Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ядмаа, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч .___________, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Т______________-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803007580403 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: __________ улсын иргэн,__________ оны 03 дугаар сарын 10-ны өдөр ______________ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол ._____________, дээд боловсролтой, морин хуурч мэргэжилтэй, С____________дамжаанд сурдаг, ам бүл 1, ____________ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ___________ нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн оройн 22 цаг 06 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хорооллын “Тааз” дэлгүүрийн зүүн талд _______________ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгана, ...” гэснийг зөрчсөний улмаас уг автомашины урд зам дээр сууж байсан _________г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _____________ мэдүүлэхдээ: “...Би бол эцэг, эхээсээ гурвуулаа, талийгаач миний хамгийн том ах байсан. Миний аавын минь оронд аав болж байсан. Надад маш их харамсалтай байна. Харамсалтай байлаа гээд миний ах босоод ирэхгүй. Төрсөн ахын минь 2 хүүхэд байгаа. Миний ээж хоёр хүүхдийг нь харж хандаж байгаа. Эх маань ажилгүй, 2 хүүхдийн ирээдүйд санаа зовж байна. Шүүгдэгчийн хувьд гэмшиж байгаа байх, цаашдаа миний талийгаач ахын 2 хүүхдэд туслаж дэмжээд явах байх гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч ______ өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 00 минутын үед би Тоёота Клугер маркийн _________ улсын дугаартай автомашинаа жолоодоод 10-р хорооллоос найзыгаа аваад Тэнгис кино театрын хажуу дахь 12-р байр орохоор явж байсан. Тэгээд ТБД андууд худалдааны төвийн урд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр 60-70 км/цаг орчим хурдтай явж байгаад явган хүний гарц руу ортол миний хажууд сууж явсан манай найз Бодьбилгүүн гэнэт хүн гэж хашгиртал миний машины зүүн урд талд хүн орж ирэнгүүт нь би шууд тоормосоо гишгээд рулиэ баруун гар тийш дартал нөгөө хүн миний машины зүүн урд талд мөргүүлж газар унангуут нь би зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал нөгөө хүн миний машины зүүн хойно зам дээр доошоо харчихсан байдалтай хэвтэж байгаа харагдахаар нь би тэр хүн дээр очсон. Тэгтэл осол болсон газар бөөн хүмүүс шаваад ирсэн. Би явган хүний гарц руу ногоон гэрлээр орсон. Намайг явган хүний гарц руу орох үед зам дээр ямар ч хүн харагдахгүй байсан болохоор би хурдаа хасалгүй шууд явган хүний гарц руу орсон. Тэр хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Энэ машин манай ээж Т.Уянгын эзэмшилийн машин байгаа юм. Одоо надад жолооны үнэмлэх байхгүй, би хавар Атом нэртэй жолооны курст суралцаж төгсөөд шалгалтандаа уначихаад үнэмлэхээ аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 138-140/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ___________өгсөн: “...Би талийгаач ___________ төрсөн дүү нь байгаа юм. Манайх эхээс гурвуулаа талийгаач хамгийн том нь байсан. Манай ах Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгсөж “________-нд менежерээр ажиллаж байсан. манай ах 2006 онд хүнтэй сууж гэр бүл болоод дундаасаа 5 настай охин, 10 настай хүү 2 хүүхэдтэй болсон. Манай ахын эхнэр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг Есөнзүйл сумын нутагт зам тээврийн осолд орж нас барсан байсан. Эхнэрээ нас барсанаас хойш манай ээж болон 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болдог өдөр би ахтайгаа 20 цагийн үед утсаар ярихад гэртээ байна гэж байсан. 3 Тэгээд ослын талаар маргааш нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-н 35-36/ Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч ______ өгсөн: “...Энэ машин миний эзэмшлийн машин байгаа юм. Анх 2011 оны 07 сард би Да хүрээ захаас танихгүй хүнээс худалдаж авсан юм. Түүнээс хойш өдийг хүртэл би энэ машинаа өөрөө эзэмшиж байгаа. Харин 2013 оны 04-р сард Есөн-Шижир банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн тэгээд одоогийн байдлаар энэ байгууллагын нэр дээр түр байгаа зээлээ төлж дуусаагүй байгаа. Осол болсноос хойш 30-аад минутын дараа манай хүү Э.Аварзана над руу утасдаж би хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь мэдсэн. Энэ ослоос болж миний машины урд буфер эвдэрсэн. Аварзана миний төрсөн хүүхэд мөн. Би ___________ 2008 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан тэрнээс хойш манай хүүхэд Э.Аварзана аавтайгаа хамт амьдарч байгаад одоо аав манай гэр 2-н хооронд л байгаа. Тэр өдрийн орой манай хүү Э.Аварзана 22 цагийн үед надаас дүү Тэмүүлэнгээ эмээгийндээ хүргэж өгөөд ирье машинаа түр өгөөч гэхээр нь би Э.Аварзанад машиныхаа түлхүүрийг өгөөд болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Би хүүхдээ жолооны үнэмлэхгүй гэж мэдээгүй яагаад гэвэл манай хүүхэд энэ хавар жолооны курст суралцаж байгаад өгсөөд шалгалтаа өгчихлөө гэж надад хэлж байсан тэгэхээр нь би хүүхдээ жолооч болсон л гэж санаж байсан. Тэгээд ч манай хүүхэд аав дээрээ голдуу байдаг болохоор би _______юу болсон тэр болгоныг сайн мэдэхгүй байдаг юм. Би Аварзаныг жолооч болсон л гэж бодоод машинаа түр өгсөн юм. Би болон манай хүүхэд бид хоёр талийгаачийн оршуулгын зардлыг ойрын хугацаанд ямар ч байсан төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 57- 58/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн үед би хуучин ажиллаж байсан ажлын газарлуугаа явах гэж гэрээсээ гараад ________ залгасан Аварзана дүүгээ хороололд хүргэж өгөх гэж байна гэхээр нь намайг замаараа ажил дээр буулгаад өгчих гээд би Аварзанын унаж ирсэн Т.Клугер маркийн автомашинаар Өргөөгөөс 25-р эмийн сан руу уруудах зам дагуу байдаг “Хандү” зочид буудлын гадаа бууж үлдсэн. _________ буцаж явахдаа намайг аваад яваарай би мөнгөгүй байгаа шүү гэж хэлээд үлдсэн. Тэгтэл __________ дүүгээ хүргээд өгчихлөө гээд 00 цаг 45 минутын үед манай ажлын гадаа машинтай ирсэн. Би Аварзанын машины урд суудалд жолоочийн хажууд суугаад бид хоёр харих гээд төв замаар Вокзал руу эргэдэг уулзвар өнгөрөөд Баруун дөрвөн замын чиглэлд 2-р эгнээнд явж байгаад би утсаа хараад нэг замруу хартал ТБД андуудын урд талын явган хүний гарцан дээр хүн тулаад гараад ирсэн би наана чинь хүн гээд хэлтэл Аварзана баруун гар талруугаа дараад тэр хүнийг мөргөөд зогссон. Вокзал руу эргэдэг уулзвар өнгөрөөд би хүнтэй мессежээр харьцаж байсан болохоор нэг утасруу хараад нэг замруу хараад явж байсан. Хүн мөргөчихөөд бид хоёр машинаас буугаад мөргүүлсэн хүн рүү гүйгээд очиход тэр хүн доошоо хараад хэвтэж байсан ба амьсгаатай байсан. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс цагдаа, эмнэлэг иртэл хөдөлгөж болохгүй шүү гээд зогсож байтал түргэн тусламж удалгүй ирээд араас нь цагдаа ирсэн. Түргэн тусламж ирээд явган зорчигчийг нас барсан байна гээд орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/, 4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дүгээр сарын 26- ны өдрийн шинжээчийн 1626 тоот: 1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гол судасны нумны уруудах хэсгийн бүрэн тасрал, цээжний зүүн хөндий дэх сул цус 1700 мл. Зүүн шилбэний шаант ясны далд хугарал, Баруун талын 3.4.5.6-р хавирганы шууд бус хугарал, элэгний баруун дэлбэнд язрал, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун хөмсөгт шарх, дух, баруун зүүн шанаа, уруул, зүүн хацар, хэвлий, хоёр гарын сарвуу, баруун шуу, бугуй, баруун өвдөг, зүүн тахим, өвдөг, зүүн гуя, тавхайд зулгаралт, баруун шуу, тохой, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй. 4. Талийгаач нь дээрх гол судасны нумны уруудах хэсгийн бүрэн тасралын улмаас цээжний хөндийд хурц цус алдаж нас баржээ. 5. Талийгаачийн цогцост 2018.07.22-ны 03:20 цагийн үед үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 2-3 цаг болсон байх боломжтой гэжээ. %1. Талийгаач нь биологийн шинжилгээгээр О1-р бүлгийн цустай байна 7. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.8 промилли, ходоодны шингэнд 4.7 промилли, шээсэнд 2.4 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 2.8 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн шинжээчийн 4653 тоот. 1. Шинжилгээнд ирүүлсэн “1_14_R_180722012458.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:29:90 секунтэд явган зорчигч нь дэлгэцийн зүүн талаас баруун тийш чиглэн явган хүний гарцаар гарч байна. Энэ үед дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:23:33 секунтэд дэлгэцийн баруун талаас зүүн тийш чиглэн явж буй Т.Клугер маркийн автомашин нь явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөж байна 3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь 1 секунтэд 14 /framerate/ кадр дүрсэлдэг байх тул Т.Клугер маркийн автомашин нь 1-р цэгээс 2-р цэг хүртэлх замыг 1.71 секунтэд туулж өнгөрч байна гэх дүгнэлт /хх-н 101-102/, “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 146 тоот: 1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн хол дээрээ, дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Тоормосны аппарат, жолооны механизм, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио хэвийн байна. Мөн баруун болон зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдаагүй байлаа. Баруун болон зүүн гар талын урд хойд бүх дохионы гэрэл, шил арчигч 5 хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Харин урд салхины шил зүүн гар тал хэсэгтээ доороос дээшээ эгц шулуун цуурсан, зүүн гар талын их гэрэл сэнжнүүд нь хугарч булан хэсэгтээ бүрхүүл шил нь хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, дугаарын хоёр гэрлийн чийдэн, тоормосны хоёр гэрлийн чийдэн асахгүй байна. 2. Урд салхины шил зүүн гар тал хэсэгтээ доороос дээшээ эгц шулуун цуурсан, зүүн гар талын урд крыло чихэгдэж, хумигдан хонхойсон, урд буферны зүүн гар талын булан хагарч унасан, хойд буфер будаг халцарсан, эвэр толь байхгүй, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн гар талын их гэрлийн сэнжнүүд нь хугарч булан хэсэгтээ бүрхүүл шил нь хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, дугаарын хоёр гэрлийн чийдэн, тоормосны хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. 3. Урд салхины шил зүүн гар тал хэсэгтээ доороос дээшээ эгц шулуун цуурсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, дугаарын хоёр гэрлийн чийдэн, тоормосны хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байна. Зүүн гар талын урд крыло чихэгдэж, хумигдан хонхойсон, урд буферны зүүн гар талын булан хагарч унасан, хойд буфер будаг халцарсан, эвэр толь байхгүй, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн гар талын их гэрлийн сэнжнүүд нь хугарсан булан хэсэгтээ бүрхүүл шил нь хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна. 4.Урд салхины шил зүүн гар тал хэсэгтээ доороос дээшээ эгц шулуун цуурсан, хойд буфер будаг халцарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, дугаарын хоёр гэрлийн чийдэн, тоормосны хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээрийн осолд нөлөөлөхгүй. 5.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь бүрэн ажиллаж байна. 6. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. 7. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно гэх дүгнэлт /хх-н 116-119/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн шинжээчийн 7888 тоот: 1. Шинжилгээнд ирүүлсэн _______ гэсэн бичигтэй DVD дискэнд байгаа бичлэг дээрх явган зорчигчийг мөргөж байгаа 7_________ улсын дугаартай _______ маркийн автомашин нь 74,1049 км/ц хурдтай явж байсан байна гэх дүгнэлт /хх-н 106/, Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 533 тоот: 1. Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем, зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, гэрэл дохион зохицуулгын горим, хэрэг гарах үеийн бичлэг, тээврийн хэрэгслийн эвдрэл, ослын дараахь байдал, гэрчийн мэдүүлэг, ШШҮХ-ийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1626, 08 дугаар сарын 08-ны өдрийн 4653, 08 дугаар сарын 15-ны өдрийн _____ дугаартай нэр бүхий шинжээчдийн дүгнэлтүүд, “Автотээврийн үндэсний төв” 6 ________ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд ________ УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч _________ нь МУ-ын ЗХД-ийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч __________ нь МУ-ын ЗХД-ийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.”, мөн дүрмийн 3.5 дахь заалт “Хөдөлгөөн зохицуулж байх үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио /ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио/ буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтлана.”гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 3. Шинжилгээ хийх явцад шинжээчид уг хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй, хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно гэх дүгнэлт /хх-н 127-128/, - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-11/, - Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-23/, - Хохирлын баримтууд /хх-н 63-83/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 149/, - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 153/, - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 157/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч _________ нь 2018 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 7 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө ТБД андуудын урд замд Есөн шижир ХХК-ний эзэмшлийн Тоёота Клугер маркийн 72-51 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Пүрэвдоржийг мөргөж, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч _______ “...2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 00 минутын үед ... миний хажууд сууж явсан манай найз ________ гэнэт хүн гэж хашгиртал миний машины зүүн урд талд хүн орж ирэнгүүт нь би шууд тоормосоо гишгээд рулиэ баруун гар тийш дартал нөгөө хүн миний машины зүүн урд талд мөргүүлж газар унангуут нь би зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал нөгөө хүн миний машины зүүн хойно зам дээр доошоо харчихсан байдалтай хэвтэж байгаа харагдахаар нь би тэр хүн дээр очсон...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Т.Уянгын “...Осол болсноос хойш 30-аад минутын дараа манай хүү _________над руу утасдаж би хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч _______ “... 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө ... ТБД андуудын урд талын явган хүний гарцан дээр хүн тулаад гараад ирсэн би наана чинь хүн гээд хэлтэл Аварзана баруун гар талруугаа дараад тэр хүнийг мөргөөд зогссон. ...Түргэн тусламж ирээд явган зорчигчийг нас барсан байна гээд орхиод явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 1626 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 4653 тоот дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 146 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 7888 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 533 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аварзанад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч __________ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аварзанад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар давхардуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх байдлыг дордуулж байгаа талаар санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь энэ зүйлийн хэд хэдэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон байх тул энэ зүйл хэсгийн хамгийн хүнд хэсгээр нь зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирлын талаар Шүүгдэгч Э.Аварзанаас хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирол төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ренчинхорлоо нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч _______ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, гэмшиж байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч _________тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, _______ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна. 9 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч __________ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх уулийн 36.8 дугаар зүйлийн 1 10 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, _________ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 1051445 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ