Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 110/ШЦТ/2020

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр                        Дугаар: 2020/ШЦТ/110                                   Зуунмод сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар А.Азжаргал

-шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Над холбогдох эрүүгийн 2034001730193 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.Н нь Төв аймгийн Эрдэнэ сум, Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэн” гэх хүнсний дэлгүүрийн орчимд 2020 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Б.Оийн толгойн тус газар мөргөсний улмаас Б.Оийн эрүүл мэндэд “баруун дээд шүдний хугарал, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, дух баруун бугалганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Нарантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Эрдэнэ сум, Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэн” гэх хүнсний дэлгүүрийн орчимд 2020 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Б.Оийн толгойн тус газар мөргөсний улмаас Б.Оийн эрүүл мэндэд “баруун дээд шүдний хугарал, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, дух баруун бугалганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 32-33 тал/
  • Хохирогч Б.Оийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-45 тал/
  • Хохирогч Б.О, шүүгдэгч С.Н нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтууд /хх-ийн 55-56 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 27 дугаартай тогтоол /хх-ийн 61 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 13-ны өдрийн №98 дугаартай “...Б.Оийн биед баруун дээд шүдний хугарал, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, дух баруун бугалганд зулгаралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 17-18 тал/
  • Хохирогч Б.Оийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 02 сарын 10-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг “Сэрвэн” гэх хүнсний дэлгүүрийн үүдэнд Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Тулгаа гэх залууд зодуулж баруун хөмсөг язарч 2 оёдол, үүдэн 1 шүд хугарч биед хөнгөн зэргийн гэмтэл авсан. Би Нарантулгатай хэрэлдэж муудалцаад Нарантулга намайг 1 удаа баруун нүдний хөмсөг хэсэг рүү мөргөөд би унахдаа газар мөргөөд үүдэн хэсгийн шүд гэмтээд, оочихдоо баруун гар шалбарчихсан байсан. Нарантулгаас өөр намайг зодсон хүн байхгүй. Нарантулга бид хоёр бие биенээ ойлголцоогүйн улмаас үүссэн. Одоогоор 170.000 төгрөгний хохирол учирсан. Зөвхөн зураг авахуулах шинжилгээг өгөхөд учирсан зардал нь юм. Одоо шүдээ үзүүлж авахуулж импант хийхгүй бол энэ байгаа шүд нь үрэвсчихсэн байна гэж хэлсэн. Тэр зардал нь ойролцоогоор 140.000 төгрөг орчим болно...Надад эмчилгээний мөнгө төгрөг Нарантулга өгч барагдуулсан байгаа. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Нарантулгатай сайн дураараа эвлэрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/
  • Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 02 сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд ажпынхаа өрөөнд сууж байхад манай сувилагч “оёдол тавиулах хүн ирлээ” гээд надад хэлээд би ортол нэг хүн байсан ба баруун хөмсөгний дээд хэсэг 2-3 см орчим зүсэгдсэн шарх байсан. Тэгээд ариутгалын уусмалаар ариутгаад 2 оёдол тавиад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/
  • Гэрч С.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одбилэг гэх залуу согтуу намайг хоргоогод байтал манай дүү Нарантулга араас бууж ирээд Одбилэгийг “боль” гээд намайг явах гэтэл Одбилэг согтуураад байхаар нь манай дүү Нарантулга 1 удаа мөргөсөн. Одбилэг газар унаад нүүр нь цус болчихсон босч ирээд ахиад агсраад байсан. Тэгээд Нарантулга бид 2 машиндаа суугаад явсан, нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/
  • Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хөдөө гэр лүүгээ явах гээд хойд хороонд байрлах дэлгүүрийн үүдэнд бид хэд очиж зогсоод би бага хүүхэдтэй хамт явж байсан болохоор машинаас жолооч ах Нарантулга бид хэд машинд үлдээд Нармандах дэлгүүр орох гээд буугаад явтал нэг жижиг биетэй залуутай юм яриад байгаа бололтой зогсож байснаа нөгөө залуу нь Нармандахыг заамдаад авахаар нь би Нарантулгыг “яваад оч” гэж хэлээд Нарантулга Нармандахыг авах гээд очоод нөгөө залуу дээр очоод юм ярьж байгаад Нарантулга нөгөө залууг мөргөөд унагаачихсан. Нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
  • Шүүгдэгч С.Нарантулгын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөв бүгдийг хэдүүлсэн...би хохирогч Б.От эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.Нарантулгын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С.Нарантулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч С.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нарантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нарантулгыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Нд сануулав.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О нь “...гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 55 тал/, шүүхээс хохирогч Б.От шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй хохирол барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч С.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Ныг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.Нд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА