. Н.Б  2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 808 228 төгрөг, ур чадварын нэмэгдэл 48 848 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 512 422 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 50 000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 2 403 961 төгрөг, нийт 4 823 461 төгрөгийг,

8. М.Б  ажлаас халагдсны  тэтгэмж  2 305 303 төгрөгийг,

9. З.Б 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 205 679 төгрөг, 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны ур чадварын нэмэгдэл 1 862 171 төгрөг, илүү цагийн хөлс 105 429 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 532 033 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60 000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3 576 670 төгрөг, нийт 8 341 984 төгрөгийг,

10. Б.Б 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 933 964  төгрөг, 2013 оны 5 сараас 2016 оны 4 сар хүртэл ур чадварын нэмэгдэл 1 657 423 төгрөг, илүү цагийн хөлс 54 632 төгрөг,  2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин  607 092 төгрөг,орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 2 448 933 төгрөг, нийт 6 702 046 төгрөгийг,

11.Л.Б 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 886 937  төгрөг, 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл ур чадварын нэмэгдэл 1 625 203 төгрөг, илүү цагийн хөлс 85 728 төгрөг,  2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин  518 566 төгрөг,орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 3 171 780 төгрөг, нийт 7 288 216 төгрөгийг,

12. Д.Б мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 4 576 617 төгрөг, ажлаас халагдсны  тэтгэмж 1 791 666 төгрөг,нийт 6 386 283 төгрөгийг,

13. Б.Б ажлаас халагдсны  тэтгэмж 1 791 666 төгрөгийг,

14. Б.Б  тэтгэмж 11 089 014 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Үүнээс нэхэмжлэгч Д.Б Б.Б, Б.Б нар нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх нэр бүхий 11 нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч нар мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2.1.12, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2, удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7, тэтгэмжийг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасан хэм хэмжээнд тулгуурлан үндэслэлээ тодорхойлсон байна.

Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2.1.12-т мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох,

Хамтын гэрээний 4.2-т “ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно.” мэргэжлийн зэргийн чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзаж байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг баримтлах, тухайн нэмэгдэл нь ажилтны үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна гэж,

Хамтын гэрээний 4.7-д үр дүнгийн нэмэгдэл олгохдоо нэг сарын цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно,

Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д “ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх, тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэлт ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэлх 4 сар, ...6-10 жил 6 сар, 11-15 жил 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.” гэж тус тус заажээ.

 

1. .“Хамтын хэлэлцээр” гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог” хэлнэ.

“2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн 2.1.12-т мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэхдээ тохирсон заалтуудыг хамтын гэрээнд тусгах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж оруулахаар тохиролцсон боловч /1-р хх-21/ хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй, хэрэгжих эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч нар дурдсан нэмэгдлийг шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

2. Ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн шууд зохицуулагдаагүй асуудлыг тохиролцдог байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй хамтын гэрээ нь Автобус-1 компанийн захиргаа, ажилтны төлөөлөгчдийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан, 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад бүртгүүлсэн, уг гэрээнд талууд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, уг гэрээ нь Автобус-1 компанид мөрдөгдөж байжээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Нийслэлийн ЗТН” ОНӨААТҮГазар /2-р хх-80, 3-хх-244/ -т нэгтгэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.” гэж заасан тул Автобус-1 компанид мөрдөгдөж байсан дээрх хамтын гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт нь Автобус-1 компанид ажиллаж байгаад ЗТН ОНӨААТҮГазарт шилжсэн ажилтнууд болон ЗТН ОНӨААТҮГазрын хооронд үйлчлэх хэм хэмжээнд хамаарах үндэслэлтэй байна. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 2.2-1-д “...гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэлх хугацаагаар хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

3. Компаний Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журамд “ур чадварын” нэмэгдэл кондуктор, шалгагчид хамаарахгүй гэж заасан, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл олгох үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 16 дугаар зүйлийн 16.2,16.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Автобус-1 компани татан буугдсаны дараа нэхэмжлэгч нар ЗТН ОНӨААТҮГазарт кондуктороор ажилласан, Ж.А “тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр ЗТН ОНӨААТҮГазрын захирлын 2016 оны 3 сарын 01-ний өдрийн Б/208 тоот тушаалаар, нэхэмжлэгч Б.Б 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон үндэслэлээр 2017 оны 9 сарын 05-ны өдрийн Б/763 тоот тушаалаар, М.Б ажил олгогчтой харилцан тохиролцсон гэх үндэслэлээр 2015 оны 10 сарын 01-ний өдрийн Б/1436 тоот тушаалаар тус тус хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэгч П.А, Д.А, Д.А, С.Б, З.Б, Б.Б, Л.Б, Г.Бнар шалгагчаар ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Автобус-1 компани татан буугдсан боловч хөрөнгө нь балансаас ЗТН ОНӨААТҮГазарт, ажилчид нь шилжиж, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэснээс үзэхэд нэмэлт өөрчлөлт оруулсан хамтын гэрээний 3.7-д заасан тэтгэмж олгох үндэслэл үүсээгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон хэлэлцээр, хамтын гэрээ, цалин хөлсний журам, хөдөлмөрийн дотоод журам, компанийн дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилтны цалин, нэмэгдэл, урамшуулал, тэтгэмж олгох, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д нийцжээ.

Шүүхийн шийдвэр магадлалд хууль хэрэглээнээс гадна улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

Улсын тэмдэгтийн хураамжид 2 193 804 төгрөг төлсөн гэх хэргийн 2-р хавтасны 200-р талд байгаа баримт эх хувиараа бус, уг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж эсэх нь тодорхой бус байх тул энэ хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзнэ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01469 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1...” гэснийг “...50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1...” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “ЗТН” ОНӨААТҮГ-с 33 609 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус  өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдаж,  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА