Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0352

 

Иргэн Х.Д-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Х.Д, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сайлаубек, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, Я.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын давж заалдах гомдлоор иргэн Б.Д-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн хууль бус 01-р тогтоолыг хүчингүй болгож, намайг Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2014 оны 03-р сарын 05-ны өдрийн 14-р тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Тэргүүлэгчдийн 2012 оны 12-р сарын 24-ний өдрийн, 2013 оны 03-р сарын 13-ны өдрийн, 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн, 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн хууль зөрчиж зохион байгуулсан хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн

бичгийн даргын албыг хашиж байсан Х.Д нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн заалт бүрийг, 15 дугаар зүйлийн 15.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргаж байсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэх заалтаар төсвийн шууд захирагчийн эрх хэмжээг хэтрүүлж, урвуулан ашиглан төсвийг зүй бусаар зарцуулсан, 40 дүгээр зүйлийг үл хэрэгсэн үр дүнгийн гэрээ хийгээгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд хийж байсан Тэргүүлэгчдийн хуралдааныг үймүүлж, жижгээр танхайрч Тэргүүлэгчдийг цээртэй үгээр харааж, доромжлох зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг 2014 оны 01-р сарын 15-ны өдөр Тэргүүлэгчид гаргасан, энэ бол хамтын шийдвэр байлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид намайг намын үзэл бодлоор ялгаварлан янз бурийн шахалт үзүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь ямар ч ор үндэслэлгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг гэсэн нь ор үндэсгүй. Үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүн үзүүлсэн. Х.Д нь үүргээ умартаж хуралдаанд зөвлөх эрхтэй оролцож, зааж зааварчлан, Тэргүүлэгчдийн шийдвэрт нөлөөлөх, эрх мэдэл булаацалдах зэрэг зохисгүй хууль бус авир гаргаж байсан. Тэргүүлэгчид хуралдааныг бид ажлын цагаар хийсэн. Намайг Тэргүүлэгчид бүлэглэн зодсон гэж нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй. Мөн энэ хүн төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа. Тэр талаар Аудитын дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа гэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Б.Х, К.Ү, Т.Т, А.К, С.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ы гаргасан зөрчил нотлох баримтаар тогтоогдсон. Тэргүүлэгч бид Х.Д-д ажлаа сайжруулж, дутагдал зөрчилдөө дүгнэлт хийж, хууль дээдэлж ажиллах зөвлөгөө өгч, сануулах сахилгын шийтгэл авч байсан боловч дутагдал, зөрчилдөө дүгнэлт хийхгүй, улам хууль зөрчиж, дураараа аашлан зөрчлийг давтан гаргаж байсан учир Х.Д-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад үргэлжлүүлэн ажиллуулах бололцоогүй гэж дүгнээд ажлаас халах хамтын шийдвэрийг гаргасан гэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч И.Бахытбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн

 

 

 

15 цаг 30 минутад Тэргүүлэгчдийн хуралдаан эхэлж, төлөвлөгөө ёсоор 5 төрлийн асуудлыг хэлэлцүүлээд 17 цагт дуусгасан. Хурлын дарга Д.С 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн шөнө ажлын бус цагаар айл өрхөд дур мэдэн зөвхөн өөрийн намаас сонгогдсон Тэргүүлэгчидтэй үгсэн тохиролцож, дэгийг зөрчиж, хууль бус хуралдааныг дахин зохион байгуулан, хуралдааны тэмдэглэлийг Тэргүүлэгч А.Көкенайгаар хөтлүүлэн, хууль бус шийдвэр гаргаж, үүнийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны материал болгон өгсөн байна. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Х.Д-ы тайланг хэлэлцэх тухай асуудал огт ороогүй бөгөөд Х.Д-д сахилгын /  шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг бид гаргаагүй гэжээ.

Гуравдагч этгээд Т.Бахытжан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01-р сарын 15-нд Тэргүүлэгчид хуралдаж Х.Д-ыг нарийн бичгийн даргад үргэлжлүүлэн ажиллуулах бололцоогүй гэж дүгнээд Тэргүүлэгчдийн хамтын шийдвэрээр ажлаас гаргаснаа хэлж, Хурлын нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болгосноор би зөвшөөрч, улмаар Тэргүүлэгчдийн 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн хуралдааны 01 тоот тогтоолыг гардуулж өгсөн, ажилд орсон 5 сарын хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчилгүй ажиллаж, ажилдаа хариуцлагатай байж, төрийн ажлыг тасралтгүй явуулж байна. Иймд иргэн Х.Д дээрх /        шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол

хөндөгдөж болзошгүй байгаа тул шүүх миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, хууль журмын хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 22.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Д-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5017336 төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 24, 2013 оны 03 дугаар сарын 13, 2014 оны 01 дүгээр сарын 07, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан давж заапдах гомдолдоо: ... Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Д нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн бүх заалтыг, 15 дугаар зүйлийг 15.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтуудыг удаа дараа зөрчиж албан үүргээ хангалтгүй биелүүлэн удирдах удирдуулах ёс зарчмыг алдагдуулсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэх заалтаар олгосон төсвийн шууд захирагчийн эрх хэмжээг хэтрүүлж, төрийн эрх мэдлийг урвуулан ашиглан төсвийг зүй бусаар зарцуулсан түүнчлэн удирдах удирдуулах зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан учраас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан болно. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Д-ы ажилд хангалтгүй гэсэн дүгнэлт өгсөн юм.

  1. Төрийн захиргааны албан хаагч болох Х.Д нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг хууль бусаар ашигласан зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05\8744 дүгээр албан бичгээр тус сумын Хурлын төлөөлөгч А.З-д хариуцлага тооцож авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг сумын хурлын дарга А.Сайлаубект үүрэг болгосон боловч Х.Д нь Хурлын төлөөлөн, сумын хүн эмнэлгийн эх баригч эмч А.З-д хариуцлага тооцож, гаргасан шийдвэрийг Хурлын ажлын албанд ирүүлэх утга бүхий 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр албан бичигт гарын үсэг зурж хүргүүлсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.7, 22.1.14, ** дугаар зүйлийн 25.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
  2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Д-ыг "... мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар нарийн бичгийн дарга Х.Д-д холбоотой зөрчил дутагдал гараагүй болох нь аймгийн аудитын газрын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Хурлын төсвийг дур

мэдэн зарцуулсан гэдэг нь тогтоогдоогүй байна гэж үзлээ” гэж дурдсаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн аудитын газар нь 2013 оны жилийн эцсийн төсвийн зарцуулалтыг 2013 оны 1 улирал дуусаагүй байхад үнэлсэн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Х.Д нь 2013 онд төсвийн талаар зөрчил гаргасныг Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 65 тоот, Баян-Өлгий аймгийн аудитын газрын аудиторын 2014.02.10-ний өдрийн 11 тоот зөвлөмж зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Сайлаубек би 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сонгогдсон ба чухам энэ цаг үеэс хойш

                 Х.Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эсрэг

ажиллаж, хурлын үйл ажиллагаанд саад учруулах, Хурлын Тэргүүлэгчдийг хэл амаар доромжлох, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлан тавья гэхэд холбогдох бичиг баримтуудыг өгөхгүй зэрэг маш олон удаа зөрчил дутагдал гаргаж ирсэн нь бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас удаа дараа өгсөн албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаад гомдолтой байна.

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шийдвэрлүүлэхээр бусад албан байгууллагаас ирсэн санал хүсэлтийг нарийн бичгийн дарга Х.Д нь биелүүлээгүй хайхрамжгүй хандсан, үүрэг даалгавар биелүүлэхгүй, өөрийн ажилд маш их хариуцлагагүй хандаж ирснийг бичгийн нотлох баримтуудаар нотолсон байхад анхан шатны шүүх уг асуудалд хөнгөн гоомой хандсан гэж үзэж байна.
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д-д тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын тайланг тавихаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л-с 2013.06.19-ний өдрийн №1-01421 дүгээр албан бичгээр “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар танай сумын Хурал, түүний Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаарх сонсголыг 9-р сард хэлэлцэх болсон тул бэлтгэл ажлаа ханган дурдсан хугацаанд бэлэн болохыг үүгээр мэдэгдье” гэсэн үүрэг даалгавар ирсэн ба уг албан тоотын дагуу холбогдох материалуудыг бэлтгэх үүрэг даалгаврыг өгсөн боловч тэрээр огт хүлээж аваагүй тул бичиг хэргийн ажилтан Б.А-аар дамжуулан өгсөн боловч бас л хүлээж аваагүй байгаа асуудал гарсан юм.
  3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2012.12.18-ны өдөр баталсан гэх “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн
 

Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэг’’-ийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урьд ажиллаж байсан буюу бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдээс 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Ингэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болохоос нэг хоногийн өмнө бүрэн эрхийн хугацаа дуусаж буй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж хуралдааны дэг баталсан гэж байгаа нь хууль бус асуудал гэж үзэж байна. Уг бичиг баримт нь хуурамч гэдэг илт тодорхой байхад анхан шатны шүүх хууль ёсны нотлох баримт гэж үнэлж байгаа нь буруу гэж үзэж байна. Энэ мэтээр нэхэмжлэгч Х.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хуралдах үеэс эхлэн хуурамч бичиг баримт бүрдүүлж шинээр сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажилд саад учруулах үйлдлийг санаатайгаар гаргаж ирсэн билээ.

  1. Миний бие Д.Сайлаубек нь хурлын нарийн бичгийн дарга Х.Д-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ” хийсэн юм. Уг гэрээний биелэлтийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгөгдсөн юм. Харин Х.Д-тай байгуулсан үр дүнгийн гэрээг хэлэлцэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд Х.Д-ыг өөрийн биеэр оролцохыг миний бие удаа дараа хэлсэн боловч тэрээр уг хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно, уг хурлыг эсэргүүцэж, жижгээр танхайрсан болно. Энэ нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч Х.Д нь төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөнийг харуулж байна.
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Д нь сахилгын зөрчлийг миний бие Д.Сайлаубек нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар анх сонгогдсон үеэс эхлэн гаргасан болно. Тийм учраас Х.Д-ы гаргасан сахилгын зөрчлүүд нь үргэлжилсэн үйлдэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж үзэж байна. Миний бие Д.С нь Х.Д-ы зөрчил гаргасан талаар цаг тухайд шүүх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, цагдаагийн байгууллагад хандаж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.

Эцэст нэхэмжлэгч Х.Д нь удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, төрийн тамга, хэвлэмэл хуудсыг эхнэр С.А-ыг

 

орон тооны ажилд томилсонгүй гэж хувийн ашиг сонирхол, өш хонзонгоор Хурлын дарга надад өгөхгүй, хурлын дотоод ажил нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан, Тэргүүлэгчдийн хуралдааныг байнга үймүүлдэг, удирдах, удирдуулах зарчмыг ноцтой алдагдуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн асуудал нь нотлогдож байгаа

Иймд Захиргааны хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 26 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд уг шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй нь илт тодорхой байгаа тул уг 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Х.Д-ы нэхэмжлэлийг '(        хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Д нь “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 24, 2013 оны 03 дугаар сарын 13, 2014 оны 01 дүгээр сарын 07, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгох, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Д-ыг Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 22.1.17, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан, “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн хурлын төсвийг дур мэдэн зарцуулсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж хурлын тамга, албан бланкыг хууль бусаар ашигласан, үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, Төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Х.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан дээрх, маргаан бүхий захиргааны актад дурдсан зөрчил тус бүрд дүгнэлт өгч, “2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Д-ыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Д нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн Хурлын төсвийг дур мэдэн зарцуулсан гэх зөрчлийн тухайд “Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаар албан бичигт “2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар Х.Д-тай холбоотой зөрчил дутагдал гараагүй” болохыг нь тодорхойлсон” байтал хариуцагчийн “... 2013 оны жилийн эцсийн төсвийн зарцуулалтыг 2013 оны 1 дүгээр улирал дуусаагүй байхад үнэлсэн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Д-д Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн нэг болох “хурлын төсвийг дур мэдэн зарцуулсан” гэх зөрчлийн тухайд хариуцагч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт1, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт2 төсвийн хөрөнгийг ашигласан эсэхийг шалгуулахаар тус тус хандсан төдийгүй, сахилгын шийтгэлийг ногдуулахаас өмнө уг зөрчлийг шалгаж тогтоосон талаар хариуцагч нотлоогүй тул Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалТ-дай нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр зөвлөмжид дурдсан "... орсон орлогын 1500,0 мянган төгрөгийг буруу зарцуулсан” гэх зөрчлийн тухайд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 37 дугаар тогтоолоор уг 1500,0 мянган төгрөгөөс Ү.Ардагүл,

О.Хуаныш нарт цалингийн урьдчилгаа олгохоор тогтоож, уг мөнгийг тооцож олгохыг Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нарт зөвшөөрсөн байх тул уг зөвлөмжид дурдсан зөрчилтэй холбогдуулан зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүйн дээр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Х.Д-д сахилгын шийтгэл ногдуулах үед энэхүү аудитын зөвлөмж ирээгүй байсныг дурдах нь зүйтэй.

Төрийн захиргааны албан хаагч болох Х.Д нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг хууль бусаар ашигласан гэх зөрчлийн тухайд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр албан бичигт “Хурлын нарийн бичгийн дарга" гэж гарын үсэг зурж, тус сумын хүн эмнэлгийн эрхлэгчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.14, ** дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын зөрчил ногдуулж болох хугацаа хэтэрсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчийн “Х.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эсрэг ажиллаж, хурлын үйл ажиллагаанд саад учруулах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зэрэг зөрчил дутагдал гаргаж ирсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын тогтоолыг боловсруулахгүй саатуулсан, ажил сайжруулах тухай үүрэг даалгавар өгөхөд дүгнэлт хийгээгүй” гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчид үүрэг даалгавар өгч, албан бичгийг танилцуулж байсан нь нотлогдоогүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн "... Х.Д нь Амьжиргаа дэмжих зөвлөл байгуулах тухай албан тоот, газрын төлөвлөгөөг батлах асуудал, “... жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар сумд ирсэн зээлийн хуваарилалтыг дур мэдэн зассан” тухай Ногооннуур сумын Засаг даргын орлогч Д.Т-с ирүүлсэн албан бичиг зэргийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд зориуд санаатайгаар саад хийж оруулаагүй” гэсэн гомдол үндэслэлгүй, Амьжиргааг дэмжих зөвлөл байгуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэгчид урьд нь сахилгын шийтгэл ногдуулж байсан ч талууд эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй

 

болгосон болох нь Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамханы тодорхойлолт3, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжаар4 тогтоогдож байна.

Түүнчлэн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар уг асуудал хэлэлцэн шийдвэрлэгдсэн болох нь мөн өдрийн 07 дугаартай тогтоол5, хуралдааны тэмдэглэл6, тус зөвлөлийн гишүүдийн тодорхойлолт7 зэрэг баримтаар, харин “газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г батлах тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан нь тухайн өдрийн хурлын тэмдэглэл8, тогтоол9 зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байхад уг зөрчлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасантай нийцэхгүй байна.

Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор хуралдааны дэгийг шинэчлэн баталж10, Тэргүүлэгчдэд танилцуулах хуудсаар танилцуулсан 11 нь баримтаар нотлогдож байх тул ‘‘Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг өнөөгийн шаардлагад нийцүүлж шинэчлэн боловсруулж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулах үүрэг өгөхөд биелүүлээгүй, Тэргүүлэгчдийн ажилд саад учруулах үйлдлийг санаатай гаргасан” гэх хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн “Х.Д-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн, ... тус хуралдаанд Х.Д-ыг оролцохыг удаа дараа хэлсэн боловч оролцоогүй” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Х.Д-ы 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сайлаубек дүгнэж, “А” буюу маш сайн хангалТ-дай гэж дүгнэсэн, уг дүгнэлтэд зурсан гарын үсэг

хариуцагчийн гарын үсэгтэй тохирч байгаа нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 2013 оны үр дүнгийн гэрээг дүгнэж “хангалтгүй” гэх үнэлгээ өгсөн, тус хуралдаанд нэхэмжлэгч Х.Д-ыг оролцуулалгүйгээр үр дүнгийн гэрээг дүгнэсэн нь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж, дүгнэх журам”-д нийцээгүй тул уг үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Х.Д-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах -сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон зарим зөрчлийг шалгаж тогтоогоогүй, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй нь хууль бус байна.

Сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албан хаагчийн эрхийг хязгаарлаж буй нэг хэлбэр болохын хувьд тухайн арга хэмжээг хуульд заасан журам, хугацааны дагуу хэрэгжүүлэх учиртай. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан тул хариуцагчийн “Х.Д-ы гаргасан сахилгын зөрчлүүд нь үргэлжилсэн үйлдэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” гэх тайлбар нь хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хамаарахгүй байх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. 12

    //?

           
        Text Box: //?
      Text Box: 12
     

    Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

       
 
   
 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийнтанхимд гомдол гаргах эрхтэй.