Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0353 |
Огноо | 2014-09-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0353
Б.Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 334 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Тийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-н гаргасан 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татварын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү" гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Т нь татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Эрүүгийн хэрэгт холбогдож, албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь Нийслэлийн Прокурорын 2012 оны 06 сарын 05-ны өдрийн 110 дугаар тогтоолоор"...албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн..." гэж дүгнэсэн зэргээс гэм буруутай болох нь тогтоогдсон. Иймд Б.Т-д ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй бөгөөд түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилох, боломжгүй болно. Нэхэмжлэгчийн
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 334 дугаар шийдвэрээр : Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Өршөөл үзүүлэх тухай /2009 оны/хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- Д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн "Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан хэлэлцэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Т миний бие 2014 оны 334 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулж, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй байхад ажлаас халсныг Төрийн албаны тухай хуулийн ** дугаар зүйлийг зөрчсөн" гэж үзэж тайлбарласныг шүүгч үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч энэ талаарх нотлох баримт болон хууль зүйн тайлбар гаргаагүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Энэ талаар шүүх хэрхэн үзэж хууль хэрэглэж байгаа нь тодорхой байх ёстой гэж үзэж байна. Б.Т миний бие Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2013 оны 7 дугаар сарын 22-ны прокурорын тогтоол байгаа нь түүнийг ажпаас халсан үндэслэл нотлогдохгүй байгааг харуулж байгаа тул уг шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийг хууль бус үндэслэлгүй хэмээн үзэж өөрчлөлт оруулж, хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Маргааны агуулгад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна. Нэхэмжлэгч Б.Т нь давж заалдах гомдолдоо “маргаан бүхий акт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 -ийг хэрэглэсэн нь мөн хуулийн ** дугаар зүйлтэй зөрчилдсөн" байхад шүүх буруу шийдсэн гэдэг үндэслэл зааж маргасан байна.
Хариуцагч маргаан бүхий 128 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн ** дугаар зүйлийн 25.1.2 -ийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэдэг үндэслэлээр гаргаагүй байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 -ийг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч анхнаасаа Б.Т-д холбогдуулж шийдвэр гаргахдаа “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэдгийг үндэслэл болгоогүй байна.
Харин хариуцагчаас Б.Т гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдож шалгагдаад эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэдий ч төрийн албан хаагчийн хувьд түүний “татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжид өр төлбөргүй гэсэн тодорхойлолт гаргах, өр төлбөрөө барагдуулаагүй хуулийн этгээдийг татан буулгах боломж олгоход оролцсон" үйлдлийг гаргасан байдал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчилд нь холбогдуулж
сахилгын арга хэмжээ ногдуулсан шийдвэр гаргасан байна.
Л-
Учир нь төрийн албан хаагчийг гэмт хэргийн шинжтэй тодорхой үйлдэлд холбогдуулан эрүүгийн журмаар мөрдөн шалгасан ажиллагаа хэрэгсэхгүй болсон ч түүний уг үйлдэл төрийн албан хаагчийн мөрдөх ёстой хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн" нь тогтоогдвол захиргааны хариуцлага ногдуулахгүй байх үндэслэл
болохгүй юм.
Энэ хэргийн хувьд татварын улсын байцаагч Б.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж Төрийн албанаас бүр мөсөн халах шийдвэр гарсан биш харин төрийн албан хаагчийн дагаж мөрдвөл зохих хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байна. “Татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжид өр төлбөргүй гэсэн тодорхойлолт гаргах, өр төлбөрөө барагдуулаагүй хуулийн этгээдийг татан буулгах боломж олгоход оролцсон" сахилгын шийтгэл ногдуулахуйц зөрчил гаргасан нь эрүүгийн журмаар. шалгах явцад тогтоогдсон1 байгаа тул шүүх хариуцагчийг тухайн зөрчлийг өөрөө шалгаж тогтоогоогүй, эсхүл дахин шалгах байсан гэж буруутгах үндэсгүй, анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Харин шүүх, маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд шууд хамааралгүй Өршөөлийн хууль болон хариуцагчид эрх олгосон Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэснийг хасаж өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 334 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Өршөөлийн тухай /2009 оны/ хуулийн 1 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг" гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. [1]