Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр, Д.Оюунгэрэл, Б.Оюунгэрэл,

Хохирогч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун Иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн, Д.Сансар, П.Норжинлхам,

 Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Эко хэлхээ” ХХК-ийг төлөөлж Ц.БатИрээдүй,

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Эко хэлхээ” ХХК-ний өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

Гэрч Ц.Батцогт

Техникийн шинжээч Б.Пүрэвсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ж.Эрдэнэбилэг

 Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванхонгор овогт Галсангийн Над холбогдох эрүүгийн 1819003530031 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Г.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92- 23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92- 23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Мөнх-Эрдэнэ, О.Одгэрэл, Х.Ганзориг нарын амь нас хохирч, хохирогч Д.Буянбатын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Анхны мэдүүлгээрээ үнэн зөв мэдүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлын хүмүүс болох талийгаач Х.Ганзориг, О.Одгэрэл, С.Мөнх-Эрдэнэ, хохирогч Д.Буянбат, Н.Эрдэнэбат, тэдний гэр бүл болох Д.Сансар, П.Норжинлхамын хамт Олон овоогийн караоке орох гээд орой 21 цагт яваад 21 цаг 30 минутын үед орсон. Шөнийн 1 цагийн үед гараад буцаад явахад ийм хэрэг гарсан гэсэн мэдүүлэг Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач Ганзоригийн эгч нь байна. Оршуулгын зардалд 5 919 420 төгрөгийн мөнгөн дүн гарсан. Энэ мөнгийг Н болон Эко хэлхээ ХХК-аас нэхэмжилж байна. Ганзориг дүү маань Аминхүслэн гэх 3 настай эмэгтэй хүүхэдтэй байсан. Энэ хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлмээр байна гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би талийгаач Одгэрэлийн ээж нь байгаа юм. Оршуулгын зардал болох 9 891 450 төгрөг гарсан. Үүнээс Н 2100 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 7 791 450 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Талийгаач охин маань 2 настай Санчир гэх хүү байгаа. 18 настай болтол нь тэтгэлэг тогтоолгомоор байна гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач Мөнх-Эрдэнийн ээж нь байна. Ажил явдалд 10 310 660 төгрөг гарсан. Н надад 2 760 000 төгрөг өгсөн. Үлдэх 8 035 660 төгрөг нэхэмжилнэ. Компаний зүгээс сарын цалин болох 1 050 000, ажилчдийн зүгээс өгсөн гэх 500 000 төгрөг, шарил авч явах машинд бензин хийж өгсөн гэсэн мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч П.Норжинлхамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай нөхөр ажлаасаа ирээд ажлынхан Болорт хоолонд оръё гэж байна хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд 25-ын караокед орсон. Нийт 2 шил архи, хроп пиво аваад нэлээн ууж согтоцгоосон. Миний хувьд нэг лааз пиво уусан. Н эхэндээ уухгүй байсан. Сүүлдээ уусан байсан. Яагаад уусаныг нь мэдэхгүй байна, нэг шил архины талыг нь уусан байсан. Гараад машинд сууж байхад Одгэрэлийг урд суулгаад явах гэж байтал Н ард суусан талийгаачийг дуудаж урд суулгасан. 25-аас гарахдаа ард байсан хашлага мөргөөд гарсан. Замдаа ороод явж байхад өөдөөс том машин ирж байхад шүргэх нь холгүй хажуугаар нь гарсан. Бид нар айгаад жолоогоо шилжүүлье гэж хэлэхэд саналыг хүлээж аваагүй. Цаашаа явж байгаад уруу нэлээн хурдтай буусан гэж бодож байна, тэгээд машинтай мөргөлдсөн. Манай нөхөр Эрдэнэбатад эмчилгээний зардал 200 гаруй мянган төгрөг гарсан. Компаниас үзүүлж харуулсан зардлыг гаргасан. Цаашлаад гарсан зардлыг нэхэмжилж байна. Миний хувьд бэртэл гэмтэл аваагүй. Гэхдээ цаашид үзүүлж харуулна. Тэр үед гарсан зардлыг Наас нэхэмжилнэ. Одоо 120000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллааанд өгсөн“...Одгэрэлтэй утсаар ярихад охин маань бид нар одоо 25 дугаар зөрлөг явах гэж байсан юм. Тэгээд би болгоомжтой яваарай гээд утсаа салгасан юм. Тэгээд ийм осол болсон гэдгийг нь өглөө 05 цагийн үед мэдсэн юм. Тухайн үед манай охин хэн хэний хамт явж байгааг нь бол мэдээгүй ба дарга болон ажлынхаа хүмүүстэй хамт явна л гэж байсан юм. Тухайн хэрэг болох үед дарга нь машиныг бариад явж байсан юм билээ. Бид нарын зүгээс маш их гомдолтой байсан. Бид нарын зүгээс буяны ажилд 7 сая орчим төгрөгийн баримтыг өмгөөлөгч Хүдэрчулуунд өгчихөөд байгаа. Дээрээс нь амжаагүй байгаа баримт байгаа, түүнийг нэмээд нийт зардал гарах байх. Түүний дагуу мөнгийг нь нэхэмжилнэ. Бид нарын хувьд талийгаач Одгэрэлийн 2 настай хүү болох Санчирыг 18 нас хүртэл нь тэтгэлэгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Түмэндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ганзориг нь миний хамгийн бага дүү байгаа юм ...тухайн үед манай дүүгийн ажлын хүмүүс нь хамт архи ууж явж байгаад ийм осолд орсон юм билээ. Тухайн шөнө нь бол надад бол манай ажлынхан бол хэлээгүй ба манай дүү өнгөрчихсөн болохоор нь шөнө хэлээд яахав гээд өглөө нь надад хэлсэн юм билээ. Тухайн үед манай дүүгийн дарга Н нь согтуу машин тэрэг барьж яваад л ийм зүйл болсон юм билээ. Тухайн үед манай дүүгийн эхнэр Сансар мөн хамт явж байсан юм билээ, тэгээд эхнэр Сансар мөн гэмтсэн байсан ...сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд “...миний хүү Мөнх- Эрдэнэ 1996 оны 11 сарын 28-нд төрсөн ба миний хүү Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-д ковш барьдаг байсан юм. Миний хүү эхнэр Батчимэг, хүү 3 настай Мөнхбат нарын хамт амьдардаг байсан ба эхнэр хүүхэд хотод байдаг юм. Тэгээд ийм хэрэг гарсан гэдгийг бид нар 2018 оны 12 сарын 05-нд мэдсэн юм. Бид нар сонсож мэдсэнээр ажлынхаа дарга болон хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт явж байгаад осолд орсон юм билээ. Тухайн үед бол дарга нь машиныг нь барьж яваад осолд орсон гэж байсан. Тэд нар архи дарс уусан байсан юм билээ. Бид нарын хувьд энэ хэргийн талаар сайн мэдэхгүй болохоор хэлэх зүйл алга байна. Бид нарын зүгээс талийгаачийн буяны ажилд 8 сая төгрөгийг зарцуулсан байгаа, үүний баримтыг бид нар өмгөөлөгч Хүдэрчулуунд өгсөн байгаа, уг баримтын дагуу нэхэмжилнэ. Мөн дээрээс нь сэтгэл санааны хохирол болох 30.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Бид нарын хувьд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 11 жил хувиараа тээвэр эрхэлж байгаа. Тухайн үед би 3 машинаар БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэр хийж явсан. Голын машин маань мөргөлдсөн байсан. Намайг Даланжаргалан суманд ирэхэд аваарт ороод эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн. Очиход жолооч маань миний өрөөсөн тал мэдрэлгүй болоод ухаан алдсан байсан гэж хэлсэн. Би тухайн үед ачиж явсан хавтанг нэхэмжилнэ. Энэ хавтанг бид хятад хүнтэй тээвэрлэлтийн гэрээ хийгээд Эрээн хотоос гэрээний дагуу ачиж байсан ачаа байгаа юм. Гэрээнд хавсаргасан баримтад ачааг дагаж явах ачааг хүлээлгэж өгөх баримт байдаг. Тэр үед хавтан нь 636 ширхэг буюу м2-аар тооцохоор 954 м2, 1м2-ийн үнэ 32 000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Үүнийг гэрээний дагуу хятад иргэнд 6 тээвэр хийж байж төлсөн. Энэ нь 30 528 000 төгрөгийн хохирол бодитоор гарсан. 478 хавтанг хэрэглэх боломжгүй болоод хаясан. 158 ширхэг хавтан нь тухайн үед авч явсан ч зарж чадаагүй. Авч явдаггүй байж гэж бодож байгаа. Нэгэнт аваад явсан болохоор түүнийгээ нэхэмжлэхгүйгээр, 22 944 000 төгрөг нэхэмжилнэ. Би хохирогчоор оролцож байгаа. Гэтэл Прокурор, Цагдаагаас надад хэргийн материал танилцуулаагүй. Хэрэгтэй шүүх дээр ирээд танилцахад хавтангийн үнэлгээ гаргаагүй байсан. Ямар хохирол гарсан талаар хэрэгт хавсаргаагүй. Тэгэхээр гаалиар орсон татвар, дагалдах бичиг баримт зэргийг үндэслэн гаргаж өгнө үү гэж хүсч байна. Хохирлыг тоохгүй орхигдуулсанд нь гайхаж байна. Гаалиар орсон татвар, тээвэрлэлт хийж байгаа гэрээ, ачааг дагаж явах дагалдах бичиг баримт зэргийг үндэслэн үнэлж өгнө үү гэж хүсч байна. Дараагийн зүйл болох машины эвдрэл байгаа. 811 500 төгрөг гээд үнэлгээ гарсан байдаг. Гэтэл бодит байдал дээр цагдаагийн байгууллагын хяналтад байсан байж толь, дугуй нь алга болсон байдаг. Одоо машинаа авмаар байна гэж удаа дараа хандаж байсан. 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 сарын 12-ны өдрийг хүртэл сул зогссоны мөнгө болох 10 800 000 төгрөг нэхэмжилнэ. Би нэг тээвэрлэлт хийхдээ 5 200 000 төгрөгийн тээвэрлэлт хийдэг. Үүнд жолоочийн цалинд 350 000 төгрөг, түлш 1 800 000 төгрөг, урагшаа гарах зардал 20 000 төгрөг, бирж авахад 8800 төгрөг, Хятад улс руу ороход 100 юань буюу 37 000 төгрөг төлдөг. Ачаагаа аваад буцаад гарахдаа нэг хүний 200 юаний зардал гардаг. Үүнд буудал хоол ордог. Хашаанаас гарахад 100 юань буюу 37 000 төгрөг төлдөг, Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл замын хураамж, хоол буудал гээд 166 000 төгрөг зарцуулдаг. Тэгэхээр 5200000 төгрөгөөс 2 700 000 төгрөг цэвэр үлддэг юм. Би 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 сарын 12-ны өдрийг хүртэл нэг машинаар 8 удаа тээвэр хийсэн байдаг. Үүнээс би 2018 оны 12 дугаар сард 2, 2019 оны 01 дүгээр сард 1, 02 дугаар сард 1, нийт 4 удаагийн тээвэр хийсэн мөнгийг нэхэмжилнэ. Нийт 35575500 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Эко хэлхээ” ХХК-ийн төлөөлөгч Ц.БатИрээдүйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Наас Тоёота Ноах маркийн автомашиныг нэхэмжилнэ. Уг машиныг 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан тул тэр дүнгээр нь нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч Д.Сансарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр гэр бүлийнхэнтэйгээ тоглолт үзэж байсан. Манай нөхөр ажлын хамт олон дуудаад байна гээд гараад явсан. 20 минутын дараа залгаад гараад ир хамт Даланжаргалан сум руу явъя гэж хэлсэн. Гартал 25-руу явсан 21 цагаас 00 цагийн хооронд караокед орж ууцгаасан. Наашаа хөдлөхдөө хашлага дайрсан, наашаа явж байхдаа том машинтай шүргэхээ шахсан. Би тухайн үед ганц лааз пиво уусан байсан. Наашаа явж байхдаа нөхөр маань Н ахад хандаад та миний гэр бүл, ах дүү нарыг нь авч явж байгаа шүү болгоомжтой яваарай гэхэд энэ хүн за гэж хэлсэн. Наашаа явж байхдаа нэлээд хурдтай явсан, би айсан. Хамгийн арын суудал дээр би ахтайгаа, нөхөртэйгээ хамт суусан. Жолооч хурдтай яваад байхаар нь нөхөр маань удаан явуулах гэж дунд талын суудал руу суусан. Мөн л тэр үгийг нь аваагүй. Би тухайн үед жирэмсэн байсан. Нөхөр маань байсан бол би энэ хүүхдээ гаргах байсан. Нөхөр маань нас барсан учраас энэ хүүхдийг төрүүлээгүй. Өнөөдөр миний хань байсан бол би болон миний хүүхэд ингэж амьдрахгүй байсан. Би хүүхдээ төрүүлмээр байсан ч хэн миний гэр бүлийг тэжээх юм. Тэр өдөр яагаад манай нөхрийг дуудсан юм. Жолоогоо өгчих гээд арын суудлаас голын суудал хүртэл явахад нь та яагаад үгэнд нь орж болоогүй юм бэ? Хэрвээ та болгоомжтой явсан бол та болон бид нар ч ингэж гэмтэхгүй, би ч хоёр хүнээ алдахгүй байсан. Тухайн үед би таниас зөөлөн яваач, жолоогоо өгчих гэж зөндөө гуйсан. Мөн шороон замаар явчих гэж гуйж байхад яваагүй. Та өнөөдөр буруу зүйл хийсэн гэж бодож байгаа ч ард нь өчнөөн олон хүн өнчирч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний эмчилгээний зардал 269 229 төгрөг болсон. Би ажил хийж үзээгүй малчин хүн. Ханьтайгаа суугаад 5 жил амьдарсан. Сайхан амьдарна гээд гэр орондоо шинэ тавилга 3 000 000 төгрөгөөр авсан байсан. Гэхдээ одоог хүртэл би энэ мөнгийг өгч чадаагүй байгаа. Хэрэв нөхөр маань байсан бол энэ мөнгийг төлөөд дуусах байсан байх гэсэн мэдүүлэг Гэрч Б.Батцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэргийн газар дээр бүрэлдэхүүн очиж ажилласан. А цэгийг тодорхойлохдоо машины тоос тоосонцор унаж мөргөлдсөн байж болзошгүй цэгийг тогтоосон. 2 дугаартай цэгээр бол дан дугуйтай байж болох нэг мөр, 2 дугаартай цэгийн эхлэлийг 2 дугаар гэж тэмдэглэсэн. Энэ мөр 2 дугаараас эхлэн өөрчлөгдөж баруун хойшоо чиглэж явсан. Уртыг нь бичсэн байгаа. 2 дугаартай цэг нь дан дугуйн мөр, машины урд 2 дугуй дан байгаа. Энэ цэг баруун хойшоо үргэлжлээд хавтангийн доогуур ороод уртын хэмжээ бичигдсэн байгаа. Машины өргөн нь 2.4 метр, тухайн орчин дээр машины тоос тоосонцор хагарч бутарсан шилний хагархай байдалтай байсныг А цэг гэж тодорхойлсон. Том тэрэгний явж байсан эгнээнд 1, 3 дугаар цэг байгаа. 3 дугаартай мөр бол 2 дугаартай цэгээс баруун тийш 35 см бүдэг давхар дугуйн мөр гэж байгаа. Замын захаас хэмжээс хийгээгүй байна. Гэхдээ 2 дугаараас тэмдэглээд 35 см гэсэн байна. Ертөнцийн зүгээр баруун тийш гэсэн үг. Схем зураг учир дутагдалтай зурсан байна гэсэн мэдүүлэг Техникийн шинжээч Б.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үзэхэд бөмбөлгөн хуруу нь үүрнээсээ мултараад унасан байсан. Үүрэндээ гэмтэл байгаагүй. Гэмтэл байгаагүй учир цохилтоос болж мултарсан гэж үзэж байгаа. Ер нь амархан мултарах эд анги биш. Гадны биетэд хүчтэй цохигдоод мултарсан байх. Чиргүүлийн нэгдүгээр тэнхлэг хойшоо гүйсэн байдаг. Тэрэн дээр очиж хүчтэй мөргөсөний улмаас мултарч тасарсан гэж үзэж байгаа. Яблокны үүр гэмтэлгүй байсан. Яблок нь машины үрүүл, жолоог хуваарилдаг. Тойгны бөмбөлгөн хуруу хэвийн нөхцөлд явж байхдаа мултарч унадаг эд анги биш. Тэгэхээр гадны нөлөөтэй байж мултарна гэсэн үг гэсэн мэдүүлэг Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “ 2 дугаартай цэг буюу шарвалт эхэлж чиглэл өөрчлөгдсөн цэгийн харгалдаа баруун тийш 2.4 м /автомашины өргөний хэмжээний зай/ зайд том оврын машины зүүн талын дугуй байрлаж байсан байж болох цэгийн орчимд олон тооны шилний хагархай, тольны хагархай хэсгүүд хагарсан, хар саарал өнгийн хуванцар хэсгүүд, саарал өнгөтэй, автомашины дотор агааржуулагчийн нүүр, нарны хаалтны хагарсан хэсэг, автомашины хаалганы хүрээний хагарсан хэсгүүд болон шороо, тоос тоосонцор зэрэг болсон байсан бөгөөд тухайн цэгийг автомашинууд мөргөлдсөн байж болох цэг буюу “А” гэж тэмдэглэн “В” цэгээс хэмжиж үзэхэд 293.8x4.3 м болсон. “А” цэг нь замын голын тасархай зурааснаар зүүн тийш 0.2 м зайд байсан бөгөөд цэгийг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” /1 дүгээр хх-ийн 7-10 дугаар хуудас/

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Батцэвэрийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...Уг осол нь зам тээврийн осол мөн бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдаг юм. Осол гарсан УБ-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь техногогийн үйл ажиллагааны зориулалттай замыг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй. Тэгээд Ноах маркийн 92-23 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн бүлгийн 3.7.а-д заасан “Жолоочид..., эсхүл согтууруулах ундаа, ..., хэрэглэсэн ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тоёота Ноах маркийн 92-21 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээчийн дүгнэлтээр Г.Нын цусанд 1.9 промилп спиртийн агууламж илэрсэн байна. Синотрак маркийн 37-70 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Оюунбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэв. Синотрак маркийн 37-70 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Оюунбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээчийн дүгнэлтээр Э.Оюунбаатарын цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Жолооч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 658417 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Э.Оюунбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангиллын 539646 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Ноах маркийн 92-23 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: б /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.7.а-д заасан “Жолоочид..., эсхүл согтууруулах ундаа, ..., хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн 53 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 82-83 дугаартай хуудас/

 Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Батцэвэрийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд чиргүүлийн стандартыг зааж өгөөгүй, харин ачаатай буюу ачаагүй үеийн өндөр, өргөн, уртын хэмжээг заасан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг /нийтлэг үндэслэл/-ийн 1.2.50-т "чиргүүл гэж механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж заасан, мөн дүрмийн 24 дүгээр бүлэг /ачаа тээвэрлэх/-ийн 24.5-т “Ачаатай буюу ачаагүй өндөр 4 м-ээс, урт нь 20 м-ээс ачаа нь тээврийн хэрэгслийн арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэж заасан байна. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Тоёота Ноах маркийн 92-23 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.7.а-д заасан “Жолоочид..., эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, ...үедээ тэвэрийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/

 Дорноговь аймгийн авто тээврийн төвийн шинжээч Б.Пүрэвсүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт “...37-70 УНС дугаартай автомашин нь 2018 оны 09 сарын 05-нд техникийн хяналтын үзлэгт орсон байна ...уг тээврийн хэрэгсэл нь Бямбасүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна ...94-69 БЧ дугаартай чиргүүлийн зүүн урд хэсгээс 1-р тэнхлэг хүртэл гадны биетэд цохигдсон ханзарсан, хэв гажсан зэргийг үзвэл зам тээврийн ослын улмаас үүссэн байх магадлалтай байна. ...94-69 БЧ дугаартай чиргүүл нь Монгол улсад мөрдөгдөж байгаа МNS 5345:2003 МNS 4598:2003 стандартад нийцэж байна..." гэсэн /2 дугаар хх-ийн 1-4 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн авто тээврийн төвийн шинжээч Б.Пүрэвсүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт “...92-23 УБД улсын дугаартай автомашин нь 2018 оны 09 сарын 01-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна ...Эко хэлхээ ХХК-ний эзэмшлийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийн зам тээврийн осол болохоос өмнөх бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжгүй ...Зам тээврийн ослын үед мултарсан байх магадлалтай ...уг автомашины үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн оныг /2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монголд орж ирсэн/ үзэхэд элэгдэл хорогдлын улмаас мултарсан байх магадлал бага, зүүн гар талын 5 бул мултарсан, зүүн гар талын босоо тэнцүүлэгч, таягны бөмбөлгөн хуруу үүрнээс мултарсан, зүүн гар талын жолооны хөхүүрэг тасарсан зэргийг харвал ямар нэг гадны биетэд цохигдон тасарсан байна... 2 дугаар хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Энхмандахын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн “Энхмэнд, Оюунбаатар” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Б.Н гэж хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/ Дорноговь аймгийн Шүүхийн шижилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/099 дугаартай дүгнэлтэд “...амь хохирогч Х.Ганзоригийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, орой, дагз хэсгийг нилэнхүйд нь хамарсан олон тооны хугарал, тархины хатуу бүрхүүл баруун, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан том хэмжээний урагдал, тархины зүүн тал бөмбөлгийн хажуу хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, баруун тал бөмбөлгийн дагз хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн тархины эдийн няцрал, баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суурь яс зүүн чамархайнаас турк эмээл, духны хонхорын зүүн хэсгээс турк эмээл, дагзны хонхор хэсэг рүү салаалсан хугарал. Толгойн хуйхны орой хэсгийн шарх, зүүн чамархай, зүүн хөмсөгний шарх, дух, баруун шанаа, зүүн шанаа, зүүн чихний урд хэсэг, хамрын нуруу, хамрын үзүүр дээд уруул, эрүү, хүзүү, зүүн алганы ар хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 1.7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Х.Ганзоригийн цогцост учирсан гавал ясны зүүн чамархай, орой, дагз хэсгийг нилэнхүйд нь хамарсан олон тооны хугарал, тархины хатуу бүрхүүл баруун зүүн тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан том хэмжээний урагдал, тархины зүүн тал бөмбөлгийн хажуу хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, баруун тал бөмбөлгийн дагз хэсэг, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн тархины эдийн няцраг баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суурь яс зүүн чамархайнаас турк эмээл, духны хонхорын зүүн хэсгээс турк эмээл, дагзны хонхор хэсэг рүү салаалсан хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Амь хохирогч Х.Ганзориг нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь 0/l/ бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй...” /1 дүгээр хх-ийн 132-133 дугаартай хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шижилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/098 дугаартай дүгнэлт “...Амь хохирогч О.Одгэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр толгойн хуйхны зүүн чамархай орой хэсгийг хамарсан сөхөгдсөн шарх. Гавлын ясны оройн, зүүн чамархай, дагз хэсгийн олон тооны хугарал. Тархины хатуу бүрхүүлийн урагдаг Тархины зүүн тал бөмбөлгийн бүрэн хэмжээний дутагдал. Тархины баруун тал бөмбөлгийн оройн болон чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа. Баруун тал бөмбөлгийн орой чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал. Бага тархины эдийн няцрал. Гавлын суурь ясыг шалгахад зүүн чамархайнаас дагз хэсэг рүү чиглэсэн, эрвээхэйн хонхор болон дагзны хонхор луу салаалсан хугарал. Дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын үзүүр, доод уруул, баруун шанаа, эрүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 2.4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч О.Одгэрэлийн толгойн хуйхны зүүн чамархай орой хэсгийг хамарсан сөхөгдсөн шарх. Гавлын ясны оройн, зүүн чамархай, дагз хэсгийн олон тооны хугарал. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Тархины зүүн тал оөмбөлгийн бүрэн хэмжээний дутагдал. Тархины баруун тал бөмбөлгийн оройн болон чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа. Баруун тал бөмбөлгийн орой чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал. Бага тархины эдийн няцрал. Гавлын суурь ясыг шалгахад зүүн чамархайнаас дагз хэсэг рүү чиглэсэн, эрвээхэйн хонхор болон дагзны хонхор луу салаалсан хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн сайна. Амь хохирогч О.Одгэрэл нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь 0/l/ бүлгийн харьяалалтай байна....” гэсэн /1 дүгээр хх-ийн 143-144 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шижилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/97 дугаартай дүгнэлт “...амь хохирогч С.Мөнх-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр дух, толгойн орой хэсгийн хамарсан шарх. Гавлын ясны дух, баруун, зүүн чамархай, орой хэсгийг хамарч үгүй болсон байдал. Гавлын хөндийн тархигүйдэл. Тархины хатуу бүрхүүл суурь хэсгээс бусад хэсгийн урагдаж үгүй болсон байдал. Гавлын суурь яс баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл зэргийг хамарсан тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Гавлын ясны дагз хэсгийн хугарал. Эрүү ясны хугарал. Хамар ясны чихэгдсэн хугарал. Эрүүний баруун доод хэсгийн шарх, шарх орчмын эдийн урагдал, зүсэгдэлт. Хамрын нуруу, баруун хацар, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвууны ар хэсгийн олон тооны, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт. Баруун уушгины эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйл болон ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч С.Мөнх-Эрдэнийн цогцост учирсан дух, толгойн орой хэсгийн хамарсан шарх. Гавлын ясны дух, баруун, зүүн чамархай, орой хэсгийг хамарч үгүй болсон байдал. Гавлын хөндийн тархигүйдэл. Тархины хатуу бүрхүүл суурь хэсгээс бусад хэсгийн урагдаж болсон байдал. Гавлын суурь яс баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл зэргийг хамарсан тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Гавлын ясны дагз хэсгийн хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Амь хохирогч С.Мөнх-Эрдэнэ нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус B/III/ бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл гэсэн... /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 02 дугаар сарын 22-ын өдрийн 02/0137 дугаартай дүгнэлт "...Д.Буянбатын биед суурь ясны хугарал, дух яс, суурийн хөндий, самалдаг руу үргэлжилсэн шугаман хугарал. Зүүн хацар ясны хугарал. Тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, чамархай хэсгийн хатуу, бүрхүүл доорх цусан хураа. Элэгний эдийн няцрал, цус хуралт. Хэвлийн хөндийн дотуур цус алдалт. Гялтангийн арын зайн цус хуралт. Нойр булчирхайн эдийн няцрал. Хоёр талын суурийн хөндий болон самалдагийн хөндий, гайморын хөндий, зүүн талын духны хөндийд цус хуралт. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал. Зүүн шанааны шарх. Зүүн нүдний цус хуралт, уруулын зүүн хэсгийн зулгаралт, аюулхайн олон тооны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Д.Буянбатын биед учирсан суурь ясны хугарал, дух яс, суурийн хөндий, самалдаг руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт. Тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цус харвалт, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт. Элэгний эдийн няцрал. Цус хуралт, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, гялтангийн арын зайн цус хуралт, нойр булчирхайн эдийн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хоёр талын суурийн хөндий болон самалдагийн хөндий, гайморын хөндий, зүүн талын духны хөндийд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн шанааны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт. Зүүн нүдний цус хуралт, уруулын зүүн хэсгийн зулгаралт, аюулхайн олон тооны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /1 дүгээр хх-ийн 165-167 дугаар хуудас/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/076 дугаартай дүгнэлтэнд “...Н.Эрдэнэбатын биед зүүн дал ясны хугарал, нарууны 4-9 нугаламын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын хугарал, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Эрдэнэбатын биед учирсан зүүн дал ясны хугарал, нурууны 4-9 нугаламын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниуга тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн / 1 дүгээр хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13116224 дугаартай үнэлгээний тайлан “ ...37-70 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 811.500 төгрөгийн хохирол учирсан” /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/

Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/16 дугаартай шинжээчийн дүгнэлт “..toyota noah маркийн тээврийн хэрэгсэл 16.500.000 төгрөг...” /2 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талаас нар зөв тойруулан үзлэг хийхэд автомашины хойд хаалганы зүүн доод хэсгээр дотогш бага зэрэг хонхойсон, арын хаалганы шил /хар өнгийн/ хагарч хүрээ хэсгээрээ цуурсан байдалтай үлдсэн. Автомашины дээврийн төмөр урдаасаа хойш урагдаж үрчийж, хумигдаж хойш унжсан, мөн доторлогоо /дээврийн/ хэсэг мөн урагдаж унжсан байдалтай байв ...мөн зүүн урд дугуй байх хэсгийн /орчмын/ эд анги бүхэлдээ эвдэрч хэлбэр дүрсээ алдсан...” /1 дүгээр хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хохирогч Д.Буянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...миний хувьд тухайн осолд ороод эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон. Миний элэг бяцарсан гэж байсан. Одоо миний бие тийм ч сайнгүй байгаа орой болохоор элэг өвдөөд толгой тархи өвддөг. Миний хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирлын баримтаа өгсөн байгаа. Уг баримтаар 1.441.939 төгрөг гарсан байгаа. Н надад эмчилгээндээ зориулаарай гээд 500.000 төгрөг өгсөн түүнийг хасахлаар 941.939 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн дээрээс нь намайг эмнэлэгт сахисан хүний хоол унд болон бусад зардлыг гаргаж өгсөн тэр нь 250.292 төгрөг байгаа. Үүнийг нэмээд 1.192.321 төгрөгийг Наас нэхэмжилнэ. Мөн дахин эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Тэрэнд 2.000.000 төгрөг орох байх тэрийг мөн нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,

Хохирогч Н.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...тухайн үед миний хавирга болон нурууны сэртэн яс хугарсан гэж байсан. Тэгээд би хотод явж үзүүлээд гадуур эмчилгээ хийлгэсэн. Надаас нийтдээ 225.300 төгрөгийн зардал гарсан ба уг гарсан зардлын баримтыг нь өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Д.Сансарын мөрдөн шалгах шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид нар тэнд 21 цаг өнгөрөөгөөд очсон байх тэнд ороод 00 цаг өнгөртөл сууцгааж дуулцгаасан ба тэнд нийтдээ 3 шил 0.75 гр архи уусан байх гэж бодож байна. Мөн 24 ш лаазтай пиво ууцгаасан юм. Тэгээд бид нар 00 цаг өнгөрөөгөөд гарсан байх цагийг нь бол яг сайн санахгүй байна. Машиныг дарга Н нь бариад хажууд Одгэрэл гээд охин суугаад бусад нь ар талын зааланд суугаад хөдөлсөн юм. Тэндээс хөдлөөд жаахан яваад замдаа зогсоод ард сууж явсан нэг залууг урагшаа хажууд суучих гээд суулгасан юм. Тэгээд тэндээс хөдлөөд явахдаа бол цаашаа нилээн хурдтай явсан ба нэг ачааны машинтай их ойрхон шүргэх нь холгүй зөрөөд өнгөрсөн юм. Тэр үед манай талийгаач Ганзориг та жаахан зөөлөн яв эсвэл арай гайгүй хүндээ өгчих гэхэд Н дарга нь би зүгээрээ та нарыг бэртээчихгүй, гэмтээчихгүй хүргээд өгнө гээд жолоогооо өгөөгүй юм. Тэгээд цаашаа хурдаа хасалгүй хурдтай яваад байсан ба би арын суудал дээр нь гол хэсэгт нь сууж явсан юм. Тэр үед өөдөөс том машин ирж байгаа харагдсан ба тэр машин гэрлээ хол ойр дээр нь шилжүүлээд дохио өгч байсан юм. Гэтэл манай машины жолооч замаасаа орж гараад дайвалзаад яваад байсан ба нөгөө өөдөөс ирж байсан машиныг очоод мөргөсөн тэгээд л манай машин замын хажуу руу онхолдсон юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/

Гэрч С.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...талийгаач хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой 19 цаг 30 минутын орчим манай ээж Оюунгэрэлтэй утсаар яриад “ажил тарж байна, аавд мөнгө шилжүүлнэ гэж ярьж байсан, мөн 20-21 цагийн орчим Мөнх-Эрдэнэ манай аав Сэсээртэй утсаар яриад мөнгө шилжүүлсэн шүү гэж ярьсан бөгөөд тухайн үед утсаар ярихад цаана нь хүмүүс шуугилдаад байхаар нь юун хүмүүс шуугиад байгаа талаар асуухад “мөнгө шилжүүлэх гээд явж оайгаад ажпынхантайгаа таарсан, манай хэдэн найзууд байгаа юм, энэ хэдтэй жаахан явж байгаад ажил руугаа буцна” гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/,

Гэрч Т.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг дээр би өөрөө хувиараа караоке ажиллуулдаг юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 04-нд манай караокены хүн байхгүй байсан тул би өөрөө тухайн үед ганцаараа гарч байсан юм. Тэр өдрийн 21 цагийн орчимд манай караокед хүн орж ирээд манайхаар үйлчлүүлсэн юм. Тэдгээр хүмүүс бүгдээрээ нэг өрөөнд орсон ба хаанахын хэн гэдэг хүмүүс болохыг нь бол мэдэхгүй 25 дугаар зөрлөгийн хүмүүс бол биш байх гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 3 эмэгтэй хүн байсан бусад нь эрэгтэй хүмүүс байсан байх. Тэгээд хүмүүс манайд орж ирэхдээ архи дарс уусан зүйл мэдэгдээгүй зүгээр байсан болов уу гэж бодож байна. Тэгээд манайд орж ирээд 3 шил 0.75 гр Соёрхол нэртэй архи, 24 ш лаазтай 0.5 гр пиво авсан. Тэдгээр хүмүүс манайд ороод 2 цаг авсан ба дараа нь 1 цаг 30 минут сунгасан юм. Тэгэхээр тэдний цаг нь 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутанд дууссан юм. Тэгээд тэдгээр хүмүүс нь авсан архинаас үлдсэн 1 шил архиа аваад гарцгаасан ба манайхаас гарахад цаг 00 цаг 30 минут болж байсан юм. ...Тэдгээр хүмүүс хар өнгийн Вокси маркийн 1 машинтай бөөндөө явцгааж байсан ба улсын номер дугаарыг нь бол мэдэхгүй байна. Тухайн машиныг ямар хүн барьж явсаныг нь бол мэдэхгүй байна би гарч хараагүй болохоор машинд хаана, хаана нь ямар хүн сууж явсаныг нь бол мэдэхгүй байна. Тэдгээр хүмүүс хаашаа явж байгааг нь бол мэдэхгүй байна. Намайг цэвэрлэгээ хийж байхад уг автомашин Даланжаргалан сумын чигтээ засмал замд ороод явсан юм. Манай гаднаас хөдлөхөд цаг багцаагаар 00 цаг 50 минут орчим болж байсан байх. Тэр хүмүүс манайхаас гараад жаахан байж байгаад хөдөлсөн юм. Манай караокены дотор гадна талд хяналтын камер байдаг юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч П.Норжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед манай нөхөр Эрдэнэбат болон тэдний ажлын дарга Н машин бариад ажпынх нь гээд 3 эрэгтэй хүн байсан ба надаас гадна 2 эмэгтэй хамт явсан юм. Нийт 5 эрэгтэй, 3 эмэгтэй хүн хамт явсан. Миний хувьд нөхрийн ажлын хүмүүсийн нэрийг бол мэдэхгүй харин хамт явсан манай хамаатны охин Одгэрэл болон Сансар гээд охиныг бол танина. Тэгээд бид нар караокед 21 цагийн үед орсон байх тэнд ороод 0.75 гр 3 шил архи авсан ба олон пиво авсан байсан. Тэдгээрийг уугаад дуулж байгаад 2018 оны 12 сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрөөгөөд гарцгаасан юм. Тэнд өөр нэмж архи дарс уусан үгүйг нь бол мэдэхгүй байна. Би тухайн үед архи уугаагүй эрүүл шахуу байсан юм. Би тэнд архинаас бол огт уугаагүй 1 лааз пиво уусан юм. Тухайн үед дарга Н нь нилээн согтуу бололтой байсан. Тэгээд тэндээс хөдлөхөд дарга Н нь машин бариад хөдөлсөн ба манай нөхөр Эрдэнэбат их согтуу тасарчихсан байсан юм. Машины урд талд нь Одгэрэл суугаад хажууд нь нэг залуу суугаад зааланд бид нар бөөндөө сууцгаасан. Би машины жолоочийн ар талд нь суугаад миний хажууд манай нөхөр суугаад түүний цаад талд Сансар сууж явсан шиг санаж байна. Бусад хэн хэн нь хаана хаана сууж явсныг нь бол анзаараагүй. Тэгээд бид нар караокеноос хөдлөөд Даланжаргалан сум явсан ба замдаа Н нь замын голын зураас руу ороод буцаж гараад орж гараад хурдтай яваад байсан ба би тухайн үед хамт явж байгаа хүмүүст та нар арай гайгүй бол машиныг нь бариад яваач энэ хүн чинь замаас орж гараад яваад байна гэхэд ажилчид нь даргадаа зөөлхөн яваач гэж хэлж байсан, дарга Н нь би өөрийгөө мэднэ гээд байсан юм. Тэр үед мөн Сансар зөөлхөн яваач гэж хэлж байсан юм. Тэгээд удалгүй машин зогсоод Н буусан юм. Би бодохдоо өөр хүнээр машинаа бариулах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь удалгүй орж ирээд буцаад өөрөө машинаа бариад явсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд мөн их хурдтай явсан ба би тухайн үед жолоочийн ард талд сууж явж байсан болохоор хажуу талаар нь замаа хараад явж байсан юм. Тэр үед Н засмал замын голын цагаан зураасыг голлоод яваад байсан ба машины зүүн гар тал нь эсрэг' урсгалд ороод яваад байсан. Тэр үед урдаас буюу өөдөөс машин ирж байсан ба бид нар урдаас чинь машин ирж байна ш дээ гээд л орилцгоосон ба манай машин баруун гар тал руугаа дарах шиг л болсон. Тэгээд л уг өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд нэг мэдэхэд би машинаас шидэгдсэн байсан ба тухайн үед шоконд орсон байсан ба энд тэнгүй хүн тараад хэвтчихсэн байсан юм.. гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Э.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 цагийн үед Даланжаргалан сум өнгөрөөд явж байтал их хурц гэрэлтэй жижиг машин өөдөөс их хурдтай ирээд замын цагаан зураасны дээгүүр буюу урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд талын гупернээс мөргөх үед миний машины жолооны хүрд зүүн гар тал руу хүчтэй эргэж би баруун тал руу шидэгдэн би ухаан балартаж унасан ...би их ачаатай болохоор дунджаар 35-40 км цагийн хурдтай явж байсан ...одоо бүтэн байгаа 194 ширхэг цемэнт хүлээн авсан, бусад нь бүгд хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 75-76 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 3 дугаар хх-32 хуудас / болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэм буруугийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар, ЗамынҮүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг , 3.7.а “...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92- 23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Мөнх-Эрдэнэ, О.Одгэрэл, Х.Ганзориг нарын амь нас хохирч, хохирогч Д.Буянбатын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.Над холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийгтээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс хоёр,түүнээс олон хүний амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би эсрэг урсгалд оржзамын цагаан зураас давж яваагүй...” гэсэн мэдүүлэг нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Батцэвэрийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэнд Тоёота Ноах маркийн 92-23 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэсэн дүгнэлт, Гэрч П.Норжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд бид нар караокеноос хөдлөөд Даланжаргалан сум явсан ба замдаа Н нь замын голын зураас руу ороод буцаж гараад орж гараад хурдтай яваад байсан ба би тухайн үед хамт явж байгаа хүмүүст та нар арай гайгүй бол машиныг нь бариад яваач энэ хүн чинь замаас орж гараад яваад байна гэхэд ажилчид нь даргадаа зөөлхөн яваач гэж хэлж байсан, дарга Н нь би өөрийгөө мэднэ гээд байсан юм. Тэгээд удалгүй машин зогсоод Н буусан юм. Би бодохдоо өөр хүнээр машинаа бариулах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь удалгүй орж ирээд буцаад өөрөө машинаа бариад явсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд мөн их хурдтай явсан ба би тухайн үед жолоочийн ард талд сууж явж байсан болохоор хажуу талаар нь замаа хараад явж байсан юм. Тэр үед Н засмал замын голын цагаан зураасыг голлоод яваад байсан ба машины зүүн гар тал нь эсрэг' урсгалд ороод яваад байсан...”гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Оюунбаатарын “...01 цагийн үед Даланжаргалан сум өнгөрөөд явж байтал их хурц гэрэлтэй жижиг машин өөдөөс их хурдтай ирээд замын цагаан зураасны дээгүүр буюу урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд талын гупернээс мөргөх үед миний машины жолооны хүрд зүүн гар тал руу хүчтэй эргэж би баруун тал руу шидэгдэн би ухаан балартаж унасан ...би их ачаатай болохоор дунджаар 35-40 км цагийн хурдтай явж байсан...”гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд цаашаа хурдаа хасалгүй хурдтай яваад байсан ба би арын суудал дээр нь гол хэсэгт нь сууж явсан юм. Тэр үед өөдөөс том машин ирж байгаа харагдсан ба тэр машин гэрлээ хол ойр дээр нь шилжүүлээд дохио өгч байсан юм. Гэтэл манай машины жолооч замаасаа орж гараад дайвалзаад яваад байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоож ирүүлсэн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Г.Над ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан эд материалын болон эмчилгээний зардлын зохих хэсгийг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүйг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 5 жил хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2 жил хорих ял шийтгэж энэ ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөчээ гэсэн санал болон шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэнд/, хохирол төлбөрийг зохих хэмжээгээр төлсөн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзлээ. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үр дагавар, болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Н нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Хохирол төлбөрийн талаар Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь жолооч болон иргэний хариуцагч нараас хохирол, хор уршгийг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар жолооч, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч гэм хорыг хариуцан арилгах боломжтой юм.

Шүүгдэгч Г.Нын жолоодож явсан 9223 УБД улсын дугаартай Ноахмаркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Эко хэлхээ” ХХК болох нь 3-р хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед “Эко хэлхээ” ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын ажилтан Г.Н зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан хэдий ч “Эко хэлхээ” ХХК өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт сул, уг тээврийн хэрэгслээр чөлөөтэй сэлгүүцэх болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох боломжийг бий болгосон, ажилтанаа буруу сонгож, хяналт тавьж ажиллаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар өөрийн буруугаас болоод тээврийн хэрэгслийг ашиглах боломж өгсөн өмчлөгч болон эзэмшигч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Н нь осол аваар гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бусдын амь насыг хохироож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан тул гэм хорыг хариуцах үүрэгтэй.

Иймд шүүх иргэний хариуцагч “Эко хэлхээ” ХХК болон уг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Г.Н нараас учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэн гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хянан үзээд шүүгдэгч Г.Н нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан гол буруутай байх тул хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Г.Наас 70 хувиар, иргэний хариуцагч “Эко хэлхээ” ХХК-аас 30 хувиар тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль нэхэмжлэл “Эко хэлхээ” шүүгдэгч Г.Н ёсны төлөөлөгч ХХК-аас Д.Оюунгэрэл 7791450 2337435 төгрөг 5454015 төгрөг Б.Оюунгэрэл 8792434 2637730 төгрөг 6154703 төгрөг Х.Түмэндэлгэр 14919420 1475826 төгрөг 3443594 төгрөг Хохирогч Д.Буянбат 1618972 1378972 төгрөг Н.Эрдэнэбат 441300 441300 төгрөг Иргэний нэхэмжлэгч Д.Сансар 506611 506611 төгрөг П.Норжинлхам 120000 120000 төгрөг Ч.Бямбасүрэн 35575500 7432650 төгрөг 17342850 төгрөг Иргэний нэхэмжлэгч “Эко хэлхээ”ХХК-ний нэхэмжилсэн 16000000 төгрөгийг шүүгдэгч Г.Наас тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв. Хохирогч нарын хохирлоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Түмэндэлгэрийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн нь сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлж гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул, хохирогч Д.Буянбатын 1618972 төгрөгнөөс “Эко хэлхээ” ХХК-аас эмчилгээний зардалд өгсөн 1240000 /дүү Даваабарын Буяндэлгэрийн дансанд 240000 төгрөг шилжүүлсэн/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн 35575500 төгрөгийн нэхэмжлэлээс сул зогсолтын мөнгө 10800000 төгрөгийг /хэдийгээр иргэний нэхэмжлэгч нь 2 машинаар Замын-Үүд Эрээний чиглэлд ачаа тээвэрлэлт хийдэг гэх боловч энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт байх бөгөөд одоо явуулж байгаа тээврийн хэрэгслээс олсон ашгийг нэхэмжилж буй сул зогсолтын мөнгөтэй адилтган шийдвэрлэх боломжгүй/ тус тус хэрэгсэхгүй болгож, “Эко хэлхээ” ХХК-аас хохирогч нарт /талийгаачийн ар гэрт/ өгсөн тус бүрийн 500000 төгрөг нь буцалтгүй тусламжийн хандиваар өгсөн мөнгө болох нь тогтоогдсон, хохирогч Д.Сансар нь тухайн үед жирэмсэн байсан энэ осол аваарын улмаас хүүхдээ төрүүлээгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг харгалзан нэхэмжлэлээс хасах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэл нь 1241774 төгрөгийн тэтгэврийн зээл авч хоног хураахад гарсан зардалд хэрэглэсэн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, энэ нь зээл авсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Н нь хохирогч Д.Буянбатад 700000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд 2100000 төгрөг, Б.Оюунгэрэлд 2760000 төгрөгийг, Х.Түмэндэлгэрт 1000000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн ба шүүгдэгчээс хохирогч нарт төлсөн дээрх төлбөр нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, иргэний хариуцагч нарын гэм бурууг харгалзан тогтоосон хохиролд хамаарахгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Түмэндэлгэр, Д.Оюунгэрэл нарын тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг дан ганц талийгаачийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр гаргуулах хэмжээг тодорхой заасан.

Дараах нотлох баримтыг бүрдүүлэх /ам бүлийн гишүүдийн тодорхойлолт, нас барагчийн сарын цалин хөлсний дундаж орлогын дэлгэрэнгүй бүртгэл, тэжээгчээ алдсаны тэтгэвэр /АминХүслэнгийн/ / гэх мэт. Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Баярмаагийн /хх-62/ мэдүүлэг нь шүүгдэгч Г.Нын хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж байсныг Сонгодо болон Ачтан эмнэлэгийн картын хуулбар нь түүний эрүүл мэндийн байдлыг нотолсон нотлох баримтууд гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г. Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Г.Над тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлд 5454015 төгрөг, Б.Оюунгэрэлд 6154703 төгрөг, Х.Түмэндэлгэрт 3443594 төгрөг, хохирогч Д.Буянбатад 1378972 төгрөг, Н.Эрдэнэбатад 441300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сансарт 506611 төгрөг, П.Норжинлхамд 120000 төгрөг, Ч.Бямбасүрэнд 17342850 төгрөг, “Эко хэлхээ” ХХК-д 16000000 төгрөгийг, Иргэний хариуцагч “Эко хэлхээ” ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлд 2337435 төгрөг, Б.Оюунгэрэлд 2637730 төгрөг, Х.Түмэндэлгэрт 1475826 төгрөг, Ч.Бямбасүрэнд 7432650 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

7. Нэхэмжлэлээс иргэний нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийн 1000000 төгрөгийг, хохирогч Д.Буянбатын 1240000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн 10800000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 8. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар Х.Түмэндэлгэр, Д.Оюунгэрэл нар нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН