Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

Улсын яллагч                                                 Л.Энхтайван

Шүүгдэгч  А.Золбоогийн өмгөөлөгч       А.Ариунзаяа                                                  

Хохирогч                                                         У.Баярхүү

Нарийн бичгийн дарга                              Б.Урангоо   нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ариунцэцэгийн Золбоод холбогдох 201618000208 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжил гагнуурчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2-16 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Ариунцэцэгийн Золбоо, /РД:МЮ-92111836/,

 

 Шүүгдэгч А.Золбоо нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замын 37/307 км-н шонгийн орчимд 56-85 СЭҮ улсын дугаартай “Mirage” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлдгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин У.Баярхүүгийн жолоодон явсан 60-44 УНГ улсын дугаартай “KIA Rio” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 855.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь ;

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Шүүгдэгч А.Золбоогийн 2016 оны 07-р сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг орчим Сүхбаатар сумын 1-р багт оршин суух Батсайхан ахынхаа гэрт очиж улаан өнгөтэй 56-85 СЭҮ улсын дугаартай “Мираж” маркийн машиныг нь гуйж аваад Шаамар сум руу найз Гантигчулуунтай уулзахаар найз охин Гэрэлгуатай явж байтал Шаамар 6-руу салах замаа мэдэхгүй “Сод Монгол” ШТС өнгөрч замаа уруудаад зогсож буцаж явахаар машинаа эргүүлэх гэтэл Улаанбаатар хотоос Сүхбаатар сумын чиглэлтэй явж байсан хар өнгөтэй суудлын автомашин хүрч ирээд намайг ухарч байхад баруун хажуу талаараа эсрэг талын зорчих хэсэгт мөргүүлсэн. Мөргүүлсэн машин замаас хөдөлж замын хөвөөн дээр зогсоод 2 хүн бууж ирэхэд нь би замаас гарч шороон замаар зугтаагаад Гантигчулууны гэрт очиход гэртээ ганцаараа амарч байсан. Гантигчулуунд юу болсон талаар хэлээгүй. Маргааш нь Батсайхан ах над руу утасдаж “чи осол гаргасан юм уу? Чамайг цагдаагийн ажилтан нар хайгаад явж байна, чи яаралтай ир” гэж хэлэхэд нь би цагдаагийн газар 07 дугаар сарын 13-нд ирсэн. Ухарч байхдаа мөргөхөд юм мөргөж байгаа чимээ сонсогдсон. Өөрөөр хэлбэл машин мөргөж, зам тээврийн осол гаргаж буруу зүйл хийснээ ойлгосон. Би буруу зүйл хийсэндээ айж сандраад зугтаасан. Би өөрийн буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

2. Шүүгдэгч А.Золбоогийн 2016 оны 08-р сарын 19-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг орчим Сүхбаатар сумын 1-р багт оршин суух Батсайхан ахынхаа гэрт очиж улаан өнгөтэй 56-85 СЭҮ улсын дугаартай “Мираж” маркийн машиныг нь гуйж аваад Шаамар сум руу найз Гантигчулуунтай уулзахаар найз охин Гэрэлгуатай явж байтал Шаамар 6-руу салах замаа мэдэхгүй “Сод Монгол” ШТС өнгөрч замаа уруудаад зогсож буцаж явахаар машинаа эргүүлэх гэтэл Улаанбаатар хотоос Сүхбаатар сумын чиглэлтэй явж байсан хар өнгөтэй суудлын автомашин хүрч ирээд намайг ухарч байхад баруун хажуу талаараа эсрэг талын зорчих хэсэгт мөргүүлсэн. Би зам тээврийн осол гаргаж холбогдох байгууллагад мэдэгдээгүй өөрийн буруугаа ойлгож байна. Урьд сэжигтнээр байцаалт мэдүүлэг өгсөн учраас дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

3. Шүүгдэгч А.Золбоогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 07 дугаар сарын 09-нд ахынхаа машиныг аваад Шаамар сум руу найзындаа очих гээд явсан. Тэгээд замаа мэдэхгүй бензин клонк дээр ирээд хүнээс зам асуусан. Тэгээд зам асуучихаад машин харахад машин байхгүй байсан тул хажууд байсан шороон зам руу орох гээд эргэж байхдаа зам хөндөлсөөд ухрах гэтэл түс тас гээд явчихсан. Тэгээд айж сандраад найзынх руугаа зугтсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа ойлгож байна. Хохирлыг төлж барагдуулна. ...Би 4 жил жолоо барьсан. Замын эсрэг урсгал тусгаарласан зураасыг машин харагдахгүй болохоор нь давчихсан. Уул нь ухарч шороон зам руу орох гэж байсан. Машин байна уу гэж харахад машин харагдаагүй. Би машиныг хараагүй болохоор ухрах гэж байгаад гэнэт л мөргөсөн гэв.

4.Хохирогч У.Баярхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016  оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу орж ирж байхад Шаамар сум руу салдаг замын харалдаа засмал зам дээр нэг улаан өнгийн машин урд ирээд хөндлөн зогссон. Тэгэхээр нь би тоормос гишгэсэн боловч мөргөлдөх гээд байхаар нь араар нь тойроод гарах гэтэл ухарч машиныг маань мөргөсөн. Тэгээд би хэсэг машиндаа сууж байгаад улаан машин дээр очих гэсэн боловч зугтаасан. Тэгэхээр нь араас гүйцэж очоод машиныг нь тойроод хаалган дээр нь очиход зугтаасан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдэж уг машиныг эрэн сурвалжлуулсан. Эсрэг урсгалд байгаа машиныг яг миний өөдөөс ирж байхад нь  харсан. Би  тухайн үед 85 км/цагийн хурдтай явж байсан. Уруудаж явсан учраас жаахан хурдтай явж байсан. Шүүгдэгчээс машины хохиролд 1.205.000 нэхэмжилж байна.  ...гэх мэдүүлэг,

 5.Хохирогч У.Баярхүүгийн 2016 оны 08-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газар 2013 онд жолоочоор ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Албандаа 60-44 УНГ улсын дугаартай “Киа-Рио” маркийн тээврийн хэрэгслийг унаж, хэрэглэдэг. Улаанбаатар хот руу 2016 оны 07 дугаар сарын 10-ны албан ажлаар яваад маргааш нь Сэлэнгэ аймаг руу буцахдаа Гэрэлсайхан, Сайхангэрэл нар дайгдаж явсан. Жолоог би барьж явсан бол урд суудалд Сайхангэрэл сууж явсан бол ард Гэрэлсайхан унтаад явж байсан. Гэтэл Сүхбаатар сум орох үед Шаамар сум руу салдаг “Сод монгол” ШТС ойртон ирж байхад Улаанбаатар чиглэлд буюу эсрэг урсгалд зорчин явсан улаан өнгийн суудлын автомашин зам дээр хөндлөн зогсоход би хурдаа хасч урсгал сөрж, уг машины ардуур гарах гэхэд машины баруун урд тал руу ухарч байгаад мөргөсөн. Мөргүүлсний дараа өөдөөс машин ирж байсан учраас замаа чөлөөлж эгнээгээ эзлэн замын хөвөөн дээр зогсоод машинаас буугаад тухайн жолоочтой уулзахаар очтол машин Шаамар, Сүхбаатар сумын чиглэлтэй явсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гадаа гэгээтэй, үзэгдэх орчин хязгаарласан зүйл байгаагүй. Замын хөдөлгөөнд саад учруулсан, бартаа саад байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

6.Гэрч Н.Батбаатарын 2016 оны 07-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би А.Золбоогийн аавынх нь төрсөн дүү юм. Өөрөөр хэлбэл би авга ах нь. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 30 гаруй жил амьдарч байна. Золбоо болон манай ойр дотны хүмүүс намайг Батсайхан гэж дууддаг. 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. Золбоо надаас миний эзэмшлийн 56-85 улсын дугаартай улаан өнгөтэй “Мираж” машиныг “Шаамар сум руу яваад ирье” гэж гуйгаад 7-8 хоног ирээгүй. Сүүлд сонсоход зам тээврийн осол гаргасан талаар сонссон. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би энэ машиныг 2016 оны 04 дүгээр сард тээврийн хэрэгсэл эзэмшигч Хишигзаяагаас 2,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр ажлын зав болохгүй шилжүүлээгүй байгаа.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

7.Гэрч Э.Гантигчулуугийн 2016 оны 08-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Намайг Шаамар сумын төвийнхөө гэрт ганцаараа байхад 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг орчим Золбоо над руу залгаад “танай гэрт эхнэртэйгээ очиж байна” гэж утсаар ярьсан. Ингэж яриад 2-3 цагийн дараа 16-17 цаг орчим манай гэрт эхнэр Гэрэлгуатай хамт 2-лаа улаан өнгөтэй жижиг машинтай, машинаа А.Золбоо өөрөө барьчихсан гэрт ирээд машинаа хашаанд тавиад манайд 2 хоноод Сэлэнгэ рүү буцсан. Манайд ирэх тодорхой ажил байгаагүй. Амраад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

8.Гэрч Ө.Гэрэлсайханы 2016 оны 08-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу Баярхүүгийн “Киа-Рио” маркийн 60-44 УНГ улсын дугаартай машинтай эгч Сайхангэрэл нарын хамт 3-лаа явсан. Би урд өдөр нь ээлжийн ажилтай байсан учраас арын суудалд унтаад явсан. Жолоог Баярхүү өөрөө барьж явсан бол хажууд нь Сайхангэрэл сууж явсан. Нэг мэдэхэд машин дайвалзахад би сэрсэн. Баярхүү, эгч 2 машинаас буугаад улаан өнгөтэй машин руу чиглээд явсан. Би машинаас буух гэхэд машины хаалга онгойгоогүй. Машин замын хөвөөн дээр зогсож байсан. Баярхүү, эгч 2 улаан өнгийн машины хүнтэй уулзаж чадаагүй, суудлын улаан машин хажуугаар хурдтай зөрөөд Сүхбаатар, Шаамарын чиглэлтэй яваад өгсөн. Би унтаад сэрсэн учраас юу болж байгаа, яагаад зогссон болохыг мэдэхгүй эгчээс юу болсон талаар асуухад “машин мөргөөд зугтаачихлаа” гэж тайлбарласан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн, өвчин зовиур эмгэг байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 44-р ху/

9.Гэрч Г.Сайхангэрэлийн 2016 оны 08-р сарын 01-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу найз Баярхүүгийн “Кио Рио” маркийн 60-44 УНГ улсын дугаартай машинтай яваад өдөр 16 цаг орчим Шаамар сум руу салдаг хэсэг ойртон ирж байхад Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлтэй буюу эсрэг урсгалд зорчин явсан улаан өнгийн суудлын авто машин зам дээр хөндлөн зогсож эргэх гэж байгаа бололтой бид нар хурдаа хасаж машины ардуур /урсгал сөрж/ өнгөрөх гэтэл уг машин манай машины баруун урд тал руу ухраж байгаад мөргөсөн. Мөргүүлсний дараа өөдөөс машин ирж байсан учраас замаа чөлөөлж эгнээгээ эзлэн замын хөвөөн дээр зогсоод машинаас Баярхүү бид 2 буугаад тухайн жолоочтой уулзахаар очтол машин Шаамар, Сүхбаатар сумын чиглэлд явсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед машин дотор 3-лаа зорчиж явсан. Жолоог Баярхүү барьж явсан бол хажуу талд нь би, арын суудалд миний төрсөн дүү Гэрэлсайхан унтаад явсан. Гадаа гэгээтэй үзэгдэх орчин хязгаарласан зүйл байхгүй. Хөдөлгөөнд саад учруулсан бартаа саад байгаагүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 45-р ху/,

10.Гэрч Ж.Хишигзаяагийн 2016 оны 08-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...56-85 СЭҮ улсын дугаартай, улаан өнгөтэй, 1999 онд үйлдвэрлэгдсэн “Мираж” маркийн тээврийн хэрэгслийг би 2011 онд худалдан авч өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэж байгаад 2016 оны 04 дүгээр сард хүргэн Батсайхан гэж дууддаг Батбаатар гэх залууд бэлэн 2,5 сая төгрөгөөр зарж борлуулсан. Надад машинтай холбоотой санал хүсэлт байхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг Батбаатарт шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Уг машиныг Батбаатарын өмч гэж болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

11.Гэрч Ө.Гэрэлгуагийн 2016 оны 08-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улсын баяраар А.Золбоо улаан өнгөтэй Батсайхан ахынхаа машинтай манай гэрт ганцаараа ирээд “Шаамар хамт яваад ирье” гэж хэлээд Шаамар сум руу явах замд байдаг “Сод монгол” ШТС өнгөрөөд Шаамар луу салах замаа өнгөрч Золбоо машинаа зогсоож эсрэг урсгал руу дарж хойшоогоо ухрах гэтэл Улаанбаатар хотоос Сүхбаатар сум руу чиглэлтэй явж байсан хар өнгөтэй суудлын автомашин хүрч ирээд баруун урд талаараа мөргүүлсэн. Мөргүүлсэн машин замаас хөдөлж замын хөвөөн дээр зогсоод 2 хүн бууж ирэхэд А.Золбоо машинаа зогсоолгүй шороон замаар зугтаагаад найз Гантигчулууны гэрт очиход Гантигчулуун гэртээ ганцаараа амарч байсан. Гантигчулуунд юу болсон талаар бид 2 яриагүй. Би А.Золбоод “зугтаад хэрэгггүй, цагдаад мэдэгдье” гэсэн боловч “би айгаад байна, цагдаад би өөрөө хэлье” гэж хэлээд хэлээгүй. Гантигчулууны гэрт 2 хоноод Сүхбаатар суманд ирсэн. Би цагдаагийн байгууллага болон хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй. Золбоод хэлье гэсэн боловч “би өөрөө хэлье” гээд байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,

       12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 12-ны өдрийн  № 299 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. Г.Сайхангэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  гэх дүгнэлт,/хх-ийн 62-р ху/,

   13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 12-ны өдрийн  № 299 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. Ө.Гэрэлсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй.  гэх дүгнэлт,/хх-ийн 65-р ху/,

         14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 12-ны өдрийн  № 299 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. У.Баярхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  гэх дүгнэлт,/хх-ийн 67-р ху/,

            15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 12-ны өдрийн  № 299 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. Ө.Гэрэлгуагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  гэх дүгнэлт,/хх-ийн 70-р ху/,

16.Шинжээчийн 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн  № 67 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Тоёота Мираж маркийн 56-85 СЭҮ тээврийн хэрэгслийн жолооч Ариунцэцэгийн Золбоо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг: 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

 в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллаг /ажилтан/-нд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,    7.17 Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хэрвээ тэмдэглэл: 7.1 Хоёр буву гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ.

 7.1 тэмдэглэлийг давахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв. гэх дүгнэлт,/хх-ийн 79-р ху/,

 17. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны Авто машин техникийн үнэлгээний 2016 оны 07-р сарын 13-ны өдрийн  № 1491 тоот тайлангийн хавсралтанд:

Эвдэрсэн эд

ангийн нэр

            Эвдрэл

       Засварлах

      Солих

1

Баруун толь /суурьтай

           Хагарсан

            -

      120,000

2

Баруун урд крыло

               Их

            -

      160,000

3

Баруун урд хаалга /дан/

    Их

 -

      400,000

 

Шууд зардал

 

            -

       680,000

4

Эд анги солих зардал

 

      35,000

 

5

Хаалга,крыло будах зардал

 

     100,000

 

6

200 гр будаг тус мат, лак

 

      40,000

 

 

Шууд бус зардал

 

     175,000

 

 

Нийт шууд зардлын дүн: 680,000

Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 855,000 төгрөг ... гэх дүгнэлт,/хх 63-р ху/,

            18.Шүүгдэгч А.Золбоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98-р ху/,  захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 97-р ху/,сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 50-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 52-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 53-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-6-р ху/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-11-р ху/, Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, /хх-ийн 7-8-р ху/,  согтуурал шалгасан тэмдэглэл, /хх 22-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 35-36-р ху/, шүүгдэгчийг эрэн сурвалжилсан тухай цагдаагийн илтгэх хуудас, /хх 23-34-р ху, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, /хх 39-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, /хх-ийн 85-р ху/, шүүгдэгчийн иргэний  үнэмлэхний  хуулбар, лавлагаа /хх-ийн 57, 96-р ху/, зэрэг болно.           

              Шүүгдэгч А.Золбоо нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замын 37/307 км-н шонгийн орчимд  56-85 СЭҮ улсын дугаартай “Mirage” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин У.Баярхүүгийн жолоодон явсан 60-44 УНГ улсын дугаартай “KIA Rio” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 855.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух зорилгоор ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

    Шүүгдэгч А.Золбоог болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны  үнэлгээний тайлан, Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн  № 67 тоот  дүгнэлт, шүүгдэгчийг эрэн сурвалжилсан тухай цагдаагийн илтгэх хуудас,  ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгч А.Золбоод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч А.Золбоогийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь  зүйтэй.

        Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

        Шүүгдэгч А.Золбоо нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн  215.1-д заасан “үлэмж” хэмжээнд хүрээгүй тул  иргэний нэхэмжлэгч У.Баярхүү учирсан хохирлоо иргэний журмаар  нэхэмжлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216-р зүйл нь хохирол учруулсан байхыг шаарддаггүй тул энэ зүйл ангид хамааруулан иргэний нэхэмжлэгчийн /хохирогч/ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй.

       Энэ хэрэгт шүүгдэгч А.Золбоо нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар № 675634 тоот жолоочийн үнэмлэх хураагдаж ирснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь ;

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ариунцэцэгийн Золбоог Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Золбоог 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Золбоод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Золбоо нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан “эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл”-ээр хураан авч хэрэгт хавсаргасан № 675634 тоот жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч А.Золбоод буцаан олгосугай.

6. Иргэний нэхэмжлэгч У.Баярхүүгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Золбоод оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан  А.Золбоод сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Золбоод хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

10. Ялтан А.Золбоод урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан,түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН